Мэдээ мэдээлэл

February, 2015

  • 27 February

    Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтэс сургалт зохион байгууллаа

    Хан-уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 2015 оны 02 дугаар сарын 26-ний өдөр ГТУХАбайцаагч х/ч Б.Цогтоо, УСАХ мэргэжилтэн д/ч Ж.Энхтөр  ХУИС-ийн т/ч М.Төгөлдөр с/ч С.Энхбаяр нар Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Сэргээн засах клиник эмнэлэгийн 40 ажилчид алба хаагч нарт сургалт зохион байгууллаа. Сургалтаар Гамшгийн үеийн бэлтгэл бэлэн байдал, /газар хөдлөлтийн үеийн бэлтгэл бэлэн байдал /галын аюулаас урьдчилан сэргийлэх, Гал унтраах дадлага …

  • 27 February

    Ерөнхийлөгчид 35 тэрбумаас давсан эрх ашиг байв уу ?

    Манай улсын Төрийн тэргүүн Монголдоо хайртай, бас уучламтгай. Монголдоо хайргүй монгол хүн үгүй. Харин Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг ийм уучламтгай гэж бодсонгүй. Магадгүй үе үеийн Ерөнхийлөгчдөөс хамгийн өрөвч зөөлөн нь тэр болж мэдэх юм. Уг нь уучлал үзүүлж, иргэдээ ивээхэд буруу нь юу байхав. Гэхдээ түүний энэ удаагийн уучлалыг “Уучлахын тулд уучилсан явдал боллоо” гэж дүгнэхээс өөр арга алга. Учир нь, тэрбээр …

  • 27 February

    Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

    Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тодруулбал, “Санхүү эдийн засгийн дээд сургууль”- тай нийслэлд үйл ажиллагаа явуулдаг Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн  нэгжүүдэд  шаардлагатай  мэргэжлийн  зөвөлгөө  өгөх,  сургалт  зохион  байгуулах,  бүх  талын судалгаа,  шинжилгээ,  оношлогоог  эрэлт  хэрэгцээнд  тулгуурлан  хийх,  инкубаци,  төсөл  хөтөлбөр хэрэгжүүлэх,  нийслэлийн  Жижиг,  дунд  үйлдвэрийг хөгжүүлэх  сангийн  хөнгөлөлттэй  зээлд  …

  • 27 February

    Дуучин М.Нара бяцхан охины төлөө харуусч, ээжүүдийг жагсаалд уриалав

    Дөрөвхөн настай балчир охиноо тамлан зодож, амь насыг нь хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаад байгаа нэгэн эр болон түүний хамтран амьдрагч эмэгтэйн жигшмээр үйлдэл сүүлийн хоёр хоногийн турш олныг цочроогоод байгаа. Нялх үрсийнхээ төлөө юу ч хийж чадахгүй, хий дэмий ярьж бичихээс хэтрэхгүй байдал нь өнөөдөр иймэрхүү эмгэнэлтэй дүр зураг, гэмт үйлдэл нэмэгдэхэд хүргэсэн хэмээн олон нийтийн зүгээс “Хүүхдийн” гэх тодотголтой …

  • 27 February

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.02.27/

    2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД:  Хордлогын мэдээ, албан: 2 дугаар сарын 12-ноос 25-нд нийт 45 хүн хандсан байна. Эмийн хордлогоос 13, химийн-8, угаарын хийн 19, архины хордлогоор нийт 5 хүн хандаж, тусламж үйлчилгээ авсан байна. Эх сурвалж: ХЯТТ Орны ачаалал, Нийслэлд: Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн 679 хүүхдийн орон дээр 543 хүүхэд хэвтэн эмчлэгдэж, орны …

  • 27 February

    2 сая дахь иргэний чацуутнуудыг эх барьсан эмч 3 сая дахь иргэний чацуутныг эх барьжээ

    Хонь жилийн босгон дээр онгол улс 3 сая дахь иргэнээ хүлээн авч, тэр өдөр мэндэлсэн 180 нярай 3 сая дахь иргэний чацуутан болсон түүхэн үйл явдлыг улс даяар тэмдэглэн өнгөрүүлсээр байна. Өвөрхангай аймагт 3 сая дахь иргэний ойрын чацуутанаар 2, үе чацуутнаар 6 нярай мэндэлснээс БОЭТ-д 5, Хархорин нэгдсэн эмнэлэг, Есөнзүйл сумын сум дундын эмнэлэг, Хужирт сумын эрүүл мэндийн төвд …

  • 26 February

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ажлаа тайлагнав

    УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2015.02.27/ хэвлэлийн бага хурал хийлгэж, УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн бага хуралд тус Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн С.Оюун нар оролцлоо. Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хийсэн мэдээлэлдээ, тус Байнгын хороо намрын ээлжит ээлжит чуулганы хугацаанд 17 удаа хуралдаж, хуулийн төсөл 13, УИХ-ын тогтоолын …

  • 26 February

    Бэлэн байдлыг шалган туслах үзлэгийг зохион байгууллаа

    Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” захирамжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газар, Онцгой байдлын газартай хамтран цагдаагийн байгууллагын алба хаагчдын Нийслэлийн Гамшгаас хамгаалах хэв журам сахиулах албаны орон тооны бус штаб, томилгоот бүлгүүдийн үйл ажиллагаа, алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг шалган туслах үзлэгийг зохион байгуулан явууллаа.

  • 26 February

    Өнөөдөр Нийгмийн Ардчилал МОХ-ны VI их хурал болно

    МАН-ын дэргэдэх үндсэн дөрвөн байгууллагын нэг Нийгмийн Ардчилал МОХ-ны VI их хурал өнөөдөр чуулна. Тус холбооны их хурал одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2011 оны 02 сарын 26 өдөр хийсэн. Тэгвэл оюутны, нийгэмд үйлчилдэг, ашгийн бус, төрийн бус үндэсний хэмжээний байгууллагын VI их хуралд хот, 21 аймгийн 700 гаруй төлөөлөл чуулахаар мандатаа гардаж авчээ. Энэхүү хуралдаанаар ололт, амжилт, алдаа оноогоо хэлэлцэж ирэх жилүүдэд хийх ажлаа төлөвлөхөөс …

  • 26 February

    Зам тээврийн ослоор 1 хүн нас барлаа

    2015 оны 02-р сарын 26-с 27-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1562 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 49 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 31 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 3 хүн, булаах гэмт хэрэг 5, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 17, бусдын биед гэмт учруулах гэмт хэрэг 5, …

  • 26 February

    Засгийн газрын хуралдаан боллоо

    Засгийн газрын хуралдааны 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Концессийн гэрээ байгуулах эрх олголоо Концессийн барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Алтай-Дарви чиглэлийн 165 км хатуу хучилттай авто зам төсөл”, “Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто зам төсөл”,  “Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 112,7 …

  • 26 February

    Манай улс өнгөрсөн онд 6897.4 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэжээ

    Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр Эрчим хүчний салбарын 2014 оны үйлдвэр, хэрэглээний гүйцэтгэл, салбарын үйл ажиллагааны тайлан, Эрчим хүчний салбарын 2014-2015 оны өвлийн горим ажиллагаа, гарсан хүндрэл, шийдвэрлэсэн байдал, Эрчим хүчний салбарын 2015-2016 оны өвлийн бэлтгэл хангах нэгдсэн төлөвлөгөө, түүнд зарцуулах хөрөнгийн дүнг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэж, үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын мэдээлэл, …

  • 26 February

    П.Идэржавхлан: Монгол хүн учраас монгол түмнийхээ сонсох дуртай тийм л дууг дуулах ёстой гэж боддог

    Өдий зэрэгтэй яваа минь нутгийн минь уул, ус, заяа түшиж явдгийнх Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг хэдийн бий болгож, “Ижий энтэй эгч”, “Аавыгаа санахаар”, “Хөөрхөн тэр минь”, “Дүүгээ санана”, “Дорнын бүсгүй”  зэрэг олон сайхан хит дуугаараа дуунд дуртай ард түмэндээ хүндлэгдсэн дуучин П.Идэржавхлан уран бүтээлийн хоёр дахь тоглолтоо энэ сарын 4-нд хийхээр болжээ. Тэрбээр өөрийн олон …

  • 26 February

    Төр, зэвсэгт бүлэглэлийн үйлдэж буй харгислал, хэрцгийллийн эсрэг авч буй дэлхийн арга хэмжээ ичгүүртэй байна

    Эмнести Интернэшнл дэлхийн 160 орны 2014 оны хүний эрхийн төлөв байдлыг тусгасан, 2015 оны хүний эрхийн хандлагыг тодорхойлсон тайлан гаргалаа. “2014 он олон сая хүний хувьд хүчирхийлэлд нэрвэгдсэн аймшигт жил байлаа. Төрийн болоод зэвсэгт бүлэглэлүүдийн үйлдсэн зөрчил, мөргөлдөөний эсрэг авч буй даян дэлхийн арга хэмжээ ичгүүртэй хийгээд үр дүнгүй байна. Иргэд харгис халдлага, дарамт шахалт, хямралд нэрвэгдээд байхад олон улсын …

  • 26 February

    МЗХ 3-р сарыг “Спортлог” сар болгон зарлалаа

    Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе”уриан дор хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохыг төлөө зорилтыг дэвшүүлэн сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж байгаа бөгөөд 3 дугаар сарыг “Спортлог”сар хэмээн нэрлэж үйл ажиллагааны чиглэлүүдээ тодорхойлоод байна. Ийнхүү 3 дугаар  сарыг “Спортлог” сар  болгосон зорилго ньзалуу хүн бүрийг спортоор хичээллэхэд уриалах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлст …