Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар ажиллахаар болсон байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярыг томилсон. Тэгвэл ҮАБЗ-ийг мэдээллээр хангаж ажиллах ҮАБЗ-ийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар Н.Энхбаярыг томилжээ. Стратегийн судалгааны хүрээлэн нь дараах үндсэн зорилго, чиглэлтэй ажилладаг. Үндсэн чиг үүрэг Дэлхий нийтийн болон бүс нутгийн улс хоорондын харилцаа, …
Мэдээ мэдээлэл
July, 2021
-
1 July
“LEAD Mongolia 2020” хөтөлбөрийн залуучууд “Амжилт болгон өөр өөр” номыг бүтээжээ
Нийгмийн эерэг өөрчлөлт, тэгш оролцоо, улс эх орныхоо сайн сайхан ирээдүй, хөгжил дэвшлийн төлөө хүсэл тэмүүллээр хөтлөгдсөн залуучууд “LEAD Mongolia 2020” хөтөлбөрийн хүрээнд өсвөр үеийнхэнд чиглэсэн “Мэдлэгт тэмүүлье” нөлөөллийн цогц төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл тэд уг төслийн хүрээнд “Амжилт болгон өөр өөр” номыг бүтээжээ. Номын гол баатрууд болох 12 дүрийн түүх болон салбар салбарын мэргэжилтнүүдийн үнэт зөвлөгөөгөөр дамжуулан таныг, …
-
1 July
АНУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Майкл С.Клечески Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар болон Улаанбаатар инновацын төвийн үйл ажиллагаатай танилцлаа
Гарааны бизнес, инноваци, шинжлэх ухааны салбарт тэргүүлэгч орон болох АНУ-тай манай улс хамтран ажиллахад үргэлж бэлэн байдаг. Энэ ч утгаараа өнөөдөр АНУ-аас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Майкл С.Клечески холбогдох албаны хүмүүстэй уулзаж хоёр талын хамтын ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцсон. Тухайлбал, АНУ-ын Startup Genome гарааны бизнесийн экосистемийн дата судалгаа гаргадаг, хөгжүүлэлт хийдэг энэ байгууллагатай Улаанбаатар …
-
1 July
Б.Спирсийн эцгийн асран хамгаалагчийн статусыг цуцлах хүсэлтийг шүүх зөвшөөрсөнгүй
“Шүүгч Америкийн алдарт дуучин Бритни Спирсийн эцэг Жеймс Спирсийг асран хамгаалагчийн статусаас нь хасах хүсэлтийг татгалзах шийдвэр гаргалаа” гэж “Variety” сонин мэдээлэв. 39 настай дуучин бүсгүй өмнө нь Лос-Анжелесийн шүүх хуралдаан дээр виртуал утсаар ярьж, аав Жеймс Спирсийг асран хамгаалагчийн статусаас нь хасахыг хүссэн удаатай. Мөн гэр бүлийнхнийхээ үйлдлийг шүүмжилж, сэтгэл санаагаар унан, аз жаргалгүй байгаагаа тэмдэглэжээ. “”Бессемер Траст” санхүүгийн …
-
1 July
Монгол Улсын Ерөнхийлөгчид Иргэний зориг, Ногоон намын удирдлагууд бараалхаж, хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Иргэний зориг, Ногоон нам /ИЗНН/-ын удирдлагууд бараалхаж, хүндэтгэл үзүүллээ. ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүндтэй албанд анх удаа зургаан жилийн хугацаагаар сонгогдсонд нь баяр хүргэв. Тэрбээр үргэлжлүүлэн Монгол Улс болон дэлхий даяар амаргүй нөхцөл байдлыг туулж буй энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдлыг хамгаалж, төрийн нэгдмэл, тогтвортой байдлыг ханган ажиллаж …
-
1 July
У.Хүрэлсүх:Улс төрд шинэ соёлыг дэлгэрүүлж буй ХҮН-тай нягт хамтран ажиллахдаа таатай байх болно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ын Удирдах зөвлөлийн гишүүд бараалхаж, хүндэтгэл үзүүлэв. Уулзалтын эхэнд ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, улс оронд тогтвортой байдлыг бий болгох, ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр Ерөнхийлөгчтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч бол үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, дэлхийд …
-
1 July
МУЗН-ээс цар тахалтай тэмцэхэд 4 тэрбум төгрөгийн тусламж хүргэжээ
Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралдаан болж өнгөрсөн жил, энэ оны эхний хагас жилд цар тахал, үер ус, зуд гээд гамшгийн үед хэрхэн ажилласан, донор орнуудаас хэдий хэмжээний хандив босгосон тухайгаа хэлэлцлээ. Мөн тусламж үйлчилгээ хүртэгчдийг сонгох шалгуурт нэмэлт өөрчлөлт оруулж, Гамшгийн үеийн яаралтай тусламж-бэлэн мөнгөний хэмжээг шинэчлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг дэмжих, хүнсний …
-
1 July
Н.Амарсанаа: Хууль бус олборлогчид байгалийн нөөцийг барагдахгүй зүйл мэтээр авирладаг нь харамсалтай
Сүүлийн жилүүдэд хуулийн байгууллагад хүрээлэн буй орчинтой холбогдох гэмт хэргүүд ихээр бүртгэгдэх болсон. Тэгвэл энэ удаад Баянхонгор аймагт үйлдэгдэж байгаа хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлтийн талаар тус аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Амарсанаатай ярилцлаа. Танай аймгийн прокурорын газраас уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд хяналт тавьж, судалгаа гаргасан гэж сонссон. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье? Тиймээ. Бид Эрүүгийн хуулийн …
-
1 July
Г.Лхагвасүрэн: Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргүүдийг ихэвчлэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байна
Эрүүгийн хэрэгт холбогдсон хүмүүс гэм буруутай, эсэхээ хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлт гаргадаг болсон. Гэвч зарим тохиолдолд шүүх хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх сонирхолтой яллагдагч нарын хүсэлтийг хүлээн авдаггүй. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогийн талаар УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс тодрууллаа. Аливаа гэмт хэрэгт холбогдсон хүн хялбаршуулсан журмаар гэм буруугаа шийдвэрлүүлэх хүсэлт гаргах боломжтой юу? …
-
1 July
Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад 12 төрлийн 33 эмийг нэмж бүртгэлээ
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар хөнгөлттэй олгох эмийн нэр төрөлд эмийн ерөнхий нэршлийг нэмэгдүүлэхгүйгээр дараах 33 худалдааны нэршлийн эмийг нэмлээ. Үүнд:1. Уналт, таталтын эсрэг эм- Нейрокон, Кепрептол СР, Лириби 2. Тархины эд эсийг хамгаалах эм- Этекс Цитиколин 3. Ретровирусын /гепатит В/ эсрэг эм- Гепвин 0.5 4. Цусны даралт бууруулах …
-
1 July
MNBC “ЗУГААТАЙ 100 ХОНОГ” урамшуулалт хөтөлбөрөө зарлалаа
Монгол улсад Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. MNBC агаарын сувгийн тоон телевиз нь энэхүү түүхэн 100 жилийн ойг тохиолдуулан эрхэм хэрэглэгчдэдээ зориулж “Зугаатай 100 хоног” урамшуулалт хөтөлбөрөө зарлалаа. Ямар урамшуулалтай вэ? MNBC телевизийн тоон технологийн хүлээн авах төхөөрөмжийг худалдан авсан хэрэглэгч бүртээ Лояалти багцыг 100 хоног үнэгүй үзэх эрхийг бэлэглэх юм. …
-
1 July
Хэнтий аймаг наадмын төсвөө зүрхний хагалгаанд орох хүүхдүүдэд зориулна
Хэнтий аймгийн Онцгой комиссын ээлжит хурал өчигдөр /2021.06.30/болж, хурлын шийдвэрээр “Хэнтий аймгийн хэмжээнд Үндэсний их баяр наадам тэмдэглэхийг хориглох тухай” А/323 дугаар захирамж гарлаа. Үүнд: Коронавируст халдварын аймаг, сумын эрсдэлийг үнэлгээг үндэслэн 2021 онд аймаг сумын хэмжээнд Үндэсний баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ. Аймгийн баяр наадамд зориулсан хөрөнгийг “Зүрх мартахгүй” төслийн зүрхний хагалгаанд хамрагдах аймгийн хүүхдүүдийн зардалд шилжүүлэх асуудлыг …
-
1 July
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хоёр хуулийн төсөл өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр (2021.06.30) Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж өргөн барив. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл: Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, тэдгээрийн уялдаа, хоорондын нийцлийг …
-
1 July
“Токио-2020”: Усанд сэлэлтийн төрөлд М.Дэлгэрхүү, Б.Энххүслэн нар оролцоно
“Токио-2020” олимпийн наадамд Монгол Улс спортын 10 төрөлд 42 тамирчнаа оролцуулахаар болсон билээ. Усанд сэлэлтийн төрөлд оролцох хоёр тамирчны нэр албан ёсоор тодров. Эрэгтэйчүүдийн чөлөөт сэлэлтийн 50 метрийн зайд Олон улсын хэмжээний мастер М.Дэлгэрхүү, харин эмэгтэй төрөлд улсынхаа дээд амжилтыг 33 удаа шинэчлэн тогтоогоод буй ОУХМ Б.Энххүслэн нар оролцохоор боллоо. займ на карту мгновенно без отказа zaymi-bistro.ru займ на кредитную …
-
1 July
Энэ сард хийгдэх олон улсын нислэгийн хуваарь
Иргэний нисэхийн Ерөнхий газраас /ИНЕГ/ долоодугаар сарын нислэгийн хуваарийг танилцууллаа. Энэ сард нийт 23 удаагийн нислэгийг Өмнөд Солонгос, Япон, Унгар, Турк, Герман, Казахстан улс руу хийхээр төлөвлөөд байна. Ингэхдээ тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжсэн учраас батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарийн тээвэрлэгчдэд шууд хандах юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. быстрый займ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл