Мэдээ мэдээлэл

September, 2020

  • 5 September

    ХНХЯ: Авлигатай тэмцэх газартай авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн болон холбогдох албаны ажилтнуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар салбарын нөхцөл байдлын талаар танилцуулж, цаашид хамтран ажиллах, анхаарах асуудлын талаар харилцан санал солилцлоо. Энэ үеэр яам, агентлаг, байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэй, шилэн болгохтой холбоотойгоор нийгмийн салбарын цахимжуулалтыг бүх талаар дэмжиж ажиллахаа …

  • 5 September

    БНХАУ манай улсад 100 мянган ширхэг амны хаалт хандивлалаа

    Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт коронавируст халдварын тархалттай тэмцэхэд үзүүлэх 3-р ээлжийн тусламжийг  хүлээлгэн өгөв. Энэ удаагийн тусламжаар 100,000 ширхэг нарийн шүүлтүүртэй N95 амны хаалтыг Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. Өмнө нь коронавируст халдвартай тэмцэхэд БНХАУ-аас манай улсын Засгийн газарт лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, амны хаалт зэрэг тусламжийг мөн хүлээлгэн өгсөн билээ.

  • 5 September

    ХНХЯ: Конрад-Аденауэр-Сантай хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Конрад-Аденауэр-Сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Йохан Фурманныг хүлээн авч уулзлаа. Конрад-Аденауэр-Сан нь ХНХЯ-тай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэлээр хамтран ажилладаг бөгөөд цаашид хэрхэн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бэхжүүлэх талаар санал солилцлоо. Конрад-Аденауэр-Сан нь 1993 оноос эхлэн Монгол Улсад өөрийн Суурин төлөөлөгчөө томилон ажиллуулж буй ХБНГУ-ын улс төрийн сан юм. Тус сан нь нийгэм, эдийн засгийн хүрээнд …

  • 5 September

    Б.Отгонсүх: Нийтийн тээврээр маскгүй зорчихгүй байхыг анхааруулъя

    Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өчигдөр буюу есдүгээр сарын 04-ний өдөр нийтийн Тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, орлогч дарга Х.Булгаа болон тус газрын Хяналт шалгалтын хэлтсийнхэнтэй нийтийн тээврийн үйлчилгээ, цаг үеийн асуудлаар хуралдаж, үүрэг чиглэл өглөө. Уулзалтаар Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх “Нийслэлд 600-650 мянган иргэн нийтийн тээврээр зорчиж байна. Нийтийн тээврээр зорчиж буй зорчигчдын аюулгүй байдал, үйлчилгээ, цэвэрлэгээг сайжруулан …

  • 5 September

    М-Си-Эс Групп “Өв Эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд 1.7 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгожээ

    Үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв Эрдэнэ” хөтөлбөр 2019 оноос хэрэгжиж эхэлснээс хойш Чойжин ламын сүм болон Богд хааны ордон музей, Занабазарын музей, Амарбаясгалант хийд тэргүүтэй долоон төсөлд нийт 1.7 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байна. Уг тэтгэлэгт хөтөлбөрийг М-Си-Эс Групп 25 жилийн ойгоороо санаачлан эхлүүлж, санхүүжүүлж байгаа бөгөөд хэрэгжүүлэгчээр Монголын Урлагийн …

  • 5 September

    Оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим картаа яаж авах вэ?

    Их, дээд сургуулийн оюутнуудын хичээл 10 дугаар сарын 5-наас эхэлнэ. Тиймээс оюутнуудад нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн картыг шинээр олгох, сунгах ажлыг зохион байгуулж эхэлжээ. 2020-2021 оны хичээлийн жилд оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим картыг хэрхэн авах тухай мэдээллийг хүргэж байна. Оюутнуудад автобусны картыг шинээр олгох Шинэ оюутнуудад нийтийн тээврийн цахим картыг шинээр олгоно. Их, дээд сургуулиуд шинэ картын …

  • 5 September

    ЭМЯ: Цар тахлаас урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг 21 аймаг, 9 дүүргийн эмнэлэгт хүлээлгэн өглөө

    Дэлхийн дахинаа тархаад буй КОВИД-19 цар тахлын эсрэг Монгол Улс оновчтой арга хэмжээ хэрэгжүүлж буй хэдий ч ДЭМБ-аас Монгол Улсыг халдвар тархах өндөр эрсдэлтэй орны тоонд байгааг анхааруулсан.Агаар дуслын замын цар тахлын үед зүрх судасны өвчтэй хүмүүс болон зүрх судасны мэргэжилтнүүд халдвар авах, өвчлөх, түгээх хамгийн их эрсдэлтэй байгааг олон улсын туршлагаар нотлогдож байна. Тус халдвараар өвчилсөн зүрх судасны өвчтэй …

  • 5 September

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

    Малчид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орж, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна. 2020 оны 09 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 ц­аг хүртэл: Төв болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсэг болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун …

  • 4 September

    Тээвэрчдийн хотхоны барилгын гүйцэтгэл 80 хувьтай үргэлжилж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийн хамт өнөөдөр/2020.09.04/ Өмнөговь аймагт ажиллаж байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын Өмнөговь аймагт хийгдэж буй барилгын ажил хэрхэн өрнөж буй, Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн явц байдал, нүүрс тээврийн замын дагуу баригдаж буй Тээвэрчдийн хотхоны барилгын гүйцэтгэлийг шалгаж, Эрдэнэс Тавантолгой компанийн ажилтан албан хаагчидтай уулзлаа. Засгийн газраас нийслэл Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлээр …

  • 4 September

    Скайтел компани хүний эрхийн боловсролд шинэ технологийг нэвтрүүлнэ

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Скайтел компанийн үүрэн холбоо, IPTV, SkyGo зэрэг үйлчилгээгээр дамжуулж Монгол Улсад хүний эрхийн түгээмэл соёлыг төлөвшүүлэх, иргэд, олон нийтийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулах зорилгоор “Скайтел” ХХК-тай хамтран ажиллах Санамж бичгийг 2020 оны 09 дүгээр сарын 04-нд байгууллаа. Талуудыг төлөөлж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн …

  • 4 September

    Ц.Мөнхцэцэг: Төрөөс баримтлах боловсролын бодлого хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй боловсрол олгоход анхаарахад чиглэх ёстой

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг нарын санаачилгаар “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2020.09.04/ боллоо.   Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль зэрэг их дээд сургуулиуд,  Нийслэлийн Ерөнхий боловсролын дунд сургуулиуд, Боловсролын реформ хөдөлгөөн зэрэг олон нийтийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцлоо.  …

  • 4 September

    Т.Мөнхсайхан:Хавдрын эрсдлийг бууруулах, сэргийлэх интервэнцийг тэргүүлэх чиглэл болгоно

    Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрөлийг сааруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан  наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа  шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна.Уулзалтанд ЭМЯ-ны харьяа газар, хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд, Нийслэл, дүүргийн эмнэлгийн удирдлагууд оролцож байна.Өнөөдрийн уулзалтаар Хавдар Судлалын Үндэсний төвийн Ерөнхий захирал, АУ-ны …

  • 4 September

    Гол, мөрний усны түвшин 25-45 см даван хүчтэй үерлэж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 9 дүгээр сарын 4-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 45-165 см даван үерийн түвшинд дөхөн үерлэж байна.   Мөн Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Ерөө, зүүн хажуугийн Хэрлэн, Улз, Увс нуурын савын Хархираа, Чигж, Алтай нуруунаас усжих …

  • 4 September

    “Эх орон надаас эхэлнэ” уралдааны шилдэг оролцогчдыг урамшууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Хүүхдийн баярыг тохиолдуулан зарласан “Эх орон надаас эхэлнэ” сэдэвт гар зураг, зохион бичлэгийн уралдааны шилдэг оролцогчдод хичээлийн шинэ жилийн нээлт – “Эрдмийн баяр”-ыг тохиолдуулан өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг гардууллаа. Коронавируст цар тахлын улмаас удаан хугацаагаар цахим хичээл үзсэн хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, бие биенээсээ суралцах замаар оюун сэтгэлгээ, …

  • 4 September

    Амралтын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орно

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ амралтын өдрүүдэд буюу 5-нд  баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.   Салхи ихэнх хугацаанд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 …