Мэдээ мэдээлэл

May, 2013

  • 31 May

    Улс дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх мөрдөх алба байгуулна

     Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын даргын тусгай төлөөлөгч, Элчин сайд Владимир Ельченко тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Элчин сайд Владимир Ельченко Монгол Улстай хэрхэн хамтран ажиллах, ямар чиглэлээр тусламж дэмжлэг авах хүсэлтэй байгаа талаар санал солилцохоо илэрхийлэв. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Удахгүй улс дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх Мөрдөх …

  • 31 May

    Төрийн ордны арын цэцэрлэг иргэдэд нээлттэй боллоо

     Төрийн ордны хойно байрлах цэцэрлэгийг өнөөдрөөс эхлэн ард иргэдэд нээлттэй болж байна. Ингэснээр өмнө нь орох хориотой байсан тус цэцэрлэгт иргэд дураараа зугаалж болохоор боллоо.  Шинэчлэлийн Засгийн газар анхны хуралдаанаараа буюу наймдугаар дугаар сарын 26-аас Төрийн ордныг түмэн олондоо нээлттэй болгож, иргэд Эзэн Чингисийнхээ хөшөөнд хүндэтгэл үзүүлж, зургаа татуулах, Төрийн түүхийн музейтэй танилцах боломжтой болсон билээ. Г.Сонор.ugluu.mn

  • 31 May

    Л.Жамбалжав ГССҮТ-ийн даргаар томилогджээ

     Эрүүл мэндийн сайдын тушаалаар  Н.Удвал тушаал гаргаж Монгол Улсын гавъяат эмч, Төрийн шагналт мэс засалч, анагаах ухааны доктор Л.Жамбалжавыг Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргаар томилжээ. Л.Жамбалжав нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад өрсөлдөж, өндөр оноо авсан аж. МАХН-ын дарга Н.Энхбаярыг эмнэлэгт эмчлүүлэх хугацаанд эмчлэгч эмчээр ажилласан байсан нэгэн юм. МАХН-ын Бага чуулганы гишүүн юм. …

  • 31 May

    Гэр хорооллын инженерийн дэд бүтэц байгуулах ажил Баянзүрх дүүргээс эхэллээ

     “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын орон сууцны хороолол болон гэр хорооллын инженерийн дэд бүтцийг байгуулах  ажил Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороонд эхэллээ. “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т  шинэ бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, инженерийн дэд бүтцийг нэгдсэн бодлогоор барьж байгуулах, хотуудын ус хангамж, бохир ус цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийж дэд бүтцийг хөгжүүлэх зорилт тавьсан …

  • 31 May

    Лениний музейн шүүх хурал 3 дахь удаагаа хойшлогдлоо

     Өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд Лениний музейн өмчлөлтэй холбоотой шүүх хурал болох байсан ч дахин хойшлогджээ. Ийнхүү хэрэгтэй холбоотой шүүх хурал гурав дахь удаага хойшлогдож байна. Тодруулбал, Хариуцагч тал болох МАН-аас шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан тул хойшилж ирэх 6-р сарын долооны өдрийн 14:00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд болохоор боллоо.Одоогоор уг хэрэгт 26 хүнийг гэрчээр байцааж байгаа юм. Л.Бадрах.ugluu.mn

  • 31 May

    Бага насны хүүхэд мөнгөн ус залгижээ

     Өнгөрсөн 29-ны өдөр булган аймагт бага насны хүүхэд мөнгөн ус залгисан золгүй хэрэг гарчээ. Тодруулбал хоёр ой гурван сартай хүүхэд халууны шилний мөнгөн ус залгисан аж. Хүүгийн ходоодонд ширхэг шар будааны дайтай мөнгөн ус байгаа бөгөөд ямар нэгэн зовиургүй байгаа гэнэ. Хүү болон хүүгийн ээж хотод ирж эмчлүүлэхээр Булганаас хөдөлжээ. М.Сониуч.ugluu.mn

  • 31 May

    Монгол эгч дүүс дэлхийн сонгодог урлагт цахиур хагаллаа

      Монголчууд дэлхийн хаана ч авьяас чадвар, эрдэм мэдлэгээрээ гайхагдаж чаддаг. Гагцхүү монголчуудын авьяас чадварыг уйгагүй хөдөлмөр, давтлагаар өндөр түвшинд олгох нь чухал байгаа юм. Үүний нэг тод жишээ бол тавдугаар сарын 26-нд дэлхийн сонгогдог урлагийн өлгий гэгддэг Итали улсаас зохион байгуулсан Олон Улсын 15 дах удаагийн Euterpe хөгжмийн тэмцээн монгол хүүхэд анх удаа оролцлоо. Тус тэмцээнд арван настай Мэндсайханы …

  • 31 May

    Хүүхдүүдэд зориулсан үзвэр, үйлчилгээний хуваарь

     Жил бүрийн 6 сарын 1-ны өдрийг“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ өдрийг тохиолдуулан манай урлаг соёлынхон энхрий бяцхан үрсээ баярлуулахаар олон гайхалтай тоглолтуудаа толилуулж байгаа аж. Бид та бүхэндээ хүүхдийн баярын өдөр тоглогдох тоглолтуудын дэлгэрэнгүй хуваарийг нэгтгэн хүргэж байна. Өөрсдийн цаг зав, сонирхолдоо нийцүүлэн дараах тоглолтуудаас сонгон алдрай бяцхан үрсээ баярлуулаарай. 5-р сарын 31, 6-р сарын …

  • 31 May

    FIFA-ны цомын төлөөх тэмцээнд Мексикийн шигшээ шинэ бүрэлдэхүүнтэй орно

     Ирэх сарын 15-аас 30-ны өдрүүдэд Бразилд IX удаагийн Дэлхийн хөлбөмбөгийн холбооний цомын төлөөх тэмцээн болох гэж байгаа билээ. Тэгвэл эл тэмцээнд Мексикийн шигшээ баг шинэ бүрэлдэхүүнтэйгээр оролцох болсон байна. Багийн бүрэлдэхүүнд: Guillermo Ochoa (Ajaccio), Jesús Corona (Cruz Azul), Alfredo Talavera (Toluca) нар хаалгачаар, Severo Meza (Monterrey), Francisco Javier “Maza” Rodríguez (América), Héctor Moreno (Espanyol), Diego Reyes (América), Jorge Torres Nilo …

  • 31 May

    Францийн Геологийн албатай хамтын ажиллагааны тухай санамж бичигт гарын үсэг зурав

    Өнөөдөр Уул уурхайн яамны Хүндэтгэлийн танхимд Ашигт малтмалын газар болон Франц улсын Геологийн алба хоорондын Шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо. Санамж бичигт монголын талаас АМГ-ын дэд дарга Д.Үүрийнтуяа, францийн талаас тус улсын Геологийн албаны ерөнхийлөгч Жан-Франсуа Рокки нар гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, тус яамны …

  • 31 May

    “АВЛИГАГҮЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

     Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Авлигын эсрэг үйл ажиллагааны 2013 оны төлөвлөгөө”-г баталсан юм. Энэхүү төлөвлөгөөний дагуу авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлэх, ухуулан сурталчлах, байгууллагын удирдлагуудаас гаргаж буй шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг тогтоон мөрдүүлэх зэрэг цогц үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэхүү төлөвлөгөөний дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын …

  • 31 May

    ОЛОН УЛСЫН-УЛААНБААТАР МАРАФОН ГҮЙЛТИЙН ҮЕЭР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮР ХЯЗГААРЛАЛТ ХИЙНЭ

     Дэлхий даяараа 06 сарын 02-ны өдрийг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр байгаль орчиндоо ээлтэй олон арга хэмжээг дэлхийн өнцөг булан бүрт зохион байгуулдаг юм. Нийслэлийн ЗДТГ, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтран “Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 06 сарын 02-нд “Олон Улсын-Улаанбаатар марафон” гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах гэж …

  • 31 May

    Явган зорчигчийг няцартал нь дайрсан жолоочийг хайж байна

     Осол гарчихаад ослын газрыг хаяж зугтсан хэрэг дахин гарлаа. Хүй долоон худгийн замд энэ сарын 14-15-нд шилжих шөнө хурдтай давхиж байсан жолооч явган зорчигчийг дайрч хөнөөсөн хэрэг гарчээ. Хүн танихын аргагүй болтлоо няцарсан хохирогчийн хувьд одоо болтол хэн болох нь тогтоогдоогүй байна. Хэргийн газарт ажилласан шинжээчдийн дүгнэлтээр хохирогчийг дайрсан автомашин жийп байх магадлалтай бөгөөд цагт 160-180 км хурдтай явсан гэсэн …

  • 31 May

    “MGL-93” автобензин нь евро-2 стандартын бүтээгдэхүүн

     Уул уурхайн яамнаас сар бүр “Ил тод уул уурхай” сэдэвт мэдээлэл хийдэг билээ. Туд өчигдөр ээлжит мэдээллээ сэтгүүлчдэд өгсөн юм. Уул уурхайн сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар нийт 109 ажлын хэсэг ажилласнаас 51 ажлын хэсэг үүрэг болгосон ажлаа дуусгаж, одоогоор 58 ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Монгол Улсад Газрын тосны салбар үүсч хөгжсөний 72 жилийн ойг хэдхэн өдрийн өмнө …

  • 31 May

    Онлайн Парламент хуралдана

    Онлайн Парламент өнөөдөр орой 18:00 цагт Монголын үйлдвэрчний худалдаа аж үйлдвэрийн танхимд болно. Хуралдаанаар Онлайн Парламентаар дамжуулан УИХ-д хүргэх иргэдийн санал бодол, Эдийн засгийн бодлогын ажлын хэсгийн мэдээлэл, Европын зарим улс орнуудын Онлайн Парламентын туршлагын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Т.Түвшин                                                         Ugluu.mn