Мэдээ мэдээлэл

April, 2020

  • 12 April

    УОК: Амны хаалтгүй иргэдэд зах, худалдааны төв үйлчлэхгүй

    Улсын Онцгой комиссын шийдвэрээр “Амны хаалтаа зүүцгээе” аяныг ирэх сарын 31 хүртэл үргэлжлүүлэх, амны хаалтгүй иргэдэд зах, худалдааны төв үйлчлэхгүй байх шийдвэр гаргалаа.  Мөн олон нийтийн байцаагч нарын тоог нэмэгдүүлэх, БНСУ руу хийх нислэгийг бэлтгэл ажлаа сайтар хангасны дараа дахин хэлэлцэхээр боллоо. Түүнчлэн ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй монгол иргэдийг татан авахаар шийдвэрлэсний дагуу 300 гаруй иргэдийг Алтанбулаг боомтоор зохион айгуулалттайгаар улсын хилээр …

  • 12 April

    Covid-19: Их Британи 200 сая фунтыг улс орнуудад хандивлалаа

    Их Британи шинэ төрлийн коронавирусийн эсрэг тэмцэж буй хөгжиж буй улс орнуудад туслах зорилгоор 200 сая фунт стерлингийн тусламж илгээхээр болжээ.Их Британийн Олон улсын хөгжлийн салбарын нарийн бичгийн дарга Анн-Мари Тревелян хэлэхдээ, эрүүл мэндийн тогтолцоог хилийн чинадад сайжруулснаар Их Британи халдварын “хоёр дахь давалгаа” -наас урьдчилан сэргийлэх болно хэмээжээ.Одоогийн байдлаар Их Британи улс “Сovid-19” цар тахал өвчний эсрэг нийт 774 …

  • 12 April

    Дэлхий дахинд ажилгүйдлийн түвшин нэмэгдэнэ

     Өнгөрсөн онд ажилгүйчүүдийн тоо 188 саяд хүрсэн бол 2020 онд энэ тоо 2.5 саяар нэмэгдэнэ хэмээн Олон улсын Хөдөлмөрийн байгууллага таамаглаж байна. “Ажилгүйдлийн түвшин сүүлийн 9 жилийн хугацаанд ерөнхийдөө тогтвортой хэвээр байгаа хэдий ч эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь ажиллах хүчин тасралтгүй өсөж, ажилд орохыг хүссэн хүн бүрийг хүлээн авах шинэ ажлын байр хүрэлцэхгүй гэсэн үг юм” хэмээн илтгэлд дурджээ.Хөдөлмөрийн зах зээлд …

  • 11 April

    Төв цэвэрлэх байгууламж эвгүй үнэрээ шийдлээ, харин нийслэлчүүдийн дадлаа өөрчилж, соёлжих ээлж ирэв

    Нийслэлчүүдийг шаналгадаг байсан Төв цэвэрлэх байгууламжаас гардаг эвгүй үнэр нэгэнт шийдэгджээ. 2018 оны сүүлээс цэвэрлэх байгууламж шинэ технологи нэвтрүүлж, бохир уснаас гаргаж байгаа 98 хувийн чийгшилтэй лагийг усгүйжүүлдэг дамжлагатай болсон байна. Тиймээс Төв цэвэрлэх байгууламжаас гарч байсан эвгүй үнэр үгүй болжээ. Өөрөөр хэлбэл Төв цэвэрлэх байгууламжийнхан нь 50 гаруй жилийн хугацаанд бохирын шугамаар хүлээн авч буй уснаас гарч буй лагийг …

  • 11 April

    Цар тахлын улмаас нэг тэрбум гаруй хүн ажилгүй болж магадгүй гэв

    Шинэ коронавирусний цар тахлын улмаас дэлхий даяар нэг тэрбум гаруй хүн ажилгүй болж магадгүй. Энэ тооцооллыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасныг “Блүүмберг” агентлаг дамжууллаа. “Цар тахлаас болж тэрбум гаруй хүн ажлаа алдахаас гадна цалин нь буурч болзошгүй. Ялангуяа зочид буудал, нийтийн хоол, төрөл бүрийн үйлдвэрлэл, жижиглэн худалдааны салбар өртөх эрсдэл өндөр байна. Эдгээр салбарын ажилтнуудын ажлын цаг багасахаас цалин буурах, …

  • 11 April

    АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 17 саяар өслөө

    Мужийн Төрийн үйлчилгээний байгууллагууд ачааллаа дийлэхгүй байгаа тул зарим өргөдлийг бүртгэж амжаагүй, бодит ажилгүйдэл улам өндөр үзүүлэлттэй байж болзошгүй байгаа ажээ. Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жеромм Пауэлл “Жилийн доод түвшинд байсан ажилгүйдэл эрчимтэй өсөх нь гарцаагүй. Хэдий тийм боловч ажилгүйдэл удаан хугацаанд өндөр түвшинд тогтохгүй” гэж мэдэгдлээ. “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон эдийн засагчийн дүгнэлтээр АНУ-д ажилгүйдэл аль хэдийн 13 хувьд хүрсэн …

  • 11 April

    Мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-д хэрхэн экспортлох вэ?

