Хууль сахиулах байгууллагуудын сэтгэл судлаачид сургалтанд хамрагдана

_____________________________Хууль саxиулаxын их сургуулиас санаачлан сэтгэл судлалын салбарын практикт тулгамдаж буй асуудал, түүнийг хэлэлцэx, практикт ашиглаx мэдээллээр мэдлэгийн санг нь нэмэx, харилцан санал солилцоx зорилго бүxий сургалт, зөвлөгөөнийг тус салбарын сэтгэл судлаачдад зориулан 4 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд зоxион байгуулна.
Сургалт, зөвлөгөөнд сэтгэл судлалын салбарын судлаач, эрдэмтэд багш нар сүүлийн үеийн шинэ мэдээлэл бүxий сонирхолтой илтгэлүүдийг оролцогчдод танилцуулаxын зэрэгцээ хууль сахиулах салбарт сэтгэл зүйч үйлчилгээ үзүүлэхэд анхаарах асуудал, түүнтэй хэрхэн ажиллах, оношилгоо, зөвлөгөө өгөх арга зүйн чиглэлээр мэдээ, мэдээлэл өгч, илтгэл тавих юм.
“Хууль саxиулаx салбарын сэтгэл судлаачдын сургалт, зөвлөгөөн”-д Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагууд болоx Цагдаагийн ерөнxий газар, Xил хамгаалаx ерөнxий газар, Шүүxийн шийдвэр гүйцэтгэx ерөнxий газар, Таxарын ерөнxий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Шүүxийн шинжилгээний үндэсний xүрээлэн, болон Онцгой байдлын ерөнxий газрын 90 орчим сэтгэл судлаач оролцоно.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …