Мэдээ мэдээлэл

October, 2024

  • 9 October

    ЗГ: Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэлэлцэж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэллээ. Хуралдаанаар: -Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл -Боловсруулах үйлдвэрүүдийн судалгаа, байршлын талаар -Төрийн банкны үйл ажиллагааг ногоон хөгжлийг дэмжсэн чиглэлээр шинэчлэн зохион байгуулах талаар -Монголын хөрөнгийн бирж ХК ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар -Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар зэрэг 26 асуудлыг хэлэлцэж байна.  

  • 8 October

    Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр сум хүртэлх замын эхний хэсгийг ашиглалтад орууллаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зүүн бүсийн автозамын бүтээн байгуулалттай танилцлаа. Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр сум хүртэлх 52,5 км хатуу хучилттай авто замын эхний хэсгийг ашиглалтад орууллаа. Энэхүү зам нь Хэнтий аймгийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Биндэр, Баян-Адарга, Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул сумд, Ульхан боомт чиглэлийн авто замын нэг чухал холбоос болно. Замын бүтээн байгуулалтыг “Тэгш плант” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ …

  • 8 October

    Сэтгүүлч О.Бат-Ундрах, Б.Гандолгор нарын нийтлэл “Хамтын эрэн сурвалжилга-2024” хөтөлбөрийн шилдэг бүтээлээр шалгарлаа

    Монголд анх удаа хэрэгжүүлсэн “Хамтын эрэн сурвалжилга-2024” үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийн шилдэг бүтээлээр Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг”холбооны гишүүн, эрүүл мэндийн сэтгүүлч О.Бат-Ундрах, Б.Гандолгор нарын “Эрүүл мэндийн даатгалын санг ингэж тонодог” нийтлэл шалгарлаа. Тус хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад нийслэл, орон нутгаас 18 сэтгүүлч тэнцэж, тэд өнгөрсөн дөрөвдүгээр сараас эрэн сурвалжлах сэтгүүл зүйн багц сургалтуудад хамрагдаж, олон улсын туршлагыг судалжээ. Оролцогчид сургалтын …

  • 8 October

    Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа

    Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч, эздийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хороо хуралдаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувь буюу 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Тогтоолыг 2025 оны 4 дүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө. Мөн уул уурхай, барилга, зам тээвэр гэхчлэн тодорхой салбарууд салбарынхаа зохицуулалтаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ …

  • 7 October

    “Хүрээ” амаржих газрын шинэ байр ашиглалтад орж, ЭХЭМҮТ-ийн төрөх амбулатори бүрэн шинэчлэгдлээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн есөн давхар, 180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ барилга болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Нөхөн үржихүйн болон хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөлийн үйл ажиллагаатай танилцлаа. Анх 2021 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх эмнэлгүүдэд ажиллахдаа өргөтгөлийн барилгуудын санхүүжилт, тоног төхөөрөмж, засвар шинэчлэлд шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт тусгуулж, улмаар …

  • 7 October

    “Хүрээ” амаржих газрын 9 давхар 180 ортой шинэ эмнэлгийг ашиглалтад орууллаа

    Нийслэлийн хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газрын 9 давхар, 180 ортой шинэ эмнэлгийг өнөөдөр ашиглалтад орууллаа. Тус амаржих газрын үйл ажиллагаа 1959 онд эхэлснээс хойш 65 жилийн дараа ийнхүү шинэ эмнэлэгтэй болж байгаа юм. Энэ хугацаанд “Хүрээ” амаржих газарт 512 мянган иргэнийг өлгийдөн авсан бөгөөд олон эмэгтэйчүүдэд эх барих эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Харин шинэ эмнэлгийн барилгын ажил 2022 оны …

  • 7 October

    Онцгой байдлын алба хаагчид 10 иргэний амийг аварч, 74 гал түймрийг унтраажээ

    Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.09.30-10.06/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 7 суманд аюулт үзэгдэл, ослын  92 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 10 иргэний амь насыг авран хамгаалсан. Нийт дуудлагын 74 нь гал түймэр, 17 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.  

  • 7 October

    Д.Цогтбаатар: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг шуурхай ажиллах шаардлагатай

    Хууль, эрх зүйн орчинд үнэлгээ хийх, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий 54 ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдан ажиллаж байна. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатараас товч тодруулга …

  • 4 October

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын валютын сангийн дэд тэргүүнийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын валютын сангийн дэд тэргүүн Кенжи Окамуратай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Ерөнхий сайд өнгөрсөн 30 гаруй жилд Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, эдийн засгийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Хамтарсан Засгийн газрын нэн тэргүүний зорилт бол эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалж, илүү хурдан, эрчимтэй хөгжлийг бий болгох гэдгийг Ерөнхий …

  • 4 October

    Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал ДНБ 10 мянган ам.долларт хүрэх бодит боломж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны улсын төсвийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.   Эрхэм монголчууд аа, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Монголын ард иргэд шилжилтийн хэмээх тодотголтой 30 жилийг цэглэж, төлөвшсөн ардчиллын хоёр дахь давлагаа болсон парламентын засаглалын шинэ эрин үеийг эхлүүлэхийн тулд 126 төлөөлөл бүхий …

  • 4 October

    ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Оюу-Толгой” компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзав

    ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Оюу-толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд хамтын ажиллагааг харилцан үр ашигтай байх, төслийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар санал солилцов. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Оюу-толгой” ордоос Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх, гэрээг сайжруулах чиг үүрэг бүхий Засгийн газрын ажлын хэсгийг ахалж буйн хувиар Монгол Улсын стратегийн чухал орд газарт түшиглэсэн энэхүү хамтын ажиллагааг …

  • 4 October

    Хэнтий аймгийн Дадал сумын ЕБС-д англи, орос хэлний багш шаардлагатай байна

    Хэнтий аймгийн Дадал сумын Ерөнхий боловсролын сургууль нь 1924 онд Онон хошууны бага сургууль нэртэйгээр байгуулагдаж байсан аймгийн анхны сургуулиудын нэг юм. Тус сургууль энэ жил 60 багш ажилтан, 715 сурагчтай хичээллэж байна. Шинээр мэргэжлийн гурван багш төгсөж ирээд ажилдаа ороод байна. Биднийг тус суманд 9 дүгээр сард ажиллахад сургуулийн байрнуудын их засвар дуусаж сурагчдаа хүлээн авч байлаа. Хэнтий аймгийн …

  • 2 October

    О.Номинчимэг: Эрх нь зөрчигдсөн иргэдийн хохирлыг барагдуулах чиглэлээр санал, дүгнэлт боловсруулна

    Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг өнөөдөр /2024.10.02/ Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж, эрүүдэн шүүгдсэн Монгол Улсын иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх талаар эрх бүхий байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны явцтай танилцан, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гарган Улсын Их Хуралд танилцуулах үүрэг …

  • 2 October

    Сансрын орон зайд “нүүх” Монгол мөрөөдөл биеллээ олох нь!

     Үндэсний хиймэл дагуултай болох эсэх тухай асуудал Монгол Улс тийм ч шинэ юм биш. Санал, судалгааны ажил нь аль 2011 оноос эхэлсэн түүхтэй. Одоогоос 13 жилийн өмнө. Энэ хооронд яг таван Засгийн газар, УИХ, гурав дахь Төрийн тэргүүнийхээ нүүрийг үзжээ. Хиймэл дагуул хөөргөж сансрын орон зайг ашиглах замаар үндэстнээрээ дэлхий нийттэй шууд холбогдох санаачилга цаасан дээрээ л Монгол мөрөөдөл болж …

  • 2 October

    О.Саранчулуун: Хүний эрх, ялгаварлан гадуурхалтын талаарх эрх зүйн хоосон орон зайг нөхнө, сайжруулна

    Улсын Их Хурлын даргын захирамжаар хууль, эрх зүйн орчинд үнэлгээ хийх, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах 54 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлага, ялгаварлан гадуурхалтын эсрэг эрх зүйн орчны асуудлаарх ажлын хэсгүүдийг ахлан ажиллаж байгаа Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуунаас товч тодруулга авлаа. –Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй эрх зүйн …