НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар өнөөдөр цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодод онцгой байдал, мэргэжлийн …
Мэдээ мэдээлэл
September, 2020
-
3 September
АНУ-тай худалдаа, эдийн засгийн чиглэлд түлхүү хамтарч ажиллана
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа. Өнөөдрийн байдлаар АНУ-д Монгол Улсын 25 мянга гаруй иргэн амьдарч байна. Дэлхийн нийтэд тархаад байгаа цар тахлаас үүдэн Монгол Улсын хоёр мянга гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байгаа юм. Улсын онцгой комиссоос АНУ-д байгаа иргэдээ татан авах ажлыг …
-
3 September
Нийслэлийн таван дүүргийн долоон өрхөд иж бүрэн гэр хүлээлгэн өглөө
“Дэлхийн зөн монгол” олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Гэр” төслийн хүрээнд нийслэлийн таван дүүргийн долоон өрхөд иж бүрэн гэрийг өнөөдөр хүлээлгэн өглөө. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнгөрсөн гуравдугаар сард 9 дүүргийн эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа өрхүүдийн амьдрал ахуйтай нь танилцаж шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлсэн. Уг ажлын хүрээнд Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн зорилтот бүлгийн, олон хүүхэдтэй …
-
3 September
А.Амбасэлмаа: 354 хүнээс авсан сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн ээлжит мэдээллүүдээс хүргэлээ. Энэ үеэр улсын хэмжээнд есдүгээр сарын 2-нд хийгдсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Есдүгээр сарын 2-ны өдөр улсын хэмжээнд нийт 354 хүнээс авсан сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Шинжилгээ хийгдсэн хүмүүс: Наймдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 267 хүний давтан шинжилгээХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 хүний давтанСувилалд тусгаарлагдсан 8 …
-
3 September
Улаанбуудайн хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах боломж бүрджээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд өнөөдөр Ургацын комиссын хурал болж, 2020 оны ургацын урьдчилсан төлөв байдлыг танилцууллаа. Ургацын комиссын бүрэлдэхүүнд багтсан яамдын дэд сайд нар, холбогдох агентлагуудын мэргэжилтнүүд оролцов. Ургацын комиссын хурлыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Ургацын комиссын дарга З.Мэндсайхан удирдан явууллаа. Тэрээр “ургацыг хүйтрэлтээс хамгаалах, техникийн бэлэн байдлыг хангах, хаягдалгүй хураах технологийг боловсруулж тариалачдад …
-
3 September
“ЖАЙКА” ОУ-ын байгууллага:Хогны асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллана
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Жайка” ОУБ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эриког хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Жайка” олон улсын байгууллагатай хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагааны талаар болон цаашид харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд ямар нөөц боломж байгаа талаар санал солилцсон юм. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт 1994 оноос хойш Буцалтгүй тусламжаар 4, техникийн хамтын ажиллагааны хүрээнд 3, хөгжлийн судалгааны 3 …
-
3 September
ЗТХ-ийн сайд Л.Халтар БНТУ-ын Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзан Монгол Улс, БНТУ-ын тээврийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Сайд Л.Халтар Элчин сайдыг Зам, тээврийн хөгжлийн яаманд хүрэлцэн ирж уулзаж байгаад талархал илэрхийлээд Засгийн газрын болон яамны бодлого, үйл ажиллагааны …
-
3 September
Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл хэрэгжинэ
МУ-ын Засгийн газраас эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр Аялал жуулчлалын салбарыг тодорхойлсон. Тэр дундаа Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын төв, Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын төв байхаар тусгасан. Энэ хүрээнд БОАЖЯ-наас Тогтвортой аялал жуулчлалын төслийг дээрх хоёр аймагт Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх болсон юм. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл 2019-2024 онд хэрэгжих Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөлтэй танилцлаа. Төсөл хэрэгжснээр тусгай хамгаалалттай …
-
3 September
Майкл Клечески:Хоёр орны тусгай хамгаалалттай газар нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байна
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Майкл Клеческитэй уулзлаа. Уулзалтын хүрээнд хамтын ажиллагааны хэд хэдэн чухал асуудалд голлон санал солилцсон юм. Тухайлбал, агаарын бохирдол, усны асуудал, хог хаягдал, тусгай хамгаалалттай газар нутгуудын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Майкл Клечиски: “Бидний анхаарал хандуулж байгаа эхний асуудал нь агаарын бохирдол юм. Монгол орны агаарын бохирдлыг …
-
3 September
Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээв
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Стандарт & Пүүрс (S&P Global) болон Фитч (Fitch) агентлагаас Монгол Улсын Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг тогтоолоо. Ингэхдээ зээлжих зэрэглэлийг “В”, төлөвийг “тогтвортой” гэж 2020 оны наймдугаар сард тус тус үнэлсэн. Зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээж, төлөвийг Монгол улсын үнэлгээтэй ижил түвшинд тогтооход Хөгжлийн банк нь улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, экспорт-импортын санхүүжилт хийх үндсэн чиг үүрэгтэй, Засгийн …
-
3 September
“Жайка”-гийн төслийн II үе шатыг үргэлжлүүлнэ
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Япон улсын олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллагатай хамтран хэрэгжүүлэх “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах”, “Төр, хувийн хэвшлийн малын эмч нарын чадавх бэхжүүлэх” төслийн II үе шатыг үргэлжлүүлэх талаар санал солилцон харилцан тохиролцов. …
-
3 September
Лондон-Улаанбаатар хооронд шууд нислэг хийхээр судалж байна
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзан хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал солилцлоо. Сайд Л.Халтар Элчин сайдтай хоёр дахь удаагаа уулзаж хоёр орны зам, тээврийн хамтын ажиллагааны талаар санал солилцож буйгаа онцлоод Монгол, Британийн …
-
3 September
УБ-Сөүлийн өнөөдрийн тусгай үүргийн нислэг цаг агаарын улмаас саатжээ
Онцгой Байдлын Ерөнхий Газраас УБ-Сөүл онгоц 08:40 цагт хөөрсөн тухай мэдээлсэн ч сая авсан мэдээллээр БНСУ-д цаг агаар муу байгаагаас шалтгаалан нислэг 17:00 хүртэл саатсан тухай Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас мэдээллээ. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ есдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Энэ дагуу …
-
3 September
Хүлэмжийн аж ахуйн чиглэлээр хамтрахаар санал солилцлоо
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческитэй уулзлаа. Уулзалтын үеэр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбартай нягт хамтын ажиллагаатайг Элчин сайд онцолж байв. Тиймээс цаашдаа хүлэмжийн аж ахуй байгуулах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
-
3 September
МҮОХ, “Улаанбаатар спорт менежмент” компанитай санамж бичиг байгууллаа
МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, “Green Games-2020” наадмыг зохион байгуулагч Улаанбаатар спорт менежмент ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир нар хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр“Монгол Улсад спортын менежмент хийх, олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах компани байгуулагдсанд сэтгэл өндөр байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохионбайгуулагдах “Олон улсын залуучуудын ногоон наадам” манай улсад зохион байгуулагдах гэж байгаад МҮОХ болон хувийн зүгээс нэн таатай хүлээн авч, хамтран ажиллахад …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл