Мэдээ мэдээлэл

August, 2021

  • 5 August

    МАН:УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөх хүний нэрийг дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журмыг хэлэлцэн баталлаа

    Монгол ардын намын Бага хурлын XII хуралдаан өнөөдөр /2021.08.05 / цахимаар хуралдав. Монгол ардын намын Бага хурлын XII хуралдаанаар Монгол Улын Их Хурлын  18,  28 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай, сонгуульд өрсөлдөх хүний нэрийг дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журмыг хэлэлцэн баталлаа. Нам, эвсэл Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, …

  • 5 August

    Д.Ихбаяр: Авто угаалгын газрууд саарал ус ашигласнаар өдөрт 2000 тонн орчим цэвэр ус хэмнэнэ

    Нийслэлийн хэмжээнд цэвэр ус хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан. Тэгвэл тус Ажлын хэсгийн дүгнэлт гарч, олон улсын байгууллагатай хамтран ажиллахаар болжээ. Энэ хүрээнд ажил эхлэхэд бэлэн болсон бөгөөд саарал ус ашиглах төслийн талаар Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяртай ярилцлаа. -Ухаалаг системээр усны хэрэглээгээ хянах боломжийг …

  • 5 August

    Улаанбаатар хотын музей олон нийтэд зориулсан үйл ажиллагаагаа цахимаар зохион байгуулж байна

    Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Батчимэг, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү тэргүүтэй холбогдох албаныхан Улаанбаатар хотын музейн үйл ажиллагаатай танилцлаа. Улаанбаатар хотын музей нь 1956 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 3394 үзмэрийг хадгалан хамгаалдаг. Гэвч музейн зай талбайн хүрэлцээгүй байдлаас үүдэн нийт үзмэрийнхээ 5-8 хувийг үзвэрийн танхимд дэлгэсэн бол үлдсэн хэсгийг сан хөмрөгтөө хадгалдаг …

  • 5 August

    Олон Улсын Олимпын хорооны 2027 оны чуулганыг Монгол улсад зохион байгуулах саналыг хүргэлээ

    Монголын Үндэсний Олимпын Хорооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Олон Улсын Олимпын хороо (ОУОХ)-ны гишүүн Б.Баттүшиг Олон Улсын Олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзлаа. Уулзалтын үеэр Б.Баттүшиг олимпизмийн үзэл санааг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, хүүхэд залуусын спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэн дэмжих талаар ярилцав. Мөн 2027 оны Олон Улсын Олимпын хорооны чуулганыг Монгол Улсад зохион байгуулах саналаа Томас Бах Ерөнхийлөгчид гардуулав. Монголын …

  • 5 August

    Б.Отгонсүх: Эрээн-Улаанбаатар хүртэлх тээврийн зардал 10 сая төгрөг болж, гурав дахин буурлаа

    Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүх, Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Л.Эрдэнэчулуун, Хилийн 0108 дугаар ангийн захирагч хурандаа В.Намхайнямбуу, Замын-Үүд дэх авто тээврийн үндэсний төвийн дарга Ж.Сүхбаатар, ГИХГ-ын Дорноговь дахь газрын дарга Д.Эрдэнэбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүх “Замын-Үүдийн гаалийн газар иргэддээ 12 хяналтын бүсээр үйлчилгээ үзүүлж 08-22 цаг хүртэл ажиллаж …

  • 5 August

    Чөлөөт бөх:М.Лхагвагэрэл шөвгийн дөрөвт үлдлээ

    Өнөөдөр Монголын чөлөөт бөхийн тамирчид таван барилдаан хийж, бүгдэд нь ялалт байгуулаад байна. Хамгийн сүүлд дэвжээнд гарсан М.Лхагвагэрэл 2:4-өөр хожигдож явсан эгзэгтэй мөчид дөрвөн оноо дараалан авч ялалт байгуулснаар хагас шигшээд үлдэж, медалийн төлөө барилдахаар болов. Барилдааны эхэнд манай хүн идэвхийн болон дэвжээнээс түрж гаргасны оноо авснаар 2:0-ээр тэргүүлж байсан. Гэтэл өрсөлдөгч нь ууцаар нь тэвэрч унаган бүхэл дөрвөн оноо …

  • 5 August

    Чөлөөт бөх:Б.Болортуяа хагас шигшээд шалгарч, медалийн төлөө барилдахаар боллоо

    Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бат-Очирын Болортуяа 1/8 шигшээд Гуамын Ракаэла Мэри Акуиног цэвэр ялсан билээ. Тэгвэл дөнгөж сая шөвгийн наймд Пан Америкийн АШТ-ий нэг алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медальт Эквадорын Луиса Валвардег (13:3) оноогоор цэвэр ялснаар хагас шигшээд шалгарав. Б.Болортуяа хагас шигшээд манай цагаар 17:30 минутаас дэлхийн хошой аварга Японы Майю Мүкадатай барилдана. payday …

  • 5 August

    М.Уранцэцэг:Токио-2020 олимпдоо амжилттай оролцож 100 жилийн түүхтэй цагдаагийн албандаа бэлэг барьж чадсандаа туйлын их баяртай байна

    Токио-2020 зуны 32 дахь олимпын эмэгтэйчүүдийн -48 кг жинд жүдо бөхийн төрөлд амжилттай оролцож анхны хүрэл медалийг хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны ахлах дасгалжуулагч, цагдаагийн хошууч Мөнхбатын Уранцэцэг өчигдөр орой /2021.08.04/эх орондоо хүрэлцэн ирлээ. МУГТ М.Уранцэцэгийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсаны дараагаар түүнтэй цөөн хором ярилцлаа. –Монгол Улсын төрийн далбаагаа Токиогийн олимпын …

  • 5 August

    Чөлөөт бөх:Б.Хонгорзул хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

    Залуу тамирчин Б.Хонгорзул анхны олимпын наадамдаа хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр дагах барилдаанд Гвиней улсын бөх Ф.Камараг 10:0-ээр буулгаж авсан юм. Барилдааны эхэнд өрсөлдөгч нь манай бөхийг дэвжээнээс гаргах гээд түрж хөөхөд нь дагуулж шидэн бүхэл дөрвөн оноо авав. Улмаар хөлд нь сууж хоёр оноо, залгуулан крест эргүүлэн оноо түүсээр онооны зөрүүг 10 болгож, цэвэр ялалт байгууллаа. Одоо Б.Хонгорзул …

  • 5 August

    Өнөөдөр чөлөөт бөхийн гурван тамирчин олимпын дэвжээнд зодоглоно

    Өнөөдөр чөлөөт бөхийн гурван тамирчин Монгол улсаа төлөөлөн олимпын дэвжээнд зодоглоно. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Б.Хонгорзул, эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Болортуяа, эрэгтэйчүүдийн 125 кг-ийн жинд М.Лхагвагэрэл барилдана. Б.ХОНГОРЗУЛ Манай тамирчин Б.Хонгорзул 57 кг-ын шөвгийн наймд Японы бөх, олимп, дэлхийн аварга Р.Кавайд ялагдсан. Гэхдээ Кавай финалд шалгарсан тулд түүнд дагаж барилдах боломж бүрдээд байна. Тэрбээр дагах барилдаанд Африкийн наадмын хүрэл медальт …

  • 5 August

    “Токио-2020” олимпын наадмаас медаль хүртсэн тамирчид эх орондоо ирлээ

    “Токио-2020” олимпын наадамд амжилттай оролцсон Монголын баг тамирчдын эхний ээлж өчигдөр /2021.08.04/ эх орондоо ирлээ. Баг тамирчдаа БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч О.Баттулга, Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд хамтдаа угтан авч, баяр хүргэлээ. Тодруулбал, “Токио-2020” зуны XXXII наадмаас Монголын багийн хүртээд буй 1 мөнгө, 2 хүрэл медалийн эзэд болох жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн …

  • 4 August

    Монголбанк “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 1.8 их наяд төгрөгийн зээл гаргажээ

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2021.08.03) Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн Төв банкны хэрэгжүүлж буй ажлуудын талаар товч танилцуулсан юм. Тухайлбал, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээл, орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл олголтын явц байдал болон Репо санхүүжилтийн …

  • 4 August

    “Илгээлтийн эзэд” хөтөлбөрийг сэргээж, ургац хураалтаар Булган, Сэлэнгэ, Дархан, Төв аймагт оюутан, залуусыг ажиллуулахаар болжээ

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2021.08.03) Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойг тохиолдуулан МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од цаг гарган хүлээн авч уулзсанд Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд Улсын Их Хурлаас  цар тахлын хүнд цаг үед залуучуудыг дэмжсэн бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаад талархалтай байна. Тухайлбал, Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн …

  • 4 August

    “Эс энд Пи” агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “тогтвортой” хэвээр үлдээснийг баталгаажууллаа

    Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Эс энд Пи” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр зарлалаа. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал тогтвортой байгаа гэдгийг дараах үндэслэлүүдээр тайлбарласан байна. Үүнд: Монгол Улсын эдийн засаг цар тахлаас шалтгаалан 2020 онд 5.4%-иар буурсан ч дэлхийн эдийн засгийн сэргэлт, эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлтийн …

  • 4 August

    Олимпын наадамд амжилттай оролцсон жүдо бөхийн шигшээ багийн тамирчид өнөөдөр эх орондоо ирнэ

    “Токио-2020” олимпын наадамд амжилттай оролцсон Монголын жүдо бөхийн холбоо, үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр /2021.08.04/эх орондоо ирэхээр болсон байна. “Токио-2020” зуны XXXII олимпын наадмын жүдо бөхийн төрөлд амжилттай оролцсон Монголын жүдо бөхийн холбоо, үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр 23 цаг 05 минутанд Төв аймгийн Хөшигний хөндийн олон улсын нисэх онгоцны буудалд газардах юм байна. Эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг хүрэл, …