Мэдээ мэдээлэл

September, 2021

  • 6 September

    Паралимп:16 дахь удаагийн наадамд 4403 тамирчин оролцсон нь дээд амжилт болж бүртгэгдлээ

    Зуны 16 дахь удаагийн паралимпын наадам Япон улсын нийслэл Токио хотноо 13 өдөр үргэлжилж, өчигдөр хөшгөө хаалаа. Монголчууд энэ наадамд спортын зургаан төрлөөр 11 тамирчинтай оролцож, нэг алтан медаль хүртсэн амжилтаар 59-р байрт (Ази тивдээ 15-д) жагссан билээ. Ингээд паралимпын наадамтай холбоотой онцлох тоон үзүүлэлтийг хүргэе. 2 спорт Тамирчид спортын 22 төрөлд медальтнаа тодруулсан. Бадминтон, таеквондогийн төрөл наадмын хөтөлбөрт анх …

  • 6 September

    Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн шинэтгэлийг эрчимжүүлнэ

    Монгол Улсын Их Хурал 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг батлан гаргаж, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн шүүх эрх мэдэлтэй холбоотой шинэтгэл эхлэх эрх зүйн боломж нээгдсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд Шүүхийн тухай …

  • 6 September

    Багануур дүүрэгт Насан туршийн боловсролын төв ашиглалтад орлоо

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир тэргүүтэй албаны төлөөлөгчид өнөөдөр Багануур дүүрэгт ажиллаж, боловсролын салбарын багш, ажилтнуудтай уулзлаа. Багануур дүүрэгт улсын төсвийн дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан Насан туршийн боловсролын төвийн шинэ барилгыг өнөөдөр нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Насан туршийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын хэмжээнд анх удаа жишиг …

  • 6 September

    COVID-19” халдварын улмаас сүүлд ЭЕШ өгсөн шалгуулагчид батламж хуудсаа энэ сарын 6-9-ний өдрүүдэд БҮТ-өөс авна

    2021 оны наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулсан Элсэлтийн ерөнхий шалгалтад коронавируст халдварын улмаас оролцож чадаагүй шалгуулагчид есдүгээр сарын 02-04-ний өдрүүдэд шалгалтад хамрагдлаа гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. Уг шалгалтыг 11 аймаг болон нийслэлд зохион байгуулсан ба шалгалтын ирц 90 хувьтай байлаа. Есдүгээр сарын 02-04-ний өдрүүдэд шалгалтад оролцсон шалгуулагчид батламж хуудсаа есдүгээр сарын 06-09-ний хооронд Боловсролын үнэлгээний төвөөс авна. быстрый …

  • 6 September

    ҮАГ:Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг СЕХ-д хүргүүллээ

    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь заалтын дагуу Төрийн аудитын байгууллага УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч, дүгнэлтийг хуулийн хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ. УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд 9 нам, 1 эвсэл, 3 иргэн бие даан …

  • 6 September

    Сайжруулсан түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлэхийг үүрэг болгов

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.09.06/ боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гурван чиглэлээр 11 үүрэг, даалгавар өгөв. Тухайлбал, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, сургуулийн орчимд эцэг, эх, хүүхдүүдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Сургуулийн автобусны аюулгүй байдлыг сайтар хангах ажлын хүрээнд халдвар хамгааллын …

  • 6 September

    Орон сууц, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангахад бэлэн болжээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.09.06/ боллоо. Энэ үеэр 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл болон есдүгээр сарын 15-наас эхлэн халаалт өгөх бэлтгэл ажлыг хангасан эсэх, хугацаандаа халаалтаа авч чадахгүй айл өрх, сургууль, цэцэрлэг байгаа юу гэдгийг Хотын дарга асуусан юм. Үүнд Улаанбаатар дулааны шугам сүлжээ ТӨХК-ний гүйцэтгэх захирал Г.Баярсайхан “Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил бүрэн дууссан. Есдүгээр сарын 15-наас орон сууц, …

  • 6 September

    “Ковид-19”-ийн халдвар бүртгэгдсэн 18 цэцэрлэг, 11 сургууль зайн сургалтад шилжжээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.09.06/ боллоо. Энэ үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Ковид-19”-ийн халдвар илэрсэн сургууль, цэцэрлэгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. БШУ-ы сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарсан. Энэ дагуу өнгөрсөн баасан гарагийн байдлаар 18 цэцэрлэгийн 125 бүлгийн 2571, 11 сургуулийн 55 бүлгийн 1590 хүүхэд зайн сургалтад шилжээд байна Мөн 12-17 насны хүүхдүүдийн 86.6 хувь нь …

  • 6 September

    Гурав дахь тунд 75.261 хүн хамрагдаад байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.09.06/ боллоо. Энэ үеэр “Ковид-19” халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар танилцуулав. Нийслэлийн хэмжээнд хүн амын 74.2 хувь нь I, 69.8 хувь нь II тунд хамрагдаад байна. Мөн 75.261 иргэн III тунд хамрагдсан нь …

  • 6 September

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчид “Зүрх Мартахгүй” төсөлд 150 сая төгрөг хандивлалаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал болон ажилчид, уурхайчдын зүгээс хүүхдийн эрхийн хамгаалах, эрүүл мэндийг дэмжих зорилгоор сайн дурын үндсэн дээр хандив цуглуулж “Хүүхдэд ээлтэй ЭТТ хөтөлбөр”-ийг санаачлан хэрэгжүүлж байна. “Хүүхдэд ээлтэй ЭТТ хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий “Эв санааны нэгдэл” болон “Ажиллагсдын үйлдвэрчний эвлэл”-ийн хамтарсан Зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрээр зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийн эх орондоо …

  • 6 September

    МАН:УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг нэр дэвшүүлнэ

    УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийг тодруулах Бага хурлын XIII хуралдаан COVID-19 цар тахлын нөхцөл байдалтай уялдуулж, хагас цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Хуралдаан 76 хувийн ирцтэй, хурал даргалагчаар Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар, дэд даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар ажиллав. Энэхүү хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. МАН-ын Бага хурлын XII хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 18, …

  • 6 September

    Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр Х.Нямбаатарыг сонголоо

    Монголын боксын холбооны бага хурал өчигдөр /2021.09.05/Тусгаар тогтнолын ордонд боллоо. Уг хурлаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоодын хэргийн сайд Х.Нямбаатарыг холбооны ерөнхийлөгчөөр 100 хувийн саналаар сонгов. Мөн дэд ерөнхийлөгчөөр Ц.Бат-Энх, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, В.Ганзориг, М.Баянмөнх нарыг сонгосон байна. Өмнө нь УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглодог байсан. Харин 2020 оны долдугаар сард УИХ-ын …

  • 6 September

    Токиогийн Паралимпийн XVI наадам өндөрлөлөө

    Япон улсын нийслэл Токио хотноо зохион байгуулагдсан Паралимпийн XVI наадам өчигдөр /2021.09.05/ өндөрлөлөө. Хаалтын ёслолын үеэр тамирчид улс орныхоо далбааг барин жагссан бөгөөд энэхүү жагсаал дүрвэгсдийн багийнхнаар эхэлжээ. Түүнчлэн наадамд оролцохгүй байхаар шийдвэрлээд байсан ч хурд хүчээ сорьсон Афганистаны тамирчид ч мөн жагссан байна. Паралимпийн хаалтын ёслолын үеэр бүжигчид хүмүүсийн ялгаатай байдал, эв нэгдлийг харуулсан бүжгийн үзүүлбэр толилуулжээ. Токио хотын …

  • 6 September

    ​Санзай чиглэлийн замыг энэ сарын 6-20-ны өдрүүдэд хааж, засвар хийнэ

    Санзайн зуслан чиглэлийн авто замд  засвар шинэчлэлт хийж байгаа. Энэхүү засварын  ажлын хүрээнд авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлах юм. 2021 оны есдүгээр сарын 06-ны 08:00 цагаас есдүгээр сарын 20-ны 23:00 цаг хүртэл Санзай чиглэлийн автозамын хөдөлгөөнийг хязгаарлана. Нийтдээ 2.6 км авто замын зорчих хэсэгт цементээр бэхжүүлсэн суурийн ажил,  асфальт бетон хучилтыг хийх юм. быстрый кредит без проверок …

  • 3 September

    Байт харваа: Н.Мөнхбаатар олимпын аваргад дийлдэв

    Пара байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд манай тамирчин Н.Мөнхбаатар цэц сорилоо. Түүний өрсөлдөгч нь Риогийн олимпын холимог багийн тэмцээний аварга, дэлхийн чансааны 23-т эрэмбэтэй Хятадын Жао Лишю байв. Хожсон нь шөвгийн 16-д шалгарах энэхүү халз харваанд хятад эр 6:0-ээр (27:16, 24:20, 23:20) ялалт байгуулав. Маргааш манай сүүлийн тамирчид болох Д.Саруултөгс бөөрөнцөг шидэлтээр, З.Ганбаатар буудлагын төрөлд, байтын хоёр холимог хосын төрөлд …