Япон нийслэл Токио хотод жүдо бөхийн энэ оны сүүлийн их дуулга тэмцээн энэ сарын 7 8- ны өдрүүдэд болно. Тэмцээнд 47 орны 245 тамирчин оролцох бол Монгол Улсаа төлөөлж Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч М.Бундмаа нарын удирдлага дор нийт 20 тамирчин өрсөлдөх юм. Манай баг тамирчид өнөөдөр Япон улсыг зорилоо. Эрэгтэй багийн мэдүүлэг: -60кг К.Ёолк, Т.Түмэнжаргал -66кг Ё.Басхүү, …
Мэдээ мэдээлэл
December, 2024
-
4 December
Нийслэл хотын гол гудамж замын хөдөлгөөн, түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд шалгуур үзүүлэлт хамаарахгүйгээр улсын дугаарыг хэвийн олгоно
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхлэхээр болсон юм. Ингэхдээ суудлын тээврийн хэрэгсэл болон 3.5 тонноос доош жинтэй ачааны тээврийн хэрэгслүүдэд тодорхой шалгуур үзүүлэлтээр улсын …
-
4 December
Б.Мөнхбат: 207 дугаар байрыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг энэ долоо хоногт зарлана
2024 оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн. Уг байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн уг захирамжаар 207 дугаар байрыг буулгаж шинээр барих юм. Энэ талаар …
-
4 December
Л.Оюун-Эрдэнэ: Уул уурхайн томоохон төслүүдтэй усны төслүүдийг уялдуулж хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийхэд Монгол Улс бэлэн байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 16 дугаар бага хурлын хүрээнд болсон “Усны Дээд түвшний уулзалт” (One Water Summit)-д оролцов. Тус уулзалт нь 2017 онд Францын Ерөнхийлөгч Э.Макроны дэвшүүлсэн “Нэг ертөнц” санаачилгын хэсэг бөгөөд энэ удаагийн уулзалтыг Франц Улс, Казахстан Улс, Саудын Арабын Хаант Улс, Дэлхийн банктай хамтран зохион …
-
4 December
Эцэг эхтэй хүүхдүүд асрамжийн газарт ирэх нь нэмэгджээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, удирдлагын багийн хамт өчигдөр /2024.12.03/ “Өнөр бүл” хүүхдийн төвд ажиллаж амьдарч буй орчин, нөхцөл, хоол тэжээл, хувцас хэрэгсэл болон төвийн тулгамдаж буй асуудал, нөхцөл байдалтай танилцлаа. Өнөр бүл хүүхдийн төвд өнөөдөр 148 хүүхэд амьдарч байгаагаас бүтэн өнчин 82, хагас өнчин 57, эцэг эхтэй 9, хөгжлийн бэрхшээлтэй 23 хүүхэд байна. …
-
4 December
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо болсон “Усны Дээд түвшний уулзалт” (One Water Summit)-д оролцох хүрээнд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтын үеэр талууд уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаагаа байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлж, цөлөрхөг говийн бүсийн усан хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Түүнчлэн …
-
4 December
ЭКСПОРТ СҮҮЛИЙН 10 ЖИЛД: Төмөр замгүйгээс болоод гаргаж чадаагүй 232 сая тонн нүүрсээ ЭКСПОРТОЛСОН бол өдийд нийтдээ 600 гаруй сая тонн нүүрс зарах байжээ
Ганцмод-Гашуунсухайт хил дамнасан төмөр зам бараг одоогоос 10 гаруй жилийн өмнө ашиглалтад орох байсан ч Монголын тал өргөн царигтай төмөр зам барьсан. Мөн олон нийтийн дунд зарим хэсэг нь “Танк орж ирэх гэж байна”, “Төмөр замаар Хятадууд вагоноор орж ирнэ” гэх хийрхсэн улстөржилтийн улмаас сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гацаанд орсон. Үүний улмаас бид ямар хэмжээний боломжийг алдсан бэ гэдэг …
-
4 December
Ерөнхий сайдыг Араб руу нистэл “минажуулсан”-ны нууц буюу Хятадын талаас баримт бичгүүд олдож эхэллээ!
БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяньтай анх удаа нүүр тулан уулзаж, биечлэн танилцсан байдаг юм. Үүний дараа Киргизид болон Пакистанд болсон ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүнүүдийн уулзалтын үеэр болон хамгийн сүүлд Шанхайд хэлэлцээр хийх бүртээ ганцаарчилсануулзалт хийж байв. Ингээд “face to face” уулзалт бүрийн үеэр …
-
4 December
Л.Оюун-Эрдэнэ: Яг л Оюу толгой, Эрдэнэтийн 49, Хөгжлийн банкны схем задарсан үе шиг сандарч байна, гэхдээ та нар оройтсон
Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2025 оны төсвийг 2024 оны арваннэгдүгээр сарын 8-нд УИХ баталсан. Гэхдээ УИХ-аар батлахын өмнө төсвийн эргэн тойронд шүүмжлэл өрнөсөн. Тиймээс Ерөнхийлөгч “УИХ төсвийг хэлэлцэн батлахдаа Төсвийн тухай хуулийн 6.4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, хуулийн 6.5.1-д заасан “төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон …
-
3 December
Түүх, соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага 2024 оны 11 дүгээр сарын 25-наас 29-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 43999, мөрдөн байцаалтын 4782 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 185 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 76, Өмчлөх эрхийн эсрэг 54, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 41, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Авлига, албан …
-
3 December
Х.Нямбаатар: “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаанд аудитын шалгалт оруулна
“Тавантолгой түлш” ХХК-ийн менежмент арванхоёрдугаар сарын 1-нээс нийслэлд шилжиж байна. Тус үйлдвэрийн хэрэглэгчдийн тоо өнгөрсөн хугацаанд зөвхөн 10 хувиар өссөн байтал үйлдвэрлэлийн хэмжээ 200 мянган тонноор нэмэгдсэн байна. Үүний улмаас 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ. Мөн сайжруулсан нэг шуудай түлшийг 20.800 төгрөгөөр үйлдвэрлэж, 3750 төгрөгөөр зардаг. Гэсэн хэдий ч утаа буураагүй. Тиймээс сайжруулсан түлшний үйлдвэрт менежмент хийж, үр ашиггүй …
-
2 December
Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого”
Улс төрд учир шалтгаангүй үйл явдал гэж байдаггүй. Цаана нь юу байна гэдэг хамгийн чухал. Төсвийг өөрчлөх боломжит хугацаа өнгөрч батлах нь нэгэнт тодорхой болсны дараа гишүүд яагаад гэнэт шүгэлдэв? Сошиал сэвэлт яагаад тийм хүчтэй байв? Хэн хаанаас чулуу шидэв? Энэ хэдэн үгийг хэд хоногийн өмнө хэлж байсан даа. Үүний учир өдрөөс өдөрт тодорч байна. Төсвийг улс төрийн зодооны хэрэгсэл …
-
2 December
42 дахь удаагийн Болор цомын эзнээр А.Лхагва тодорлоо
Монгол Улсын Засгийн газраас утга зохиол, ном хэвлэлийн салбарыг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлээ болгон Монголын уран зохиолоор бүрэлдсэн оюун санааны баялгийг хамгаалах, хөгжүүлэх, Монгол Улсын нэгдмэл байдлыг хангахад уран зохиолын үүргийг нэмэгдүүлэх хүрээнд бодлогын ажлуудыг хийж байна. Энэ хүрээнд Монгол хэлний яруу баялаг, үгээр урлахуйн ур чадварыг илэрхийлэх үндэсний уран зохиолыг хөгжүүлэх Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” 42 …
-
2 December
Г.Батзориг: Нийслэлийн хэмжээнд 5320 тонн давс, 5746 тонн бодисын нөөцтэй байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд өмнөх зөвлөгөөний үүрэг, даалгаврын биелэлтийг хэлэлцэв. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга 23 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82 хувьтай байлаа. Үргэлжлүүлэн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг дүүргүүдэд хот, нийтийн аж ахуйн машин, тоног төхөөрөмжүүдийг хуваарилж, давс, бодисын нөөцлөлт бэлэн байдлыг хангах чиглэлээр хяналт, шалгалт зохион байгуулсан талаар танилцууллаа. …
-
2 December
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2024.12.02) боллоо. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Засгийн газраас өнөөдөр Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлснийг Төсвийн байнгын хороонд хуваарилсан талаар танилцуулсан юм. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлаар яаралтай хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэх тухай асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1-д заасны дагуу яаралтай хэлэлцэх, эсэхийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл