Мэдээ мэдээлэл

August, 2013

  • 22 August

    МАН-ын Шинэчлэлийн хороо Хөвсгөл аймагт салбараа нээлээ

       МАН-ын Шинэчлэлийн хороо энэ сарын 19-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод шинэчлэлийн өргөө гэрээ барьж, намынхаа шинэчлэлийн асуудлаар иргэдээс санал бодлоо сонсож эхэлсэн байна. Энэ үеэр МАН-ын шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан “Намаа аваръя, төрөө эрүүлжүүлье, нийгмээ хөгжүүлье” улс төрийн илтгэл тавьж,нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.  МАН-ын Шинэчлэлийн хорооны залуустай уулзаж танилцсан Хөвсгөл аймгийн нутгийн иргэд тэднийг дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашид …

  • 22 August

    Ц.Оюунгэрэл, Л.Болд нар УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн барина

        УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нарын санаачлан боловсруулсан “Зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барина. Гишүүд өнөөдөр 09:40 цагт хуулийн төслийг гардуулан өгөх юм. Т.Түвшин Ugluu.mn

  • 22 August

    Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан хийж буй хөдөлгөөний хязгаарлалт

    2013 оны 8-р сарын 24-с 8-р сарын 31-ний хооронд улсын дугаарын сүүлийн оронгийн цифр тэгш, сондгоогоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулана. Уг шийдвэр нь 8 хоногийн хугацаанд хүчин төгөлдөр ба хичээлийн шинэ жил болон “Гудамж” төслийн хүрээнд хийгдэж буй зам засварын ажилтай холбогдуулан гарсан болно.

  • 22 August

    Өнөөдөр 22-ын товчооны постуудад шалгалт хийнэ

     Өнөөдөр 22-ын  товчооны постуудад Нийслэлийн Онцгой байдлын газраас шалгалт хийх гэж байна. Учир нь иргэд нийслэл хотод хулгайгаар тарвага оруулж ирэх магадлал өндөр байгаатай холбоотой юм. дашрамд дурьдахад, модны хулгайн замаар тарвага оруулж ирэх магадлалтай байдаг тул Эрүүл мэндийн яам, Замын цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран  пост ажиллуулж эхэлсэн юм. Энэ удаагийн …

  • 22 August

    Нийслэлийн төвлөрсөн дулаанд холбогдох боломжгүй барилгуудын нэрс

    Улаанбаатар хотын дулаан хангамж өвлийн ид ачааллын үед нийт хэрэглээг даах боломжгүй болж, дулаан хангамж доголдохоор болоод байна. Тиймээс нийслэлийн дулаан хангамжийн хэвийн, найдвартай ажиллагааг хангахын тулд шинээр баригдсан болон баригдаж байгаа дараах барилгуудад төвлөрсөн дулаанд холбогдох техникийн нөхцөлийн зөвшөөрөл олгох боломжгүй юм гэж Улаанбаатар Дулааны шугам сүлжээ ХК-аас мэдээллээ. УЛААНБААТАР хотын хэмжээнд баригдаж байгаа төвлөрсөн дулаанд холбогдох техникийн нөхцөлгүй зөвшөөрөлгүй …

  • 22 August

    Дүүрэг бүрт хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа гарна

     Төвлөрсөн зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн автозамын ачааллыг бууруулах зорилгоор хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн, худалдааг дүүрэг бүрт 2-оос доошгүй цэгт гаргахаар боллоо.  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа”-г 8 сарын 22-ноос эхлэн  Чингэлтэй дүүрэгт “Тусгаар тогтнолын талбай”, Баянгол дүүрэгт 13,14,15-р хорооны Энэбишийн өргөн чөлөө, Хан-Уул дүүрэгт “Ажилчдын алдар талбай”, Баянзүрх дүүрэгт  “Жуковын музей”-н талбай, Сансарын тунель дээр, Сүхбаатар …

  • 21 August

    Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон Улсад айлчилна

       Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон Улсын Ерөнхий сайдын урилгаар албан ёсны айлчлал хийхээр болжээ. Айлчлал ирэх есдүгээр сарын 11-14-ны хооронд үргэлжилнэ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Японы Цог Жавхлант Эзэн хаан Акихитод бараалхаж, Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөөд байна. Мөн Ерөнхий сайд Японы Эдийн засгийн байгууллагуудын болон манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой японы томоохон компанийн …

  • 21 August

    Арсенал бидний хожигдолд буруутай

      эх сурвалж: хийморь.мн

  • 21 August

    “Нүүдэлчдийн Цэнгээн 2013”-ийн нээлт 17:00 цагт болно

      “Нүүдэлчдийн Цэнгээн 2013” төсөл Монголын Уран зургийн галерейд “Гэрээс гэр” үзэсгэлэнгээр өнөөдөр 17.00 цагт нээлтээ хийх гэж байна. Уг төсөл Уран зургийн галерейд нээлтээ хийн Монгол орон даяар аялан, Хөвсгөл болон говиор дайрч, Сөүл хүртэл үргэлжлэх нь ээ. Уг төслийн оролцогч, уран бүтээлчдийг нэгтгэж буй шалтгаан болон ирээдүйгээ гэсэн сэтгэл нь олон улсын “Лууны есөн толгой” төсөлтэй холбож өгдөг …

  • 21 August

    Английн алдарт “Blue” хамтлаг Монголд тоглолтоо хийнэ

    “Michael Learns to Rock” хамтлагийнхныг монголчуудтай уулзуулсан “Evento” ХХК-ынхан энэ удаад Английн алдарт “Blue” хамтлагийг эх орондоо урьжээ. KAZAKY, BACKTREETBOYS PITBULL,  NICOLE зэрэг дэлхийн одуудыг монголд ирнэ гэсэн ч нэг нь ч ирээгүй. PITBULL-ын тоглолттын тасалбар нь худалдаанд гарсны дараа ирэхгүй нь тодорхой болж үзэгчид ч хулхидуулсаар. Мөн  ETV телевизийн урилгаар Солонгосын алдарт T ARA, DAVICH,I SEE YA, зэрэг хамтлагууд ирэх …

  • 21 August

    “Оюутолгой”-гоос халагдсан иргэдэд нөхөн төлбөр өгөхийг шаардлаа

       Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд тус ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Ганболд, Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн дарга Б.Рагчаа нар оролцлоо. Оюутолгой компани олон Монгол ажилчидаа халж эхэлсэнийг хурал зохион байгуулагчид эсэргүүцэж буйгаа мэдэгдлээ.  “Бидний харж итгэж байсан Оюу толгой хэмээх төслийн гүйцэтгэгч компаниуд олон арван …

  • 21 August

    Ирэх онд 50 мянган өрх айлыг дулаанаар хангана

    Улаанбаатар хотын дулааны станцууд баруун хэсэгтээ төвлөрдөг. Зүүн хэсгийг хангах дулаан нь 27 орчим километр замыг туулан хэрэглэгчдэд хүрдэг. Иймээс нийслэлийн дулаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангахаар Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “УС-15” халаалтын зуухыг шинэчлэн, 300 МВт хүчин чадалтай тус бүр гурван зуухтай дулааны станц барихаар шийдвэрлэсэн.  Уг станцыг “Түлхүүр гардуулах” нөхцлөөр гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулж, гүйцэтгэлээр …

  • 21 August

    Maй, тэгвэл исламистууддаа алуул!

    Дарангуйлагч дэглэмүүд нурдагаараа  нурна, тэр бол жам ёсны үзэгдэл, гэвч тэр нуралтын дараа парламентын ба Ерөнхийлөгчийн сонгуульд исламист нам гэнэт ялаад гараад ирэх, ялалт байгуулж засгийн эрх авсан лалын тэр нам нь эдийн засаг-нийгмийн асуудлаа шийдэхийн тулд нийгмээ хүчээр лалжуулах вий гэдгээс хувьсгал хийсэн, хувьсгал нь үргэлжилж буй арабын тэр орнууд дахь иргэний, либерал намууд, нийгмийн зарим хэсэг, шашны цөөнхи, …

  • 21 August

    “Глобалчлал ба ҮЭ” бага хурал болно

     Японы Олон улсын хөдөлмөрийн сан, МҮЭ-ийн холбооны хамтарсан  “Глобалчлал ба ҮЭ” бага хурал энэ сарын 22-23-ны өдрүүдэд Чингэс зочид буудлын танхимд болно. Энэ үеэр гурван үндсэн илтгэл тавих ба Монголын нийгэм, эдийн засаг дах Глобалчлалын үр нөлөө сэдэвт эхний хэлэлцүүлгийг МҮЭ-ийн холбоо, Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газраас өрнүүлэх ба МҮЭ-ийн Хөдөлмөрийн дээд сургуулиас чиглүүлж ажиллана.  Глобалчлагдсан хөдөлмөрийн …

  • 21 August

    Төмөр замын хөгжлийн асуудлыг тал бүрээс нь шинжин хэлэлцэнэ

       Төрийн ордонд “Монголын төмөр замын хөгжлийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болох гэж байна. Энэ хурлыг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан УИХ-ын Дамжин өнгөрөх тээвэр, логистикийн бодлого тодорхойлох ажлын хэсэг, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Их Британий Кембрижийн их сургууль, Монголын төмөр замын инженерүүдийн холбоо гэсэн дөрвөн байгууллага хамтран зохион байгуулах юм. Монгол Улсын газарзүйн байрлалын давуу талыг ашиглан …