Мэдээ мэдээлэл

November, 2020

  • 16 November

    Их аварга Хакүхо 15000 амны хаалт илгээлээ

    Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо өнгөрсөн Хаврын тэмцээний түрүү бөхийн шагналаараа 15 мянган ширхэг амны хаалт худалдан авч, Монголдоо илгээсэн байна. Энэ талаар Woovoo компанийн захирал Х.Эрдэнэбаяр олон нийтийн сүлжээгээр “Өглөөний кофе уунгаа өөдрөг мэдээ сонсох сайхан шүү дээ. Өнөөдөр тийм нэгэн сайхан өглөө байлаа. Өнгөрсөн гуравдугаар сарын тэмцээнд сүмо бөхийн дээд зиндаанд 44 дэх түрүүгээ авч, Японы үндэсний …

  • 16 November

    Олимпийн суу алдрын төлөө шөрмөсөө тасарсан ч тэмцсэн Монголын жирийн малчин хүү

    Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярыг Олон улсын олимпийн хороотой хамтран ажилладаг “AMP MEDIA” Спорт мэдээллийн агентлагийн захирал  Люк Норман онцлов. “AMP MEDIA” Спорт мэдээллийн агентлагийн захирал Люк Норман  Олимпийн наадам, рагби, хөлбөмбөг түүнчлэн гимнастикаас цанын спорт хүртэл бүх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг томоохон спортын үйл явдал, тэмцээн уралдааныг сурвалжилдаг. Мөн Ассошиейтэд Пресс (AP), Олон улсын …

  • 16 November

    Өчигдөр 20:00 цагийн байдлаар товчоодоор 679 тээврийн хэрэгсэл, 1,309 иргэн хотоос гарчээ

    Гэрэл зургийн эх сурвалж: НМХГ Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл иргэний хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт, шалгалт хийж байна. Өчигдөр /2020.11.15/ оройны 20:00 цагийн байдлаар авто тээврийн шалган нэвтрүүлэх Гүнт, Дөрөвдүгээр зөрлөг, Гордок, Хонхор, Өлзийт, Таван толгой, Эмээлт, Баруун түрүүн товчоогоор хүнсний ногоо, мах, сүү, сүүн …

  • 16 November

    Өнөөдөр теле хичээл орохгүй

    УОК-ын шийдвэрээр бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа зогссон. Иймд ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудын танхимын хичээл цахимд шилжээд буй. Цар тахлын улмаас сурагчид анх удаа зайнаас хичээллэх болсон нь теле хичээл юм. Тус хичээлийн хуваарийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тогтмол хүргэж байгаа билээ. Салбарын яамнаас мэдээлснээр, өнөөдөр /2020.11.16/ бүх нийтийн амралтын өдөр тул Теле хичээл орохгүй, Баасан гаригийн …

  • 16 November

    Л.Насанцэнгэл: Сэтгэл санаагаа тайван байлгаж, аль болох эерэг зүйлсийн талаар бодох хэрэгтэй

    ЭМЯ, ХӨСҮТ, СЭМҮТ-өөс хамтран коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр СЭМҮТ-ийн захирал Л.Насанцэнгэл иргэдэд хандан зөвлөгөө өглөө. Тэрбээр “Коронавируст цар тахлын улмаас хөл хорио тогтоосон гэх мэдээллийг хүн хүлээж авахдаа стрессдеж байгаа. Энэ бол бие хүний сэтгэл зүйн хариу урвал юм. Та бүхэн стрессд орсноо таньж мэдэхэд стрессдэхгүй байж болно. Стрессээ тайлах аргууд: …

  • 16 November

    Ц. Дамдинсүрэн:Чингисийн мэндэлсний 800 жилийн ойн хуралд хэлсэн үг

    Чингис хааны тухай өнөөдөр ярьж байна. Чингис хаан буюу өөр ямар ч түүхт хүмүүсийн тухай ярихдаа чухам түүхт үнэнийг олох зорилгыг тавих хэрэгтэй. Чингис хааныг хэтэрхий магтах, хэтэрхий муулах алин ч бидэнд хэрэггүй, чухам үнэн л хэрэгтэй. Чухам үнэнийг олох судлал бол чухам марксист судлал болно. Учир нь үнэн ба марксизм бол хоёр өөр юм биш нэг л юм. Манай …

  • 16 November

    А.Амбасэлмаа: Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын нэг хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 15-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймаг дахь салбарт лабораторид нийт 1818 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс гурван хүнд коронавирусийн халдвар илэрсэн. Харин 1815 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. 10 сарын 26-нд Будапештаас ирсэн нэг хүний давтан …

  • 16 November

    Өчигдөр 77 хүн эрүүлжүүлэгджээ

    2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага, мэдээлэл. Цагдаагийн байгууллагад өчигдөр 702 гомдол мэдээлэл ирснээс 256 зөрчил бүртгэгджээ. Гэр бүлийн хүчирхийлэл 53, гэмт хэрэг 37 бүртгэгдэж, 77 хүн эрүүлжүүлэгджээ.

  • 16 November

    Д.Нарангэрэл: Өчигдөр 17.00 цагаас хойш гурван тохиолдол нэмж бүртгэгдлээ

    ЭМЯ, ХӨСҮТ, СЭМҮТ-өөс хамтран коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Коронавирус халдвар дэлхийн 218 улс оронд бүртгэгдэж өнөөдрийн байдлаар 53.7 сая хүн халдвар авч 1.3 сая хүн эндсэн байна. Дэлхийн дахинд 24 цагийн дотор 594 мянган хүн шинээр халдвар авч, 6221 хүн нас барсан байна. Манай …

  • 16 November

    2022 оны өвлөөс дэлхий нийтээрээ энгийн амьдралын хэвшилдээ орно

    Дэлхий даяар эдийн засгийн хямрал үүсгэж олон мянган иргэнийг гэрт нь хорьж байгаа коронавируст цар тахлын дэгдэлт ирэх өвөл бүрэн намжиж, бид хэвийн амьдралдаа орно хэмээн вирусийн эсрэг вакцин гарган авч байгаа шинжээч мэдэгджээ. Тухайлбал энэ сард бүрэн эрхээ авах гэж буй “Pfizer” компанийн вакциныг хамтран гаргаж байгаа BioNTech компанийн үүсгэн байгуулагч Угур Сахин ингэж мэдээлжээ. Тэрбээр BBC агентлагийн сэтгүүлч …

  • 16 November

    Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 17, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2020 оны 11 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар …

  • 16 November

    Энхсаран сувиллыг өнөөдөр хаана

    Энхсаран сувилалаас халдвартай батлагдсан хүний тоо өнөөдөр /2020.11.16/-ийн байдлаар 45-д хүрээд байна. Тэдний олонх нь тус сувилалд тусгарлагдаж байсан иргэд бол бусад нь тус сувилалын ажилтнууд аж. Энэ мэдээллийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан үгүйсгээгүй билээ. Тухайн сувилал нь нийтийн душтэй байснаас гадна, сувилалын өрөөнд хулгана гүйлддэг зэргээр ариун цэврийн шаардлага хангахгүй  байгааг тусгаарлагдаж байгаа иргэд хэлж байна. Тэгвэл Энхсаран сувилалд …

  • 16 November

    Танилц: Түргэвчилсэн болон PCR шинжилгээ авах цэгийн байршилуууд

    Доорхи 18 байршилд үнэ төлбөргүй шинжилгээ авна. Сонгинохайрхан дүүрэг – 12 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв Чингэлтэй дүүрэг – 15 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв Баянгол дүүрэг – 46 дугаар сургууль Баянгол дүүрэг – 20 дугаар сургууль Сүхбаатар дүүрэг – 3 дугаар сургууль /Монгол/ Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль Хан-Уул дүүрэг – 18 дугаар сургууль Сүхбаатар дүүрэг …

  • 16 November

    Улаанбаатарт гацсан орон нутгийн иргэдийг 11-р сарын 18-наас эхлэн хотоос гаргана

    УОК, Засгийн газрын хуралдаанаар хатуу хөл хориог дахин 14 хоног буюу 12-р сарын 01ны өдөр хүртэл сунгах шийдвэр гаргасан. Нийслэлд ирж гацан, хотоос гарч чадахгүй байгаа иргэдийн хувьд хотоос гарах асуудал болоод байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Нөхцөл байдал хүндрэхгүй бол ирэх лхагва гариг буюу 11-р сарын 18-наас эхлэн тусгай, нарийн дэглэмийн хүрээнд иргэдийг хотоос нэг удаа гаргах ажлыг зохион …

  • 16 November

    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед банкны төлбөр тооцоотой холбоотой гарч буй түгээмэл асуулт, хариултууд

    1.Төлбөр тооцоо хэвийн тасалдахгүй хийгдэх үү? Монголбанк нь банк хоорондын бага дүнтэй төлбөр тооцоо буюу 3 сая төгрөгөөс доош дүнтэй гүйлгээг 24/7 буюу тасралтгүй үргэлжлэх зарчмаар, харин их дүнтэй төлбөр тооцоо буюу 3 саяаас дээш дүнтэй гүйлгээг ажлын өдрүүдэд 09:00-16:30 цагийн хооронд дамжуулдаг.  Иймд цар тахлын үед ч төлбөр тооцооны системүүд хэвийн горимоор ажиллах тул  бэлэн мөнгөөр дамжин халдварлах эрсдэлээс …