Мэдээ мэдээлэл

December, 2024

  • 24 December

    А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр урт, богино, дунд хугацааны төлөвлөлтүүдийг гаргаж, үе шаттай хэрэгжүүлнэ

    Агаарын бохирдлыг бууруулах, чанарыг сайжруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор нийслэл Улаанбаатар хот 2025 оны гуравдугаар сарын 1-н хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ хүрээнд НОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр урт, богино, дунд хугацааны төлөвлөлтүүдийг гаргаж, үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Богино хугацаанд яндангүй бүс тогтоож, бүсэд …

  • 24 December

    АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 82 гомдол, мэдээллийг шалгаж байна

    Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 12 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 659 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 306 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 353 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 82 …

  • 23 December

    Автобусанд 1000 төгрөг төлж, өдөрт цагийн хязгааргүй дөрвөн удаа зорчих зохицуулалт ирэх сарын 1-нээс хэрэгжинэ

    НИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт зарим өөрчлөлт оруулсан. Уг тогтоол ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Тодруулбал, иргэд автобусаар зорчихдоо 500 төгрөг төлж, 30 минутын дотор дамжин суухдаа төлбөр төлөхгүй зохицуулалт үйлчилж байгаа. Тэгвэл 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд 1000 төгрөг төлж, өдөрт хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчих юм. Хэрэв дөрвөөс дээш удаа …

  • 20 December

    Багануурын уурхайг түшиглэсэн Кокс химийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2025 оны хоёрдугаар улиралд эхлүүлнэ

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 20-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үндэсний баялгийн санг “Чингис сан” гэж нэрлэв Үндэсний баялгийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэлээ. Тус тогтоолоор Үндэсний баялгийн сангийн 2024 оны төвлөрүүлсэн орлогоос Хуримтлалын сан, Хөгжлийн Сан, Ирээдүйн өв санд хуваарилж, 2025 оны зорилтот түвшинг хангуулж ажиллахыг Монгол …

  • 20 December

    Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн нөлөөт толинд 16-20 жил гацсан төслүүд хөдөлж байгаа нь хамтарсан Засгийн газрын хамгийн чухал үзүүлэлт юм

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2024.12.20/ боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдөр Засгийн газар хуралдлаа. Гурван зорилготой хуралдсан гэж ойлгож болно. Нэгдүгээрт:Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш 100 хонож байна. Сайд нарт өгсөн албан даалгаврын биелэлтийг дүгнэсэн. Хоёрдугаарт:Арванхоёрдугаар сарын 20-ноор тасалбар болгож, оны эцсийн эдийн засгийн үзүүлэлтүүдийн урьдчилсан …

  • 19 December

    Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс энэ сарын11-ний өдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Засгийн газрын үед, Засгийн газрын тогтоолоор Хөгжлийн банкнаас “Бэрэн”, “Говийн зам” компаниудад зээл олгосон хэргийг цагаатгасан үндэслэл хуульд нийцээгүй учраас хэргийг дахин хэлэлцүүлэхээр болсон. Энд нэг тодотгол хийе. Улсын Дээд шүүх хэргийг буцаана гэдэг нь Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарын эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг анхан, …

  • 19 December

    Ж.Цэсэн: Үндэсний аюулгүй байдлыг хангах чухал бүрэлдэхүүн хэсэг нь хэвлэл мэдээлэл

    “Үндэсний аюулгүй байдлыг хангахад олон нийтийн радио, телевизийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдвээр өнгөрсөн долоо хоногт ҮБХИС-д доктор Ph.D зэрэг хамгаалсан сэтгүүлч, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Ж.Цэсэнтэй судалгааны ажлынх нь талаар ярилцлаа. -Сэтгүүлч мэргэжилтэй хүний хувьд аюулгүй байдлын ухаанаар доктор Ph.D хамгаалсанд тодорхой шалтгаан байгаа байх? -Аюулгүй байдлын асуудлыг орхигдуулснаар хөгжлийн төлөвлөлт гацдаг юм байна гэдгийг ойлгосон учраас үндсэн мэргэжлийнхээ хажуугаар …

