Мэдээ мэдээлэл

April, 2020

  • 8 April

    Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд үндэсний инновацийн шагнал олгоно

    Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Үндэсний инновацийн шагнал” олгоно. Үндэсний инновацийн шагнал нь “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” гэсэн төрөлтэй байна. Шилдэг инновацийн бүтээгдэхүүний шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө байсан бүтээгдэхүүнээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, орчин үеийн технологи, мэдлэгт түшиглэсэн, импортыг орлох, экспортод чиглэсэн техник, технологи, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг …

  • 8 April

    “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ын хэрэгжилттэй танилцана уу

    Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийн хэрэгжилтийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дараагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах шаардлага бий болсон. Дараагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг “Үнэлгээ дүгнэлт, …

  • 8 April

    Он гарсаар 19 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ

    Он гарсаар 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий зэрэг 6 аймгийн 17 суманд нийт 19 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна. Түймрийн улмаас  51.018 га талбай, 3 айлын өвөлжөө шатжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ой, хээрийн гал түймрийн дуудлага 26.4 хувиар, хохирлын хэмжээ 40.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.   Иймд, …

  • 8 April

    НОБГ: Гал унтраах тусгай зориулалтын автомашины чанга яригчаар зөвлөмж хүргэж, ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ

    Коронавируст /KOBИД-19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Онцгой байдлын газраас Гал түймэр унтраах, аврах ангийн гал унтраах тусгай зориулалтын автомашины чанга яригчаар хоёр цагийн турш зөвлөмж хүргэж, ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ. Нийт Гал түймэр унтраах, аврах 16 ангийн 20 автомашин хотын томоохон гудамж талбайн 20 чиглэлд 45 албан хаагч иргэдэд чанга яригчаар зөвлөмж хүргэж, халдваргүйжүүлэлтийг хийлээ  гэж нийслэлийн Онцгой байдлын …

  • 8 April

    Нэг хүн л хорио цээрийн дэглэм зөрчихөд үүнээс улбаалан тэрбум тэрбумаар хэмжигдэх зардал гарах уршигтай

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.08) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 10 цаг 29 минутад эхэлж, “Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Сангийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын …

  • 8 April

    “Эсмия” эмийг худалдаанаас татан авлаа

    Бүгд Найрамдах Унгар Улсын Гедеон Рихтер НХН болон Европын эмийн агентлагийн судалгаагаар“Эсмия” /улипристал ацетат/ 5мг шахмал эмийг хэрэглэсэн өвчтөнүүдийн элгэнд гэмтэц үүсгэх магадлал тогтоогдсон тул судалгааны эцсийн дүн гарах хүртэл тус эмийг хэрэглэхгүй байх зөвлөмжийг Европын эмийн агентлагаас 2020.03.13-ны өдөр гаргасан. Үүний дагуу Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас “Эсмия” эмийг дотоодын зах зээлээс буцаан татан авалт хийгээд байгаа …

  • 8 April

    Нийслэлийн халамж асрамжийн төвүүдэд дөрөв дэх удаагийн ариутгал хийгдлээ

    Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээний төв, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв, халамж асрамжийн төвүүдэд амьдарч байгаа хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, бэлэн байдлыг хангах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дөрвөн удаагийн ариутгал халдваргүйтгэлийн ажлыг нийт 30 объектын 70.800 м2 талбайд хийгдлээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг Хүүхдийн халамж асрамжийн 17 байгууллагын 28 төвд 864 хүүхэд  амьдарч байна. Халамж асрамжийн …

  • 8 April

    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттерес уриалга гаргалаа

    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттерес дэлхийн улс орнуудад хандан охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэх, таслан зогсоохыг COVID-19 цар тахлын эсрэг авах арга хэмжээнийхээ цөм болгохыг уриалав. Тэрбээр COVID-19 тахал нь дэлхий даяар ​​үнэлж баршгүй зовлон зүдүүр, эдийн засгийн сүйрэлд хүргэж байна гээд хүчирхийлэл нь байлдааны талбараар хязгаарлагдахгүй бөгөөд олон олон охид, эмэгтэйчүүдийн хувьд хамгийн аюулгүй байх ёстой гэр бүлийн …

  • 8 April

    Сингапур Улсын “Темасек” олон улсын сангаас 3000 ширхэг оношилгооны төхөөрөмжийг хандивлав

    Шинэ төрлийн коронавирусын халдварт өвчний тархалт дэлхий дахинаа хурдацтайгаар өсөн нэмэгдэж буй өнөө үед энэхүү халдварт өвчнийг түргэн шуурхай, найдвартай аргаар оношлох нь улс бүрийн хувьд чухал асуудал юм. Бүгд Найрамдах Сингапур Улсын судалгаа, шинжилгээний А*СТАР агентлагийн шинжээчид Fortitude 2.0 багц тестийг зохион бүтээж, улмаар тус улсын эмнэлэгүүдэд нэвтрүүлжээ. Энэхүү оношилгооны 3000 тестийг Сингапур Улсын “Темасек” олон улсын сангаас Монгол …

  • 8 April

    6000 ШИРХЭГ АМНЫ ХААЛТЫГ УЛСЫН ОНЦГОЙ КОМИССТ ХАНДИВЛАХААР БОЛЛОО

    БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн гүйцэтгэгч  Чайна Тисижу Сивил Инженеринг группээс нийгмийн хариуцлагын хүрээнд Барилга, хот байгуулалтын яаманд 6000 ширхэг амны хаалтыг хүлээлгэн өглөө. Энэ үеэр БХБЯ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайханаас Чайна Тисижу Сивил Инженеринг групп ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж, энэхүү амны хаалтуудыг шинэ короновирустай тэмцэх үйлсийн тэргүүн эгнээд зүтгэж …

  • 8 April

    Төрийн олон талт үйлчилгээг гэр хороолын иргэд дэргэдээсээ авна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн дэд бүтцийн салбарт хийгдэж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа. Хотын Захирагч хэдэн сарын өмнө энд ажиллахдаа “Бизнес Инкубатор” сургалтын төвийн барилгын гүйцэтгэгчид хандан хана, хаалга, хаалганы бариулаас шалны хулдаас хүртэл чанаргүй, стандартад нийцэхгүй материалаар хийсэн байгааг нэн даруй солих, чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүнээр өөрчлөх …

  • 8 April

    УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Цэрэнбат найман хуулийн төсөл өргөн барив

    Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Цэрэнбат Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн болон гишүүний бүрэн эрхийн хүрээнд өөрийн санаачлан боловсруулсан хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр (2020.04.07) өргөн барилаа. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, боловсруулсан түлшний үнийг түүхий …

  • 8 April

    Улаанбаатарт өдөртөө 12 хэмийн дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, салхи шуургатай байх тул ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байна. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар үүлшиж, зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд …

  • 7 April

    Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр (2020.04.07) Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтын 3 дугаар зүйлд нийтийн эрүүл мэндийн хамралтыг нэмэгдүүлэх, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д “зонхилон тохиолдох халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийн тархалт болон сэргийлж …

  • 7 April

    Иргэд Чех Улсад ажилласан хугацаандаа төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох боломжтой болно

    Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр (2020.04.07) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Өнгөрөгч оны судалгаагаар Бүгд Найрамдах Чех Улсад 8813 монгол иргэн ажиллаж, сурч байна. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээллээр нийт …