Мэдээ мэдээлэл

December, 2014

  • 16 December

    Африкуудын амьдралыг өөрчилсөн зургаан настай жаал

    Хэдийгээр итгэмээргүй ч хар багаасаа бие дааж дэлхийг өөрчилж болдог гэдгийг харуулсан хүмүүс байх ажээ. Райан Хрелжак хэмээх канад залуу дөнгөж зургаан настай байхдаа л Африкт худаг гаргах мөнгө цуглуулахын тулд сайн дураараа ажиллаж эхэлсэн юм. Нэгэн хичээл дээл Райаны багш “Канад бол усны нөөц ихтэй орон, харин Африкийн хүүхдүүд усны хомс­долын улмаас сургууль­даа ч явж чаддаггүй” хэмээн ярьснаас хамаг …

  • 16 December

    Талибаны террористууд Малала охины сургуулиас өшөө авч 132 хүүхдийн аминд хүрлээ

    Исламын хэт даврагч “Талибан” бүлэглэлийн террористууд Пакистаны Пешавар хот дахь хүүхдийн сургууль руу халдлага үйлдэж доод тал нь 132 гаруй хүний аминд хүрсэн байна. Харамсалтай нь тэдний 80 орчим хувь нь тус сургуулийн сурагч хүүхдүүд байжээ.  Тус сургуулийг Пакистаны цэргийн хүчин бүслээд байгаа юм байна. Гэвч тэднээс өмнө гэмт этгээдүүд зугтаж амжсан байна. Энэ сургууль нь Пакистаны армийн тусгай сургууль …

  • 16 December

    Мөнгөн тэмдэгт хуурамчаар хэвлэсэн хэрэг гарчээ

    Энэ сарын 15-16-нд шилжих шөнө буюу өчигдөрийн байдлаар цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн 1324 дуудлага,  мэдээлэл бүртгэгдсэн байна. Мөн мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдсэн хэрэг гарчээ. Дээрх зөрчлийн гэмт хэргийн шинжтэй 38 үйлдлийг шалган 26 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд золгүй байдлаар гурван хүн нас барсан бол дээрэм болон хулгайн гэмт хэрэг хамгийн их гарсан байна. Иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ танхайн …

  • 16 December

    Чехэд эх орноо сурталчлав

    Бүгд Найрамдах Чех Улсын Дотоод хэргийн яамны Цагаачлалын газраас жил бүрийн 12 дугаар сард тус улсад оршин суугаа гадаад иргэдийн ТББ-уудтай хамтран зохион байгуулдаг Зул сарын баярыг угтах арга хэмжээ 2014 оны 12 дугаар сарын 12-ний өдөр Плзен хотноо болж өнгөрлөө. Тус арга хэмжээнд Монгол, Орос, Украйн, Вьетнам зэрэг улсын иргэд оролцсоны зэрэгцээ хэрхэн шинэ оныг угтдаг болон өөрийн үндэстний …

  • 16 December

    Оюутнуудын 70000-ыг энэ сарын 20-ноос олгоно

    Оюутануудад олгодог үндэсний тэтгэлэгийн мөнгийг энэ сарын 20-28-ны хооронд олгохоор болжээ. Сургалтын төрийн сангаас энэ улиралын тэтгэлгийг Сангийн яам руу шилжүүлсэн байна. Сангийн яамнаас санхүүжилтийн эрхийг тавихаар төрийн сангаас оюутнуудын дансанд байршуулах юм. Өнгөрсөн жил давхардсан тоогоор 165 мянган оюутан авч байсан бол энэ жил Засгийн газрын 71 дүгээр тогтоолын дагуу магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн оюутан улиралд 12 дээш …

  • 16 December

    “Модерн Номадс” нохойн махаар хуушуур хийдэг үү

    Махны үнэ нэмэгдээд ч юмуу даа хүний, хүн чанар гээч зүйл хөсөр хаягдсан цаг. Өнөөгийн нийгэм дээр ашиг л олж байвал хүнд юу гэж худлаа үнэн нь мэдэгдэхгүй үлгэр зохиогоод өөрийн халаасыг зузаатгах аргаа сүвэгчилсээр байгаа нь харамсалтай. Учир нь хөл толгойгоо мэдэхээ байсан цаг төрийн үймээн дундуур ард иргэдийн итгэл сэтгэл дээр тоглох тоглолт мөнхийн даажигнал хэрээс хэтэрсэн ажээ. …

  • 16 December

    Германд лалын шашныг эсэргүүцсэн жагсаал газар авч байна

    Германы Дрездэн хотод 15 мянга гаруй хүн лалын шашны эсрэг дуу хоолойгоо нэгтгэн жагссан байна. Жагсаалын үеэр бэртэж гэмтсэн хэрэг гараагүй ч жагсаал хурдацтай хүрээгээ тэлж байгаа нь эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй хэмээн цагдаа нар үзэж байна. Жагсаалд оролцогчид лалын хэт давруу үзлийг эсэргүүцэн, Ойрхи Дорнодбос лалын дүрвэгчид олноороо ирж байгааг хязгаарлахыг шаарджээ. Тус улсын бусад хотод ч ийм …

