Мэдээ мэдээлэл

February, 2022

  • 11 February

    ОУХМ:Б.Ачбадрах өнөөдөр үндсэн төрөлдөө уралдана

    Хоёр дахь олимпдоо оролцож буй цанын ОУХМ Б.Ачбадрах өнөөдөр өөрийн үндсэн төрөл буюу эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорино. Түүний төрөлд 99 тамирчин уралдах бөгөөд тамирчид 15:00 цагаас эхлэн 30 секунд тутам барианаас гарах юм. Манай тамирчны хувьд 90 дэх ээлжинд буюу 15:45 цагт уралдаанаа эхлүүлэхээр болжээ. Цанын тэмцээний зам бүр харилцан адилгүй байдаг болохоор олимп, дэлхийн болоод хувийн дээд амжилтыг …

  • 10 February

    “Бээжин-2022” өвлийн олимп: ОУХМ А.Энхтуул уралдаанаа эхлүүллээ

    Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож буй цанын ОУХМ А.Энхтуул өнөөдөр өөрийн үндсэн төрөл болох 10 км-ийн уралдаанаа эхлүүллээ. Энэхүү зайд 98 тамирчин хоорондоо 30 секундын зайтай гараанаас гарсан бөгөөд манай тамирчин 96 дахь ээлж дээр уралдаанаа эхлүүлэв. Өмнөх спринтийн уралдааны үеэр цаг агаар тогтуун сайхан байсан. Харин өнөөдөр Жанчхүүд хүчтэй салхилж байна. Энэ нь тамирчдын тамирыг багагүй шавхаж байгаа …

  • 10 February

    Д.Сумъяабазар: Айлчлалын үеэр Хятадын тал Улаанбаатар хотын хоёр том төслийг дэмжихээ илэрхийлсэн

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын  үеэр нийслэл Улаанбаатар хоттой холбоотой ямар асуудлыг хөндөн ярилцаж, ямар гарц, шийдэлд хүрсэн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас тодрууллаа.  -Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр нийслэл Улаанбаатар хоттой холбоотой ямар асуудлыг хөндөж, ямар шийдэлд хүрсэн бэ? -Улаанбаатар хот бол улсын нийт хүн амын тал хувь нь амьдарч …

  • 10 February

    “Бээжин-2022” өвлийн олимпын бэлгэдэл “Бин Дүньдүнь”пандагийн нийлүүлэлт саатжээ

    “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын нээлтийн дараа Хятад улсын дотоодод уг олимпын бэлгэдэл буюу “Бин Дүньдүнь” гэх пандаг худалдан авч дурсгалын зориулалтаар хадгалах эрэлт хэрэгцээ огцом нэмэгджээ. Цахим дэлгүүрүүд энэ сувинериийг борлуулж дууссан бол нэрийн дэлгүүрүүдийнх нь үүдэнд худалдан авах хүсэлтэй хүмүүс урт дараалалд зогсон хэдэн цагаар хүлээсний эцэст дэлгүүрээр үйлчлүүлж байна. Бээжингийн өвлийн олимпын бэлгэдэл “Бин Дуньдунь” болон өвлийн паралимпын …

  • 10 February

    “Бээжин-2022”: Германчууд багийн дүнгээр тэргүүлж эхэллээ

    “Бээжин-2022”өвлийн олимпын наадмын тав дахь өдөр буюу хоёрдугаар сарын 9-нд зургаан багц медалийн эзэд тодорлоо. Германчууд өчигдөр хоёр алт авснаар нийлбэр дүнгээр тэргүүлж эхэлсэн бол Норвеги алт, мөнгөн медаль хүртсэн амжилтаар тавдугаар байраас хоёр руу дэвшив. Түүнчлэн анхны алтан медалиа авсан Словак, БНСУ 15, 17-р байрт бичигдэж эхэллээ. УУЛЫН ЦАНА Эмэгтэйчүүдийн слалом төрөл 1.Петра Вльгова /Словак/ 1:44.98 2.Катарина Линсбергер /Австри/ …

  • 10 February

    ОУХМ А.Энхтуул өнөөдөр үндсэн төрөлдөө уралдана

    Өнөөдөр /2022.02.10/ эмэгтэй цаначид Жанчхүүгийн цасан замд 10 км зам туулан уралдана. Энэ төрөлд 98 тамирчин уралдахаар бүртгүүлсэн бөгөөд тэдний дунд манай тамирчин Ариунсанаагийн Энхтуул бий. Уралдаан 15:00 цагт эхлэх ба тамирчид спринтийн нэгэн адил 30 секундын зайтай гараанаас ээлжлэн гарах юм. ОУХМ А.Энхтуулын хувьд 96-д эрэмбэлэгдэн 15:48-д гараанаас гарахаар болжээ. Олимпын наадамд анх удаа оролцож буй манай тамирчин өмнөх …

  • 9 February

    Залуучуудын өвлийн олимпод оролцох тамирчдыг Ганвонд бэлтгэл хийлгэхээр тохиров

    “Бээжин-2022” олимпын наадмын үеэр ажил хэргийн уулзалт ярилцлагууд өрнөсөөр байна. Өчигдөр буюу хоёрдугаар сарын 8-нд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “Ганвон-2024” залуучуудын өвлийн олимпын наадамд бэлтгэх дэд хорооны дарга Ким Кьюн-Сунтэй уулзаж ярилцлаа. Уулзалтын үеэр талууд Монголын өвлийн спортын хөгжлийн талаар санал солилцов. Улмаар 2024 оны залуучуудын өвлийн олимпын жилд нэг …

  • 9 February

    Хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх зөвлөмжийг аймгийн засаг дарга нарт хүргүүллээ

    Өвөл хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах нь хууль тогтоомжоор хүлээсэн үүргийг биелүүлэхгүйгээр хүүхдийн эрхийг зөрчиж байгаа үйлдэл юм. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон бөгөөд, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихыг …

  • 9 February

    Финландын хоккейчид Оросуудын эсрэг масктай тоглов

    Эмэгтэйчүүдийн хоккейн тэмцээний хэсгийн сүүлийн тойрогт Финландын шигшээ Оросын ҮОХ-ны багтай таарсан. Тус тоглолтод Финландын багийн тамирчид маск зүүн тоглолоо. Өмнө нь Оросын ҮОХ-ны багийн хэд хэдэн тамирчны шинжилгээ эерэг гарсан тул болгоомжлох үүднээс ийм шийдвэр гаргасан байна. Тус тоглолтод Финландын баг 5:0-ээр ялж, хэсгээс гурваар шалгарсан бөгөөд шөвгийн наймд энэ тэмцээний гол сенсаацын эзэн Японтой таараад байгаа юм. Финландын …

  • 9 February

    Ч.Номин:Жуулчдын ихээр явдаг маршрутын дагуу түүх, соёл, шашны аялал жуулчлалын төвүүдийг бий болгох боломжтой

    Соёлын сайд Ч.Номин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийг Соёлын яаманд урьж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Соёлын яамны хийж хэрэгжүүлж буй бодлого, чиглэл болоод аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах асуудлаар уулзаж ярилцлаа. Өнгөрсөн онд Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам хамтран “Монгол өв соёлоо дэлхийд сурталчлан таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж …

  • 9 February

    Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны даргаар Э.Бат-Амгаланг улираан сонголоо

    Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооны VIII Бага хурал боллоо. Хуралд Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Намын байгуулалтын газрын дарга, тус дүүргээс сонгогдсон удирдлагууд оролцлоо. Бага хурлын үеэр Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны Тэргүүлэгчдийн тогтоолыг танилцуулсан. Уг тогтоолд Баянзүрх дүүргийн Монгол Ардын …

  • 8 February

    “Бээжин-2022” өвлийн олимп: ОУХМ Б.Ачбадрах 77-р байранд орлоо

    Хоёр дахь олимпдоо оролцож буй цанын ОУХМ Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 1.5 км-ийн спринт зайд хурд сорилоо. Энэ төрөлд 91 тамирчин өрсөлдөхөд Францын Лукас Шанават 2:45.03 минутын амжилтаар урьдчилсан шатыг өнгөлөв. Манай тамирчин Б.Ачбадрах 83-т эрэмбэлэгдэн гараанаас гарсан бөгөөд 3:11.60 минутын амжилтаар 77-р байрт бичигдлээ. Урьдчилсан шатнаас шалгарсан 30 тамирчин цааш медалийн төлөө өрсөлдөх юм. Манай тамирчдын хувьд хоёрдугаар сарын 10-нд А.Энхтуул …

  • 8 February

    “Бээжин-2022” өвлийн олимп:ОУХМ А.Энхтуул 79-р байранд орлоо

    “Бээжин-2022” өвлийн олимпын Монголын багийн салхийг хагалж ОУХМ А.Энхтуул уралдлаа. Түүний өрсөлдсөн эмэгтэйчүүдийн спринт төрөлд 91 тамирчин хурд сорьсон бөгөөд манай хүн 84-т эрэмбэлэгдэн гараанаас гарав. 1.5 км-ийн уралдааны урьдчилсан шатыг Шведийн Йонна Сундлинг 3:09.03 минутын амжилтаар өнгөлсөн бол А.Энхтуул 3:58.25 минутын амжилтаар 79-р байрт эрэмбэлэгдэв. Урьдчилсан шатнаас шалгарсан шилдэг 30 тамирчин цааш медалийн төлөө өрсөлдөх болно. Олимпын наадамд өрсөлдөж …

  • 8 February

    “Чингис хаан” нисэх буудал руу шуурхай автобусаар зорчих боломжтой

    “Ковид-19” цар тахлын тархалт харьцангуй хумигдаж, улс орнууд хил гаалиа нээж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн гадаадын улс орныг зорих монголчуудын тоо ч нэмэгдэж байна. Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал нийслэл Улаанбаатар хотоос 52 километрийн зайд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрладаг. Тиймээс “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг зорих иргэд голчлон хувийн автомашинаар зорчдог.  Тэгвэл иргэд …

  • 8 February

    Жан И Мөү: Гол бамбарыг асаасан хэлбэр бол “Багаас ихийг харахуй” юм

    Хоёрдугаар сарын 4-ний өдөр Бээжингийн өвлийн олимпын нээлтийн арга хэмжээний үеэр болсон галт бамбарыг асаах ёслол дэлхий нийтэд ихээхэн гайхамшгийг төрүүллээ. Ерөнхий найруулагч Жан И Мөү хэлэхдээ:Бээжингийн өвлийн олимпын гал хоёр зүйлийн өвөрмөц талтай, тухайлбал нэгд, олимпын тэмцээнд оролцсон төлөөлөгчдийн багийн нэрээр цасан цэгийг бүрдүүлсэн, хоёрт, хамгийн сүүлчийн гал бамбар бол гол бамбар болсон нь зуун жилийн олимпын түүхэнд ерөөс …