Мэдээ мэдээлэл

April, 2025

  • 14 April

    “Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 20-ны өдөр үргэлжлэх юм. Марафонд гүйх хүсэлтэй хувь хүн, албан байгууллага, гадаадын иргэд https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хаягаар болон “Hipay” аппликейшнаар бүртгүүлж, онлайнаар хураамжаа төлөх боломжтой. Гүйлтийн төрлүүд өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл байх бөгөөд бүртгэлийн хураамжийн хувьд: …

  • 14 April

    Х.Нямбаатар: Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, Ханын материал орчмын чөлөөлсөн газарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх орон сууцны төслийн  тендерийн баримт бичгийн талаар хэлэлцэв. Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 30 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 79.1 хувьтай байна. НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын …

  • 14 April

    Он гарсаар 51 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна

    Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2025.04.14/ Архангай, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Төв, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн 36 суманд 51 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд өчигдөр /2025.04.13/ гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар анги, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн алба …

  • 14 April

    E-Mongolia системээр Улаанбаатар хотын нийтийн төв номын санд уншигчаар бүртгүүлэх боломж бүрдлээ

    “И-Монгол академи” УТҮГ 2025 онд иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээг хялбаршуулах зорилгоор нэн тэргүүнд шаардлагатай, хэрэгцээтэй үйлчилгээнүүдийг нэвтрүүлсээр байна. Тэгвэл энэ удаад Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран E-Mongolia системээр уншигчаар бүртгүүлэх бүртгүүлэх боломжийг бүрдүүлээд байна. Өмнө нь дээрх номын санд уншигчаар бүртгүүлэхийн тулд иргэд заавал өөрийн биеэр очиж, бичиг баримттайгаа бүртгэл хийлгэдэг байсан бол одоо …

  • 14 April

    Гэр хорооллын бүсэд 2026 онд 29, 2027 онд 28 сургууль барихаар төлөвлөжээ

    Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын IX хуралдаан боллоо. Хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын танилцуулга, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зорчих хөдөлгөөн, Эрчим хүч, дулаан, хангамжийн төслийн явц, Хүннү хотын дэд бүтэц болон нийгмийн барилга байгууламжийн хөрөнгө оруулалтын талаар хэлэлцлээ. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нийслэл …

  • 11 April

    Б.Мөнгөнсар: Сургуулиа төгсөөд “Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II”-д ажиллах болж байгаадаа баяртай байна

    Нийслэлийн харьяа 21 эрүүл мэндийн байгууллага, улс болон хувийн хэвшлийн 14 их, дээд сургууль хамтран сувилахуйн тусламж, үйлчилгээг танилцуулах өдөрлөг зохион байгууллаа. Тодруулбал, хүний нөөцийг нэмэгдүүлэхээр харьяа эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, тэр дундаа сувилахуйн тусламж үйлчилгээг оюутнуудад сурталчлан таниулж, бусад эрүүл мэндийн байгууллагатай туршлага солилцож байгаа юм. Өдөрлөгийн талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Х.Бат-Ирээдүй “Бодлогын түвшинд сувилахуйн тусгай …

  • 11 April

    Ханын материалд 712 айлын орон сууц барих олон улсын нээлттэй тендерийг зарлалаа

    “Ногоон-Улаанбаатар орон сууц төсөл”-ийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Ханын материалд 712 айлын орон сууц барих олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлалаа. Уг төслөөр есөн блок, есөн давхар орон сууц барина. Мөн үйлчилгээний талбай, эмэгтэйчүүд ба хүүхдүүдэд зориулсан олон нийтийн төв, нийтийн ногоон байгууламж, оршин суугчдын автомашины зогсоол барихаар төлөвлөсөн. Төслийн хүрээнд нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, уур …

  • 11 April

    Д.Амарбаясгалан:УИХ-ын гишүүд хуралдаандаа бүрэн оролцоотой байх шаардлагыг тавьж ажиллана

    Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.11) нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гишүүдийг хуралдаанд идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриалж, үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргаж буй шийдвэрийн талаар танилцууллаа. Тэрбээр “Чуулганаар хэлэлцэх асуудлыг бид Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу тодорхой цаг хугацаанд багтаж хэлэлцдэг. Улсын Их Хурал …

  • 11 April

    Цэцэрлэг, ЕБС, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна

    Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн цэцэрлэг, eрөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны дунд жил бүр “Оны шилдэг илтгэл” шалгаруулах үндэсний эрдэм шинжилгээний хурлыг багш, удирдах ажилтны судалгаа шинжилгээ хийх чадварыг дэмжих, судалгаанд суурилсан сургалтын үйл ажиллагааг сайжруулах, сургалтын байгууллага, дүүрэг, орон нутаг, үндэсний түвшинд харилцан туршлага хуваалцах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 1967 оноос тасралтгүй 58 дахь жилдээ зохион …

  • 10 April

    Эмнэлэгт захиалсан цагтаа очиж амжихгүй бол И-Монголиа системээс захиалсан цагаа цуцалж болно

    Эмнэлэгт үзлэгийн цаг авах дугаарлалтыг өмнө нь иргэд биечлэн очиж авдаг байсан бол төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэх зорилгоор “эмнэлгийн цаг захиалах, цуцлах” үйлчилгээг И-Монголиа системээс шууд авах боломж бүрдээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Одоогийн байдлаар И-Монголиа системд 73 төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, холбогдсон байгаа бөгөөд нийт хугацаанд цахимаар цаг захиалах үйлчилгээг 1,264,793 удаа авчээ. …

  • 10 April

    Дундговь аймаг:Багийн Засаг дарга нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулав

    Дундговь аймаг “Хөдөөгийн сэргэлт-Шинэ Дундговь” хөтөлбөрийн хүрээнд “Чадавхыг сайжруулах”, “Орон нутагт батлан хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нь” сэдэвт багийн Засаг дарга нарын “Цэргийн бэлтгэл” сургалтыг энэ сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулав. Энэхүү сургалтыг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штаб, Статистикийн хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газрууд хамтран явуулсан юм. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, …

  • 10 April

    Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ

    Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.04.10/ нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг хэлэлцэв. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн …

  • 10 April

    Агаарын бохирдол ихтэй бүсийн 52 мянган өрхөд цахилгаан болон хийн түлшний хэрэглээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ

    НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам”ыг батлах тухай хэлэлцлээ. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар танилцуулга, мэдээлэл хийв. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах ногоон бүсийн өрх сууцаа дулаан алдагдалгүй болгож, хатуу түлш буюу нүүрсийг хэрэглээнээс халах зорилготой уг төслийн …

  • 10 April

    Сэлэнгэ, Төв аймагт гурван удаагийн хээрийн түймэр бүртгэгдлээ

    Онцгой байдлын байгууллагад өчигдөр /2025.04.09/ Сэлэнгэ аймгийн Баянгол, Сант, Төв аймгийн Өндөрширээт суманд гурван удаагийн хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ. Бүртгэгдсэн түймрээс 16:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймаг Баянгол суманд гарсан түймрийг бүрэн унтрааж, Сант суманд гарсан түймрийг цурманд оруулаад байна. Харин Төв аймгийн Өндөрширээт суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байгаа юм. Түймэр унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, …

  • 10 April

    Монгол, Лаос хоёр улс IT салбар дахь хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ

    Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Ардчилсан Лаосын Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хунгээв Сүгсавадтай уулзалт хийв. Энэхүү уулзалт хоёр улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт анх удаа албан ёсны харилцаа тогтоож, хамтын ажиллагааны үндсийг тавьснаараа онцгой ач холбогдолтой байв. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү уулзалтын үеэр Сайд Ц.Баатархүү …