Нарантуул захын шатсан хүнсний павилоны хохирогчдоос мэдүүлэг авах ажиллагааг өчигдрөөс эхлэн Улсын мөрдөн байцаах газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасагт явуулж эхэлсэн байна. Хүнсний захад үйл ажиллагаа явуулж байсан 300 гаруй түрээслэгчид бараа материалын хохирол амссан бөгөөд дээрхи мэдүүлгийг эхлүүлсэнээр хохирлын хэмжээг тогтоох ажээ. Захад гал гарсан өдрөөс эхлэн ОБЕГ-ын аврах ангиудын албан хаагчид үүрэг гүйцэтгэсэн. Харин …
Мэдээ мэдээлэл
August, 2013
-
26 August
Бөхийн өргөөний уулзварыг өнөөдөр нээнэ
Бөхийн өргөөний дөрвөн замын уулзварыг өнөөдөр нээнэ. Гудамж төслийн хүрээнд Бөхийн өргөөний уулзварыг дөрвөн замын уулзвар болгох шинэчлэлийн ажил бүрэн дууссан тул өнөөдөр нээхээр болсон байна. Тус уулзварыг өчигдөр нээх байсан боловч тодорхойгүй шалтгааны улмаас хойшлоод басйан юм. Замын ажлыг “Төгс Үржих зам” ХХК хийсэн юм байна. Г.Сонор
-
26 August
2 Солонгос,тусгаарлагдсан гэр бүлүүдийг суглааны оноолтоор уулзана
Тусгаарлагдсан гэр бүлүүдийн уулзалтыг ирэх 9 сарын 25-30-ны өдрүүдэд Хойд Солонгосын Гымгангсан аялал жуулчлалын бүсэд хийхээр 2 Солонгосын талууд тохиролцлоо. Өмнөд Солонгос улс өөрийн талаас 500 гэр бүл уулзуулах хүсэлт тавьсан ч Хойд Солонгосын улс , Өмнөдийн 100 , Хойдын 100 , нийт 200 гэр бүлийг , 5 өдрийн турш 40 , 40-өөр нь хуваан уулзуулах боломж олголоо. Ингэснээр гэр …
-
26 August
Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
Өнөөдөр буюу 2013 оны 08 дугаар сарын 26 болон 28, 30-ны өдрүүдэд тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл, харин 8 сарын 25,27,29,31-ний өдрүүдэд сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл 07:00-21:00 цагийн хооронд тогтоосон хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй. Түр хязгаарлалт нийслэлийн авто зам засвар, хот тохижилтын ажлын авто машин, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын болон нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, …
-
24 August
Нарантуулын наймаачид зам хаан жагсацгааж байна
Өчигдөр гарсан галын улмаас өнөөдөр Нарантуул худалдааны төвийг ажиллуулахгүй байх шийдвэрийг хотын захиргаанаас гаргаад байгаа билээ. Гэтэл үүнийг эсэргүүцэн тус худалдааны төвийн наймаачид халдвартын замын уулзвар дээр зам хаан жагсацгааж байна .
-
24 August
“Miss Mongolia 2013” тэмцээний анхан шатны шалгаруулалт 26-нд болно
Монголын мянга мянган сайхан охид, бүсгүйчээс шилдгийн шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Miss Mongolia” тэмцээний анхан шатны шалгаруулалт Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байранд энэ сарын 26-нд буюу даваа гаригт 09:19 цагийн хооронд зохион байгуулагдахаар болжээ. Тэртээх 2004 оноос хойш тасралтгүй 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, …
-
24 August
Өнөр хорооллоос Гэмтлийн эмнэлэг хүрэх замыг 7 хоног хаана
Саппорогийн буюу Өнөр хорооллын дөрвөн замын уулзвараас Гэмтлийн эмнэлэгийн урд уулзвар хүртэлх урдаас хойш чиглэлийн зорчих хэсгийг 8-р сарын 24-ны 07.00 цагаас эхлэн 7 хоногийн хугацаатайгаар хаахаар болсон байна.
