Мэдээ мэдээлэл

March, 2021

  • 12 March

    Амралтын өдрүүдэд цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ амралтын өдрүүдээр буюу 13-нд баруун аймгуудын нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр, 15-нд өдөр нутгийн зүүн хагаст цас орж, салхины хурд 18-20 м/с, зарим үед 28 м/с хүртэл ширүүсч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. Харин 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд  ихэнх нутгаар эрс хүйтрэх төлөв гарчээ. …

  • 12 March

    Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авна

    Гуравдугаар сарын 8-ны өдрийн Улсын Онцгой комиссын хурлаар нийслэл, аймгийн Онцгой комисс эрсдэлийн үнэлгээ хийж, зорчих хөдөлгөөндөө өөрсдөө зохицуулалт хийхээр болсон билээ.  Тухайлбал, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгуудын Онцгой комисс Улаанбаатараас ирэх хөдөлгөөндөө хязгаарлалт тогтоож, иргэд хүлээж авахгүй байх шийдвэр гаргаад байна. Тиймээс Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авах бөгөөд …

  • 12 March

    Коронавирусийн халдвар тархах эрсдэл бүхий хороод

    Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний баг “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдлуудыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагын тооцоолж байгаа билээ. Тус багийн тусгай аргачлалаар тооцоолж гаргасан халдвар тархах магадлалтай хороодыг танилцуулж байна. Үүнд, Баянгол дүүргийн 2, 3, 5, 6, 7, 11, 19, 20, 24, 25 дугаар хороо,Баянзүрх дүүргийн 2, …

  • 11 March

    С.Амарсайхан: Хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдийг орон нутагтаа тусгаарлах, эмчлэх шаардлагатай байна

    Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинар төрийн ордны их танхимд боллоо. Уулзалтад Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар оролцож, үг хэлж, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Засаг дарга нарт энгэрийн тэмдэг үнэмлэх, батламжийг гардуулав.Бүс нутгуудын онцлогт тохируулан Улсын онцгой комиссоос нөөц хуваарилах асуудлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Шадар сайд энэ …

  • 11 March

    “Төрийн албаны ерөнхий шалгалт маргааш улс даяар эхэлнэ. PCR шинжилгээ шаардахгүй”

    Төрийн албаны ерөнхий шалгалт маргааш буюу гуравдугаар сарын 12-ноос эхлэн улсын хэмжээнд зохион байгуулагдах гэж байна.Шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсанд хандан ерөнхий шалгалтын системд өөрийн нууц үг бүхий эрхээр нэвтрэн орж, шалгалтаа хаана, хэзээ, хэдэн цагт өгөх хуваарь байршлаа мэдэх, шалгалтад ирэхдээ баталгаажилтын хуудсыг хэвлэн авч, шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байх ёстой. Шадар …

  • 11 March

    Гурван хувийн зээл олгоход банкууд дараах шаардлагыг тавина

    “Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-ний хүрээнд ажлын байраа дэмжих зорилгоор өнөөдрөөс эхэлж иргэнд 50 сая, НӨАТ төлөгч аж ахуй нэгжид 500 хүртэл сая төгрөгийн зээлийг гурван жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй олгож эхэлж байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл тус хөнгөлөлттэй зээлийг олгоход иргэн болон аж ахуйн нэгжүүдэд тавигдах шаардлагыг Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, Төрийн банкны …

  • 11 March

    Байгалийн хийн хоолойн төслийн үйл явц шинэ шатанд гарна

    Байгалийн хийн хоолойн төслийн үйл явц шинэ шатанд гарнаМонгол Улсын Шадар сайд, Байгалийн хийн хоолойн төслийн Ажлын хэсгийн ахлагч С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркeловтой албан уулзалт хийлээ. Халдвар хамгааллын чанд дэглэмийн дагуу улаан, ногоон бүсэд тусгай горимоор зохион байгуулсан уг уулзалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа болон ОХУ-ын “Газпром” НХН-ийн төлөөлөгчид оролцсон. Монгол Улсын хувьд …

  • 11 March

    Эрчим хүчний сайд Н.Тавинбэх орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх аймаг, нийслэлийн Засаг дарга нартай 2021 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Орон нутагт бие даасан цахилгаан дулааны станцуудын үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, шугам сүлжээний аюүлгүй байдлыг хангах хүрээнд хамтран ажиллах юм. Эрчим хүчний салбарт 2021 онд дараах томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд: • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих …

  • 11 March

    “Ажлын байрыг дэмжих зээл”-тэй холбоотой түгээмэл асуулт, хариулт

    1.Зээлийг хаанаас авч болох вэ? Та өөрийн харилцдаг аль ч арилжааны банканд хандаж зээл авах хүсэлтээ гаргах боломжтой. Одоогоор арилжааны банкууд хүсэлтийг хүлээн авч, шаардлагатай зээлийн материалыг бүрдүүлж, олголтыг хийж эхлээд байна. 2.Тус зээлийн нөхцөл нь юу вэ? Нэг зээлдэгч буюу аж ахуйн нэгж, түүний хамаарал бүхий этгээдэд олгох зээлийн хэмжээ 500 сая төгрөг хүртэл, зээлийн хугацаа 3 жил хүртэл, …

  • 11 March

    Ц.Оюунгэрэл: АН-ын даргын сунгаанаас нэрээ татаагүй

    АН-ын даргын сунгаанд нэрээ дэвшүүлээд байсан Ц.Оюунгэрэлийг нэрээ татсан талаар мэдээлэл гараад байна. Өнөөдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан болж дөрвөн хүнд нэр дэвшигчийн үнэмлэх олгосон. Уг хуралд Ц.Оюунгэрэл оролцоогүй бөгөөд энэ нь АН-ын даргын сунгаанаас нэрээ татсан гэсэн үг биш гэдгийг тэрбээр мэдээллээ. АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Маргаантай асуудлын учрыг олохын тулд мэдээлэл авах эрхээ эдлэх үйл явц болж байх зуур …

  • 11 March

    Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх ёстой

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төрийн байгуулага болон төсөл хэрэгжүүлэгч хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэх, төслийн өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаанд тулгарч байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар “Харилцан ярилцъя-Хамтдаа шийдье” өргөтгөсөн уулзалт …

  • 11 March

    Хөдөлмөрийн баатар Д. Сумъяагийн төрсөн өдөр тохиож байна

    Өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Хилчин” спорт хорооны тамирчин Доржсүрэнгийн Сумъяагийн төрсөн өдөр тохиож байна. Д.Сумъяагийн гаргасан амжилтууд : Олимпын наадам “Рио де Жанеро” 2016 ? Дэлхийн аварга 2017 оны “Будапешт” ? Дэлхийн аварга 2015 оны “Астана” ? Дэлхийн аварга2018 оны “Баку” ? Дэлхийн мастерс шилдэг 32 тамирчдын “World Masters” ???? Азийн наадам болон Ази тивийн аваргаас ????? …

  • 11 March

    Л.Оюун-Эрдэнэ:Орон нутгийн удирдлагуудын эрх мэдлийг нэмэгдүүлж, бие даан шийдвэр гаргах эрх зүйн чадамжийг бүрдүүлж ажиллана

    Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинар төрийн ордны их танхимд боллоо. Уулзалтад Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэлж, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон засаг дарга нарт энгэрийн тэмдэг үнэмлэх, батламжийг гардууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд хэлсэн үгэндээ хоёр өдөр үргэлжлэх тус уулзалтыг үр дүнтэй хийх ёстой болохыг сануулаад “Алсын хараа …

  • 11 March

    Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 146 иргэн эх орондоо ирнэ

    Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн  онгоц өнөөдөр 20:25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус онгоцоор Япон, АНУ, Австрали, Өмнөд Судан, Папуа Шинэ Гвиней, Малайзаас нийт 146 иргэн эх орондоо ирнэ. Эдгээр иргэдийн 1 нь өндөр настан, 4 нь жирэмсэн, 6 нь эрүүл мэндийн шалтгаантай, 96 нь хүндэтгэх үзэх бусад шалтгаантай иргэн байна. Иргэдийг Парк, Би Жи, Альфа …

  • 11 March

    “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдах аж ахуйн нэгжтэй холбоотой түгээмэл асуулт, хариулт

    “Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдах аж ахуйн нэгжтэй холбоотой түгээмэл асуулт, хариулт 1.      Зээлийг хаанаас авч болох вэ? Та өөрийн харилцдаг аль ч арилжааны банканд хандаж зээл авах хүсэлтээ гаргах боломжтой. Одоогоор арилжааны банкууд хүсэлтийг хүлээн авч, шаардлагатай зээлийн материалыг бүрдүүлж, олголтыг хийж эхлээд байна. 2.      Тус зээлийн нөхцөл нь …