Сарын дараа Бээжингийн өвлийн олимп эхэлнэ. “Илүү эв нэгдэл” хэмээх олимпын урианд нэгдсэний дараа болж буй анхны өвлийн олимпын хувьд, Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулахтай тавхцан дэлхий нийт олон сорилттой тулгарч байна, цар тахал үргэлжлэн, улс орнуудын хооронд итгэлцлийн хямрал, санал зөрөлдөөн болон мөргөлдөөн тасралтгүй гарч, ялангуяа улс төрийн элдэв шуугиан энэ удаагийн спортын наадамд хүртэл нөлөөлж байна. Иймэрхүү нөхцөлд, …
Мэдээ мэдээлэл
January, 2022
-
6 January
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг өргөн барив
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод …
-
6 January
Бээжин-2022 өвлийн олимпын бамбар Харбин хотод ирэв
Бээжин-2022 өвлийн олимпын наадмын галт бамбар дамжуулах ажиллагаа энэ сарын 5-нд Хар мөрөн мужийн Харбин хотноо болжээ. Тус арга хэмжээнд хотын удирдах албаны хүмүүс, тамирчид оролцсон юм. Ирэх өдрүүдэд Бээжин-2022 өвлийн олимпын наадмын галт бамбар Ха рмөрөн мужийн Дачин, Чичхар зэрэг хотуудаар дамжин аялна.
-
6 January
Д.Баасанхүү:Үндсэн хуулиа баталсан тэр мөчид нуруун дээрх хүнд ачааг аваад хаях шиг болсон
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан улс оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санааг Монголын төрт ёс, хууль цааз, улс төр, нийгмийн сэтгэлгээний онцлогтой хослуулсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун санаа, мэдлэг чадвараа дайчлан хувь нэмрээ оруулж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн Ардын Их Хурлын депутатуудын дурсамж, ярилцлагаас цувралаар хүргэж байна. Энэ удаа Ардын Их Хурлын 359 дүгээр тойргоос …
-
6 January
“Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.“Чингис хаан” олон улсын нисэн буудлыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах нь газар зүйн байрлал, нутаг дэвсгэрийн сонголтын хувьд Чөлөөт бүсийн тухай хууль болон үзэл баримтлалд нийцэж байгаа бөгөөд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх суурь болох юм.Хөшигийн хөндийн эдийн …
-
6 January
Казахстанд байгаа монгол иргэдэд жагсаал цуглаанд оролцохгүй, олон нийтийн газраар болгоомжтой зорчихыг зөвлөлөө
Казахстан улсын газрын тос олборлолтын гол бүс нутаг болох Жанаозен хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэдийн эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Улмаар тус улсын хэд хэдэн хотод энэ долоо хоногийн турш олон мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөсөн юм. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсаас Бүгд найрамдах Казахстан улсад суугаа Элчин сайдын яамнаас Казахстанд байгаа монгол иргэдэд хандан зөвлөмж гаргасан байна. Зөвлөмж:Казахстан Улсын зарим хотуудад …
-
6 January
НОБГ:“Таван толгой түлш” ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрт гарсан галыг унтраахаар ажиллаж байна
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Таван толгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 100х50 метр, 60х30 метр, 60х30 метр нийт 3 ширхэг барилга шатаж байна гэсэн дуудлага 01.06-ны өдрийн 05:06 цагт НОБГ-т ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон бүрэн унтраахаар ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын …
-
5 January
Иргэд, олон нийттэй харилцах “11 11” төвийг Ерөнхий сайдын ажлын алба руу шилжүүллээ
“И-Монголиа академи” улсын төсөвт үйлдвэрийн газрын иргэд, олон нийттэй харилцах “11 11” төвийг Ерөнхий сайдын Ажлын албаны бүтцийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газарт шилжүүллээ.Иргэд, байгууллагаас Засгийн газар, Ерөнхий сайд, Шадар сайдад хандан ирүүлж байгаа өргөдөл, гомдол, саналыг шуурхай шийдвэрлэхэд онцгой ач холбогдол өгч энэ ажлыг хариуцсан нэгжийг Ерөнхий сайдын Ажлын албаны бүтцэд шилжүүлсэн байна.
-
5 January
3794 иргэн “e-Mongolia” системээр цэргийн бүртгэлээ хийлгээд байна
Улс орон даяар цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Энэ жилийн цэргийн бүртгэлийг биечлэн болон цахимаар зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл, 18-55 насны иргэд “e-Mongolia” системийг ашиглан гар утас болон суурин компьютероосоо цэргийн бүртгэлээ хийлгэх боломжтой юм. Харин интернэтийн хүртээмжгүй орчинд амьдарч буй эсвэл цахимаар тус үйлчилгээг авах боломжгүй иргэд нийслэлийн үйлчилгээний зургаан төвд биечлэн очиж, бүртгүүлэх боломжтой. Мөн 18 нас …
-
5 January
Фото:БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажилтай танилцав
Бээжин 2022 өвлийн олимп эхлэхэд ердөө нэг сарын хугацаа үлдээд байна.Тэгвэл БНХАУ-ын дарга Ши Жиньпин 1-р сарын 4-ний өдөр Үндэсний тэшүүрийн цэнгэлдэх хүрээлэн, Бээжингийн өвлийн олимп, паралимпийн Хэвлэл мэдээллийн төв, Бээжингийн өвлийн олимп, паралимпийн хотхон, Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулалт, удирдлагын төв, Er Qichang мөс цасны сургалтын бааз зэрэг газруудаар очиж Бээжин-2022 өвлийн олимп, паралимпийн бэлтгэлтэй танилцсан байна. https://youtu.be/-R2yrmjh3A8 Тэрбээр …
-
5 January
Хүн амины ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэн дайчлан баривчиллаа
Төв аймгийн Аргалант суманд гарсан хүн амины онц ноцтой хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Төв аймгийн цагдаагийн газартай хамтран илрүүллээ. Энэ талаар ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Нямбадралаас тодрууллаа. Тэрбээр “Энэ оны нэгдүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын хэсгийн төлөөлөгчийн утсанд иргэн А-аас “Манай нөхөр гэртээ ирэхгүй сураггүй …
-
5 January
Мөс цөмөрч болзошгүй газруудад хориглох тэмдэг байршууллаа
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид Хөвсгөл нуурт хэмжилт хийж, мөс цөмөрч болзошгүй газруудад хориглох тэмдэг байршууллаа. Хэмжилтээр Мэргэний үзүүрийн мөсний зузаан 15 см, Нефть баазын эрэг хэсгээр 59 см, Хар толгойн эрэг хэсгээр 55 см хөлдөж өмнөх жилүүдээс нимгэн байгааг тогтоосон байна. Мөн Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүл тогтсон боловч мөсний даац хүн, мал, машин техник явахад хангалттай …
-
5 January
Улаагчны хар нуураас хууль бусаар их хэмжээний загас агнасан хэргийг илрүүлжээ
Завхан аймгийн цагдаагийн газраас Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуураас хууль бусаар их хэмжээний зарам /пелядь/ загас барьсан бүлэг этгээдүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тус аймгийн Эрдэнхайрхан сумын Улаагчны хар нуур ньУлсын тусгай хамгааллттай газар нутагт хамаардаг тул тус нуураас загас барихгүй байхыг анхаарууллаа.
-
5 January
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 2022 оны 01 сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, …
-
4 January
Ж.Сүхбаатар:МАН 2022 оныг авлигатай тэмцэх, хүний эрхийг хамгаалах жил болгон зарлаж байна
Авлигын эсрэг дэвшилтэт бодлого aвлига, албан тушаалын гэмт хэрэг нь сүүлийн 20 гаруй жилийн турш Монгол хүний амьдралын чанарыг сайжруулж, дундаж давхаргыг өргөжүүлэх, эдийн засгийн 11 өсөлтөөс иргэн бүрдээ хүртээх, нийгэмд шударга ёсны засаглалыг бий болгоход ихээхэн саад дөнгө болж байгаа. Төрийн байгууллагын хүнд суртал, авлига, албан тушаалын гэмт хэрэг нь шударга өрсөлдөөнийг үгүй хийж, бизнес эрхлэгчдийг зах зээлээс шахан, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл