Мэдээ мэдээлэл

December, 2022

  • 1 December

    Д. Амарбаясгалан: 2023 оны төсөвт нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулан 320 тэрбум төгрөгийг баталсан

    Нийслэлд тулгамдаж байгаа түгжрэл, нийтийн тээврийн хүрэлцээний асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. Тэрбээр“Замын түгжрэлийг бууруулах чиглэлд нийтийн тээврийн бодлогын шинэчлэлд бид онцгой анхаарч байна. Хамгийн сүүлд 2008 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг цогцоор нь хийснээс хойш үүн дээр анхаарч, улсын болон нийслэлийн төсөвт тусгаагүй бидний алдаа байгаа. 2023 оны төсөвт бид нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулан 320 тэрбум төгрөгийг …

November, 2022

  • 30 November

    Агаарын чанарын индексийн мэдээллийг www.agaar.mn вэб сайтаар авах боломжтой

    Сүүлийн өдрүүдэд “Яг одоо Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд агаарын бохирдол ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тул анхаарна уу” гэсэн утгатай, тандалтын судалгааны холбоос бүхий мессеж иргэдийн гар утсанд ирсэн. Энэхүү мэдээлэл нь Монгол Улсад мөрдөж буй агаарын чанарын MNS4585:2016 стандарт, агаарын чанарын индексээр агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх журамд нийцээгүй, агуулга нь Улаанбаатар хотын агаарын чанар, индекстэй шууд хамааралгүй, төөрөгдүүлсэн шинжтэй болохыг Нийслэлийн …

  • 30 November

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарт бараалхав

    Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарт 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Эзэн Хааны ордонд бараалхав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсад айлчилж, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, …

  • 30 November

    Б.Жавхлан: Нүүрсний экспортыг нэмэгдүүлж, жилд 40-70 сая тоннд хүргэнэ

    Сангийн сайд Б.Жавхлан Ерөнхийлөгчийн БНХАУ-д  хийсэн айлчлалтай холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Бид дунд хугацааны гадаад худалдааны стратегид анхаарлаа хандуулж ажиллахаар зорьж байна. Үүний хүрээнд яригдах хамгийн том сэдэв бол нүүрсний асуудал. Бид цаашдаа гадаад худалдааны эргэлтээ дунд хугацаанд, 4-5 жилийн дотор 20 тэрбум доллар болгох зорилтыг тавьж, хоёр талаасаа санал нийллээ. Энэ хүрээнд жилд гаргах нүүрсний экспортын хэмжээг 40-70 …

  • 30 November

    “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааны зардалд төлөвлөсөн 5,6 тэрбум төгрөгийг хэмнэнэ

    Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа  “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заасны дагуу Үндэсний баялгийн сан байгуулах ажил хийгдэж буй. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар …

  • 30 November

    Казиногийн тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслүүдийг өргөн барина

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Казиногийн тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тогтвортой хөгжлийн салбар болгон хөгжүүлж, аялал жуулчлал түүнийг дагасан цогц үйлчилгээг Монгол Улсад байгуулах боломж олгосноор хөрөнгө оруулалтын урсгалыг татах, эдийн засгийн үр өгөөжтэй аялал жуулчлалыг бий болгох, улсын төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх …

  • 30 November

    Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2022.11.29) хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Засгийн газраас 2022 оны 264 дүгээр тогтоолоор 2023, 2024, 2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. …

  • 30 November

    Хот байгуулалт, дэд бүтцийн хороогоор нийслэлийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцлээ

    Нийслэлийн 2023 оны төсвийн төсөл болон түүнийг дагалдан орж ирсэн бусад асуудлыг НИТХ-ын холбогдох хороодоор хэлэлцэж байна. Өчигдөр Хүний хөгжлийн хороо болон Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо-Эдийн засаг төсвийн хорооны хамтарсан өргөтгөсөн хуралдаанаар төслийг дагалдах асуудлуудын хамт хэлэлцсэн бол өнөөдөр Хот байгуулалт, дэд бүтцийн хороо Нийслэлийн 2023 оны төсвийн төсөл, Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний биелэлт, 2023 …

  • 30 November

    “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэл гаргалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нарын албан ёсны хэлэлцээний дүнгээр “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэл гаргав. Хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛС, ЯПОН УЛСЫН ЭНХ ТАЙВАН, ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТИЙН ТӨЛӨӨХ ТУСГАЙ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙГ БАЙГУУЛАХАД ЧИГЛЭСЭН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ 2022 оны 11 дүгээр сарын 29-ний …

  • 30 November

    Улаанбаатарт өдөртөө 18-20 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай байна. 2022 оны 11-р сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 …

  • 29 November

    Онон голын 209у/м төмөрбетон гүүрийг ашиглалтад орууллаа

    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа  Хэнтий аймгийн Батширээт сумын Онон голын 209 у/м төмөрбетон гүүрийг ашиглалтад орууллаа.  Барилгын ажлын гүйцэтгэгчээр  “Тэргүүн саруул зам” ХХК ажиллаж, хяналтын зөвлөхөөр Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ ажиллаж байна. Гүүр, хоолой байгуулах, зурвас газрын цэвэрлэгээ, цутгамал тулгуур байгуулах, ригель цутгах, захын тулгуурын толгой цутгах, хавтан дам нуруу цутгах, дам нуруу,  төмөрбетон хайс , дугуй …

  • 29 November

    А.Чингүүн Алтан медаль хүртлээ

    Киргизстан улсын Бишкек хотод гараар штанг таталтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд болов. Тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдсөн А.Чингүүн 75.5 кг-ыг гараар татсанаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр энэ төрөлд улсынхаа хүнд жингийн дээд амжилтыг эзэмшигч юм.

  • 29 November

    Улсын Филармонийн Морин хуурын чуулга Япон улсын NHK Hall-д тоглоно

    Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг жилийн турш ёслол төгөлдөр, өргөн хүрээнд тэмдэглэж, ард түмний найрамдлыг бататгаж, харилцааг бэхжүүлэх чиглэлд улс төр, эдийн засаг, соёл урлагийн олон арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Улсын Филармонийн Морин хуурын чуулга Япон улсын нэр хүндтэй томоохон танхимуудын нэг болох NHK Hall-д бүрэн …

  • 29 November

    Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар “ТОКИО-2022” их дуулгад зодоглоно

    Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн их дуулга арванхоёрдугаар сарын 3-4-нд болно. Энэ тэмцээнд 63 улсын нийт 367 (эрэгтэй 216, эмэгтэй 151) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 13 жүдоч хүч үзэхээ мэдүүлжээ. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Б.Цогт-Очир, 66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү, Б.Нармандах, 73 кг-д дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, 81 кг-д Л.Сэргэлэн, -100 …

  • 29 November

    Үндэсний урлагийн их театр, Ерөнхийлөгчийн нэрэмжит спорт сургалтын цогцолбор барих ТЭЗҮ-ийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хийхээр болжээ

    Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. ТАЛУУД: “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”,“Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”,“Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр …