Мэдээ мэдээлэл

December, 2014

  • 30 December

    Нэгдүгээр сарын 1, 2-ны өдөр худалдааны төвүүд ажиллахгүй

    Өнөөдөр буюу 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн Худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг хүргэе. “Улсын их дэлгүүр” 08:30-22:00, “Номин” их дэлгүүр 08:30-22:00, “Мах мall” 10:00-21:00, “Grand plaza” 09:00-21:00, “Минж плаза” 10:00-22:00 , “Наран mall” 10:00-22:00 цагуудад ажиллах бол “Нарантуул” зах, “Бөмбөгөр” худалдааны төв, “Баянгол” худалдааны төв, “Меркури”, “Саруул” төвүүд жирийн цагийн хуваарийн дагуу ажиллана. 2015 оны нэгдүгээр сарын 1, 2-ны …

  • 30 December

    Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр зүүн зүгийн нутгаар, нэгдүгээр сарын 3-ны өдөр  баруун зүгийн нутгийн зарим газраар цас орох төлөвтэй байгаа ажээ. Нэгдүгээр сарын 2, 3-нд баруун болон говийн нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Тиймээс иргэд аян замд гарахдаа автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангахад онцгой анхаарахын дээр шатахууны хангалттай нөөцтэй явах, дулаан …

  • 30 December

    МСЭ-ээс салбарынхандаа хандан мэдэгдэл гаргалаа

    Өнөөдөр манай улсад 500 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрээс МҮОНРТ олон нийтийн статустай, Монцамэ агентлаг Засгийн газраас хамааралтай, бусад нь үндсэндээ хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай байна. Ийнхүү манай салбарын 99  хувь нь хувийн хэвшилд тулгуурлаж, бүх эрсдлээ өөрсдөө үүрч чадаж байгаа нь энэ салбарын хэдэн зуун хөрөнгө оруулагч, хэдэн мянган ажиллагсдын гавьяа юм. Гэтэл …

  • 30 December

    Зул сарын бяцхан сахиусан тэнгэрүүд ба Санта Клаусын түүхээс

    Шинэ жил болон Зул сарын баярын гол бэлгэ тэмдэг бол яахын аргагүй Санта Клаус билээ. Сайхан сэтгэлт Сантагийн түүх 1823 оноос эхэлсэн бөгөөд эдүгээ дэлхийн улс орон бүр түүний талаар олон янзын ойлголт, үлгэр домгуудтай болсон байна. Ингээд Сантагийн тухай хамгийн хачирхалтай түүхүүдийг дэлгэж байна. Исландад Сантаг Иоль хэмээн нэрлэгдсэн 13 сахилгагүй хүмүүсээр төлөөлүүлдэг байна. Эдгээр баатрууд нь Исланд зохиолчийн …

  • 30 December

    Баярын өдрөөр банкнуудын ажиллах цагийн хуваарь

    Баярын өдөр буюу арванхоёрдугаар сарын 31, нэгдүгээр сарын 1-нд банкуудын ажиллах цагийн хуваарийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

  • 30 December

    Булганд малын галзуу өвчин гарчээ

    Булган аймагт малын галзуу өвчин гарчээ. Тус аймгийн Рашаант суманд малын галзуу өвчнөөр нэг үхэр өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Одоогийн байдлаар орон нутгийн удирдлагууд 14 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Г.Сүрэн olloo.mn

  • 30 December

    Н.Одгэрэл хүрэл медаль хүртэв

    ОХУ-ын Красноярск хотод Д.Миндаишвилийн Бөхийн академийн нэрэмжит чөлөөт бөхийн уламжлалт олон улсын ХIII тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээнд манай орноос “Шонхор-Олимп” клубын Г.Амархүү дасгалжуулагчтай бөхчүүд оролцсоноос эмэгтэй 60 кг-ын жинд бөх Нямцэцэгийн Одгэрэл хүрэл медаль хүртжээ. Тэмцээний эмэгтэй 53 кг-ын жинд ДАШТ-ний хошой мөнгө, европийн аварга шалгаруулах тэмцээний 3 алтан медальт, тувагийн бөх Лариса Ооржак хэдэн жил завсарласны дараа барилдаж …