  • 16 December

    Тэшүүрийн ДАШТ маргааш эхэлнэ

    Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэшүүрийн хоёрдахь удаагийн тэмцээн Казахстаны Алмата хотноо энэ сарын 18-22 ны өдрүүдэд болно. Энэхүү тэмцээнд Монгол Улсаас МУИС-ийн оюутан А.Энх-ариун /эм, 18 настай/, МУБИС-ийн БТДС-ийн оюутан Б.Тулга /эр, 19 настай/ нар Алматаг зорьсон. Дасгалжуулагчаар ОУХМастер Ж.Долгорсүрэн явж буй юм. Монголын тамирчид 500 м,1000м,1500м, 3000м, 5000 метрийн болон нийтийн гараа гэсэн 5 зайн уралдаанд өрсөлдөх аж. Тэд …

  • 16 December

    Обама эмгэнэл илэрхийлжээ

    Австралийн Сидней хотын нэгэн кафенд үйлчлүүлж байсан иргэдийг гэмт этгээд 16 цагийн хугацаанд барьцаалсан хэрэг гарсан билээ. Барьцааны иргэдийг чөлөөлөх ажиллагааны үеэр дөрвөн иргэн шархдаж, хоёр иргэн амиа алдсан юм. Дээрх хэргийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Австралийн Засгийн газар болон амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрбээр “Үзэсгэлэнт Сидней хот уй гашууд автлаа. Эмгэнэлээ хэрхэн илэрхийлэхээ ч …

  • 16 December

    МАН-ын дэд сайд нар тодорлоо

    Дөнгөж сая МАН-ын удирдах зөвлөл хуралдаж дэд сайд нараа тодруулсан байна. Тодруулбал, Аж үйлдвэрийн дэд сайд- Х.Баделхан /УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх/ БСШУ-ны дэд сайд -Я.Төмөрбаатар /Стратеги академийн захирал/ ГХЯ-ны дэд сайд- н.Оюундарь / “The bull” рестораны захирал, “Blue Mon” товерын эзэн/ ЭМ, спортын дэд сайд- н.Атармаа /шинэ хүн/ Уул уурхайн дэд сайд- Г.Тэмүүлэн /Оюутолгойн ТУЗ-ын гишүүн/ Хүн амын хөгжил, …

  • 16 December

    М.Тулга батлан даалтад гарлаа

    Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн туслахаар ажиллаж байсан М.Тулга өнгөрсөн баасан гаригт батлан даалтад гарлаа. Түүний биеийн байдал тун тааруу, хөл нь мэдээгүй болсон учраас ар гэр, өмгөөлөгчид нь удаан хөөцөлдсөний эцэст ийнхүү батлан даалтад гаргажээ. М.Тулга одоогоор “СКАЙ” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Уг эмнэлэг нь БНСУ-ын ардын эмчилгээ хийдэг юм байна. Өдөрт 20 ширхэг зүү хөлөндөө тавиулдаг ч одоо хүртэл …

  • 16 December

    Телевизийн контент бүтээх, түгээх асуудлаар ярилцана

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хамтран “Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалт, хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2014.12.17/ 14.00 цагаас Төрийн ордны “Б” танхимд зохион байгуулна. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд болон тус яамны газар хэлтсийн удирдлага, театр, кино урлагийн салбарын уран бүтээлч, судлаачид, Мэдээлэл …

  • 16 December

    Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдав

    Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр /2014.12.17/ үдээс өмнө хуралдаж Засгийн газар 2014.12.11-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт …

  • 16 December

    Олон улсын вальютын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2014.12.17/ Олон улсын валютын сангийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Мафай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар Олон улсын валютын сангаас хийсэн дүгнэлтийг танилцуулан, Монгол Улсын төсвийн талаар санал солилцлоо. Түүнчлэн тус сангаас Өрийн удирдлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг түргэвчилж, ойрын хугацаанд Улсын Их …

  • 16 December

    Нийслэлийн хэмжээнд 186 орон тоог цомхотгоно

    Ирэх оны төсөвт урьд жилүүдэд улсын төсвөөс шийдвэрлэдэг байсан хэд, хэдэн асуудлыг шилжүүлснээс гадна зарим үйл ажиллагааны зардлыг танаж төсөвлөжээ. Тухайлбал, орон тооны цомхотгол хийж төсвийн мөнгийг хэмнэх болон  нийслэлийн 2015 оны төсөвт боломжтой бүх эх үүсвэрийг танаж, бууруулахаар тооцон 57 орчим тэрбум төгрөгийн урсгал зардлыг хэмнэсэн байна. Ингэхдээ шинээр тавилга, эд хогшил худалдан авах, бичиг хэргийн зардал, гадаад, дотоод …