    Хөдөө аж ахуйн болон хүнсний бүтээгдэхүүний худалдаа хийх үндсэн нөхцөл нь тухайн бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, хорио цээрийн шаардлагыг хангах явдал юм. Тухайн  бүтээгдэхүүнд  тавигдах  шаардлагын  талаар худалдаа  хийгч  хоёр  талын хооронд  урьдчилан  тохирсон  хэлэлцээр,  протоколыг  байгуулдаг.  Энэхүү  баримт бичгийн  үндэслэн,  түүнд  тусгагдсан нөхцөл  шаардлагыг  хангасан  бараа бүтээгдэхүүнийг нэгээс нөгөө рүү оруулах, дамжуулан өнгөрүүлэх зөвшөөрөл олгох байдлаархудалдаа хийдэг практикыг дэлхийн …

  • 11 April

    Европын холбоо 500 тэрбум еврог COVID-19-тэй тэмцэхэд зарцуулна

    Европын улс орнуудад коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан Европын холбооноос тус өвчинтэй тэмцэхэд 500 тэрбум евро зарцуулахаар болжээ. Энэхүү мэдээг “Eurogroup”-ийн захирал Марио Сентено өчигдөр зарласан байна. Батлагдсан төсөв нь Европын төв банкны шаардсанаас бага хэмжээ юм. Тус банк хямралыг зохицуулахын тулд 1.5 их наяд евро шаардлагатай гэх тооцоог гаргаад байжээ. Францын санхүүгийн сайд Бруно Ле Мэйр энэ удаагийн …

  • 11 April

    Кинонуудын нээлтийн тов хойшлогдлоо: “Mulan”, “The French Dispatch” болон бусад

    Коронавирусийн улмаас дэлхий дахинаа улс орнууд карантин зарлаж, кино театрууд үйл ажиллагаагаа түр зогсоох шаардлагатай болсон билээ. Энэ нь мэдээж кино урлагийн салбарт шууд нөлөөлж, тун удахгүй нээлтээ хийх учиртай байсан өндөр хүлээлттэй кинонууд нээлтийн товоо хойшлуулахад хүргээд байна.Үзэгчдийн сэтгэлийг бага ч болов тайтгаруулах үүднээс Disney студи томоохон бүтээлүүдийнхээ шинэ нээлтийн товыг тодорхой болгон, саяхан Vanity Fair сэтгүүлд мэдээллээ өгчээ. Жишээ нь …

  • 11 April

    “Би хариуцлагатай аав, ээж” фэйсбүүк постын уралдааны дүн гарлаа

    Гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд “Би хариуцлагатай аав ээж“ аяныг Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хэрэгжүүлж байна. Энэхүү аяны хүрээнд “Би хариуцлагатай аав, ээж” фэйсбүүк постын уралдааныг хоёрдугаар сарын 17-оос гуравдугаар сарын 17-ыг хүртэл зохион байгуулж, дүнгээ гарган шагналыг гардууллаа.  Шагнал гардуулах үеэр Нийслэлийн гар бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон …

  • 11 April

    Д.Будзаан: Улсын хэмжээнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 5.3 хувиар буурсан

    “Хүүхэд хамгаалагч” төслийг 2020 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болсон. Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаанаас “Хүүхэд хамгаалагч” төслийн 2019 оны үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар тодрууллаа. “Хүүхэд хамгаалагч төсөл” 2019 оноос хэрэгжиж эхлэсэн. Ямар үр дүнд хүрсэн бэ? “Хүүхэд хамгаалагч” төсөл анх 2018 онд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт нэг сарын хугацаатай туршилтаар …

  • 11 April

    Шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгөв

    Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Өнжмөл шар өвсний шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай” А/487 дугаар захирамж гарлаа.  Тус захирамжийг НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын  удирдах бүрэлдэхүүнд танилцуулан, үүрэг чиглэл өгсөн юм.  Энэ хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийг 5 дүүргийн ногоон бүсэд …

  • 11 April

    Covid19-ийн халдвар дэлхийн 213 улс орон, бүс нутагт бүртгэгдлээ

    Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит мэдээлэл болж өнгөрлөө. Шинэ төрлийн коронавирусийн халдвараар дэлхий дахинд нийт 1,698,323 тохиолдол бүртгэгдэж, 102,696 хүн энэ өвчний улмаас нас барсан бол 376,254 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхийн 213 улс орон, бүс нутагт бүртгэгдээд байна.  Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өвчлөл АНУ, Герман, Франц, Их Британи, Турк улсад голомтлон тархсаар байна. Япон улс улсад 582 …

  • 11 April

    Тариаланчид 60 сая төгрөгийг Улсын онцгой комисст хандивлав

    Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 13 компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хандивын аянд нэгдлээ. Тодруулбал, “Алтан тариа” ХХК-ийн Сэлэнгэ салбар, “Их шинэстэй” ХХК, “Ургацын хишиг” ХХК зэрэг нийт 13 компани 60 сая төгрөгийг Улсын Онцгой комисст хандивлаж байгаагаа илэрхийлэн Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд хүлээлгэн өглөө. Энэ үеэр коронавируст халдварын цар тахлын улмаас дэлхийн улс орнуудад эдийн засгийн нөхцөл байдал …

  • 11 April

    Apple, Google компаниуд коронавирусийн тархалтыг хянах технологи бүтээхээр нэгдлээ

    Ухаалаг гар утасны гол хөгжүүлэгчид болох Apple, Google компаниуд шинэ коронавирусийн тархалтыг хянах боломжийг хүмүүст олгох технологийг хамтран бүтээхээр болжээ. Гар утасны Bluetooth дохиог ашиглах энэ технологи нь тухайн хүний явсан газар бүрт ажиллаж, ямар ямар хүмүүстэй халдвар дамжих хэмжээнд ойр байсныг нь бүртгэх юм. Хэрвээ тэдгээр хүмүүсийн дотор Covid-19 өвчний халдвар илэрвэл гар утасны эзэнд мэдээлэл ирэх ажээ. Уг …