Мэдээ мэдээлэл

February, 2015

  • 25 February

    БСШУ-ы сайд Л.Гантөмөр жүжигчин Р.Анхнямд талархал илэрхийллээ

    Монголын жүжигчдээс анх удаа  олон улсад хөл тавьсан жүжигчин болох Р.Анхнямд БСШУ-ы сайд Л.Гантөмөр хүндэтгэл үзүүллээ. Р.Анхням нь “Оскар”-ын шагналт, Францын нэрт найруулагч Жан Жак Анногийн найруулсан “China Film Group”-ийн бүтээл “Чонон сүлд” кинонд тоглосон юм. Уг кино Монгол дахь нээлт энэ сарын 27-ны 19.00 цагт “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” кино театрт нэгэн зэрэг болох юм.      БНХАУ-д хоёрдугаар сарын 19-нд …

  • 25 February

    ДБЭТ-ын дуучин Э.Амартүвшин шилдэг 20-д шалгараад байна

     Дуурийн дуучдын шилдэгийг шалгаруулах “Cardiff Singer of the World” уралдааныг хоёр жил тутамд “BBC” телевизээс зохион байгуулж шилдэг 20 дуучныг шалгаруулдаг уламжлалтай юм. Энэ жилийн шилдэг дуучдыг Лондон хотноо өчигдөр зарласан байна. Тус тэмцээнд Монгол орноо төлөөлж ДБЭТ-ын дуучин Э.Амартүвшин оролцсон бөгөөд шилдэг 20 дуучны нэгээр шалгарсан байна. Уг тэмцээнд нийтдээ 350 орчим уран бүтээлчид оролцсон байна. Энэхүү тэмцээний эцсийн шалгаруулалт Сайнт Дэвид …

  • 25 February

    30 ажилд гологдсоны эцэст тэрбумтан болсон Жек Ма

    Азийн тэрбумтан Жек Ма нь зүгээр л бүх цаг үеийн олон бизнесмэн илүү эрч хүчтэй босохын тулд унах хэрэгтэй болдгийн нэг жишээ юм. Өөрийнхөө хүчээр хөл дээрээ босч өсч дэвжсэн хүмүүс нь хэний ч бодож олоогүй санааг олж, бизнесийн боломжийг олж харсан байдаг. Тэд бол тэгээс эхлээд гүйлгээ ухааныхаа ачаар олон тэрбумын хөрөнгийг бий болгож чаддаг ажээ. Хятадын интернэт худалдааны …

  • 25 February

    Жирэмслэхийг хүсвэл кофе битгий уу

    Кофег аль болох бага уух хэрэгтэй. Невадагийн их сургуулийн Шон Уорд “Жирэмслэхийг хүссэн эмэгтэйчүүд кофе эсвэл кофейн агуулсан зүйлүүдийг уухгүй байх”-ыг зөвлөсөн байдаг. Учир нь 9000 эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаагаар өдөрт дөрвөөс дээш аяга кофе уудаг эмэгтэйчүүд жирэмслэх магадлал дөрөвний нэг хувиар багасдаг болохыг нотолсон байдаг. Кофейн нь үрийн хоолойн булчингуудын идэвхжилтийг бууруулдаг. Ингэснээр өндгөн эс үрийн хоолойгоор явдаг хөдөлгөөн …

  • 25 February

    Худалдааны төв дотор гурван иргэнийг буудан хөнөөжээ

    Өмнөд Солонгосын дээд зэрэглэлийн дэлгүүрт буутай этгээд гурван иргэний буудан амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ.     Халдлага Сөүл хотоос 120 км зайд орших Сежон хотод 08:00 цагийн орчимд гарсан аж. Хэрэг гарсны дараа хотын ойролцоогоос сэжигтний цогцсыг олсон байна. Сэжигтэн хохирогчдын нэгнийх нь эгчийн хуучин найз залуу байсан байж болзошгүй гэж цагдаагийнхан үзэж байгаа юм. Өмнөд Солонгос улсад галт …

  • 25 February

    Өвөрмонголын уран бүтээлчдийн “Энх мэндийн хадаг” тоглолт болно

    Өвөр Монголын өөртөө засах орны Ардын засгийн газрын  хэвлэл мэдээллийн албанаас жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан “Энх мэндийн хадаг” нэртэй тоглолт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа “Энх мэндийн хадаг” тоглолтонд оролцохоор Өвөрмонголын 50 гаруй уран бүтээлчид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна. Тоглолтонд Өвөрмонголын нэрт дуучин Цэцэгмаа, Халин, АНУ, ОХУ-д тоглолтоо хийж байсан “PTS” …

  • 25 February

    ШУА Гацууртын ордын ашиглалтын лицензтэй талбайд булш, дурсгал илрээгүй гэж үзэв

    ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс гаргасан тайлбар дүгнэлтийг бүрэн эрхээр нь хүргэж байна. Ноён уул, түүний орчны бүс дэх Археологийн дурсгалын хадгалалт, хамгаалалтын тухай Монгол Улсын Их Хурлын чуулганаар Гацууртын ордыг стратегийн ордод хамааруулахаар “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Ноён уул, түүний орчны бүс дэх археологийн дурсгалын хадгалалт хамгаалалтын талаарх бодит мэдээллийг танилцуулж байна. …

  • 25 February

    Авто тээврийн хэрэгслийн татвараа улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлнө

    Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуулинд хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж …

  • 25 February

    Төрсөн эцэг нь хойт эхтэй нь нийлж 4-хөн настай охиноо хөнөөсөн үү?

    Өчигдөр оройноос эхлэн олон нийтийн сүлжээ Facebook, twitter болон мэдээллийн сайтуудаар нэгэн аймшигт хэргийн тухай мэдээлэл таран олон нийтийн дургүйцлийг ихээр хүргэсэн билээ. Дөрөвхөн настай охиныхоо амийг хэрцгийгээр хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар тархсан мэдээллийг та бүхэндээ хүргэе.  Одоохондоо энэ хэргийн талаар хууль хяналтын байгууллагаас албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа юм. Миний найз Б.Ө /Б овогтой Ө/ нь 4хөн настай …

  • 25 February

    Нийслэлийн ЕБС-иудын “ЭРТЭЧ МОНГОЛ” гурван сарын аян маргааш нээлтээ хийнэ

    Монгол Улсын боловсролын тогтолцоонд хүүхэд бүрийг хөгжүүлж, мэдлэг бүтээдэг тогтолцоог төлөвшүүлэхэд бүхнийг багш зааж өгнө гэсэн бэлэнчлэх сэтгэлгээнээс салж сурагч, багш өөрөө идэвхтэй, санаачлагатай, ёс суртахуунлаг, хариуцлагатайгаар суралцаж, хөгжих хэрэгтэйг таниулна. Багш сурагчдад эх оронч үзэл, ёс суртахуунлаг харилцаа, бүтээлч оролцоо, хариуцлагатай хандлагыг идэвхжүүлэн хөгжүүлэх зорилготой “ЭРТЭЧ МОНГОЛ” гурван сарын аяныг Нийслэлийн Ерөнхий боловсролын  50 сургуульд зохион байгуулах гэж байна. …

  • 25 February

    Энэ сарын 28-ны өдрөөс өмнө газар өмчлөх өргөдлөө баталгаажуулах хэрэгтэй

    Цахим системээр газар өмчлүүлэх 2 дугаар ээлжийн бүртгэл 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 09-ний өдрийн хооронд болж дууссан. Цахим системээр газар өмчилж авахаар 13821 иргэн  сонгогдсон бөгөөд эдгээр иргэн 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн харъяа дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөх өргөдлөө баталгаажуулж байгаа. Энэ талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, …

  • 25 February

    37 аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгалаа

    Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/134 дугаар захирамж гаргаж, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас албан бичгээр ирүүлсэн саналын дагуу 37 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгалаа. Газар эзэмших, ашиглах эрх нь сунгагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг …

  • 25 February

    Өнөөдөр болох үйл явдал

    08:30 цагт Нийслэлийн Хангарьд ордны 14 давхрын Чуулганы танхимд “Төрийн аудитын байгууллагын Удирдах ажилтны семинар, зөвлөгөөн” зохион байгуулагдана. Утас: 88013455, 99998473 09:30 цагт Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн ээлжит хурал Стандартчилал, хэмжил зүйн газар болно. Утас: 99006864 10:00 цагт Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хурал НЗДТГ-ын хурлын А танхимд болно. Хурлаар 2014 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын …

  • 25 February

    Геннисийн номд бичигдсэн секстэй холбоотой 21 рекорд амжилт

    1.Хамгийн анхны хиймэл бэлэг эрхтэн – Эртний Энэтхэг, Ром, Египетэд 4000 жилийн өмнө хиймэл бэлэг эрхтэн хэрэглэдэг байжээ. Гэхдээ энэ нь урлагийн бүтээл баягаар бүтээгддэг байсан байна. 2.Хамгийн анхны жирэмсний тест – Дэлхийн соёл иргэншлийн төв болох Египет орноо 4000 жилийн тэртээ анхны жирэмсний тестийг боловсруулан гаргажээ. Тухайн үеийн эмч домч нар давхар биетэй болсон эсэхээ мэдэх гэсэн бүсгүйчүүдэд буудай, арвай хоёрыг …

  • 25 February

    Ерөнхийлөгчийн өгсөн 118 мянган төгрөгийн бэлгийг чамлах ёстой юу

    Жил бүрийн цагаан сараар Монгол Улсын Ерөнхийлөгч өндөр настнуудад гарын бэлгээ хүргүүлдэг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн бэлэгний зургийг хэн нэгэн олон нийтийн сүлжээнд байршуулснаар асуудалд мандав. Энэ жилийн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бэлэг-2015” гэсэн бичигтэй бэлгийн цэнхэр хайрцагт нийтдээ 118 мянган төгрөгийн бэлэг багтжээ. Тодруулбал 9-ийн тоог бэлгэдэж 9 төрлийн зүйл багтаадгаас үүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хонин жилийн шинийн 1-нд зориулсан …