Мэдээ мэдээлэл

September, 2020

  • 21 September

    Н.Баярчимэг: Миний боловсрол Монголд хэрэгтэй

    Эгэл жирийн амьдралаас өөрийн хичээл зүтгэл, тууштай шаргуу хөдөлмөрөөр амжилтаа ахиулсаар яваа шилдэг залуу боловсон хүчин Н.Баярчимэгтэй ярилцлаа. “Миний боловсрол Монголд хэрэгтэй” гэсэн түүний зоримог үг өөрийн эрхгүй сэтгүүлч миний анхаарлыг татав. АНУ-д магистр хамгаалж, Люксембургийн хамтын ажиллагааны нийгэмлэг болон Харвардад мэргэжил дээшлүүлж, хууль эрх зүй, олон улсын бизнесийн удирдлага, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж, томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийн удирдлагын багт …

  • 21 September

    Төвлөрсөн PACS нээлтээ хийлээ

     2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр Төвлөрсөн PACS-ийн нээлтийн үйл ажиллагаа Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт болж, Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар оролцлоо.  Дэлхийн банкны санхүүжилттэйгээр Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам төвлөрсөн PACS буюу ДҮРСИЙГ ДАМЖУУЛАН ХАДГАЛАХ ТӨВЛӨРСӨН СИСТЕМ-ийг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын …

  • 21 September

    Будапэшт хотноо уран бүтээлч Э.Отгонбаярын “Хязгааргүй” нэртэй бие даасан үзэсгэлэн нээгдлээ

    Унгар улсын Будапэшт хотын Юожэфваароши галерейд есдүгээр сарын 4-нд Эршүүгийн Отгонбаярын “Хязгааргүй” нэртэй бие даасан үзэсгэлэнгийн нээлт боллоо. Үзэсгэлэнг модератор Биллинг Дьөндьигийн хэлсэн үгээр нээн, Шомфай Кара Даавидын буриад хөөмийгийн тоглолтоор үргэлжлэв. Мөн Шипош Эндрэ урлагийн философич ОТГО зураачийн уран бүтээлийн тухай ярьж, үзэгч олонтой бодол саналаа хуваалцлаа. Энэ үеэр Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд З. Батбаяр уран бүтээлч Э.Отгонбаярт …

  • 21 September

    Ч.Уранхолбоо: Хүн өөрөө өөрийнхөө л хамгийн том өрсөлдөгч

    UGLUU.MN сайтын “ӨГЛӨӨНИЙ ЗОЧИН” ярилцлагын өнөөдрийн зочин “Хөөрхөн дэлхий” ТББ-ын Тэргүүн, “Tara Vision” агентлагийн үүсгэн байгуулагч Ч.Уранхолбоо байлаа.

  • 21 September

    Олон Улсын Оюутны спортын өдрийг Монгол улсад тэмдэглэн өнгөрүүллээ

    ЮНЕСКО-гийн 2015 оны 11 сарын Ерөнхий Ассамблейн чуулганы хурлын тогтоолоор жил бүрийн 09 сарын 20-ны өдрийг “Олон улсын оюутны спортын өдөр” (ОУОСӨ) болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Олон улсын оюутны спортын холбооноос (ОУОСХ) энэхүү санаачлагыг дэмжин, улс орныхоо гишүүн холбоод, Засгийн газрын байгууллага, ИДСК-тэй хамтран 2016 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэх болсон. Өнгөрсөн хугацаанд Монголын оюутны спортын холбооноос (МОСХ) 2016 онд Ази тивийн оюутны …

  • 21 September

    Б.Лхагвасүрэн:Төв банк зээлийн тасалдал үүсгэхгүй байх, хүүг бага түвшинд хадгалахыг зорьж байна

    Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй Мөнгөний бодлогын хорооны 9-р сарын хурлын шийдвэр (Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 8% болгохын зэрэгцээ Төв банк урт хугацаат репо хэрэгсэл нэвтрүүлэхээр болсон) болон макро эдийн засгийн талаар ярилцлаа. -Төв банк энэ жил бодлогын хүүг 3 дахь удаагаа бууруулж 8% болголоо. Энэ удаагийн мөнгөний бодлогын шийдвэр юунд чиглэж байна вэ? – Ковид 19-оос үүдэлтэй эдийн засгийн хүндрэлээр иргэд болон …

  • 21 September

    Үндэсний номын баяр дөрвөн номинацаар нэмэгдэж, шилдгүүдээ тодрууллаа

    Өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдэд албан ёсоор нээлтээ хийсэн “Үндэсний номын баяр” 28 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө. Тус баярын ач холбогдлыг үнэлэн анх Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 158 дугаар Зарлигийн дагуу УИХ-ын даргын ивээл доор жил бүрийн энэ өдрүүдэд зохион байгуулагддаг болсон. Номонд дуртай зохиолч, яруу найрагч, орчуулагч, уншигчдын хүсэн хүлээдэг энэхүү баяр нь …

  • 21 September

    МАН-ын хяналтын ерөнхий хорооны даргаар Б.Баярбаатар сонгогдлоо

    Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хороо намын дүрмийн биелэлт, боловсон хүчний бодлогын хэрэгжилт, намын байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавихаас гадна намын гишүүдээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх, нам, түүний гишүүдийн нэр төрийг хамгаалах, намаас төрийн болон намын удирдах албан тушаалуудад санал болгож сонгогдож, томилогдсон гишүүдийн ёс зүйн зөрчлийг шалгаж дүгнэлт гаргах гэх мэт эрх үүрэгтэй. Хяналтын Ерөнхий Хороог …

  • 21 September

    Сургуулийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ

    Энэ хичээлийн жилд нийслэлийн төвийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын 31 сургуулийн 35 чиглэлд “Сургуулийн автобус” өнөөдрөөс үйлчилж эхэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж буй юм. Замын түгжрэлийг бууруулах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эцэг эхчүүдийн ажлыг хөнгөвчлөх гээд олон давуу талтай энэхүү …

  • 21 September

    Дорнод, Ховд аймагт газар хөдөлжээ

    Дорнод аймгийн Матад сумын “Тосон-Уул” гэдэг газар өчигдөр 16:37 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Матад сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ариунтуяагаас тодруулахад “Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй. Учирсан хохиролгүй” гэж мэдээллээ. Мөн Ховдаймгийн Алтай сумын Барлаг багийн “Аргалантай-Уул” гэдэг газар өчигдөр 18:42 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Ховд аймгийн Онцгой …

  • 21 September

    Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн 2 дугаар үе шатыг хэрэгжүүлж эхэллээ

    Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Байгаль орчин аялал жуулчлалын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын хүрээлэн болон Байгаль орчны Мэдээлэл сургалтын төв ТББ-тай хамтран Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн 2-р үе шатыг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү төслийг 2020-2022 онд хэрэгжүүлэх бөгөөд төслийн 1 дүгээр үе шатны үр дүн, ололт амжилтыг бататгах, Тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг интеграцчилах үйл ажиллагааг улам бүр сайжруулан бэхжүүлэхэд …

  • 21 September

    Хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн арга хэмжээний нээлт боллоо

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Цагдаагийн ерөнхий газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага,  JCI Mongolia байгууллагын хамтран хэрэгжүүлж байгаа “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн арга хэмжээний сарын аяны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, дэд дарга Б.Халиун, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Итгэл, ЦЕГ-ын …

  • 21 September

    Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 256 иргэн эх орондоо ирнэ

    Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:45 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрчээ. Тус нислэгээр 256 иргэн эх орондоо ирсэн бөгөөд 61 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 16 нь өндөр настан, 38 нь эрүүл мэндийн шалтгаантай, 141 нь бусад шалтгаантай иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Намуун”, “Тайж”, “Зүчи” зочид буудалд тусгаарлах бөгөөд тусгай үүргийн …

  • 21 September

    Баян-Өлгий аймагт сүүлийн дөрвөн жилд зургаан махны үйлдвэр байгуулагджээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ тус аймгийн “Азат Халал” махны үйлдвэрээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. 1996 онд байгуулагдсан “Азат” ХХК нь малын түүхий эд, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2016 онд “Азат Халал” махны үйлдвэрийг Өлгий суманд байгуулсан байна. Тус үйлдвэр нь олон улсын стандартын шаардлага хангасан халал аргаар мах, махан …

  • 21 September

    УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндэсний номын баяр”-т оролцож, номын зүтгэлтнүүдэд өөрийн нэрэмжит “Мэргэн ном” цомоо гардууллаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор хоёр  дахь жилдээ зохион байгуулагдаж буй 28 дахь удаагийн “Үндэсний номын баяр-2020”(2020.09.19) Д.Сүхбаатарын талбайд “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриатайгаар нээлтээ хийлээ.  Энэ сарын 18-наас 10 дугаар сарын 04-ний өдрүүдэд үргэлжлэх энэхүү номын баярыг жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг уламжлал тогтоод хэдийнэ 14 жил болжээ. Энэ удаагийн номын баяраар бүх нийтийн ном …