Мэдээ мэдээлэл

May, 2013

  • 15 May

    “Хятад цэргүүд Монгол иргэдийг зодсон” хэрэг дахин гарахгүй гэдгийг баталжээ

     Манай иргэдийг БНХАУ-ын Эрээн хотын шалган нэвтрүүлэх ангийн цэргийн алба хаагчид удаа дараа зодсон тухай мэдээллэж байсан билээ. Тэгвэл эл хэрэгтэй хоблогдуулан Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газрын Консул Б.Саруул БНХАУ-ын Эрээн хотын Шалган нэвтрүүлэх ангийн дэд захирагчтай уулз­сан байна. Тэрээр  Замын-Үүд, Эрээн нь хоёр улсын иргэд хамгийн ихээр зорчдог, хоёр орны ард түмний найрамдлын боомт. Гэтэл тус …

  • 15 May

    “Хурдан морь унаач хүүхдийн хамгаалал-2013” зөвшилцөх уулзалт эхэллээ

     Төрийн ордонд “Хурдан морь унаач хүүхдийн хамгаалал-2013” зөвшилцөх уулзалт эхэллээ. УИХ-ын Нийгмийн бодлого, соёл шинжлэх ухааны байнгын хороо,  Монголын морин спорт уяачдын холбоо, Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагын төлөөлөл тус зөвшилцөх уулзалтанд оролцож байна. Сүүлийн үед хурдан морины уралдааны үеэр мориноосоо унаж бэртэх, амиа алдах тохиолдол гарч буй тул шуурхай арга хэмжээ авч ажиллах шаардлагатайг холбогдох байгууллагууд онцолж буй …

  • 15 May

    Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй уулзана

     Монгол Улсын Ерөнхий сайд, Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй уулзахаар төлөвлөжээ. Тэрээр долоо хоног бүр хэвлэлийнхэнтэй уулзаж байхаар тогтсон бөгөөд пүрэв гарагийн 12:30 цагт тогтмол уулзалтыг зохион байгуулж байхаар тогтсон байна. Уулзалтаар Засгийн газрын үйл ажиллагааны талаар цаг үеийн мэдээлэл өгч, сэтгүүлчидийн сонирхсон асуултанд хариулт өгөх ажээ. Өнөөдрийн уулзалт Төрийн ордны “Г” танхимд болно. Уулзалтаар хаврын тариалалт, орон сууц …

  • 15 May

    Лондогийн “Цэнхрүүд” Европа лигт аваргалав

     Өнгөрсөн шөнө Европа лигийн шигшээ тоглолт  Амстердам хотын “Амстердам Арена” цэнгэлдэхэд болж, Английн “Челси” клуб аваргын цомын эзэд боллоо. Цэнхрүүд Португалийн “Бенфика” багийг 2:1 харьцаатай буулган авснаар ялалтын эзэд болсон юм. Челсид ялалт авчирсан хоёр гоолыг шигшээ тоглолтын 60 дахь минутад Фернандо Торрес, 90+3 буюу тоглолтын эцсийн мөчид Иванович хожлын гоол оруулсан юм. Хэдий энэ улиралд “Цэнхрүүд” Аваргуудын лигийг эрт …

  • 15 May

    “Хурд”-ын арыг дааж буй улстөрчдийн нэр эхнээсээ тодорлоо

     “Хурд” компанийн арыг дааж буй улстөрчид хуулийг гууль болгосоор байгаа нь тэдний дэндүү их эрх мэдэлтэйг харуулж байна. Үүнийг нь зогсоох албан тушаалтан энэ төрд байхгүй нь даанч харамсмаар. Бид өмнөх дугаарууддаа Хан-уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт орших “Дөрвөн улирлын цэцэрлэг” хорооллын урд талбайг хууль бусаар авч барилгын ажлаа эхлүүлээд байгаа талаар дурдаж байсан. Асуудал үүсгээд буй уг газрын …

  • 15 May

    Өнөөдөр болох үйл явдлууд

    11:00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд эрх баригчид ”100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамруулсан иргэдээ хуурч, хохироосоор байгаа талаар хохирогчдын төлөөлөл мэдээлэл хийнэ. MN төвд 11.00  цагт Монгол дахь Их хөлгөний уламжлалыг хадгалах төвөөс Гандантэгчэнлин хийдэд Дүнчүүр маанийн бүтээлийг зохион байгуулах гэж буйтай холбогдуулж мэдээлэл хийнэ. Маанийн бүтээл нь Жанрайсиг бурхны зүрхэн тарнийг олон тоогоор урин уншихыг хэлдэг бөгөөд Зопа Ринбүүчи ламтан …

  • 15 May

    Өнөөдрөөс “Монгол 93” бензин худалдаалагдана

     Өнөөдрөөс эхлэн МОН-93 шатахуун 1670 төгрөгийн үнэтэйгээр “НИК”, “Магнай трейд”, “Шунхлай” компаниудын шатахуун түгээх цэгүүдээр борлуулагдаж эхлэх бөгөөд нээлтийн ажиллагаа нь Зүүн дөрвөн замын Петровисын ШТС-д болно. Тодруулбал, “Монгол 93” шатахууныг Зүүн дөрвөн зам, Сансарын аюулгүйн тойрог, 10 дугаар хороолол, Телевиз, Замын цагдаагийн газар, Нарны зам дагуух бүх шатахуун түгээх станц, 1 дүгээр хороолол, Сонсголон, зуслангийн зам дагуух шатахуун түгээх станцууд, …

  • 15 May

    Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

     Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09:00 цагт эхэлнэ. Хуваарийн дагуу өнөөдөр болон маргаашийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөлвлөсөн байна. • Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн …

  • 15 May

    Ерөнхийлөгчид нэр дэвшигчид батлахаа 22-нд гардана

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасанчлан энэ сарын 22-нд сонгуульд нэр дэвшигч батлахаа СЕХ-ноос гардан авах юм. Нэр дэвшигчийн батлахаа хүлээн авсанаас хойш сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх ажээ. Хууль зааснаар 45 хоногийн хугацаанд сонгуулийн сурталчилгаа үргэлжлэх юм байна. Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас Эрүүл мэндийн сайд Н.Удвал өрсөлдөхөөр намууд нь тодруулаад байгаа …

  • 15 May

    Тамхины тухай хуульд хяналт тавих Ажлын хэсэг байгуулах шаардлаггүй гэж үзлээ

     УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцах Ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцэв. Хэлэлцүүлгийн явцад Ажлын хэсэг байгуулах шаардлаггүй гэж үзлээ. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Монгол Улс дэлхий дээр ганцаараа ийм хууль гаргачихаад байгаа юм байхгүй. Бусад олон улс оронд тамхины эсрэг хууль гаргасан. Үр дүн нь 5-7 жилийн дараа гарна …

  • 14 May

    Байгууллага хоорондын албан хэрэг хөтлөлтийг цахимжуулна

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн төрийн байгууллага хоорондын албан хэрэг хөтлөлтийн програм хангамж нэвтрүүлэх тухай “А/474 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн “Эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилт”-д тусгагдсан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, аж ахуйн нэгжид үзүүлдэг ажил, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, цахим засаглалыг хөгжүүлэх “Смарт сити” …

  • 14 May

    Улаанбаатар хотоор нэрлэгдсэн Солонгосын их сургуульд тавтай морил

     Улаанбаатар их сургууль хэмээн Монгол  улсын нийслэлийн нэрээр нэрлэгдсэн сургуулийг Солонгос захиралтай, Солонгос хөрөнгө оруулагчидтай сургалтын байгууллагад өгсөн байх юм. Ингээд бодохоор манай төр засгийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүст  алсын хараа, холч бодлого гэж байна уу?  Хэдий болтол бид гадныхныг царайчилж, тэднээс горьдож, тэдний өмнө хойно “гүйх” юм  вэ?  Хошин шогийн жүжигчдийн хэлдгээр “дошин  дээрээ жаахан атаман”  байцгаая л даа. …

  • 14 May

    Занабазарын соёлын өвийг хамгаална

    Монголын Урлагийн зөвлөл, Дүрслэх урлагийн музейтэй хамтран Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн бүтээлийг сурталчлах замаар олон нийтэд соёлын өвөө хайрлах, хадгалан хамгаалах хүсэл эрмэлзлийг төрүүлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс “Занабазарын нууц” соёлын өвийг хадгалан хамгаалах төслийг санаачлан, хэрэгжүүлэхээр болсон байна. Тус төслийн нээлт маргааш Дүрслэх урлагийн музейд болно. Төслийг “М-Си-Эс” Холдинг ХХК, “Монголиан Пропертиз” ХХК-ний дэмжиж оролцож буй юм.  “М-Си-Эс” Холдинг …

  • 14 May

    “M-Oil”-ын шатахуун түгээх станцыг дээрэмджээ

     Өчигдөр шөнө Баянзүрх дүүргийн XII хороонд байрлах “М-Ойл” компанийн шатахуун түгээх станцыг, багтай этгээдүүд дээрэмджээ. Баг зүүсэн хоёр залуу түгээгч бүсгүйг айлган сүрдүүлж, сейфнээс нь гурав орчим сая төгрөг дээрэмдэн авч явсан гэнэ. Эл дээрмийн хэрэг гарах болсон гол нөхцөл нь тус шатахуун түгээх станцд ямар ч харуул хамгаалалт байдаггүйтэй холбоотой ажээ. Одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс сэжигтэн этгээдүүдийг эрэн …

  • 14 May

    Ч.Сайханбилэг, Д.Тэрбишдагва нар Засгийн газрын нэрийн өмнөөс ялтан Н.Энхбаяртай нууц гэрээ байгуулжээ

     “Чонотой нийлсэн гэрийн нохой чононоосоо дор” гэх Монгол ардын мэргэн үг бий. Өнөөгийн зарим улс төрч амин хувийн болоод намынхаа эрх ашгийн төлөө ард түмний ашиг сонирхлыг юман чинээ тоохоо байсан нь яг л чонотой нийлсэн нохойн явдлыг санагдуулсаар байгаа юм. Тэгвэл “Чонотой нийлсэн нохой” царайлсан хоёр улс төрч саяхан 2-р эмнэлэгт очиж ялтантай Засгийн газрын нэрийн өмнөөс нууц гэрээ …