Нийслэлийн ИТХ-ын ээлжит III хуралдааны төгсгөлд Хурлын дарга Ж.Батбаясгалан нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтан, алба хаагчид болон олон нийтэд хандаж Цагаан сарын баярыг гэртээ тэмдэглэхийг уриаллаа. НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан:Өнөөдөр үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэхэд хамгийн гол нь салбар дундын ажлын уялдаа, нийслэлчүүдийн оролцоог хангах, өөрсдийгөө хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх, эдийн засаг ажлын байраа хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх явдал юм. Энэ бол өнөөдрийн Нийслэлийн ИТХ, түүний …
Мэдээ мэдээлэл
February, 2021
-
10 February
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргалаа
Улсын Их Хурлаас баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиуд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шалгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргалаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ХҮСЭЛТЭЭ ӨРГӨН БАРИХДАА: “Өнөөдөр би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар анх удаа Үндсэн хуулийн цэц дээр …
-
10 February
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний зохицуулалт
Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихтэй холбогдуулан нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээний зохицуулалтыг зохион байгуулж ажиллана. Үүнд: НЭГ. ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа үед үүсч болзошгүй эрсдэл, ачааллыг тооцон, байгууллагын хэвийн үйл ажиллагааг ханган иргэдэд шуурхай үйлчилж, гомдол, чирэгдэл гаргахгүй ажиллана.Заагдсан хугацаанд үүрэг гүйцэтгэж …
-
10 February
Б.Бямбадорж: Эрүүл мэндийн тусламж авсан иргэнийг эмнэлэг өөрийн машинаар гэрт нь хүргэж өгнө
Хөл хорионы хугацаанд нийслэлчүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн авах, түүнийг хэрхэн зохион байгуулах талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа. -Хөл хорионы хугацаанд нийслэлчүүд эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн авах вэ. Ялангуяа хорт хавдрын өвчний эсрэг хими, туяа эмчилгээ хийлгэх, гемодиализын аппаратад орох шаардлагатай иргэд хэрхэн, яаж эмчилгээндээ хамрагдах талаар их асууж байна. Үүн дээр та тайлбар өгөхгүй юу? …
-
10 February
Эрүүл мэндийн Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилов
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Мажигсүрэнгийн Баттүвшинг Эрүүл мэндийн дэд сайдаар томилов. М.Баттүвшин 1967 онд Дархан хотод төрсөн. 1992 онд Анагаах ухааны их сургууль төгссөн. Хүүхдийн эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистр. – 1992-1997 онд Эрдэнэт хотын Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийн эмч – 1997-2009 онд Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн эмч, тасгийн эрхлэгч, ерөнхий эмч – …
-
10 February
ЗГ: “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд хоногт 35-40 мянган хүнийг шинжилгээнд хамруулна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.02.10/ боллоо. Хуралдаанаар хоёрдугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжив. Энэ хугацаанд нийслэлээс гарах, орох зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж, иргэдийн хөдөлгөөнийг 90 хүртэл хувь бууруулна. Мөн “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд хоногт 35-40 мянган хүнийг шинжилгээнд хамруулах юм. Өмнө …
-
10 February
Л.Наранбаатар: Төмөр замын гацаанаас болж Монголын 3,2 сая иргэн бүгдээрээ хохирогч болсон
Эдийн засагч Л.Наранбаатар залилангийн гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Миний ярих гэж байгаа гэмт хэргийн хохирогч нь Монголын 3,2 сая иргэн бүгдээрээ хохирогч. Та, би, бид, бидний ах дүүс бүгд хохирогч. Энэ бол Тавантолгой төмөр замын ажлыг 10 жилийн өмнөөс гацаасан ажлын хор хохирлын үр дагавар. Тавантолгойгоос Гашуунсухайт боомт хүртэлх 270 км төмөр замыг 2010 онд “Энержи ресурс” барих …
-
10 February
Орон гэргүй иргэдийг нийгмийн хамгааллын тусгай төвд байрлуулна
Хатуу хөл хорионы хугацаанд орон гэргүй иргэдийг Нийгмийн хамгааллын тусгай төв болон энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг гэрээт ТББ-уудад байрлуулна. Энэ арга хэмжээнд нийслэлийн томоохон худалдааны төв, захууд, авто вокзалууд, орц хонгил, гудамж талбайд хоноглон тэнүүчилж амьдарч байгаа, архины хамааралтай гэр орноосоо дайжсан, өөрийн орон гэргүй 100 гаруй иргэнийг хамруулах юм. Тэдгээр иргэнийг бүртгэлжүүлж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, коронавируст халдвараас …
-
10 February
Япон улсаас 156 иргэн эх орондоо ирнэ
УОК-ын шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өнөө өглөө 09:30 цагт хөөрсөн бөгөөд 20:25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус нислэгээр 156 иргэн эх орондоо ирнэ. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 8, жирэмсэн 11, өндөр настан 1, эрүүл мэндийн шалтгаантай-13, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 123 иргэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
-
10 February
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ийг 2020 оны “Нийгмийн хариуцлагатай байгууллага”-аар онцоллоо
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг МҮОНРТ-ийн Монголын Мэдээ сувгийн Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөс 2020 оны “Цагийн хүрдийн баатар – Нийгмийн хариуцлагатай байгууллага”-аар шалгаруулан нэрлэжээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн онд 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж хувьцаа эзэмшигч иргэддээ нийт 179.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан. Мөн 2020 онд улсын төсөвт 240 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн. Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын …
-
10 February
Автобусны цахим картыг 256 цэгт цэнэглэж байна
Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд 98 чиглэлд 20 аж ахуйн нэгжийн /ААН/ 948 автобус, 321 такси гарсан байна. Өглөөний 06:00-10:00 цагийн нийт 54101 зорчигч нийтийн тээврээр үйлчлүүлжээ. Тээврийн хэрэгслүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагууд хийж үйлчилгээнд гаргаж буй бөгөөд таван бүсэд хөдөлгөөнт болон суурин 13 байршилд 16 байцаагч, 211 шалгагч ажиллаж байна. Мөн автобусны цахим картыг 256 цэгээр цэнэглэлт хийж байна. Нийслэлийн …
-
10 February
Л.Гантөмөр:Сайн багшаас сайн сурагч төрдөг. Иймд сайн багш бэлтгэх ажлыг хэрхэвч орхигдуулж болохгүй
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монголын Ахмад багш нарын холбооны төлөөллийг хүлээн авч уулзан, тэдний санал бодлыг сонслоо. Ахмад багш нарыг төлөөлж холбооны тэргүүн Д.Амар “Боловсрол, шинжлэх ухааны салбарын 100 жилийн ойг тохиолдуулан сурагчдын дунд номтой нөхөрлөх аян өрнүүлье, шатар, даам тоглуулдаг болох, сайхан бичигтэн бий болгох, бүтээлч багшийг шалгаруулах зэрэг хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулах санал бидэнд байна. …
-
10 February
Монгол, Канадын цагдаа жүдочид хамтран ажиллана
Канад улсад суугаа Монголын Элчин сайдын яам нэгдүгээр сарын 27-ны өдөр Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар, Шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатар, Жүдо-Эрдэм клубын захирал Ж.Энхсайхан болон Канадын Цагдаа-Жүдог үүсгэн байгуулагч, сургагч багш нар болох цагдаагийн ахлагч Тоби Хинтон, Ал Арсенол, Ванкувэр хотын Цагдаагийн газрын цагдаа-жүдогийн ахлах сургагч Брайн Шиппер, цагдаагийн ахлагч Марк Штайнкамп, Полис-Жүдогийн дэд ерөнхийлөгч Рэй …
-
10 February
ОБЕГ:Бага насны хүүхдийг гэрт нь цоожилж орхихгүй байхыг анхааруулж байна
Хүйтний улиралд Онцгой байдлын байгууллагад ирж байгаа аюул, ослын дуудлагын дийлэнх хувийг ахуйн гал түймрийн дуудлага эзэлдэг. Он гарсаар улсын хэмжээнд обьектын гал түймрийн 461 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 90 иргэний амь насыг авран хамгаалсан бол гал түймэрт 15 хүн өртөж нас барсан байна. Галын шалтгаан нөхцөлийг авч үзвэл, пийшин зуухны бүрэн бүтэн байдлыг хангаагүй, цахилгааны утас, …
-
10 February
Б.Алтанцэцэг:Баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашиглавал эрүүгийн хариуцлага хүлээнэ
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Энэ үед Улсын Онцгой комиссоос зайлшгүй шаардлагатай тусгай чиг үүрэг бүхий 11 чиглэлийн 13 байгууллагын тээврийн хэрэгслийг автозамын хөдөлгөөнд оролцуулахаар “QR” кодыг олгосон. Гэтэл иргэд “QR” кодыг хуурамчаар үйлдэж, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл