Мэдээ мэдээлэл

February, 2015

  • 26 February

    Исламын улс бүлэглэлийнхэн дахин 100 гаруй жирийн хүмүүсийг цаазалжээ

    Сири улсын зүүн хойд хэсэгт “Исламын улс бүлэглэлийн” алан хядагчид Хормуз нэртэй тосгоны 100 гаруй хүний амийг хороосон байна.Энэ тухай Курдын хамгаалах хүчний удирдагч Ридур Халил мэдэгдсэн байна. Түүний хэлж байгаагаар  “ дээрэмчид сүүлийн долоо хоногт  Эль-Жазира бүс нутагт ялагдсаныхаа хариуг гэм зэмгүй  жирийн иргэдээс авлаа, Эгэл жирийн – курд , араб,ассириичуудад бүгдэд нь сэтгэлийн гүн шарх үлдээлээ” гэжээ. Одоогийн …

  • 26 February

    Онцгой байдлын албан хаагчид Хийморийн овоог цэвэрлэнэ

    Онцгой байдлын Ерөнхий газрын Аврах тусгай ангийн алба хаагчид өнөөдөр Хийморийн овооны ойр орчмын хогийг цэвэрлэхээр болжээ. Цагаан сарын шинийн нэгний өглөө нийслэлчүүд Хийморийн овоог зорьж, хадаг, шил лааз, цаас зэргээр орчныг нь бохирдуулж хийморио сэргээж аваад буцдаг. Тиймээс аврах тусгай ангийнхан нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, байгаль хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулан ийнхүү өнөөдөр овооны ойр орчны хогноос нь салгах аж.

  • 26 February

    Чанга дэглэмтэй 425-р хорих ангийг жирийн дэглэмтэй болголоо

    Хорих ангиудын ачааллыг тэнцвэржүүлэх шаардлагатай байгаа учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь чанга дэглэмтэй хорих 425 дугаар ангийг жирийн дэглэмтэй хорих анги болгон зохион байгууллаа. Тус хорих ангийг жирийн дэглэмтэй болгон өөрчлөн зохион байгуулахад харуул хамгаалалтын үйл ажиллагаанд хүндрэл учрахгүй, нэмэлт тоноглол хийх шаардлагагүй тул хөрөнгө, санхүүгийн хүндрэл гарахгүй юм эх сурвалж: dorgio.mn

  • 26 February

    Эбола болон бусад халдварт өвчнөөс сэргийлэх сургалт зохион байгууллаа

    МХЕГ-аас ЭМСЯ, ХӨСҮТ, ДЭМБ-ын Монгол Улс дахь төлөөлөгчийн газартай хамтран “Эбола болон бусад хил дамжин халдварлах эрсдэл өндөр халдварт өвчнөөс сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээ” сургалтыг Иргэний харъяалал, шилжих хөдөлгөөний ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний жанжин штаб, зарим боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсийн …

  • 26 February

    Нийслэл дүүргийн цэргийн штабууд ажлаа танилцууллаа

    Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллахаар байгуулсан 2015 оны гэрээний дагуу Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн үеэр Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна. Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга “Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойг тэмдэглэх тухай” А/147 дугаар захирамж гаргаж, нийслэлийн ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн …

  • 26 February

    2016 оны Ази Европын дээд уулзалт Улаанбаатарт болно

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/157 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Ази, Европын уулзалт буюу ACEM-ийн дээд түвшний арван нэгдүгээр уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотод зохион байгуулахад үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээ, хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хариуцан ажиллах ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Нийслэлийн дэд Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар …

  • 26 February

    Афганистанд цасан нуранги болж 168 хүн дарагдаад байна

    Афганистаны зүүн хойд хэсгээр байрлах ууланд цасан нуранги болж 168 хүн дарагдаад байна. Аврагчид тэнд ажиллаж байгаа боловч цаг хугацаа явахын хэрээр нас барагсдын тоо нэмэгдсээр байгаа юм. Панжшир хотод энэхүү нуранги үүсэн бөгөөд 4 өдөр өнгөрөөд байна. Тэд аврах ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа боловч өчигдөр дахин нуранги үүсч аврах ажиллагаа улам хүнд болсоор байна. Эрх баригчдын хэлсэнээр “Хамгийн их хүн дарагдсан …

  • 26 February

    Баянзүрх дүүргийн 2, 16-р хороонд байрлах ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин төлөвлөнө

    Нийслэлийн Засаг дарга “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай” А/151 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон нийтийн зориулалттай Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5, 6, 7, 8, 16, 21, 22, 24, 27 дугаар байр, Баянзүрх дүүргийн 2 …

  • 26 February

    Жүжигчин Ц.Батхуяг буюу Амбий өвчний улмаас таалал төгслөө

    Монголын хошин урлагт өөрийн үнэтэй хувь нэмэрийг оруулж тайз дэлгэцийн олон сайхан дүрийг бүтээсэн жүжигчин Ц.Батхуяг буюу Амбий талаал төгсчээ. Тэрээр өчигдөр шөнө өвчний улмаас хорвоог орхижээ. Тэрээр сар шинийн баярын өмнөнхөн МУГЖ цолоор энгэрээ мялаасан билээ. Мөн жүжигчин Амбий “Шинэ үе” продакшныг байгуулж байсан анхдагчдын нэг. Ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин маань тайз дэлгэцийн бүтээлүүдийг тэргүүлэх болсон “Танхай …

  • 26 February

    Монголын шагай харвааг “Юнеско”-д бүртгэжээ

    Монгол шагайн харваа ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Батламжийг өнөөдөр ДБЭТ-т 11:40 цагаас гардуулах юм байна. Дэлхийн биет бус соёлыг ЮНЕСКО-д  хамгийн олноор нь бүртгүүлсэн улсад БНХАУ, Япон, Өмнөд Солонгос ордог байна. Европын орнуудаас Хорват улс 13 биет бус соёлын өвийг бүртгүүлжээ. Харин Монгол Улс цаашид монгол гэр, морь, тэмээн болон сарлагийн поло, үхэр тэрэг, …

  • 26 February

    Д.Батмөнх: Өлзийт хорооллоос Шувуун фабрик хүртэлх 9.06 км замын ажил бүрэн хийгдэж дуусаагүй

    Өлзийт хорооллоос Биокомбинат, Шувуун фабрик хүртэлх 9.06 км автозамын гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолой, явган хүний зам гэхлэн иж бүрэн шинэчлэх ажлыг “DRJ” компани гүйцэтгэж байгаа. Тус компани өнгөрсөн 2014 оны тавдугаар сараас зам засварын ажлыг эхлүүлээд явж буй. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Концессын гэрээний дагуу тус компани уг замын ажлыг хийгээд явж байна.Саяхан хэвлэл мэдээллээр тус компанийн барьж буй замыг …

  • 26 February

    Авилгатай тэмцэх газрынхан Н.Энхбаярыг саатуулахыг завджээ

    Битvvний өдөр эх орондоо ирсэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас саатуулахыг завджээ. Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын иргэн Жастин Капла, Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт уучлал үзүүлэв. Тэд 35 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан юм. Тэгвэл энэ үйл явдалтай зэрэгцэн эх орондоо ирээд удаагүй байгаа Н.Энхбаярыг намын байрандаа байхад нь АТГ-ын …

  • 26 February

    Хүүхдийн тоглоомыг шатаажээ

    Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар ард иргэдийн сэтгэл сэрдхийлгэм мэдээ дуулдаад удаагүй байна. Гэтэл өчигдөрхөн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны 7, 8, 9, 10 дугаар байр, “Зоос” банкны зүүн талд байрлах хүүхдийн тоглоомын талбайд хэсэг бүлэг хүмүүс архидан согтуурч, хүүхдийн тоглоом шатаасан хэрэг энэ сарын 26-ны өглөөний 04.20 цагийн үед гарчээ. Галыг Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 10 дугаар ангийн …

  • 26 February

    “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн, “Хорека Улаанбаатар-2015” үзэсгэлэн болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн, “Хорека Улаанбаатар-2015” үзэсгэлэн зохион байгуулах тухай А/133 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн, зочид буудал, зоогийн газрын “Хорека Улаанбаатар-2015” үзэсгэлэнг 2015 оны 04 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахыг Аялал жуулчлалын газарт даалгалаа. Олон …

  • 26 February

    Өнөөдөр болох үйл явдал

    08:30 цагт Нийслэлийн Хангарьд ордны 14 давхрын Чуулганы танхимд “Төрийн аудитын байгууллагын Удирдах ажилтны семинар, зөвлөлгөөн” үргэлжилнэ. Утас: 88013455, 99998473 09:00 цагт МХЕГ-ын хурлын танхимд “Эбола болон бусад хил дамжин халдварлах эрсдэл өндөр халдварт өвчнөөс сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээ” сургалт зохиогдоно. Сургалтыг МХЕГ, ЭМСЯ, ХӨСҮТ, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дэлхий дахинд …