Мэдээ мэдээлэл

October, 2021

  • 12 October

    Баянгол дүүрэгт зөвшөөрөлгүй барьсан 500 орчим гарааш, чингэлгийг буулган, тохижилтын ажил хийж байна

    Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашийг буулгах, газрын зөрчилтэй байршлуудын эзэмших эрхийг цуцлан, нийтийн эдэлбэр газарт бүртгэх, бүтээн байгуулалт, ногоон байгууламж хийх ажил үргэлжилсээр байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Голден парк” хотхоны орц, гарцын хэсгийн авто замын нөлөөлөлд өртсөн зөвшөөрөлгүй тоосгон гарааш, чингэлгүүдийг буулган, авто зогсоол, авто замын ажлыг хийж буй. Дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд “Голден парк” хотхоны ард, …

  • 12 October

    АНУ-ын кино наадамд Монголын хоёр кино шалгарчээ

    АНУ-ын Юта мужийн Солт Лайк хотод жил бүр зохион байгуулдаг “Ред рок” олон улсын кино наадамд Монголоос хоёр найруулагчийн бүтээл шалгарчээ. Тодруулбал, “Эмэгтэй”,  “Дурсаж яваарай” бүтээлүүд шалгарч уралдаант хэсэгт нь хүч үзэх гэж байна. “Дурсаж яваарай” уран сайхны киноны зохиолыг М.Хангал, Д.Цэвээндулам нар бичиж, Э.Ган-Очир найруулсан юм. Харин “Эмэгтэй” киног Б.Отгонзориг найруулж, гол дүрд жүжигчин Ч.Ундрал Гавьяат жүжигчин Т.Борхүү нар …

  • 12 October

    Н.Баярмөнх: Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахын тулд дүүргээс алслагдсан хороодыг хөгжүүлэх шаардлагатай

    Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, холбогдох удирдлагууд дүүргийн 23,28 дугаар хороонд хийгдэж буй авто зам, гэрэлтүүлэг, бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа. 28 дугаар хороонд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3 хэсэг, нийтдээ 6 хэсэг авто замын ажил хийгдэж байна. Шинээр хийгдэж буй замуудын хувьд иргэдийн хамгийн их зорчдог хэсэг. Тиймээс гүйцэтгэгч компаниудын зүгээс 2021 ондоо багтаан …

  • 12 October

    Б.Ууганбаяр: Халдвар авсан хүмүүсийг эмчилж байгаа эрүүл мэндийн байгууллагууд тусламж, үйлчилгээг ижил түвшинд үзүүлнэ

    УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр Нийслэл, дүүргийн шуурхай штабын алба хаагчидтай уулзаж цаг үеийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо. Тэрбээр “Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж, нас баралтын тоо буурахгүй байгаа энэ үед цар тахлыг эрсдэл багатай даван туулахын тулд нэгдсэн нэг удирдлагын системээр ажиллах нь чухал. Халдвар авсан хүмүүсийг эмчилж байгаа нийслэл, дүүрэг, аймаг, орон нутгийн эмнэлгүүд ижил түвшинд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх …

  • 12 October

    УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хуш модны самар түүж, бэлтгэхийг хориглох тухай асуудлаар Ерөнхий сайдад албан бичиг хүргүүллээ

    Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зөв зохистой ашиглах хууль эрх орчныг шинэчлэх Байгаль орчны багц хуулийн төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа. Тэрбээр ойн санг хамгаалах зорилгоор хуш модны самар түүж, бэлтгэхийг хориглох тухай асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан бичиг хүргүүллээ. Уг албан бичигт, “Монгол Улсын “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, …

  • 12 October

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. 2021 оны 10 сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан …

  • 11 October

    В.Үнэнбат: Улаанбуудайн хураалт 50, төмс, хүнсний ногооных 75 хувьтай байна

    ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. –Ургац хураалтын явц ямар байна вэ? -Энэ онд Монгол Улс 660 орчим мянган га-д тариалалт хийсэн. Үүнээс 389 мянган га-д улаанбуудай тариалсан. Өнөөдрийн байдлаар улаанбуудайн хураалт газар дээрээ 50 орчим хувьтай байна. Төмс, хүнсний ногооных 75, тэжээл, тосны ургамлын хураалт 27 хувьтай байна. Энэ жилийн тухайд ургац …

