Мэдээ мэдээлэл

April, 2025

  • 2 April

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны ногдол ашгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилж байна. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1,072 хувьцаатай нэг иргэнд 350 …

  • 2 April

    Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ

    Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ. “Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспорт нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсэг уул уурхайн экспортод тулгараад буй асуудлыг цогц байдлаар шийдвэрлэж, экспортыг эрчимжүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна.  Ажлын хэсгийн дарга, …

  • 2 April

    Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 24 мега төслийг олон улсын “ФИДИК” гэрээний дагуу хэрэгжүүлнэ

    Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу хэрэгжүүлэх 24 мега төслийг олон улсын “ФИДИК” гэрээний дагуу хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдыг “ФИДИК” гэрээний цуврал сургалтад хамрууллаа. Сургалтаар “ФИДИК” гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжид хэрхэн нийцэх тухай болон тус гэрээний онцлог, төрөл зэрэг өргөн сэдвээр мэдээлэл өгсөн юм. Анх …

  • 2 April

    “Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл эхэллээ

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 5 дугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл 4 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 20-ны өдөр үргэлжлэх бөгөөд оролцох хүсэлтэй хувь хүн, албан байгууллага, гадаадын иргэд https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хуудсаар болон Hipay аппликейшнаар бүртгүүлж онлайнаар хураамжаа төлөх юм. Гүйлтийн төрлүүд өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл байна. Бүртгэлийн хураамжийн …

  • 2 April

    Шинэ тойрог замыг барьснаар түгжрэл 40 гаруй хувиар буурна гэв

    Улаанбаатар хотын Шинэ тойрог зам төслийн авто замын трассыг дөрвөн хувилбартай боловсруулжээ. Өнөөдөр онцолж сонгоод буй 23.2 км урт үргэлжлэх трассын байршлуудтай хотын дарга Х.Нямбаатар, төслийн ТЭЗҮ боловсруулж, зөвлөх үйлчилгээ үзүүлж буй “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК-ийн төлөөлөл болон бусад албаны хүмүүс танилцаж, трассын газар чөлөөлөлт, нөлөөллийн судалгааны талаар мэдээлэл солилцлоо. Урьдчилсан байдлаар Шинэ тойрог зам нь …

  • 2 April

    Олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль энэ сарын 8-14-нд төв талбайд болно

    Энэ жилийн аялал жуулчлалын улирлыг эхлүүлж, дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах “UB food” фестивалийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж байна. “UB food” фестиваль энэ сарын 8-14-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Энэ удаагийн фестивалиар Бүгд найрамдах Узбекистан улсын хоолны амт, соёлыг онцлохын зэрэгцээ Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн …

  • 2 April

    Чиг үүргийн давхцалтай нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч хоёр агентлагийг татан буулгана

    Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгана гэдгийг хотын дарга Х.Нямбаатар  мэдээлсэн. Нийслэлийн Улсын бүртгэлийн газар нь улсын бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулж, хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Харин нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар нь Засгийн газар болон нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтуудыг …

  • 1 April

    О.Батнайрамдал: Бакалаврын түвшинд суралцагчдад тэтгэлэг, магистр, докторын сургалтад зээл олгохоор зохицуулах нь зөв

    Монгол Улсын Их хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот тогтоолоор Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ахалж байна. Түүнтэй уулзаж ярилцсан юм. –Ажлын хэсэг байгуулагдах шаардлага юу байв? …

  • 1 April

    “Халуун бороо” кино үзэгчдийн хүртээл болно

     “Ээжийн дайсан”, “Шарталт”, “Микроны босс”, “Приусын босс”, “Боссын босс”, “Ээжийн дайсан-2”, “Гангстерууд”, “Баян боол” гэх зэрэг инээдмийн адал явдалт уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн “Милл” кино компани ээлжит уран бүтээлээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Энэ удаа Монголын гал сөнөөгчдийн эр зориг, хүнлэг сэтгэлийн бодит түүхээс сэдэвлэсэн “Халуун бороо” уран сайхны киног толилуулах гэж байна. “Халуун бороо” киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж, киног …

  • 1 April

    Галын аюулаас хүний амь аварсан Д.Азжаргалыг “Онцгой үйлстэн” тэмдгээр шагналаа

    “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын III хэсгийн жолооч Д.Азжаргал Ч:28 чиглэлийн (Сэлх-7 буудал) автобусаар ажил үүргээ гүйцэтгэж явахдаа  өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны 08:00 цагийн үед Сэлхийн III буудлын зүүн талд айлаас утаа гарч, шатаж байгааг анзаарч, галын аюулд өртөх эрсдэлтэй байсан  аав, хүү хоёрын амь насыг авран хамгаалсан. Тиймээс ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өнөөдөр Д.Азжаргалыг хүлээн авч уулзан, “Онцгой байдлын албаны Онцгой үйлстэн” …

  • 1 April

    Хүнсний салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хакатоны шилдэг багууд тодорлоо

    Хүнсний эрүүл ахуйн тулгамдсан асуудлуудыг бодит өгөгдөлд суурилан салбарын мэргэшсэн залуусаар шилдэг инновацын шинэлэг шийдлийг гаргах төсөл болгон хэрэгжүүлэх боломжийг олгох зорилготой хакатоны эцсийн шатны шалгаруулалт 2025 оны 03 сарын 29-ний өдөр Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд амжилттай зохион байгуулж аваргуудаа тодрууллаа. Тус хакатоны эцсийн шатанд шалгарсан багуудад ментор, зөвлөхөөр оролцож буй Магнофлок ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баярчимэг “Хоол, хүнс …

  • 1 April

    “SM” мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг БНСУ-ын “WeBien” эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

    Өнгөрөгч 3-р сарын 21-ний өдөр БНСУ-ын “WeBien” эмнэлгийн хурлын танхимд тус эмнэлэг болон Монголын “SM” эмнэлэг хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны санамж бичиг нь хоёр эмнэлгийн хооронд сургалт, судалгаа эрдэм шинжилгээ болон харилцан мэдээлэл солилцоо, эмчилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм. Энэхүү хамтын ажиллагааны гэрээг үзэглэх ёслолд “WeBien” Эмнэлгийн ерөнхий эмч И Хон Чан, “WeBien …

  • 1 April

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн геологичид “Шилдэг хайгуулын баг”-аар шалгарлаа

    Монгол Улсын геологи, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, ашигт малтмалын орд газрын эрэл, хайгуулын ажлыг амжилттай гүйцэтгэж, ордын нөөц баялгийг шинэчлэн тогтоосон, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлсэн зэрэг шалгуур үзүүлэлтээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн геологийн багийг “Хайгуулын шилдэг баг”-аар шалгарууллаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Үндэсний геологийн алба, Ашигт малтмал газрын тосны газар, “Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо” зэрэг …

March, 2025

  • 31 March

    Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ, гарааш буулгах ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж,  өмнөх шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлт, худалдан авах ажиллагааны явц, “Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хийж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүдийн ТЭЗҮ-г боловсруулах ажлын явц,  авто зогсоолын нэгдсэн бодлого, үйлдвэрлэл, технологийн паркуудад тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэв. Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай хуралдааны үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Гуравдугаар сарын 6 …

  • 31 March

    Нийслэлийн 90 байршилд гаднын франчайз үйлчилгээтэй, авто зогсоол барина

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр авто зогсоолын нэгдсэн бодлогын талаар хэлэлцлээ. Авто зогсоолын  өнөөгийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр мэдээлэл өгөв. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 1801 байршилд 113.356 автомашины зогсоол бий. Зогсоолын эрэлт Бага тойрууд хамгийн өндөр байдаг бөгөөд нэг жолооч зогсоол хайхдаа 26 минутыг зарцуулдаг байна. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд …