Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод буцах замдаа БНХАУ-д ажиллалаа. Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцов. Энэ хугацаанд хоёр улс он цагийн түүхэн нугачаа, сорилт бүхнийг хамтдаа туулж, мөр зэрэгцэн урагшилсаар эдүгээ хоёр улсын …
Мэдээ мэдээлэл
October, 2024
-
21 October
Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна
Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч олон төрлийн робот мэс ажилбарыг амжилттай хийж байгаа БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, ХСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдтэй харилцан туршлага солилцохын сацуугаар элэг, цөс, нойр булчирхай, элэгний хортой, хоргүй хавдрын зөвлөгөө, үзлэгийг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хийж байна. БЛК МАКС эмнэлгийн эмч нар жил бүр тогтмол Монголд …
-
18 October
Н.Булгантамир: Хууль бүтээх явцад иргэний асуудлыг нэн тэргүүнд эрэмбэлж, ойлгоход хялбар болгох ёстой
УИХ-ын даргын зөвлөх Н.Булгантамиртай УИХ-ын даргын дэвшүүлсэн “Гурван төгөлдөршил”-ийн талаар ярилцлаа. -Улсын Их Хурлын даргын танилцуулж буй “Гурван төгөлдөршил” бодлогын талаар товч мэдээлэл өгнө үү? -2024 оны Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулиар бүрдсэн, олон намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй анхны парламентаас ард иргэд олон зүйлийг хүлээж байна. Учир нь шинэ парламент салбар бүрийн төлөөлөл, судлаач, туршлагатай мэргэжилтнүүдээс бүрдлээ. …
-
18 October
Самбо бөхийн ДАШТ-ээс Монгол Улсын баг 14 медаль хүртлээ
Бүгд найрамдах Кипр улсын Ларнака хотод самбо бөхийн өсвөр, залуучуудын болон сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд дасгалжуулагч С.Баяржаргал, Д.Алтантуяа, Д.Баянмөнх, Н.Буянхишиг, Э.Доржпүрэв нарын удирдлага дор оролцсон Монгол Улсын баг нийт 14 медаль хүртэв. Сурагчдын ДАШТ-ий охидын 44 кг-ын жинд н.Эрдэнэбулган, 47 кг-д Э.Анужин, 65 кг-д Э.Анударь нар хүрэл медаль хүртсэн бол хөвгүүдийн 46 …
-
18 October
Бүх нийтийн их цэвэрлэгээг 14 хоног зохион байгуулна
Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг цэвэрлэгээний үйл ажиллагаанд идэвхжүүлэх оролцуулах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Бүх нийтийн их цэвэрлэгээ” арга хэмжээг зохион байгуулж буй. “Цэвэрлэгээг хэвшил болгоё” уриатай бүх нийтийн цэвэрлэгээг 10 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал нийслэлийн 9 …
-
17 October
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пакистан улсын Ерөнхий сайд Шехбаз Шарифтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Исламабад хотноо зохион байгуулагдаж буй ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ тус улсын Ерөнхий сайд Шехбаз Шарифтай уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл зэрэг салбарын хүрээнд харилцан …
-
17 October
Зудын улмаас малчин өрхийн хүүхдийн сурах эрх зөрчигдөж байна
Намрын налгар өдрүүд цаашилж, өвлийн жиндүү өдрүүд ойртсоор. Малчид сүүлийн жилүүдэд өвөл, хавартаа уур амьсгалын өөрчлөлттэй нүүр тулж ихээхэн зүдэрч буй. Өнгөрсөн жилийн өвөл, хавар л гэхэд зүүн аймгуудаар зуд болж, зарим малчин хотоо харлуултлаа малаа үхүүлсэн гашуун сургамж бий. Иймд өвөл, хаврын бэлтгэлээ эртнээс базаах зорилгоор салбар бүрийн мэргэжилтнүүд цуглаж ирэх өвлийг хэрхэн өнтэй давж малын гарзгүй хавартай золгох …
-
17 October
2020-2024 оны НИТХ-аас баталсан тогтоол шийдвэрүүдийг хүлээлгэн өглөө
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020-2024 оны бүрэлдэхүүний дарга Ж.Батбаясгалан өөрийн тэргүүлж ажилласан хурлын баталсан тогтоолууд, Монгол Улсын Их Хурал болон Засгийн газраас баталж гаргасан бодлогын баримт бичгүүдийг Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баярт хүлээлгэн өглөө. Найм дахь удаагийн буюу 2020-2024 оны Нийслэлийн ИТХ-аас нийт 400 орчим тогтоол шийдвэр батлан хэрэгжүүлж байна. Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай …
