Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жил, мэргэжлийн театрын урлаг үүсэж хөгжсөний 90 жил, Циркийн урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа. “Тамгагүй төр” жүжгийн Эгэрэг, “Мандухай цэцэн хатан” киноны Ибрай тайш тэргүүтэй тайз, дэлгэцийн 200 шахам дүрийг урлан бүтээж, театр, кино урлагт …
Мэдээ мэдээлэл
November, 2021
-
24 November
Зорилтот бүлгийн иргэдийн 50 хувь нэмэлт тунд хамрагдвал бүх төрлийн хичээл, сургалтыг бүрэн нээнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 589.315 хүн хамрагдсан байна. Иргэдийн нэмэлт тунд хамрагдах идэвх нэмэгдэж буй бөгөөд зорилтот бүлэг буюу 18-аас дээш насны иргэдийн 50 хувь нэмэлт гуравдугаар тунд хамрагдвал өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж, бүх төрлийн хичээл, сургалтын үйл ажиллагааг бүрэн нээхээр төлөвлөж байна. Коронавируст халдварын тохиолдол өмнөх долоо …
-
24 November
“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа энэ сарын 25-наас эхэлнэ
Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг энэ сарын 25-наас 12-р сарын 2-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний үеэр орон нутгаас бэлтгэсэн, гарал үүсэл нь баталгаатай эрүүл малын мах, сүү, цагаан идээг борлуулахаас гадна шинэ ургацын улаанбуудайн гурил, цагаан будаа, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг бөөний …
-
24 November
“Хотулун гүнж” кино ирэх сард үзэгчдийн хүртээл болно
Цар тахлын хүнд цаг үед бүтээгдэж, үзэгчдийн дунд хүлээлт үүсгэсэн “Хотулун гүнж” УСК арванхоёрдугаар сарын 3-ний өдрөөс эхэлж бүх кино театраар гарч эхлэх гэж байна. Шүүдэр продакшны тулаант эпик төрлөөр бүтээж буй Юань гүрний үеийг харуулсан энэхүү киноны гол дүр Хотулун гүнжийн дүрийг жүжигчин М.Цэрэндолгор, түүний сэтгэлт залуу Абатайн дүрийг жүжигчин Б.Баттогтох бүтээжээ. Дөрвөн улиралд зураг авалтаа хийсэн, энэ оны …
-
24 November
Баянзүрх дүүргийн гаднах авто зогсоолд зөвхөн иргэд автомашинаа байрлуулна
Төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр үйлчлүүлэх, яаралтай үед өөр газар автомашинаа байрлуулах, аль болох хувийн автомашинаас татгалзахыг Баянзүрх дүүргээс уриалж байна. Өөрөөр хэлбэл зөвхөн төрийн үйлчилгээ авахаар ирж байгаа иргэд зогсоолд автомашинаа байрлуулах юм. Албан байгууллагаар үйлчлүүлж буй иргэдийн хувьд автомашинаа байрлуулах зогсоол олоход хүндрэлтэй байдаг. Тэгвэл дүүргээс иргэдэд зориулсан зогсоол гаргаж, ая тухтай үйлчилгээ авах нөхцөл боломжоор хангаж байгаа …
-
24 November
“Зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” сэдэвт семинар амжилттай зохион байгуулагдлаа
Сүүлийн жилүүдэд Оюуны өмчийн бүтээлийг тэр дундаа IPTV-нүүдийн видео санд байршсан албан ёсны оюуны өмчийн эрхтэй бүтээлүүдийг хуулбарлан цахим орчинд түгээх, ашиг олох зорилгоор бусдад дамлан худалдаалах зэрэг зөрчил нэмэгдсээр байгаа юм. Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, Монголын Олон суваг дамжуулагчдын холбоотой хамтран “Зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” сэдэвт семинарыг амжилттай зохион байгууллаа. Оюуны өмчийг дээдлэн хамгаалах, …
-
24 November
Дэлхийн шилдэг баритон дуучин Э.Амартүвшинд Ардын жүжигчин цол хүртээнэ
Дэлхийн сонгодог урлагт Монгол хэмээх нэрийг цуурайтуулан яваа алтан баритон Монгол Улсын Гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшинд Ардын жүжигчин цол олгохоор болжээ. Тэрээр Монголын сонгодог урлагийг дэлхийн томоохон тайзнаа тамгалж яваа Монголынхоо бахархал болсон дэлхийн дуучин юм. Дуурийн дуучин Э.Амартүвшин 2004-2009 онд Соёл Урлагийн Их сургуулийг Монгол Улсын Гавьяат Жүжигчин Ц. Ерөө багшийн удирдлага нь дор суралцаж төгссөн. 2009 оноос Сонгодог …
-
24 November
Ардын жүжигчин Н.Сувд, П.Цэрэндагва нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр /2021.11.24/ Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нарыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайханыг Ардын жүжигчин цолоор тус тус шагнахаар болжээ. Мөн УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу, жүжигчин Ж.Пүрэвдорж нарыг Сүхбаатарын одонгоор, жүжигчин Г.Амгаланбаатар, Ц.Баясгалан нарыг Гавьяат жүжигчин цолоор, найруулагч Ч.Түвшин, ерөнхий зураач Т.Ганхуяг нарыг Урлагийн гавьяат зүтгэлтэн …
-
23 November
Морин хуурын чуулга ОХУ-ын Капелла болон Мариинский театрт тоглолоо
Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн Морин хуурын чуулга Монгол Улс, Оросын Холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд энэ сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Эрмитаж музейн “Капелла” болон Мариинский театрт тоглолоо. Аялан тоглолтын багт Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид нэгдэн оролцож Монголын ахмад, дунд, залуу үеийн шилдэг хөгжмийн зохиолчдын шилмэл …
-
23 November
“Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа
Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав. Төрийн шагналт зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн С.Удвалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан энэ удаагийн “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмын тэргүүн өгүүллэгээр “Алтан өд” шагналын зургаан удаагийн эзэн, зохиолч П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” , дэд байранд МУСГЗ До.Цэнджавын “Хийлч”, гутгаар байрт Д.Нацагдоржийн шагналт зохиолч М.Эрдэнэбатын “Зүүдэлсэнгүй …
-
23 November
“Бүрэн Монгол” төслийн нэрэмжит барилдаанд харцага Б.Цэдэнсодном түрүүллээ
Улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачилсан “Бүрэн Монгол” төслийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өнгөрсөн Бямба гаригт Монгол Бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Д.Анар, улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай, Д.Бат-Эрдэнэ, Б.Цэдэнсодном, Ц.Мөнхбаяр нараар магнайлуулан Улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосноос улсын шинэ харцага Б.Цэдэнсодном долоо даван түрүүлж, улсын шинэ заан Д.Анар үзүүрлэв. Их шөвөгт улсын …
-
23 November
Оюу толгой төсөл Монголд үр өгөөжтэй байх ёстой гэсэн байр суурь өөрчлөгдөөгүй гэдгээ Ерөнхий сайд дахин илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюу толгой” төслийн яриа хэлэлцээтэй холбогдуулж “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм болон бусад төлөөллийг хүлээн авч, уулзалт хийлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, яриа хэлэлцээ тодорхой үр дүнд хүрэх шаардлагатай байгааг онцоллоо. Тухайлбал, …
-
22 November
Чөлөөт бөх:Б.Хонгорзул, Э.Батмагнай нар дөрөв дэх удаагаа залуучуудын улсын аваргаар тодорлоо
Чөлөөт бөхийн 2021 оны залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр “Хавай” спорт зааланд боллоо. Эрэгтэйчүүд 1972 оноос, эмэгтэйчүүд 2007 оноос тасралтгүй өрсөлдөж ирсэн энэ удаагийн тэмцээнд 35 байгууллагын 254 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10, нийт 20 жинд өрсөлдөв. Монгол Улсад чөлөөт бөх үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ойн хүрээнд болсон тэмцээнд “Токио-2020” олимпын наадамд оролцож тавдугаар байр эзэлсэн Болдсайханы …
-
22 November
Их, дээд сургуулиудад ажиллаж буй дархлаажуулалтын түр цэгийн тоог нэмлээ
Нийслэлийн хэмжээнд 293 мянга гаруй хүн нэмэлт тунд хамрагдаад байна. Энэ нь нийслэлийн нийт хүн амын 27.3 хувь юм. Нийт хүн амын 50 болон түүнээс дээш хувь нэмэлт III тунд хамрагдчихвал Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн улбар шар түвшнээс шар түвшинд шилжиж, хэвийн амьдралд шилжих боломж бүрдэнэ. Тиймээс дархлаажуулалтын түр цэгийг олон газарт нэмж ажиллуулж байна. Өнгөрсөн долоо хоногт …
-
22 November
О.Энхзаяа: Иргэд III тундаа идэвхтэй хамрагдаж байна
Вакцинжуулалтын өнөөгийн явц хийгээд нэмэлт III тунгийн ач тус, дархлаажуулалтын цэгийн байршлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих төвийн Нийтийн эрүүл мэндийг дэмжих хэлтсийн дарга О.Энхзаяатай ярилцлаа. -Нэмэлт III тунгийн вакцинжуулалтын явц нийслэлд хэдэн хувьтай байна вэ? -Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын нэмэлт тун буюу III тунг наймдугаар сараас хийж эхэлсэн. Эхний ээлжинд хариу арга хэмжээний баг буюу ОБЕГ, ЦЕГ-ын албан хаагчид …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл