Мэдээ мэдээлэл

August, 2013

  • 20 August

    Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ

     8 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Шишхэд, Хангай нурууны Идэр, Хануй, Урдтамир, Хэнтэй нуруунаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Хэрлэн голын эх болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 40-180 см давсан байна. Ус судлалын харуул Үүр-Цагаан-Үүр, Хүдэр-Хүдэр, Ерөө-Ерөө, Туул-Алтанбулаг, Сөгнөгөр-Сөгнөгөр, Буянт-Ховд, Хэрлэн-Багануур орчимд үерийн …

  • 19 August

    Нийслэлийн утааг 20 хувиар бууруулна

       Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит 20 дугаар хуралдаан өнөөдөр болж тус хорооны дарга П.Цагаан хуралдааныг удирдан явууллаа. Хуралдааны эхэнд тус хороноос 2013 оны эхний хагас жилд хийсэн ажлын талаар Үндэсний хорооны ажлын албаны дарга Р.Мягмар танилцуулав. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн өрхүүдэд 2011-2013 онд нийт 121,6 мянган ширхэг сайжруулсан зуух, 21 мянган ширхэг гэрийн дулаалга, 7,5 мянган дулаан …

  • 19 August

    Нийслэлд 17 хорооны цогцолбор ашиглалтад орно

      Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар энэ онд Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх цагдаа, өрхийн эмнэлэг, хорооны цогцолбор барилгын 17 тендерийн сонгон шалгаруулалтыг 5-р сард хийсэн. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд нийт 10 тэрбум гаруй төгрөгийг төсөвлөсөн бөгөөд Сонгинохайрхан дүүрэгт 6, Баянгол дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 2,  Баянзүрх, Налайх, Чингэлтэй дүүргүүд тус бүр 1 цогцолбор барих юм. Цогцолбор баригдсанаар орчин үеийн …

  • 19 August

    8 сарын 24-31-ний өдрүүдэд троллейбус үнэгүй үйлчилнэ

      Нийслэлийн Удирдлагын зөвлөл өнөөдөр цаг үеийн асуудлаар яаралтай хуралдаж, замын хөдөлгөөний ачааллыг  хэрхэн бууруулах талаар  хэлэлцлээ.  Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр  зам, барилгын ажлыг хугацаанд нь дуусгах, хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах   түр зохицуулалт хийх шаардлагатай байгааг  удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.  Нийслэлд зам засварын ажил ид өрнөж байгаа …

  • 19 August

    Увертюра хамтлаг тоглолтоо хийнэ

       “Өнө мөнх орон”, “Цагийн аяс”, “Жамаас”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Халуун элгэн нутаг” зэрэг уран бүтээлүүдээрээ өөрсдийн гэсэн өнгө аяс, стиль имиджийг бүрдүүдсэн, Монголын поп опера хамтлаг бол “Увертюра”.  Энэ удаад тус хамтлаг шүтэн бишрэгчиддээ ээлжит бэлгээ барих гэж байна. Тодруулбал тус хамтлагийн чадварлаг залуус ирэх сард тоглолтоо хийх гэж байгаа ажээ. Эх оронч үзэл, хүндлэлийг уран бүтээлээрээ хүргэдэг …

  • 19 August

    Ж.Батзандан Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлэв

        УИХ-ын гишүүн Ж.Батзандан Засгийн газарын тэргүүн Н.Алтанхуягт хандан шаардлага хүргүүлсэн байна. Тэрээр улсын эдийн засаг муудсан, төгрөгийн ханш суларсан, гадаадын хөрөнгө оруулалт муу байгаатай холбоотойгоор шаардлага тавьжээ. Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэе. ЕРӨНХИЙ САЙД Н. АЛТАНХУЯГТ Эрхэм хvндэт Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Алтанхуяг Танаа.  Үүcээд буй эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан энэхүү захидлыг илгээж байна. Хаврын чуулган, намын бүлэг, …

  • 19 August

    Захын наймаачид Э.Бат-Үүл даргыг огцрохыг шаардав

          Автозамын засвар, шинэчлэлтэй холбоотойгоор “Дархан минж”-ийн уулзвараас  “Нарантуул” олон улсын худалдааны төв хүртэлх замыг засч захын хойд хаалгаар нэвтэрдэг болгохоор шийдвэрлэсэн билээ. Тэгвэл энэ ажил өнөөдөр эхэлж байгаа бөгөөд “Нарантуул” захыг хоёр өдөр амраах шийдвэр гаргасан.         Харин яг одоо Нарантуул захын худалдаа, наймаа эрхлэгчид хүчтэй тэмцэл өрнүүлж байна. Тэд Нарантуул худалдааны төвийг өнөөдөр, маргааш 2 өдөр …

  • 19 August

    Налайхын төмөр, тоосгоны үйлдвэрийг шалгана

      НИТХ-ын тэргүү­лэгч­­­­дийн хурал­даа­­­наар хэлэлц­сэн дараа­гийн асуудлууд бол “Ах­­­мадын хотхон-1” нийс­­­­­­­­­­лэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах, шинээр ашиглалтад орж буй барилга байгууламжийг нийс­лэлийн өмчид бүртгэх, мөн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төмрийн болон тоосгоны үйлдвэрүүдийн талаар байлаа. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо долоодугаар хороололд нийслэлийн төс­вийн хөрөнгө оруулалтаар 300 айлын ахмадын орон сууцны цогцолбор барилга …

  • 19 August

    Урьдчилан цэвэрлэх байгууламжийг татан буулгалаа

     НИТХ-ын тэргүүлэгч­дийн ээлжит хуралдаанаар “Урьд­­­­­­чилан цэвэрлэх бай­гуу­ламж” нийслэлийн өм­чит үйлдвэрийн газ­рыг татан буулгаж, Ус сувгийн удирдах газартай нэгтгэх, “Өргөө” зочид буудал нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг сэргээх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр “Урьдчилан цэвэрлэх байгууламж” нийс­лэлийн өмчит үйлд­вэрийг татан буулгаж, Ус сувгийн удирдах газартай нэгтгэхийг тэргүүлэгчид 100 хувь дэмж­сэн. Мөн “Өргөө” зочид буу­дал нийслэлийн өмчит үйлд­вэрийн газрыг татан буулгаж ”Дун өргөө” ХХК-ийн …

  • 19 August

    Зураач Р.Тэмүүлэнгийн бэсрэг үзэсгэлэнд саатаарай

     Япон улсын Хирошима мужийн Этажима хотод уран бүтээлээ туурвин, ажиллаж амьдарч буй зураач Р.Тэмүүлэн эх орондоо бие даасан үзэсгэлэнгээ дэлгэх нь ээ. Тэрбээр энэ сарын 19-нд буюу өнөөдөр ХААН банкны “Улаан гэр” галерейд 15.00 цагт “Тэмүүлэн” нэртэй бие даасан үзэсгэлэнгийнхээ нээлтийг хийхээр тов зарлалаа. Тэрбээр Нийгата хотын  “HitsujiGaro”, Токиогийн  “Tomosu”, Токио Гинзагын  “Hakudotei”, НагаОка хотын  “mu-an” галерейд бие даасан болон …

  • 19 August

    Роберто Сальдадо, Тоттенхэмд ялалт авчирлаа

     Өнгөрсөн шөнө “Селхерст парк” цэнгэлдэх хүрээлэнд Тоттенхэм болон Кристал Пелас багуудын дунд тулаан болж өнгөрлөө. Премьер лигт дэвшин өрсөлдөж буй Кристал Пелас баг эхний тойргийн тоглолтонд 0-1 харьцаатайгаар ялагдал хүлээсэн юм. Гэвч Пелас клубынхэн бэлтгэл сайтай байгаа нь Тоттенхэм клубынхэн тоглолтын 50 дахь минутад торгуулийн цохилтоос ганц оноо авснаас харж болохоор байв. Гоол- Роберто Сальдадо Г.Сонор

  • 19 August

    “Улаанбаатар – Цэвэр агаар” төслийн талаар хэлэлцэнэ

                 Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны хурал өнөөдөр 13:30 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын уулзалтын танхимд эхлэнэ.  Хурлаар Үндэсний хорооны 2013 оны хагас жилийн тайланг хэлэлцэнэ. Мөн Дэлхийн банкны “Улаанбаатар – Цэвэр агаар” төслийн талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Т.Түвшин Ugluu.mn

  • 19 August

    Хуульчидын анхдугаар их хуралд оролцогчидыг бүртгэж эхэллээ

       Ирэх сарын 5-нд хуульчдын анхдугаар их хурал болно. Үүнтэй холбогдуулан хуульчдын төлөөлөгчдийн нэр дэвшилт өнөөдрөөс эхэллээ. Нэр дэвшсэн хүмүүсийн нэрс энэ сарын 23-нд тодорхой болох юм. Мөн хуульчдын анхдугаар хурлын үеэр болох сонгууль цахим хэлбэрээр явагдана.

  • 19 August

    Египтэд өдөрт 100 гаруй хүн амиа алдаж байна

     НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Египетэд болж буй үйл явдалд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлжээ. Тус улсад засгийн эрхээс түлхэгдэн унасан Ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн талынхан болон хүчнийхэн, цагдаагийнхны тэмцлийн улмаас өнгөрсөн долоо хоногт л гэхэд 700 гаруй хүн амиа алдаж, хэдэн мянган хүн шархадсан юм. Бан Ги Мүн “Энэхүү аюултай мөчид Египетчүүд хүний амь насыг цаашид хороохгүй байх …