-
24 August
Хулгай хийх зорилгоор жуулчилсан Монгол хосууд баригджээ
Солонгос улсад жуулчны визээр ирээд байхдаа хулгай хийж байсан Монгол улсын иргэн , эрэгтэй Н(45) болон түүний эхнэр Э(37) нарыг Сөүл хотын Юнгсан дүүргийн цагдаагийн газраас саатуулжээ. Гэмт этгээдүүд 1 сарын жуулчны визээр ирээд байхдаа өнгөрсөн 17-ны өдрийн 13.00 цагийн орчимд Сөүл хотын метроний Сөүл буудал доорх худалдааны төвөөс хулгай хийж байгаад баригдсан байна. Тэд өмнөх өдөр нь ч мөн …
-
24 August
Наймааны цонх хаагдах дөхөж байна
Хөлбөмбөгийн багуудын хоорондох чимээгүй хэрнээ ширүүн тулааны талбар болох наймааны цонх хаагдах дөхөж байна. Багууд одоо хүртэл өөрсдийнхөө бүрэлдэхүүнийг зузаатгахаар идэвхтэй ажиллацгаасаар байна. Ингээд хамгийн сүүлийн үед хийгдэж буй тоглогчдын наймааны мэдээг хүргэе. Ливерпүүлтэй холбоотой шинэ шуумуудын тухайд гэвэл Интернасионалын довтлогч Лэандро Дамиао байна. Тэрээр хэдийгээр одоо хүчин зүтгэж байгаа багтаа сэтгэл хангалуун байгаагаа хэлж байгаа ч Ливепүүлтэй холбогдож эхлэсэн …
-
24 August
Олон улсын хөгжмийн наадамд ЦДБЭЧ-ынхан амжилттай оролцож байна
“Эдинбүргийн олон улсын цэргийн хөгжмийн 65 дахь удаагийн наадам” 2013 оны 8-р сарын 02-24-ний өдрүүдэд зохиогдож буй. Нээлтийн ажиллагаа энэ сарын 02-ны өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Эдинбүрг хотноо албан ёсоор эхэлсэн аж. Энэхүү олон улсын цэргийн хөгжмийн наадамд Монгол Улс, Шинэ Зеланд, Мексик, Бүгд Найрамдах Солонгос Улс, Оман, Малти, Шотланд, Их Британий хүндэт харуул, цэргийн хөгжмийн …
-
24 August
Ч.Улаан сайд Солонгос улсад нурууны хагалгаанд оржээ
Солонгосын Кёнгбукду аймаг өнгөрсөн оны 3 сараас эхлэн Күми хотын Нэгдсэн төв эмнэлэгт гадаадаас эрүүл мэндийн чиглэлээр ирэх жуулчдыг хүлээн авахаар болж ойрын хөрш Хятад, Монгол орнуудад сурталчилгаагаа хийж байгаа билээ. Үүний ачаар Монголоос л гэхэд энэ оны 8 сарын дундуур 10 гаруй иргэд ирж эмчлүүлээд байгаагийн дотор Монгол улсын Сангийн сайд Ч.Улаан багтжээ. Тэрээр өнгөрсөн 16-ны өдөр …
-
24 August
ААН-ийн орлогын албан татвараас чөлөөлнө
Байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлнө Ногоон хөгжлийг хангахад чухал ач холбогдол бүхий Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй 41 нэр төрлийн техник, тоног төхөөрөмжийг худалдан борлуулсан аж ахуйн нэгжийг орлогын албан татвараас чөлөөлж байхаар Засгийн газрын 08 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ. Энэхүү тоног төхөөрөмжийн жагсаалтад сэргээгдэх эрчим …
-
24 August
Засгийн газраас “Байгальд халгүй” техник, тоног төхөөрөмжийн жагсаалтыг баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийн жагсаалтыг баталлаа Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийн жагсаалтыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нарт даалгалаа. Жагсаалтад нийт 41 нэр төрлийн техник, тоног …
-
24 August
Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
Хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Улаанбаатар хотын шалган бүртгэх товчоодоор дамжин хот руу орж ирэх машины тоо ердийн үеэс 4 дахин нэмэгджээ. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу маргаашнаас эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн оронгийн тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах юм. Өнөөдөр буюу 2013 оны 08 дугаар сарын 24 …
-
24 August
Өнөөдөр Нарантуул зах ажиллахгүй
Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Нарантуул худалдааны төвд үүссэн нөхцөл байдлын улмаас Нийслэлийн Засаг дарга Захирамж гаргаж холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах, шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх эрх, үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсгийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа даргалж гишүүдээр НЗДТГ, нийслэлийн цагдаагийн газар, онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан тушаалтнууд ажиллаж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл