Мэдээ мэдээлэл

November, 2021

  • 29 November

    Жүдо бөхийн Их дуулга тэмцээнийг ирэх онд Монгол Улсад зохион байгуулахаар боллоо

    Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр IJF буюу Олон Улсын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Мариус Визертэй уулзаж 2022 оноос IJF World Tour тэмцээнийг зохион байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Манай улс 2009-2011 оны хооронд “Чингис Хаан Дэлхийн цом”, 2012-2016 онуудад “Чингис Хаан Гран При” тэмцээнийг зохион байгуулж байсан туршлагатай бөгөөд энэ удаад Гранд …

  • 29 November

    Жүдо:Ё.Басхүү, Б. Хорлоодой, Л. Энхрийлэн нар хүрэл медаль хүртлээ

    Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо Их дуулга тэмцээнээс гурван хүрэл медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд Будапешт-2021 насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Ё. Басхүү хүрэл медалийн төлөө Францын Валид Хярыг мордох мэхээр цэвэр ялж, Гранд Слам ангилалаас ээлжит медалиа хүртлээ. Мөн эмэгтэйчүүдийн …

  • 29 November

    Эрүүл мэндийн салбарынханд зориулсан “Монгол Бахархал” хүндэтгэлийн тоглолт боллоо

    Эрүүл мэндийн салбарынханд зориулж “Монгол Бахархал”хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдав. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хүрэлцэн ирсэн эмч эмнэлгийн ажилчиддаа хүндэтгэл үзүүлж үг хэллээ. Тэрээр “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэхэд хоёр жилийн хугацаанд тасралтгүй тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч эмнэлгийн ажилчид та бүхэндээ хүндэтгэл үзүүлж Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлж байна. Энэ он бол Эрүүл мэндийн …

  • 29 November

    Ж.Цэням охинд амьдрал бэлэглэе

    Энхрий охин Ж.Цэням нь 2021 оны наймдугаар сарын 19-нд Өвөрхангай аймгийн төрөх эмнэлэгт төрсөн. Хоёр сартайдаа уушгины венийн хэсэгчилсэн гажиг буюу /D5: BCCПС TAPVR/ гэж оношлогдсон. Уг онош нь Монгол улсад эмчлэгдэх боломжгүйн улмаас Энэтхэг улсад яаралтай хагалгаанд орох болсон тул сайхан сэтгэлт Монголчуудаасаа тусламжийн гараа сунгахыг хүсэж байна. ДАНС:/ХААН БАНК 5547087440/ Данс эзэмшигч Д.Ичинхорлоо /ЭЭЖ/

  • 29 November

    Энхийг сахиулагчдыг “Бага баян” амралтын газарт тусгаарлажээ

    Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Цэргийн багийн гурав дахь цувааны бүрэлдэхүүн эх орондоо иржээ. Багийн бүрэлдэхүүнд 240 энхийг сахиулагч ирсэн бөгөөд УОК-ын шийдвэрийн дагуу “Багабаян” цэргийн амралтын газарт тусгаарлаад байна гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

  • 29 November

    “Шивээ хиагт” дуурь тайзнаа амиллаа

    Улс тунхагласны баярын өдөрт зориулж “Шивээ хиагт” дуурь тайзнаа амиллаа. Энэхүү дуурь нь 1971 оны 12-р сарын 12-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн найруулгаар анх удаа тоглогдож байсан бөгөөд 50 жилийн дараа ийнхүү шинэчилсэн найруулгаар үзэгчдийн хүртээл боллоо. 1921 оны Ардын хувьсгалын түүхэн үйл явдлыг илэрхийлэх энэхүү бүтээл нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын …

  • 29 November

    “MPDU Fashion Week” загварын шоу зохион байгуулагдлаа

    Бүтээлч үйлдвэрлэлийн үр шимийг таниулах, сурталчлах, урлаг, уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Монголын мэргэжлийн загвар зохион бүтээгчдийн холбооноос Монгол дизайнеруудыг нэгтгэж, тэдний урласан бүтээлүүдийг хэрэглэгчдэд сурталчлах мөн дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой “MPDU Fashion Week” загварын шоу Монголын хүүхдийн урлан бүтээх төвд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү загварын шоунд бид бүхний хэдийнээ танил болсон OVDOG, Zoson, Muse …

  • 29 November

    ЭМЯ-ны шуурхай баг Чингис хаан олон улсын нисэх буудалд ажиллаж байна

    Коронавируст халдварын шинэ Омикрон хувилбар гарсантай холбогдуулан 2021 оны 11 сарын 28 –ний өдрөөс эхлэн Чингис хаан Олон улсын нисэх буудалд бүх хуваарьт нислэгт хяналт хийж ажиллаж байна. Улаанбаатар хотод буусан онгоцнуудаас ЭМ-ийн Сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч нэвтрүүлж буй юм. Түүнчлэн ЭМЯ-ны Шуурхай баг хяналт тавьж ажиллаж байна.

  • 29 November

    УОК: Халдвар тархсан улсад зорчсон, дайран өнгөрсөн гадаадын иргэнийг Монгол Улс хүлээн авахгүй

    Халдвар тархах хурд нь онц аюултай Өмнөд Африкаас гаралтай “Ковид-19”-ийн шинэ мутаци хувилбарын талаар ДЭМБ /2021.11.26/-нд мэдэгдэл гаргасантай холбоотойгоор УОК хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. 1. Халдвар тархсан улсаар зорчсон болон тухайн улсаар дайран өнгөрсөн гадаадын иргэдийг Монгол Улс хүлээн авахгүй байх 2. Халдвар тархсан улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн, халдварын өндөр эрсдэлтэй бүсээр аялсан Монгол Улсын иргэдийг хүлээн авах бөгөөд …

  • 25 November

    Эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулав

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Геофизикийн цахилгаан хайгуулын олон төрлийн арга ашиглаж, газрын гүний усны эрэл, судалгааг олон жилийн турш цөл, тал хээр, мөнх цэвдэгтэй бүс нутагт хийж, хэдэн зуун уст цэг тогтоон, гүний өрөмдмөл худаг гаргаж, газар тариалан, малын бэлчээр, төв суурин газрыг усжуулахад бодитой хувь нэмэр …

  • 25 November

    Эрүүл мэндийн салбарынханд зориулж “МОНГОЛ БАХАРХАЛ” хүндэтгэлийн тоглолт болно

    Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын хамт олноос Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэхэд хоёр жилийн хугацаанд тасралтгүй тэргүүн эгнээнд ажиллаж буй эрүүл мэндийн салбарын ажилтнуудад хүндэтгэл үзүүлж “Монгол бахархал” тоглолтыг 11-р сарын 27,28-ний өдрүүдэд 17 цагаас тоглохоор болжээ. Энэхүү тоглолтыг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Эрүүл мэндийн яам хамтран зохион байгуулж байна. Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр нь нийгмийн хариуцлагын …

  • 25 November

    Монгол, Энэтхэгийн боловсролын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг манай улсад айлчилж буй Энэтхэг Улсын Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингхийг өнөөдөр хүлээн авч уулзав. Сайд Б.Батцэцэг Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэл сүүлийн жилүүдэд эрчимжин хөгжиж байгааг дурдаад хоёр улсын ГХЯ хоорондын хамтын ажиллагаа улам нягт болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрээр мөн саяхан Нурсултан хотноо болсон олон улсын хурлын үеэр Энэтхэг Улсын Гадаад …

  • 25 November

    П.Цэрэндагва:Бүтэн нэртэй, бүлээн сэтгэлтэй яваа хүний ард хань байдаг

    “Тамгагүй төр” жүжгийн Эгэрэг, “Мандухай цэцэн хатан” киноны Ибрай тайш тэргүүтэй тайз, дэлгэцийн 200 гаруй дүрийг бүтээж, драмын урлагийг гадаад, дотоодод сурталчлах, ард түмнийг соёл, урлагаар соён гэгээрүүлэх, залуу уран бүтээлчдийг сурган хүмүүжүүлэх, бэлтгэх зэрэг их үйл хэрэгт хүчин зүтгэж байгаа Ардын жүжигчин П. Цэрэндагвад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва “Төрдөө гурав дахь удаагаа …

  • 24 November

    “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд оролцсон алба хаагч, эрдэмтэн, судлаачдад төрийн одон, медаль гардуулав

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр зарлиг буулгаж, Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг байгалийн хүнд нөхцөл, усны гүнд мэргэжлийн өндөр ур чадвар, эр зориг, авхаалж самбаа гарган гүйцэтгэсэн алба хаагч, эрдэмтэн багш, судлаачдыг төрийн одон, медалиар шагналаа. ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР: Зэвсэгт хүчний Жанжин штабын Барилга-инженерийн цэргийн удирдах газрын орлогч дарга, зөвлөх инженер, хурандаа Даваагийн Галбадрах,Зэвсэгт хүчний …

  • 24 November

    Б.Жаргалсайхан, Д.Гүрсэд нарт Ардын жүжигчин цол хүртээлээ

    Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жил, мэргэжлийн театрын урлаг үүсэж хөгжсөний 90 жил, Циркийн урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа. “Тамгагүй төр” жүжгийн Эгэрэг, “Мандухай цэцэн хатан” киноны Ибрай тайш тэргүүтэй тайз, дэлгэцийн 200 шахам дүрийг урлан бүтээж, театр, кино урлагт …