-
17 October
Сургууль, цэцэрлэг орчмын бүсээр зорчиж байгаа жолооч нар “Шар дарцаг” аянд нэгдэхийг уриалж байна
Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Шар дарцаг” аяныг 4 дэх жилдээ зохион байгуулж байна. ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Шар дарцаг” аяныг нэг сарын хугацаанд зохион байгуулна. Үзэгдэх орчин хангалтгүй үед ялангуяа шөнө оройн цагаар жолооч нар …
-
17 October
“Галлахдаа анхааръя” нөлөөллийн аян эхэллээ
Нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд хүртээмжтэй хүргэх, дуудлагын тоо, хохирлыг бууруулах зорилгоор “Галлахдаа анхааръя” нөлөөллийн аяныг хэрэгжүүлж эхэллээ. Аяны хүрээнд нийслэлийн хэмжээнд гал түймрийн эрсдэл өндөр хороодын иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, хяналт шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил арилгуулах мэргэжил арга зүйн зөвлөмж хүргэж ажиллана. Аяныг нийслэлийн …
-
17 October
Баянзүрх дүүргийн Засаг даргаар Г.Жаргалсайханыг томилуулах саналыг Нийслэлийн Засаг даргад уламжлахаар болжээ
Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр шинээр сонгогдсон аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ анхдугаар хуралдаанаа зохион байгуулж, хуульд заасны дагуу ИТХ-ын даргаа сонгож, Засаг даргаа томилуулах саналаа нэгтгэж, дээд шатны Засаг даргад уламжлах ёстой. Энэ дагуу нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн шинээр сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан зохион байгуулагдлаа. Хуралдаанаар МАН болон АН-ын бүлэг байгуулагдаж, МАН-ын …
-
16 October
Б.Лхагвасүрэн: Мөнгөний бодлого эдийн засгийн идэвхжлийг үргэлжлүүлэхэд зорино
Монголбанкнаас 2025 онд хэрэгжүүлэх Төрийн мөнгөний бодлогын зорилтын талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа. КОВИД-19 цар тахлаас хойш өндөр инфляцын эсрэг хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлого аажимдаа зөөлөрч байна шүү дээ. Цаашид зөөлрөх нөхцөл эдийн засгийн орчинд үүссэн үү? Томоохон төв банкуудын хэрэгжүүлж байсан мөнгөний хатуу бодлого энэ оноос эхлэн зөөлөрч байгаа нь цаашдын глобал өсөлтөд эергээр нөлөөлнө. Гэхдээ геополитикийн зөрчилдөөн, улс …
-
16 October
Онцгой байдлын 100 албан хаагчийг Бүгд Найрамдах Филиппин Улсад англи хэлний сургалтад хамруулна
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ сарын 15-ний өдөр Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Фердинанд Р.Маркос Жр болон Дэд Ерөнхийлөгч Сара Дутерте-тэй албан уулзалт хийлээ. Талууд бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, төрийн албан хаагчдыг англи хэлний сургалтад үе шаттай хамруулж, харилцан туршлага судлуулах, хөдөө орон нутгуудад англи хэлний сургалт, семинар зохион байгуулах асуудлаар санал солилцов. Тухайлбал, …
-
16 October
Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газрын тэргүүн нарын уулзалт боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Пакистан Улсын нийслэл Исламабад хотод ажиллаж байна. Өнөөдөр (2024.10.16) Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар уулзлаа. Монгол, Орос, Хятадын Засгийн газрын тэргүүн нарын анхны уулзалтыг ийнхүү зохион байгуулж …
-
16 October
Ц.Баатархүү: Цахим гарын үсгийн хэрэглээг хэвшүүлэхэд төр өөрөө манлайлна
Арилжааны банкууд картын системийг анх нэвтрүүлэхэд иргэд карттай хэрнээ ATM-д дугаарлаж, бэлэн мөнгө авдаг байсан үе саяхан. Тэгвэл өнөөдөр технологийн үсрэнгүй хөгжлийг дагаад цахим гарын үсгийн хэрэглээ олон улсад хүчээ авч байна. Ялангуяа, хойд Америк, Европ, Ази-Номхон далайн бүс түүчээлж буй. Харин Монголд насанд хүрсэн иргэдийн 50 гаруй хувь нь цахим гарын үсэгтэй хэрнээ хэрэглэдэггүй. Өөрөөр хэлбэл, 1.2 сая иргэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл