Мэдээ мэдээлэл

August, 2021

  • 27 August

    Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна

    Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 7/29 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах дараах байршил дээр барилгажилтын төсөл боловсруулж, дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг сонгох шалгаруулалтад урьж байна.  Үүнд: БАГЦБАЙРШИЛ1Нийслэлийн …

  • 27 August

    Коронавирусийн халдварын дараах сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлж эхэллээ

    Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдвараар нийт 123.649 хүн өвдсөнөөс 29.245 нь хүүхэд байна. Мөн эдгээрийн ихэнх тохиолдолд толгой өвдөх, нойргүйдэх, ядрах, сэтгэл түгшүүрлэх, анхаарал төвлөрөхгүй байх зэрэг эмгэг хам шинж 3 долоо хоногоос дээш хугацаанд үргэлжилж байгаа. Ялангуяа “Ковид-19” халдвараар өвдсөн хүүхдийн дархлаа суларч, халдварын дараах хам шинж удаан үргэлжилж буй. Энэ үед хичээлийн ачаалал авах, мөн улирлын томуугаар өвдвөл илэрч …

  • 27 August

    Хаягдал гялгар уут цуглуулах “Зүгээр битгий хая” аяны нээлт маргааш болно

    Улаанбаатар хот ойролцоогоор жилд 44,000 тонн хаягдал гялгар уут гаргадаг бөгөөд ердөө дөрвөн хувь хүрэхгүй хувийг дахин боловсруулж үлдсэн хэсэг нь байгальд хаягддаг. Тиймээс “Өнгө нэм” ТББ нь гялгар уут дахин боловсруулах “Пластик центр” ХХК болон хүүхэд хамгаалал, хөгжлийн “Лантуун дохио” ТББ-тай хамтран гялгар уут цуглуулах “Зүгээр битгий хая” аяныг санаачлан хэрэгжүүлж байгаа. “Асуудлаар асуудлыг шийдье” уриатай тус аян нь …

  • 27 August

    Жүдочид долдугаар байр эзэллээ

    Өнөөдөр зодоглосон манай хоёр жүдоч хоёул дагах барилдаанд ялагдсанаар долдугаар байр эзэллээ. Эрчүүдийн 66 кг-д А.Мөнхбат тун харамсалтай дийлдсэн. Тэрбээр Японы Южиро Сетотой хийсэн барилдаанд хутгаж унаган вазари авч, тэргүүлж эхэлсэн. Гэвч цаг дуусахаас гуч гаруйхан секундийн өмнө өрсөлдөгчийнхөө хутгаанд цэвэр буучихав. Ийнхүү япон бөх хүрлийн төлөө барилдахаар болж, А.Мөнхбат олимпын наадмыг өндөрлөлөө. Түүнчлэн 60 кг-д барилдсан залуу тамирчин С.Ядамдорж …

  • 27 August

    Жүдо:А.Мөнхбат, С.Ядамдорж нар дагах барилдаан хийнэ

    Паралимпын наадамд оролцож буй манай тамирчид өнөөдөр тэмцээнээ эхлүүллээ. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д зодоглосон А.Мөнхбат эхний даваанд Австралийн У.Фиппсийг цэвэр ялж, шөвгийн наймд үлдсэн. Гэвч дараа нь Украины жүдоч, энэ жиндээ дэлхийн чансааг тэргүүлж буй Д.Хоравад үүрэх мэхэнд нь цэвэр ялагдсанаар дагаж барилдахаар болов. Тэрбээр дагах барилдаанд Японы Южиро Сетотой таарсан бөгөөд түүнийг хожвол хүрэл медалийн төлөө хүч сорих …

  • 27 August

    П.Батбаатар:Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагч, ажилтны цалин шүүх, прокурор, хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчидтай харьцуулахад 1.5-3 дахин бага байдаг

    Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын санхүү, хангамжийн үйл ажиллагааны талаар Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатартай ярилцлаа. -Танд энэ өдрийн мэнд хүргэе. Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны үйл ажиллагаа, чиг үүргийн талаар ярилцлагаа эхэлье. -Санхүү, аж ахуйн алба нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгө оруулалт, төсвийн тогтвортой байдлыг хангах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, байгууллагын …

  • 27 August

    “Цэргийн ралли-2021”: Медалийн буухиа үргэлжилсээр

    ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Тува Улсын нийслэл Кызыл хотод зохион байгуулж буй “Цэргийн ралли-2021” олон улсын тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид анх удаагаа оролцож байгаа хэдий ч, олон жил оролцсон туршлагатай баг тамирчидтай ижил түвшинд өрсөлдөж байна. Багийн ахлагчаар ЗХЖШ-ын МТГ-ын даргын орлогч, Техникийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Төрмөнх, дасгалжуулагчаар Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн захирагч, хурандаа М.Батдорж нар …

  • 27 August

    МҮОХ-ны чуулган арваннэгдүгээр сарын 30-нд болно

    Монголын Үндэсний Олимпын Хорооны бүх гишүүдийн хурал өчигдөр цахимаар болон танхимаар явагдлаа. Хуралд МҮОХ-ны 176 гишүүнээс 104 нь оролцож, 65 хувийн ирцтэй эхлэв. Оролцогчдын 62.5 хувь буюу 66 гишүүн олимпын төрлийн холбоодын төлөөлөл, үлдсэн 38 гишүүн олимпын бус төрлийн холбоодын төлөөлөл байлаа. Хурлаар МҮОХ-ны энэ оны эхний найман сарын үйл ажиллагааны мэдээллийг хүргэж, “Токио-2020” олимпын наадамд Монголын багийн оролцсон тайланг …

  • 27 August

    Сургууль, цэцэрлэгийн эмч нар коронавирусийн шинжилгээ авах сургалтад хамрагдаж байна

    УОК-ын 41 дүгээр тушаал болон Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын дагуу НОК-ын Шуурхай штаб, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газраас ХӨСҮТ, СЭМҮТ-тэй хамтран ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, эмч нарт зориулсан цахим болон танхимын сургалт зохион байгуулж байна. Энэ хүрээнд “Сургууль, цэцэрлэгийн байгууллагад коронавируст халдварын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тандалт хийх, мэдээлэх, хариу арга хэмжээ”, “Сургууль, …

  • 27 August

    “БАЙНА УУ? БАЙНА” нөлөөллийн аян эхэллээ

    Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын Мөрдөн шалгах газар болон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийтийн тээврийн үйлчилгээний газар хамтран халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Байна уу? Байна” аяныг эхлүүллээ. Аяны хүрээнд олон нийтэд халаасны хулгайн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээ, мэдээллийг хүргэх юм. Халаасны …

  • 27 August

    Амралтын өдрүүдээр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

    Хичээлийн шинэ жил эхлэх үеэр нийслэлийн авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Иймээс жил бүрийн өдийд амралтын өдрөөр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулдаг. Тэгвэл энэ удаа наймдугаар сарын 28, 29-н буюу энэ амралтын өдрөөр тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалт хийхээр болсон. Тодруулбал, наймдугаар сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор …

  • 26 August

    Олимпын медальтнуудыг МҮОХ-ны “АЛТАН ОД” одонгоор шагнаж, ОУОХ-ны энгэрийн тэмдгийг нь гардууллаа

    “Токио-2020” олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад олимпын медальтны энгэрийн тэмдгийг нь гардуулан өгч, МҮОХ-ны дээд шагналаар шагнаж урамшуулах ёслол өнөөдөр /2021.08.26/ Olympic house-д боллоо. Энэхүү ёслолд олимпын хүрэл медальт М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа болон МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга, “Бээжин-2008” олимпын наадмын аварга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд биечлэн оролцсон бол МҮОХ-ны …

  • 26 August

    “Хаадын хаан” түүхэн жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллана

    Улсын Драмын Эрдмийн театрын 90 жилийн ойн хүрээнд бүтээж буй Б.Цогнэмэхийн “Хаадын хаан”түүхэн жүжгийн дүр зарлах үйл ажиллагаа өнөөдөр /2021.08.26/ УДЭТ-ын тайзнаа боллоо. “Хаадын хаан” жүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, зохиолчоор МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Цогнэмэх, ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан, УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор УГЗ Т.Сэр-Од , хувцасны зураачаар Соёлын тэргүүний ажилтан Сити их …

  • 26 August

    Соёлын яам:Соёлын дурсгалыг Турк улс руу гаргахгүй

    Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг Турк улс руу гаргаж, оронд нь бетон цутгамал хуулбар хөшөө тавих гэж байна гэх худал мэдээлэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд тархлаа. Зурагт харагдаж байгаа үл хөдлөх дурсгал нь Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн нутагт байрладаг Шивээт улааны хөшөөт цогцолбор дурсгал бөгөөд Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн …

  • 26 August

    Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулах, цөмийн оношилгоо, эмчилгээний төв ашиглалтанд орлоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт ажиллав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вакцин, биобэлдмэлийн төв агуулахтай эхлээд танилцсан юм. Монгол Улсын хувьд зөвхөн товлолын болон халдварт өвчний фондын вакциныг хадгалах тооцооллоор баригдсан нийт 600 мянган хүн тун вакциныг нөөцлөх багтаамжтай агуулахтай …