  • 11 October

    Д.Тогтохсүрэн: Бид хуулийн хугацаанд төсвөө батлах ёстой

    УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.10.11/ ээлжит хуралдаанаараа Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “ Бид хуулийн хугацаанд төсвөө батлах ёстой. 2022 оны төсөвт гурван зүйлийг чухалчилсан байна гэж бүлгийн гишүүд үзлээ. Тодруулбал, 2022 оны орлогыг шахах, хоёрдугаарт, төсвийн зарлагыг бууруулах, гуравдугаарт, хөрөнгө оруулалтын бодлогыг дэмжих зорилготой төсөв болсон гэж үзсэн”гэв. Сангийн сайд …

  • 11 October

    УЕПГ:Эрүүгийн 195 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны 10 дугаар сарын 04-нөөс 08-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 210 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 426 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ. Түүнчлэн мөрдөн байцаалтын 2022 хэрэгт …

  • 11 October

    Ш.Адьшаа:Монголбанк санхүүгийн бүх үйл ажиллагаанд зохицуулалт хийж, хяналт тавих үүрэгтэй

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2021.10.11/ өнөөдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ талаар танилцуулга хийлээ. Тэрээр, өмнөх онд 5.6 хувиар буураад байсан эдийн засаг энэ оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувиар өссөн. Инфляцийн түвшин 8.9 хувьтай байгааг дуулгав. Мэдээлэлтэй холбоотой гишүүд дараах байр …

  • 11 October

    Нэмэлт санал хураалтын ирц, саналын тоог эхний санал хураалтын ирц, саналын тоон дээр нэмж тооцно

    Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг зохион байгууллаа. Тус санал хураалтад оролцсон сонгогчдын өгсөн саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулахаас гадна 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого явуулан нягталлаа. Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн 89 хэсгийн хорооноос ирүүлсэн мэдээллээр тус тойрогт 18,759 сонгогч санал …

  • 11 October

    Гурван шүүгчдэд Монгол Улсын гавьяат хуульч цол хүртээлээ

    Шүүхийн байгууллагад олон жил идэвх зүтгэл, санаачилгатай ажиллаж, шүүх эрх мэдлийг хариуцлагатай, бүтээмжтэй хэрэгжүүлсэн шүүгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын гавьяат хуульч цол хүртээлээ. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛЫГ: Монгол Улсын эрүүгийн хууль, тогтоомжийг тайлбарлах, шүүн таслан ажиллагааны практикт үнэтэй хувь нэмэр оруулсан Даваажавын Батсайхан,Шүүхийн шинэтгэл, шүүхийн бус хэрэг маргааныг шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлах тогтолцоонд үнэтэй хувь нэмэр оруулсан Дагвадоржийн Тунгалаг,Шүүгчийн хараат …

  • 11 October

    Сайн дурын жолооч нарт 10 сая төгрөгийн шатахууны эрх хандивлалаа

    Коронавирусийн тандалт, хариу арга хэмжээний багт хувийн машинтай иргэд сайн дурын жолоочоор ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 36 жолооч сайн дураараа ажиллаж байгаа юм. Эдгээр жолоочтой НЭМГ гэрээ хийн, өдрийн 50 мянган төгрөгийн урамшуулал, 20 мянган төгрөгийн шатахууны эрх өгч байгаа. Тэгвэл өнөөдөр “Юбикаб” ХХК-ийн зүгээс нэг сарын турш хэрэглэх 10 сая төгрөгийн шатахууны эрхийг сайн дурын жолооч нарт хандивлалаа. “Юбикаб” …

  • 11 October

    У.Хүрэлсүх:Хэн нэгний дарамт шахалтаар, хэн нэгэн эрх мэдэлтний хүсэл, даалгавраар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй

    Нийт шүүгчийн анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны шүүгч гишүүнийг нууц санал хураалтаар сонгох юм. Мөн Нийт шүүгчийн чуулганы дэг, Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг хэлэлцэн батална. Шүүгчид дотроосоо Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүдийг  бие даан сонгосноор Үндсэн хуулийн …

  • 11 October

    СЕХ:Нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-ны өдөр явуулна

    Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт санал хураалт явуулах асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын Их Хурлын …