Мэдээ мэдээлэл

October, 2020

  • 30 October

    Монгол залуу бүх японы ахлах сургуулийн аварга болов

    Коронавирусийн цар тахлын улмаас Япон улсад чөлөөт бөхийн бүх тэмцээн, уралдаанууд хойшлогдоод байв. Тэгвэл чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Бүх Японы ахлах сургуулийн аварга шалгаруулах тэмцээн Токио хотод боллоо. 92 кг-ын жинд 48 бөх барилдснаас ОУХМ Туваадоржийн Бөхчулуун зургаа ялахдаа ганц ч оноо алдалгүй түрүүлэв. Түүний сурдаг Чиба мужийн “Кашива Ниттай” ахлах сургууль нь багийн тэмцээнд аваргалж хос алтан медалийн эзэн болжээ. …

  • 30 October

    “И-МАРТ” худалдааны төвд дэлбэрэлт үүсч гал гарчээ

    Нийслэлийн Онцгой байдлын газраас Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт газар хөдлөлт болсны улмаас  “И-МАРТ” худалдааны төвд дэлбэрэлт үүсч, цахилгаан хангамжинд доголдол гарсан,  5 давхарын автомашины зогсоолын хэсэгт гал түймэр гарлаа гэсэн цагийн байдлын дагуу тус худалдааны төвд  гал унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа. Дадлага сургуулийг Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан удирдан явуулж, нийслэлийн Аврах анги 105, Баянзүрх …

  • 30 October

    БНХАУ-д халдварын 47 тохиолдол шинээр илэрчээ

    БНХАУ-д лхагва гарагт “COVID-19” халдварын 47 тохиолдол шинээр илэрсний 23 нь дотоодод халдварлаж, 24 нь зөөвөрлөгдөн ирсэн гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хороо мэдээллээ. Дотоодод халдварласан тохиолдлууд нь бүгд баруун хойд нутгийн Шинжаан Уйгурын өөртөө засах оронд бүртгэгдсэн шинж тэмдэггүй тохиолдлууд бөгөөд батлагдсан тохиолдлын ангилалд оруулжээ. Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр, зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудын найм нь Өвөр Монголд, зургаа …

  • 30 October

    Коронавирусийн халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй

       Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өгөв. Өнгөрсөн хоногт коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Батлагдсан тохиолдол 340 хэвээрээ байна.  Үүнээс эдгэрсэн нь 312 бөгөөд 28 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм. 21 хүн хөнгөн, 7 хүний бие хүндэвтэр байна. 

  • 30 October

    Төрийн албаны хууль зөрчсөн томилгоо хийхгүй байхыг ТАЗ-өөс зөвлөлөө

    Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнгээр нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг байгуулж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг сонгох, нэр дэвшүүлэх, томилох үйл ажиллагаатай холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс зөвлөмж гаргажээ. Бүх шатны Засаг даргад нэр дэвшүүлэхдээ хуульд заасан болзол, шаардлагыг бүрэн хангасан иргэнийг санал болгохыг бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд, Төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч …

  • 30 October

    ГХЯ-наас “Чингис хаан” монгол хаадын музей байгуулах ажлын хүрээнд цахим форум зохион байгуулав

    “Чингис хаан” монгол хаадын музей байгуулах Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ГХЯ, Соёлын яамтай хамтран хилийн чанадад суугаа ДТГ-уудтай “цахим форум” 10 дугаар сарын 29-нд зохион байгуулав. Соёлын сайд С.Чулуун тус арга хэмжээнд оролцож, музей байгуулах ажлын явц болон “Гадаадын улс орнуудаас бүрдүүлэх, хуулбарлах эд өлгийн зүйлсийн жагсаалт”-ын талаар мэдээлэл өгч, тодорхой заавар, зөвлөмжийг хүргүүллээ. ДТГ-ууд авч хэрэгжүүлж буй ажлаа …

  • 30 October

    О.Бэлгүтэй: Энэ хослол надад зохиж байна уу гэж асуутал худалдагч эгч “Та Бурхан багш мөн үү” гэсэн

    MNB-ийн цоо шинэ бүтээл Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан бүтээсэн “Давхар цагаан шугам” онц сонирхолтой телевизийн олон ангит уран сайхны киноны Улсын мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, хошууч Сүхдоржийн дүрийг бүтээсэн МҮОНТ-ийн Кино, орчуулгын нэвтрүүлгийн албаны Орчуулгын найруулагч, дуу оруулагч-жүжигчин О.Бэлгүтэйг “Редакцын зочин” буландаа урьж ярилцлаа. Тэрбээр МҮОНРТ-ийн “Босго тотго” 60 ангит, “Нарны жим” 55 ангит сериал …

  • 30 October

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар, 31-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 2020 оны 10 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад …

  • 29 October

    ВИДЕО: Нийслэлийн 381 жилийн ойг тохиолдуулан “Хотын уянга” дууг бүтээжээ

    Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ой өнөөдөр тохиож байгаа билээ.  Тэгвэл энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан “Хотын уянга” хэмээх дууг гаргажээ.Түүхийг сөхөн харвал 1639 онд нүүдлийн Өргөө цогцолж шашны төв байсаар 1778 онд одоогийн Сэлбэ голийн эрэгт нүүдэллэн ирж хөдөлгөөнгүй суурьшин, шашин ба улс төр, худалдааны хот болон тэлсээр өнөөгийн Улаанбаатар хот буй болсон билээ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 1,539,810 хүн амьдарч байна.  1639 …

  • 29 October

    Г.Гантулга: Замын цагдаа камерын хяналтын төвтэй холбогдон жолооч нарыг гарцаар саадгүй нэвтрүүлэхийг зорьж ажилладаг

    Алба хаагчдын ажил, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилдэг зохицуулагч 2020” ур чадварын тэмцээн 38 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд С.Пүрэв ахлагчтай Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчид тэргүүлсэн юм. Тэргүүлсэн багийн гишүүн Замын цагдаагийн зохицуулагч, дэслэгч Г.Гантулгатай ярилцлаа. -“Шилдэг зохицуулагч 2020” тэмцээнд амжилттай оролцож багаараа тэргүүн байр эзэлсэнд …

  • 29 October

    Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа

    Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын  дарга асан Б.Хурц нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр (2020.10. 29)  Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хоёр дахь өдрөө  боллоо.  Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох …

  • 29 October

    Нийслэлийн 381 жилийн ойн Хүндэтгэлийн концерт боллоо

    381 жилийнхээ шаcтир түүхийг бичиглэж яваа нийслэлчүүд энэ өдрүүдэд ойн баяраа хүндэтгэл бахархал, бүтээлч ажил, өрнүүн амжилтаар дүүрэн тэмдэглэж байна. Нийслэлийн 381 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт өнөөдөр Соёлын төв өргөөнд болж, Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Морин хуурын чуулга, нийслэлийн “Улаанбаатар” чуулга, Улсын филармони, “Баянмонгол” чуулга, Монгол Улсын консерватори зэрэг мэргэжлийн …

  • 29 October

    Нийтийн дуучид болон яруу найрагчдын хамтарсан “Амраг намар” нэртэй нэгдсэн тоглолт болно

    Нийтийн дуучид болон яруу найрагчдын хамтарсан “Амраг намар” нэртэй нэгдсэн тоглолт болно. Уг тоглолтоор Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, МУСТА , яруу найрагч Баянмөнхийн Болорцэрэн уран бүтээлийн сүүн хадгаа үзэгч олондоо барих аж. Тоглолт энэ сарын 31-ний бямба гарагт 19:00 цагаас “UB palace”-т болох юм. Тоглолтод: МУСТА Л.БанзрагчМУСТА Б.НаранцогтМУСТА Э.ЧулуунчимэгМУСТА Э.ТөрмандахДуучин С.БахатДуучин Г.ЭнхнаранДуучин Г.МашбатДуучин Б.СолонгоНоён Бондгор хань Б.Золзаяагийн хамтЯруу найрагч Б.ИчинхорлооБяцхан авьяастан Б.Бат-Энэрэл …

  • 29 October

    Нийслэлийн 381 жилийн ойд зориулсан барилдаанд улс, аймгийн цолтой 256 бөх зодоглов

    Нийслэлийн түүхт 381 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа. Нийслэлийн өдөрт зориулсан уламжлал болгон зохион байгуулагддаг тус барилдаанд шинэ аварга П.Бүрэнтөгсөөр магнайлуулсан 256 бөх авхаалж самбаа, хурд хүчээ сорин барилдсанаас Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын шинэ заан М.Бадарч 8 даван түрүүлж, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Дүнжингарав …

  • 29 October

    Шуурхай штаб:Тусгай дугаарын утсанд 97,405 дуудлага хүлээн авч, холбогдох мэдээллээр ханган ажиллалаа

    Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн холбогдолтой мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэрэглэгчдэд хүргэх, мөн иргэдээс ирүүлсэн санал, гомдол, бусад мэдээллийг хүлээн авах зорилгоор 2020 оны 03 дугаар сарын 10-аас эхлэн 18001105 318277, 263554 тусгай дугаарын утсыг 24 цагаар ажиллуулж байна.   Тус дугаарыг ажиллуулж эхэлснээс хойш нийт 97,405 дуудлага, гомдол мэдээллийг хүлээн авч, холбогдох мэдээллээр ханган …