  • 18 December

    ЗГ: “Яндангүй бүс” байгуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хот, суурин газрын агаарын чанар болон дотоод орчны агаарын чанарыг хянах, үнэлэхэд чиглэсэн “Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага MNS4585:2016” стандартыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн хүрээнд, “Сайжруулсан хатуу түлшний техникийн ерөнхий шаардлага MNS5679:2022” стандартыг холбогдох хуулийн хүрээнд тус тус шинэчлэн батлуулж, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайд, Эрчим хүчний …

  • 18 December

    Тэтгэврийн хэмжээг зургаан хувиар нэмэгдүүллээ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан. Хуулийн дагуу Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тус тогтоолоор нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэврийг хэмжээг зургаан …

  • 18 December

    Х.Нямбаатар:Метро барих санхүүжилт шийдэгдсэн

    Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллах талаараа Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ Улаанбаатар хотод барих метроны төслийн санхүүжилтийн талаар мэдээлэл өглөө. Хотын дарга Х.Нямбаатар:Метротой холбоотой санхүүжилтийн асуудал шийдэгдсэн.Энэ долоо хоногт Их Британийн Засгийн газрын Сангийн яамнаас Монголын Засгийн газарт Их Британийн Засгийн газрын газраас 3 тэрбум фунт стерлингтэй тэнцэх баталгааг 15 …

  • 18 December

    ЗГ: Нийслэлийн агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэж байна

    Засгийн газрын ээлжит 44-р хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар: -Нийслэлийн агаарын бохирдол, өвөлжилтийн талаар -“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон улсын менежментээр удирдуулах үйл ажиллагааны бэлтгэл ажлын талаар -Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хийж байгаа ажлын явцын талаар -Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл “Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2024 оны …

  • 17 December

    Арванхоёрдугаар сарын 18-наас Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллана

    Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод томуу, томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн 7 хоногийн байдлаар нийт 110 мянган амбулаторийн үзлэг хийгдсэн. Үүнээс 9.8 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаанаар эмнэлэгт үзүүлсэн байна. Ихэвчлэн оройн цагаар хүүхдийн амьсгалын замын шалтгаантай өвчлөл нэмэгддэг учраас маргааш буюу арванхоёрдугаар сарын 18-наас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар …

  • 17 December

    Сайжруулсан шахмал түлшний түүхийн эдийг гадаадын лабораторид шинжлүүлэх үүрэг өглөө

    Улсын Онцгой Комиссын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2024.11.17/ боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй ажлууд, Ирэх саруудын цаг агаарын нөхцөл байдал, Нийслэлийн агаарын чанарын нөхцөл байдал, Агаар орчны бохирдлыг бууруулах арга хэмжээ, Шахмал түлшний үйлдвэрийн ажлын явцын талаарх танилцуулга мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өглөө. Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарын нийт …

  • 17 December

    НИТХ-аас шахмал түлшний үйлдвэрлэлд хяналт тавих ажлын хэсэг байгууллаа

    Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн гэр хорооллын айл, өрхийг стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшээр хангах, сайжруулсан түлшийг үйлдвэрлэх, түгээх тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаа болон Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, холбогдох журмуудын хэрэгжилтэд хяналт тавих, санал дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн гишүүд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл бусад ажилд холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, …

  • 17 December

    Ерөнхийлөгч Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гарган, Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг ахлах зөвлөх Н.Хүрэлбаатараар ахлуулан  байгууллаа. Энэ талаар Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар тэргүүтэй Ажлын хэсгийн гишүүд мэдээлэл өглөө. Ажлын хэсэг хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ сургалтын цогцолбор бүхий Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийн бүтээн байгуулалтыг мэргэжил, арга зүйгээр хангаж, дэмжлэг үзүүлнэ. Мөн хавдар …