  • 30 December

    Шилдэг оюутан тамирчид тодорчээ

    Монголын Оюутны Спортын Холбоо 1993 оноос эхлэн жил бүр “Оны шилдэг оюутан тамирчин”-ыг шалгаруулдаг. Энэ онд 21 дахь удаагаа 2014 оны шилдэг оюутан тамирчид, дасгалжуулагчыг шалгаруулах ёслолыг Спортын төв ордонд зохион байгуулсан байна. Шилдэг оюутан тамирчдаар чөлөөт бөхийн Т.Түвшинтулга, шатрын Б.Мөнгөнтуул, буудлагын Т.Баярцэцэг, боксын Н.Ариунболд, модон бөмбөгийн Э.Энхтүвшин нарын 5 тамирчинг шалгаруулав. Шилдэг дасгалжуулагчаар Үндэсний БТДС-ийн багш Ц.Баярсайхан шалгарсан юм. Шилдэг оюутан …

  • 30 December

    2015 оны төсвийн тодотголыг өргөн барилаа

    2015 оны төсвийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-д өргөн барилаа. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас Монгол Улсын 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1.0 их наяд гаруй төгрөгөөр буурахаар байгаа бөгөөд ирэх 2015 онд ч эдийн засгийн нөхцөл байдал энэ оныхоос сайжрах төлөв байдал ажиглагдахгүй байгаа тул ирэх 2015 оны …

  • 30 December

    “AirAsia” компанийн онгоц ослын буулт хийжээ

    “AirAsia” компанийн “Airbus A320-200” онгоц Индонезид сураггүй болж, мягмар гарагт онгоцны сэгийг Ява тэнгист орших Борнео арлын орчмоос олсон билээ. Тэгвэл уг компанийн 153 зорчигч бүхий “Airbus A320-216” иргэний агаарын тээврийн онгоц мөн өнгөрсөн мягмар гарагт Филиппиний Калибогийн нисэх онгоцны буудлаас хөөрсөн ч ослын буулт хийсэн гэх мэдээлэл цацагдлаа. Энэ талаар онгоцонд зорчиж явсан орон нутгийн телевизийн сэтгүүлч Жет Дамазо …

  • 30 December

    “Алтан сарнай” наадмын шилдгүүд өнөөдөр тодорно

    Жил бүрийн шинэ жилийн үдэш зохион байгуулдаг “Алтан сарнай” наадам уламжлал ёсоор өнөөдөр Улаанбаатар зочид буудалд болох гэж байна. Улсын хэмжээнд зохион байгуулагддаг, хамрах цар хүрээ, ёслол төгөлдөр өндөр хэмжээний зохион байгуулалт, нэр хүндээрээ шилдэгт тооцогддог “АЛТАН САРНАЙ”-н ийнхүү 13 дахь жилдээ шилдгүүдээ нэрлэх нь ээ. Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /хуучнаар МАСЗХ/ 2000 онд анх “АЛТАН САРНАЙ” наадмыг зохион …

  • 30 December

    Аж ахуйн нэгжүүд дүүрэгтэйгээ хамтран шинэ жилийн уур амьсгал бүрдүүллээ

    Шинэ жилийн баярыг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсээс дүүрэг бүр нутаг дэвсгэрийн хэмжээндээ шинэ жилийн баярын уур амьсгалыг бүрдүүлэх үүрэг өгсөн. Энэ үүргийн дагуу нийслэлийн 9 дүүрэг аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран гудамж, талбайд гэрлэн чимэглэл хийж, шинэ жилийн уур амьсгалыг бүрдүүллээ. Тухайлбал, СХД –ийн “Талх чихэр” ХХК цаа буга хөлөглөсөн өвлийн …

  • 30 December

    Нийслэлээс хувийн хэвшлийнхэнд 10 цэцэрлэг шинээр байгуулах эрх олголоо

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/1067 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын 2014 оны A/608 дугаар захирамжаар томилогдсон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох” шинжээчийн Ажлын хэсгийн  дүгнэлтийг үндэслэн иргэн Д.Батсуурийн  “Шинэ зууны багачууд”, М.Алимаагийн “Мөнхжин”,  Ж.Эрдэнэжаргалын “Хан Билгүүдэй”, Д.Цэрэндашийн “Мөнхийн алаг үрс”,  Л.Доржпүрэвийн “Нарны багачууд”, …