Мэдээ мэдээлэл

December, 2024

  • 27 December

    Шинэ жилийн баяраар 00:30 цагт нийтийн тээврийн 18 чиглэлд иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ

    Арванхоёрдугаар сарын 31-ний шинэ оныг угтах баяраар Төв талбайд “Улаанбаатарын Мөнгөн шөнө” баярын цэнгүүн болно. Баярын шөнийн 00:30 цагт нийтийн тээврийн автобусаар дараах 18 чиглэлд иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх юм. А зогсоол буюу зүүн чиглэлд Д.Сүхбаатарын талбайн өмнөх автобусны зогсоолоос буюу Ленин клубээс нийтийн тээврийн автобус хөдөлнө. -МШ:1 “Сүхбаатарын талбай-Шархад” -МШ:3 “Сүхбаатарын талбай-Офицеруудын ордон” -МШ:4 “Сүхбаатарын талбай-Жанжин клуб” -МШ:2 “Сүхбаатарын …

  • 27 December

    Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ

    Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара нар  Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Тус сургууль цахилгаан шаттай болсноор давхар хооронд явахад бусдын туслалцаа шаарддаг байсан сурагчид өөрсдөө бие даан саадгүй зорчих боломжтой болох юм. Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос …

  • 27 December

    “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрийг соёрхон баталлаа

    Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн  нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. Тэрбээр “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨК-ийн 48 мВт-ын хүчин чадалтай …

  • 27 December

    Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар захирамж гаргаж, нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо. Д.Амгалан нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй. 2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2022 онд магистрын зэрэг хамгаалсан. Мөн Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийг Төрийн захиргааны менежментээр төгссөн бөгөөд 2006 оноос өнөөдрийг хүртэл төрийн албанд ажиллаж буй чадварлаг мэргэжилтнүүдийн нэг юм. Түүний …

  • 26 December

    Л.Оюун-Эрдэнэ:Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспорт дунджаар 165 сая тоннд хүрнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Эрхэм монголчууд аа, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Өнгөрснийг дүгнэж, эдийн засгийн тусгаар тогтнол, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх зорилго бүхий “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг улс төрийн намууд зөвшилцөж, эрдэмтэн судлаачидтайгаа хамтран боловсруулж, Монгол Улсын Их Хурал баталсан билээ. …

  • 26 December

    Даатгуулагч тэтгэврийн нөөц санд хуримтлагдсан орлогын мэдээллээ E-Mongolia системээрээ харах боломжтой боллоо

    Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих зорилгоор тэтгэврийн нөөц сантай байхаар тусгасан байдаг бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэн бүр тэтгэврийн нөөц сангийн данстай боллоо.   Даатгуулагч тэтгэврийн нөөц санд хуримтлагдсан орлогын мэдээллээ E-Mongolia системд өөрийн бүртгэлээрээ амжилттай нэвтэрсний дараа Профайл хэсгээс “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал” цэс дээр дарснаар өөрийн төлж буй даатгалын …

  • 26 December

    “Цөмөөч ханхүү ба хулганы хаан” балетад хүүхдүүд ээжтэйгээ тоглоно

    Зөвхөн олон сар жилээр тусгай бэлтгэгдсэн авьяастнууд л балетын дүрд тоглох боломжтой гэсэн ойлголтыг “Цөмөөч ханхүү ба хулганы хаан” балет эвдэж байна. Энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Соёлын төв өргөөнд 150 хүүхэд, томчуудын бүрэлдэхүүнтэй тоглох тус балетад гурван сар бэлтгэгдсэн хүүхдүүдийн зарим нь  ээжтэйгээ  хамт тоглох нь.                  Олон Улсын Урлаг боловсролын хөгжлийн “Гэрэлт ертөнц” академи “Дэлхийн соёл Монгол хүүхдэд” …

  • 25 December

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 14 мега төсөлд багтсан стратегийн ач холбогдолтой төслүүдээ УИХ-ын даргад өргөн барилаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” болон Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд тус тус өргөн барилаа. Энэхүү хоёр төсөл нь УИХ-ын …

  • 25 December

    2025 оныг “Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил”-ээр зарлав

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 25-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2025 оныг “Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил”-ээр зарлав Засгийн газрын тогтоол гарч, “Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил” болгон зарлаж, энэ хүрээнд хийх ажлын төлөвлөгөө гаргах, салбар дундын уялдаа зохицуулалтаар хангах ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийг 2025 оны нэгдүгээр сард багтаан Засгийн …

  • 25 December

    Н.Учрал: “Орано майнинг” компани ураны төсөлд эхний удаа 500 сая ам.долларын хөрөнгө оруулна. Монгол Улс нэг ч хөрөнгө гаргахгүй

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар “Орано майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг танилцуулга, мөн стратегийн төрийн эзэмшлийн ордыг, 34 хувийг АМНАТ-аар орлуулах их хурлын тогтоолын төсөл Үндэсний баялгийн сангийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.   Гэрээний үндсэн драфтыг Монголын тал …

  • 25 December

    МҮОНТ-ийн “Баярын мишээл” нэвтрүүлэг 42 дахь жилдээ үзэгчдийн хүртээл болно

    МҮОНТ уран бүтээлчид энэ жилийн шинэ оны баяраар үзэгчдэдээ олон сонирхолтой, баярын  хөтөлбөрүүдийг бэлтгэлээ. 1982 оноос хойш уламжлал болгон хүргэж ирсэн “Баярын мишээл” нэвтрүүлэг энэ жил 42 дахь жилдээ үзэгчдийн хүртээл болох гэж байна. Уламжлалт хэв маягаа шинэ өнгө аястай хослуулж, Монголын рок, попын шилдэг дуучид, залуу уран бүтээлчид оролцож, хөгжмийн онцгой тоглолтууд, баярын сэтгэл хөдөлгөм мөчүүдийг бэлэглэх “Баярын мишээл” …

  • 25 December

    ЗГ:Орано майнинг компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг тохирох яриа хэлэлцээний явцын талаар хэлэлцэж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нийт 42 асуудал хэлэлцэж байна. Тухайлбал,  Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано майнинг компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг тохирох яриа хэлэлцээний явцын талаар, Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн явцын талаар, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, …

  • 24 December

    Х.Отгонбаатар: Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хичээлийг хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй хүргэнэ

    “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубийн энэ удаагийн өглөөний уулзалтын зочноор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, тус яамны ахлах шинжээч Ц.Мөнхбат, хэлтсийн дарга Н.Цогзолмаа, “Байгаль орчны мэдээлэл сургалтын төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэг, Боловсрол судалгааны үндэсний хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор Х.Отгонбаатар нар оролцлоо. Энэ удаагийн уулзалт “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг боловсрол, сургалтын үйл ажиллагаанд чухалчлах нь” сэдвээр өрнөсөн юм. …

  • 24 December

    БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, “Чайна Энержи” группийн туслах ерөнхий захирал Кан Фэнвэй нартай уулзлаа. Уулзалтаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийн талаар ярилцав. БНХАУ-ын Засгийн газраас Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын асуудлыг хоёр орны Засгийн газар хооронд олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн буйгаа албан ёсоор илэрхийллээ. Гашуунсухайт-Ганцмод хил холболтын …

  • 24 December

    Дулааны гуравдугаар цахилгаан станцыг өргөтгөнө

     УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2024.12.24/ хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд “Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. 56 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК  нь хотын дулаан хангамжийн хэрэглээний 32 …