Жүдо бөхийн энэ жилийн нээлтийн Гранпри тэмцээн 2015 оны 2-р сарын 20-22ны өдрүүдэд Германы Дюссельдорф хотод амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Х.Эрдэнэт-Од , Д.Баттулга дасгалжуулагчтай эрэгтэй 11, эмэгтэй 6 тамирчидын бүрэлдэхүүнтэй оролцлоо.Тэмцээний эхний өдөр манай тамирчид тун амжилттай барилдаж 3 мөнгөн медаль хүртсэн. Эмэгтэйчүүдийн 48кг-ийн жинд МУГТ М.Уранцэцэг, 57кг-ийн жинд ОУХМ Д.Сумъяа, эрэгтэйчүүдийн 66кг-ийн жинд Д.Төмөрхүлэг нар мөнгөн медаль хүртэж энгэрээ мялаалаа. …
Мэдээ мэдээлэл
February, 2015
-
22 February
Б.Батзаяа, Б.Бат-Эрдэнэ нар АНУ-д 48 цаг наадамд оролцохоор явлаа
Монголын уран бүтээлчид дунд жил бүр “48 цаг” наадам уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа. 2014 оны 9-р сард “48 цаг” бэсрэг кино наадмаас “Шилдэг кино”, “Шилдэг жүжигчин”, “Шилдэг зураг авалт”-ын төрөлд тэргүүлсэн “Үндэс”киноны уран бүтээлчид болох Б.Батзаяа, Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр АНУ-д зохион байгуулагдах 48 цаг арга хэмжээнд оролцохоор явж байна. Уг арга хэмжээ 2015.2.16-03.01-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд “Үндэс” кино …
-
22 February
Согтуугаар жолоо барьж осол гаргасан тохиолдол 24 бүртгэгджээ
Монголын үндэсний уламжлалт “Сар шинийн баяр”-ын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын алба хаагчид иргэдийн аюулгүй, амгалан тайван байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, гудамж замд хяналт шалгалт хийхээс гадна хөдөлгөөн зохицуулж өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажиллав. Баярын өдрүүдэд хотоос гарсан замуудад цаг агаарын нөхцөл байдал хүндэрч үзэгдэх орчин хязгаарлагдсантай холбоотойгоор 02 дугаар сарын 20-ны …
-
22 February
Сар шинээр Замын цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа
Сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын алба хаагчид иргэдийн аюулгүй, амгалан тайван байдлыг хангаж, гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажиллалаа. Мөн иргэд, олон нийтэд цаг агаарын нөхцөл байдал, замын хөдөлгөөний ачааллын мэдээлэл, сэрэмжлүүлгийг Авто радио 96.3-аар 15-20 минутын зайтайгаар өгч ажиллав. Сар шинийн өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал хүндэрч …
-
22 February
“Тэнгэрийн ташуур” балет удахгүй тайзнаа
Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б. Жамъяндагвын “Тэнгэрийн ташуур” II бүлэг, 4 үзэгдэлт балет УДЭТ-ын тайзнаа ирэх сарын 1-нд тоглогдох гэж байна. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том гүрнүүдийн нэг Хүннүгийн удирдагч Атилла хааны дэлхийг чичрүүлж явсан үеийг тус балетээр үзүүлэх болно. Тэрээр Ромын хаадын нүүр рүү нулимж, нойргүй хонуулж, заримынх нь сүнсийг зайлуулж явсан бөгөөд тэднээс “Тэнгэрийн ташуур” хэмээх хочийг …
-
22 February
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын сар шинийн золголт боллоо
Хаврын тэргүүн сарын шинийн тавны билэгт сайн өдөр Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид сар шинийн золголтоо хийлээ. Золголтод НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон бусад удирдлагууд оролцож, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг удирдаж байсан үе үеийн удирдлага, ахмадуудаа урьж хүндэтгэл үзүүллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
22 February
Дархан-Уул аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс шинэ байртай боллоо
Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон албаны бусад төлөөлөгчид энэ сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт албан томилолтоор ажиллаж, салбар хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ хүрээнд тус аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн шинэ байрны нээлтэнд оролцсон. Орон нутаг дахь Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүд нь өөрийн гэсэн бие даасан байргүйгээс иргэддээ төрийн үйлчилгээг тэр бүр хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэж чадахгүй …
-
22 February
Сар шинийн баярын өдрүүдэд 360 хордлогын дуудлага иржээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон харъяа эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд 2015 оны 02 дугаар сарын 18-ны оройны 20 цагаас 2015 оны 02 дугаар сарын 23-ны өглөөний 09 цаг хүртэл үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллалаа. Баярын амралтын өдрүүдэд ямар нэгэн нийтийг хамарсан хоолны хордлого эмнэлгийн тусламж үйлчилгээнд ноцтой зөрчил гараагүй бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвөөр 1618 хүн үйлчлүүлсэн байна. Мөн амаржих …
-
22 February
УИХ-ын дарга З.Энхболд Япон улсыг зорилоо
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар 2015 оны 2 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас мордлоо. Улсын Их Хурлын дарга З.Энхболд айлчлалынхаа хүрээнд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимура, Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки, …
-
22 February
“Нарантуул” худалдааны төв энэ сарын 26-ныг дуустал амарна
Худалдаа үйлчилгээний газруудын зарим нь өчигдрөөс хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн. Тэгвэл өнөөдрөөс сүлжээ дэлгүүр, супермаркетууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх аж. Харин “Хүчит шонхор” хүнсний зах энэ сарын 25-ныг, “Хар хорин” энэ сарын 23–ныг, “Нарантуул” худалдааны төв энэ сарын 26-ныг дуустал тус тус амрах гэнэ.
-
22 February
Дугаарын хязгаарлалт өнөөдрөөс үйлчилнэ
Сар шинийн баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлээгүй. Учир нь шинийн 1, 2- нд бүх нийтийн амрах баярын өдрүүд, 3, 4-нд амралтын өдрүүд таарсан юм. Тэгвэл өнөөдрөөс ажлын өдөр эхэлж байгаа учир автотээврийн улсын дугаарын хязгаарлалтыг ердийнхөөрөө мөр дөж эхэлнэ. Өнөөдөр 1,6-аар төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй.
-
22 February
Говьсүмбэр аймаг руу зорчихгүй байхыг анхааруулж байна
Сар шинийн баярын өдрүүдэд хүйтний эрч чангарч, орон нутгийг зорих тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдсэн. Тэгвэл гурван хоногийн өмнөөс хүчтэй цасан шуурга шуурч, зам хаагдсанаас ОБЕГ-ын даргын шийдвэрээр баярын өдрүүдэд орон нутгийн зарим замыг хязгаарласан билээ. Энэ сарын 20-ны 23:00 цагаас хоёрдугаар сарын 21-ний 07:00 цаг хүртэл Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн замыг хязгаарласан. Мөн баасан гаригийн өглөөний 07.00 цагаас бямба …
-
22 February
Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтынхан дүүрэгтээ шалгалт хийлээ
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Дэд даргын баталсан 2015 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн 02-02/28 тоот “Сар шинийн баярыг угтсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” удирдамжийн дагуу Чингэлтэй дүүрэгт худалдаа, үйлчилгээ явуулж байгаа 28 аж ахуйн нэгж, 231 иргэн хамрагдсан шалгалтыг Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн хийжээ. Шалгалтаар хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хаяг, шошгогүй, мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээгүй, …
-
22 February
1000 жилийн настай Будда бурханы барималд
ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан өнгөрсөн нэгдүгээр сард Улаанбаатар хотоос 200 гаруй жилийн настай занданшуулсан шарилыг илрүүлсэн билээ. Энэхүү мэдээлэл цахим ертөнцөөр тархан олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд ч энэ талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулж, мэдээлж байсан юм. Тэрхүү шарилыг ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн их хувилгааны шавь Цорж Санжжавынх болохыг ажлын хэсгийнхэн тогтоосон юм. Тэгвэл саяхан …
-
22 February
“Оскар” улаан хивсний ёслолоор эхэллээ
Дэлхийн кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Оскар”-ын 87 дахь удаагийн наадам улаан хивсний ёслол боллоо. Оскарын наадам шагнал гардуулах ёслолын ажиллагаа АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын “Долби” театрт улаан хивсний ёслолоор ийнхүү эхэлсэн бөгөөд удахгүй шилдгүүдээ тодруулах гэж байна. Америкийн Кино академийн дээд шагнал болох 87 дахь удаагийн Оскарын шагналд нэр дэвшсэн шилдэг бүтээл, уран бүтээлчдийг энэ сарын 15-нд Беверли Хилсс дэх “Самуэл …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл