Мэдээ мэдээлэл

April, 2025

  • 7 April

    “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо

    Монгол гэр бүлийг дэмжих, уламжлал өв соёлыг сурталчлах, гэр бүл дотор өрнөдөг агшин, үйл явдлыг гэрэл зурагт мөнхлөх зорилготой “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааны дүн гарч өнөөдөр /2025.04.07/  шилдэг бүтээлийн эздээ тодрууллаа. Уралдааны сонирхогчийн төрөлд: 1-р байр – Ц.Батбаяр “Зочилсон нь” 2-р байр – Ж.Найрамдалмаа “Аав ээжийн 9 эрдэнэ” 3-р байр – Б.Будхүү “Хилчний гэргий” Мэргэжлийн төрөлд: 1-р байр …

  • 7 April

    Л.Хосбаяр:Нийслэлийн 2025 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлд зайлшгүй зохицуулалтуудыг хийхийн тулд төсвийн тодотгол хийсэн

    НИТХ-ын ээлжит бус V хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр буюу Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Санхүү, эдийн засаг, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяраас тодрууллаа. – НИТХ-аар баталсан 2025 оны Нийслэлийн төсөвт орсон нэмэлт өөрчлөлтүүдийг тодруулахгүй юу? -2025 оны төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэл дээр жижиг зохицуулалт хийхийн тулд төсвийн тодотгол …

  • 7 April

    Р.Энх-Амгалан Улсын аваргын рекордыг шинэчиллээ

    Монгол Улсын гараар татах хүчний 2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн алба хаагчид амжилттай оролцлоо. Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн танкийн ротын III салааны механик жолооч ахлагч Р.Энх-Амгалан -90 кг жинд тэргүүн байр эзэлж, жиндээ 78 кг татаж, улсын рекордыг шинэчлэн тогтоосон бол тус ангийн авто тээврийн салааны жолооч ахлагч Г.Эрхэмбаяр -67.5 кг жинд 60 …

  • 7 April

    О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр гурван удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй

    Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Энэ хүрээнд нийслэлийн гол гудамж, замуудыг засаж, шинэчлэх юм. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө зэрэг олон жилийн насжилттай гол гудамж, замуудыг засна. Мөн 2014 онд ашиглалтад оруулсан Өвөр гүнтийн 5 км замыг шинэчилнэ. Тодруулбал, тус замын нүхэн эвдрэл, үерийн шуудууг сэргээх, тэмдэг, тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг …

  • 7 April

    “Орфей” театрын “1984” постдрамын жүжиг ирэх тавдугаар сард дахин тоглогдоно

     “Орфей” театр таван жилийн ойдоо зориулан өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн жүжгүүдээ дахин олны хүртээл болгож буй. Тухайлбал, гуравдугаар сард Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжгийг толилуулсан бол ирэх сард Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн “1984” постдрамын жүжгийг театрын урлагт дурлагсдад хүргэнэ.  Харин ирэх намар Германы суут зохиолч И.В.Гётегийн насан туршдаа бичсэн зохиол гэгддэг …

  • 7 April

    “Хүрээ хөг” нийслэлчүүдийн сэтгэлийг хөглөлөө

    Дөрвөн уулынхаа дунд ажиллаж, амьдарч буй нийслэлчүүдийнхээ ажил үйлс, амьдрал ахуйг шашны ном хуран даатгах, цугласан түмэн олондоо ардын сайхан дуу, хуураа эгшиглүүлэх “Хүрээ хөг” шашин, урлагийн дуулал ханш нээж, хаврын улирал эхэлсэн билэгт сайн өдөр “АСА АРЕНА”-д маш амжилттай болж өнгөрлөө. “ХҮРЭЭ ХӨГ”-ийн шашны номыг Зүүн хүрээ Дашчойлин хийдийн Цорж лам Д.Гэндэн-Яринпил тэргүүтэй лам нар уншиж, “АСА АРЕНА”-д цугласан …

  • 7 April

    Эрүүл мэндийн асуудлаар сэтгүүлчид дуу хоолойгоо нэгтгэж байна

    Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос санаачлан салбарын асуудалд сэтгүүлчдийн дуу хоолойг нэгтгэн хүргэж байна. Өөрөөр хэлбэл жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд “Цагаан үзэг” холбооноос эрүүл мэндийн асуудлаарх сэтгүүлчдийн үг, үзэл бодлыг эшлэл болгон 7 хоногийн турш хүргэлээ. “ЭРҮҮЛ МЭНДИЙН …

  • 4 April

    З.Төмөртөмөө: Дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдийг түр орон сууцаар хангана

    Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй байсан 21, 22 дугаар байрыг дахин төлөвлөх ажил 2018 онд эхэлжээ. 2018-2021 оны хооронд нийт 13 удаагийн сонгон шалгаруулалт зарлаж, улмаар төслийн гүйцэтгэгчээр “Уран проект” ХХК шалгарсан байна. Тус компани 2022 оны тавдугаар сард тус хорооны 22 дугаар байрыг нураасан боловч өнөөдрийг хүртэл огт барилгын ажил хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, СБД-ийн 6 …

  • 4 April

    Барилга барих болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй долоон ШТС-ын үйл ажиллагааг түр зогсоолоо

    Нийслэлийн Хяналт шалгалтын газраас долоон шатахуун түгээх станцад улсын байцаагчийн албан даалгавар өгч, үйл ажиллагааг нь түр зогсоолоо. Жишээлбэл, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Тод петролиум” ШТС нь газрын зөвшөөрөлтэй. Гэсэн хэдий ч Хот байгуулалт, хотын стандартын газраас барилга эхлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан тул улсын байцаагчийн албан даалгавраар үйл ажиллагааг нь түр зогсоогоод байна. Нийслэлийн Хяналт …

  • 4 April

    П.Батчимэг: Цахилгаан скүүтер, дугуй жолоодон замын хөдөлгөөнд оролцогчийн үүрэг, хориглох зүйлсийг хуульчилна

    УИХ-ын даргын 76 дугаар захирамжаар байгуулагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн П.Батчимэгтэй уулзаж ярилцлаа. -Таны ахалж буй ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төсөл өнгөрсөн долоо хоногт d.parliament.mn сайтад байршсан. Энэхүү хуулийн төслийг санаачлах болсон учир шалтгаан юу бэ? -Манай улсад шинэ төрлийн бичил цахилгаан …

  • 4 April

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно

    Энэ амралтын өдрүүдэд 9 дүүргийн 32 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Хонины махыг гулуузаар, 1 кг нь 11800 төгрөгөөр худалдан борлуулна.  

  • 4 April

    Монголын либерал нам Ардчилсан намд нэгдэх хүсэлтээ өглөө

    Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн цар хүрээ өдрөөс өдөрт өргөжин тэлж байна. Тодруулбал, Монголын либерал намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Амгаланбаатар Ардчилсан Намд нэгдэх хүсэлтээ АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибалд өнөөдөр /2025.04.04/  хүлээлгэн өглөө. Ингэснээр он гарсаар Ардчилсан намд нэгдэх хүсэлтээ албан ёсоор хүргүүлж буй хоёр дахь нам болж байгаа юм. Монголын Либерал нам нь 2025 оны 04 сарын 02-ны өдөр …

  • 2 April

    МАН-ын бүлэг: Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдавааг улируулан томилох саналыг дэмжлээ

    УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргын томилгооны асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайд АТГ-ын даргыг улираан томилуулах саналыг танилцууллаа. АТГ-ын даргаар З.Дашдаваа 2019 онд УИХ-ын 37 дугаар тогтоолоор томилогдсон. Энэ хугацаанд Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр болон хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлуулж, авлигатай тэмцэх газрын чадавхыг бэхжүүлэх, ижил чиг үүрэг бүхий гаднын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд тодорхой …

  • 2 April

    Байгалийн хийн хоолой барих төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг энэ оны гуравдугаар улиралд хийнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Улс руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Монгол Улсын талаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн “Эрдэнэс Газ” төслийн нэгж, ОХУ-ын талаас “Газпром” НХН-ийн хөрөнгө оруулалттай “Газопровод Союз Восток” ХХК нар төслийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж …

  • 2 April

    Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо

    2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол гарлаа. “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт үүрэг болголоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Эрдэм боловсролтой Монгол хүн” зорилго, “Тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол”, “Мэдлэг, чадвартай мэргэжилтэн”, “Багшлах хүний нөөц”, “Цахимжсан боловсрол” зорилтын хэрэгжилтийг хангах, бүх …