Монголын Урчуудын Эвлэлийн шагналт уран барималч А.Очирболд уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ “Өнгөгүй өнгө” хэмээн нэрлэжээ. Гангаар урласан уран барималын бүтээлүүд нь уран барималчийн авьяас, сэтгэлгээ, туурвил зүйн шинэ шийдэл нээлтээр арвин бөгөөд байгаль ертөнцийн гэрэл сүүдэр, өнгө аялгууг өөртөө тольдон хүмүүст буцаан харуулж байгаагаараа маш өвөрмөц уран барималууд болсон байна. “Өнгөгүй өнгө” үзэсгэлэн энэ сарын 19-22-ны өдрүүдэд Монголын Үйлдвэрчний …
Мэдээ мэдээлэл
August, 2013
-
20 August
Нисэх, Яармагийн чиглэлд ТЭЦ III-ийн баруун талаар зорчих боломжтой
Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх зорилго бүхий “Гудамж” төслийн хүрээнд хотын төвийн 33 уулзварыг шинэчлэхээс гадна хэд хэдэн чиглэлд шинээр зам барих, хөдөлгөөний ачаалал ихтэй хуучин замуудыг өргөтгөх ажил үргэлжилж байна. Эдгээр ажлын нэг болох Яармагийн гүүрнээс “Атар Өргөө” ХХК-ийн өмнөх уулзвар хүртэл 2.2 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажил эхэлсэнтэй холбоотойгоор уг замын ачаалал улам нэмэгдсэн. Тиймээс энэ …
-
20 August
Энэ долоо хоногт таван уулзвар ашиглалтанд орно
Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх зорилго бүхий “Гудамж” төслийн хүрээнд 33 уулзвар шинэчлэхээс энэ долоо хоногт таван уулзварын зам барилгын ажил дуусна гэдгийг өнөөдөр болсон “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтын үеэр онцоллоо. Эдгээрээс хамгийн түрүүлж ХӨСҮТ-ийн баруун урд байрлах “Дархан Минж”-ийн уулзварыг ирэх лхагва гараг буюу энэ сарын 21-ний 11.40 цагт албан ёсоор нээхээр боллоо. Нээлтийн ёслолд Ерөнхий сайд болон …
-
20 August
Ш.Батхүүгийн араас С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарыг шалгах уу
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Стандарт банкаас авсан “Жаст” группын Ш.Батхүүгийн зээл Лондонгийн арбитын шүүхэд очиж байгаа гэсэн мэдээлэл бий. Гэтэл үүнээс гадна авсан зээлээ төлөөгүй улмаас батлан даалт гаргаж өгөөгүй “Эрдэнэт үйлдвэрт” мэдэгдэл очиж жинхэнэ асуудал сөхөгдөж эхэлсэн. Тэрээр анх зээл авахдаа Төрийн өмчит УБТЗ-аар баталгаа гаргуулж, 109.9 сая ам.доллар авсан гэдэг. Уг нь зээлийг 2015 он хүртэл авчээ. …
-
20 August
Бичил уурхай эрхлэгчдийг дарамталжээ
Ардчилалын эхэн үе, нийгмийн ороо бусгаа цаг үед ажилгүй болсон иргэдийн олонхийн амьдралыг залгуулж байсан ч, тэр хирээрээр “нинжа” гэж нэрлэгдэн төр засагт хүртэл адлагдаж байсан хувиараа алт олборлогчид өдгөө эвлэлдэн нэгдэн, зохион байгуулалтанд орж, байгаль орчинд ээлтэй, нөхөн сэргээлт явуулдаг шинэ хэлбэрээр ажилладаг болжээ. Ийм бичил уурхай эрхлэгчдийн нэг бол Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт үйл ажиллагаагаа явуулдаг …
-
20 August
2000 гаруй хүн үерийн аюултай бүсэд амьдарч байна
Ойрын өдрүүдэд бороо их орж байгаатай холбоотойгоор иргэд үерт автаж, эд материал, амь насаараа хохирход хүрч байгаа юм. 2013 оны эхний хагас жилийн байдлаар уснаас болж таван хүн амиа алдсан тохиолдол гарсан бөгөөд нийслэлийн Онцгой байдлын газар 278 хүнийг үер усны аюулаас авран хамгаалжээ. Нийслэлийн хэмжээнд үерийн аюултай бүсэд 2000 гаруй иргэд амьдарч байгаа тул яаралтай нүүлгэн шилжүүлэх ажиллагааг Онцгой …
-
20 August
Ой тогтоолтын спортын дэлхийн рекордыг эвдсэн Монгол охин
Ой тогтоолтын спортын дэлхийн рекордыг Монголын 17 настай охин Б.Намуунтуул эвдээд байна. Тэрээр хоёртын тооллоор 360 оноотой байсан Энэтхэг охины амжилтыг 565 оноогоор, 15 минутын тооны марафон төрөлд 395 байсан оноог 580 болгон шинэчлэн тогтоолоо. Тэрээр ийнхүү дэлхий хэмжээнд Монгол хүний оюуны чадамжийг харуулж чадсан юм. Одоо Б.Намуунтуул дэлхийд чансаагаар 52-т бичигдэж байна. Б.Намуунтуул одоо Хонконгийн нээлттэй тэмцээд орохоор бэлдэж …
-
20 August
Амгалангийн дулааны станцын нээлт маргааш болно
