Мэдээ мэдээлэл

December, 2014

  • 29 December

    Улсын аварга С.Мөнхбат Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг хоёр дахь удаагаа гардан авав

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Увс нуур” дэвжээ, “Монголросцветмет” нэгдлийн бөх Улсын аварга С.Мөнхбат хоёр дахь удаагаа түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг гардан авав. Тэрээр 2011 онд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойгоор …

  • 29 December

    Өнөөдөр болох зарим үйл явдлууд

    09:00 цагт Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын даргыг хүлээн авч уулзана. 09:30 цагт Төрийн болон төсвийн 1100 орчим байгууллагаас шалгарсан шилдгийн шилдэг 28 байгууллагад болон төсвийн шилдэг 16 санхүүчид шагнал гардуулж, алдаршуулах арга хэмжээ ТӨХ-ны хурлын зааланд болно. 10:00 цагт Нийслэлийн 2014 оны Хөдөлмөрийн аварга шалгаруулах үйл ажиллагаа Хангарьд ордны 14 давхарт болно. Утас: 91040607 10:00 …

  • 29 December

    Дэлхийн цөөхөн орон “дээрэмдүүлэлгүй” үлджээ

    Дэлхийн хамаг баялаг хэм баян цөөнхийн гарт очсоор байгаа тухай АНУ-ын сонинд ийнхүү  бичжээ. Орчин үеийн түүхийн бусад үетэй харьцуулахад өнөөдөр манай гарагийн баялаг хэт баячуудын гарт төвлөрчээ. Өмнө нь дэлхийн оршин суугчдын ихэнх нь хүнсний ногоогоо хэрхэн ургуулах, малаа яаж арчлахыг мэддэг, мөн өөртөө болон гэр бүлдээ ч санаа тавьж чаддаг байлаа. Маш цөөн хүмүүс л үлгэрийн мэт баян …

  • 29 December

    Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан том цолтнуудад халгаатай эхлэлээ

    Богд хаант Монгол улсыг тунхаглан зарласан Үндэсний баярын энэ өдөр  бөхийн өргөөнд  болж байгаа  Монгол улсын  Ерөнхийлөгчийн цомын төлөөх  чансаа өндөр  бөхчүүдийн барилдаан ихээхэн сонирхолтой эхэллээ. Бөх сонирхогчдын зүгээс түрүүлэх бөхийн  тоонд  таамаглалд оруулж байсан улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Санжаадамба нар  нар нэгийн даваанд учраа бөхдөө уналаа. Мөн энэ өдөр төрсөн өдөр нь тохиож байгаа улсын начин Баасанхүү, Баянхонгор …

  • 29 December

    Хотын дарга1000 хүүхэдтэй шинэ жилийн баяраа тэмдэглэлээ

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Засаг даргын Тамгын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 32 асрамж, халамжийн газрын 1000 хүүхдэд зориулан анх удаа “Харшийн сүлд модны наадам”-ыг Найрамдал олон улсын хүүхдийн төвд 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун болон спортын алдартнуудыг төлөөлөн МУ-ын …

  • 29 December

    70 орчим мянган өрх тогны хөнгөлөлтөд хамрагддаг

    Хотын утааг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн нэг нь өрхийн дулааны хэрэглээндээ утаагүй зуух болон цахилгаан халаагуур ашиглаж байгаа өрхүүдэд хөнгөлөлт үзүүлж буй явдал юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 68895 айл өрх УБЦТС компанитай цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээ байгуулж, хөнгөлөлтөд хамрагдаж байгаагаас  95 хувь нь сайжруулсан зуух ашиглаж 200 кВт.ц, цахилгаан халаагууртай 3682  өрх буюу шөнийн цагаар хэрэглэсэн …

  • 29 December

    Зогсоолууд төлбөргүй үйлчилнэ

    Шинэ жилийн баярын үеэр цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүнтэй холбогдуулан нөгөөдөр оройн 20:00 цагаас шөнийн 01:00 цаг хүртэл Чингисийн талбайн баруун зүүн талыг хааж автомашины хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж явган зорчигч нарын аюулгүй байдлыг хангаж ажиллах юм байна. Тухайн арга хэмжээний үеэр талбайн орчим ажиллаж байгаа бүх төлбөртэй зогсоолуудад   тээврийн хэрэгслийг хураамжгүй зогсоох …

  • 29 December

    Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөлөө

    Монголын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойг тохиолдуулан Монгол Төрийн тамганы хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон УИХ, Засгийн газрын гишүүд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 103 жилийн өмнөх энэ өдөр наймдугаар Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж, Монгол Улсын Засгийн газрыг байгуулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон …

  • 29 December

    Бөхийн барилдааныг нээж Төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж үг хэллээ

    Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Бөхийн холбооноос зохион байгуулж буй чансаа өндөр шигшмэл 128 бөхийн барилдааныг нээж Төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Энэхүү өргөөнд хуран цугларсан ард, иргэдийн төлөөлөл, биднийг харж, сонсч байгаа Монголын нийт ард, иргэддээ монголчууд …

  • 29 December

    Цуцлагдсан 106 тусгай зөвшөөрлийг өмнөх эзэмшигчд нь эргүүлэн авч байна

     “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу талбайд зарцуулсан зардлыг тооцон босго үнээ баталгаажуулсан 23 талбайд сонгон шалгаруулалт зарласнаас 15 талбайд ашигт малтмалын хайгуулын  тусгай зөвшөөрлийг дахин олгоод байгаа юм байна. Дээрх 15 талбайн 12 талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд шалгарсан …

  • 29 December

    “Хөхөө Намжил” морин хуурын уралдаан болно

    Морин хуурчдын “Хөхөө Намжил” уралдаант шоу төслийн хэвлэлийн хурал өнөөдөр 14:00 цагаас UBS телевизийн байранд зохион байгуулагдах юм байна. Тус уралдааныг Хүн төрөлхтний соёлын их өв – Морин хуур хөгжмийг олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, морин хуурчдын авьяасыг дэмжих, хөгжүүлэх, танин мэдэхүйн мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор UBS телевизээс санаачлан Мобиком корпорацтай хамтран зохион байгуулах гэж байгаа юм. Энэхүү зорилтот …

  • 28 December

    Дүнжингаравын замыг маргааш нээнэ

    Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл буюу Дүнжингарав худалдааны төвөөс Улиастай замын уулзвар хүртэл үргэлжлэх 6.0 км автозамын ажил дуусчээ. Автозамын ажлыг “Хансуун зам” ХХК гүйцэтгэсэн бөгөөд тус замыг 15 метрийн өргөн, 4 эгнээ урсгалтайгаар хийжээ. Энэхүү зам нь хотыг зүүнээс баруун тийш холбосон шинэ зам болох бөгөөд Нарны …

  • 28 December

    Хүчит 128 бөхийн барилдаан болно

    Өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Энэхүү түүхэн өдөрт зориулсан шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Ерөнхийлөгчийн тамгын газар, Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтран дөрөв дэх жилдээ зохион байгууолж буй тус барилдаанд чансаагаараа тэргүүлсэн улс, аймгийн алдар цолтой шилдгийн шилдэг хүчитнүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөө …

  • 28 December

    Он солигдох мөчид 4 цэгт ёслолын буудлага хийнэ

    Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан   “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг  12-р сарын 31-ний үдэш “Их эзэн Чингис хааны талбай”-д зохион байгуулдаг. Энэ жилийн цэнгүүний найруулагчаар ДБЭТ-ийн найруулагч E.Сарантуяа ажиллаж байгаа бөгөөд шинэ оны үдшийн цэнгүүнд  “Шар айраг”, “Ньюанс”, 3 охин, Чинбат, Наран, Болд  зэрэг хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөх юм. Мөн он солигдох мөчид нийслэлийн 4 цэгт …

  • 28 December

    Найман хувийн хүүтэй зээл ирэх онд ч үргэлжилнэ

    Найман хувийн хүүтэй зээлийн санхүүжилтийг зогсоох уу, үгүй юү гэх асуулт олон нийтийн анхаарлыг татаж байна. Албаны хүмүүсээс энэ таалаар лавлахад зээл ирэх онд ч үргэлжилнэ гэлээ. Ипотекийн корпораци тусгай зориулалтын гурван компани байгуулж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 878 тэрбум төгрөгийн зээлийг багцалж үнэт цаас гаргажээ. Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн нийт үлдэгдэл хоёр их наяд төгрөг …