Баянзүрх дүүрэгт барих Амгалангийн дулааны цахилгаан станцын барилгын ажлын нээлт маргааш болох бөгөөд нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцох аж. Одоогоор Амгалангийн дулааны цахилгаан станцын газар чөлөөлөх ажил 70 хувьтай байгаа бөгөөд ирэх долоо хоног гэхэд бүрэн чөлөөлж дуусах гэнэ. Мөн газар тэгшлэх зэрэг ажлууд эхэлсэн ч маргааш албан ёсоор тууз хайчлан, нээх юм байна. Сонирхуулахад, газар чөлөөлөх ажилд хотын захиргаанаас нийт …
-
20 August
Тайландын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын дарга З.Энхболд манай улсад айлчилж байгаа Тайландын Вант Улсын Үндэсний Ассамблей дэх Тайланд-Монголын найрамдлын бүлгийн дарга Сомбуун Утайвианкул тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой ирэх онд тохиож буйг онцлоод Монгол Улс 1990-ээд оноос ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс хоёр орны ард …
-
20 August
Намрын ногоон өдрүүд /үнэ ханш/
Жуулчны гудамж буюу Урт цагаанд гарч буй “Намрын ногоон өдрүүд” шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдааны үнэ ханшийг сонирхуулж байна. Төмс- 700 төгрөг /1кг/ Байцаа- 1000 төгрөг /1кг/ Лууван- 1500 төгрөг /1кг/ Манжин- 1500 төгрөг /1 кг/ Хулуу- 2000 төгрөг /1кг/ Сонгино- 1500 төгрөг /1кг/ Өргөст хэмх- 3000 төгрөг /1кг/ Улаан лооль- 6000 төгрөг /1кг/ Чацаргана- 5000 төгрөг /1кг/ Зөгийн бал- …
-
20 August
Таван настай хүүгээ зэрлэгээр зодсон аавыг шүүнэ
Тавхан настай төрсөн хүүхдээ хутгаар биеийг нь зэрэмдэглэсэн аавыг шүүх хурал ирэх баасан гаригт болно. Эл хэрэг өнгөрсөн тавдугаар сард гарч олныг цочирдуулсан юм. Гэмт хэрэгтэн Д-г Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийг танхайрах явцдаа хэрэглэсний улмаас хүний биед гэмтэл учруулсан гэх үндэслэлээр шалгаж, прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Хэргийг Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн …
-
20 August
Утааг бууруулахад ирэх жил 200 орчим тэрбум төгрөг зарцуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит 20 дугаар хуралдаан өнгөрсөн Даваа гарагт боллоо. Цаашид гэр хорооллыг сайжруулсан зуухаар бүрэн хангахад 45,000 зуух шаардлагатай тул “Цэвэр агаар сан” болон шинээр хэрэгжих Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар” төслөөс хамтран хэрэгжүүлэхээр болжээ. 2012-2013 оны өвөл нийслэлийн түүхий нүүрс түлэхийг хязгаарласан бүсийн нийт өрхөд 34.000 тонн түлш шаардлагатай байжээ. Гэвч “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн барьсан …
-
20 August
ШӨХТГ-аас мэдээлэл хийнэ
НИТХ-ын дарга Д.Баттулга гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудын ажлын явцтай өнөөдөр 10:00 цагаас танилцана. Мөн өнөөдөр 11:00 цагаас ШӨХТГ-ын хурлын зааланд Улаанбаатар хотын байрнуудын лифтний асуудлыг эцэслэн шийдэх болсон тухай болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Ugluu.mn
-
20 August
Автомашины дугаарын хязгаарлалт ирэх 24-ний өдрөөс өөрчлөгдөнө
Өчигдөр болсон нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар автомашины дугаарын хязгаарлалтанд өөрчлөлт оруулахаар боллоо. Тодруулбал энэ сарын 24-ний өдрөөс 31-ний өдөр хүртэл нийслэлчүүд автомашины дугаарынхаа тэгш сондгойгоос хамаарч замын хөдөлгөөнд оролцох юм. Эл өдрүүдэд одоогийн мөрдөгдөж буй гариг бүрт өөр өөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, зөвхөн сондгой эсвэл тэгш тоогоор төгссөнөөс хамаарч 07:00-21:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцох аж. Найман хоногийн турш л …
-
20 August
ТӨХ-ноос мэдээлэл хийнэ
Алдагдалтай ажиллаж буй компаний талаар болон алдагдлыг бууруулах арга хэмжээ, бусад менежмежнтийн талаар ТӨХ-ны зүгээс маргааш буюу наймдугаар сарын 20-ны 11 цагаас ТӨХ-ны байран дахь 409 тоот өрөөнд мэдээлэл хийнэ. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 94 компани, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн байдлаар 14 компани нь нийтдээ жилд 50 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл