Мэдээ мэдээлэл

March, 2020

  • 31 March

    Монгол, Хятадын Солилцооны тусгай тэтгэлэгт хөтөлбөрийг таван жилээр сунгах талаар санал солилцов

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Сайд Ё.Баатарбилэг БНХАУ-тай өрнүүлж буй олон жилийн хамтын ажиллагааны үр дүн, хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газраас өндрөөр үнэлж ирснийг онцлон тэмдэглээд улам бэхжүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн БНХАУ-ын Засгийн газар COVID …

  • 31 March

    Covid10-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа

    Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чангатгах Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай” нийслэлийн Засаг даргын А/223 дугаар захирамж болон “12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах тухай” А/268 тоот захирамжийн үйлчлэх хугацааг ирэх дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын …

  • 31 March

    Нийслэлийн 1050 байгууллагуудтай цахимаар албан бичиг солилцох боломжтой боллоо

    Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй “Дижитал Монгол” хөтөлбөрийн хүрээнд цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх, тоон гарын үсгийн хэрэглээг дэмжих болон олон улсад бий болоод буй шинэ төрлийн коронавирус /Ковид-19/-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, биечилсэн харилцааг багасгах зорилгоор аж ахуйн нэгжүүд нийслэлийн харьяаны 1050 байгууллагуудтай онлайнаар тоон гарын үсгээр баталгаажсан цахим албан бичгийг “Смарт оффис” системийг ашиглаж илгээх, солилцох  боломж …

  • 31 March

    Улаанбаатарт өдөртөө 2-4 хэмийн хүйтэн байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна. 2020 оны 03 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр,  говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр …

  • 30 March

    Эрүүл ахуйн шаардлага хангаагүй “Дүрт баялаг” ХХК-д торгуулийн шийтгэл ногдуулжээ

    Хиаман дотроос цэнхэр будагтай хүний хумс шиг хатуу зүйл гарч ирснийг шалгуулахаар ирүүлсэн иргэний мэдээллийн дагуу “СХД” дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид “Дүрт баялаг” ХХК-ийн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар технологийн дамжлагын явцад хүнсний бүтээгдэхүүнийг бохирдохоос сэргийлэх нөхцөлийг бүрдүүлээгүйгээс малын эвэрний хэлтэрхий /холтос/ гарсан нь хүнсний бүтээгдэхүүнд тавих эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй тул Монгол Улсын Зөрчлийн …

  • 30 March

    Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийг өргөн барилаа

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.03.30) Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж өргөн барилаа. Энэхүү ээлжит илтгэлийг үндсэн 4 сэдвийн хүрээнд боловсруулж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 9 болон 17 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар 23 саналыг тусгасан байна.  Тухайлбал, …

  • 30 March

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК 1.080 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилна

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа хийж, ногдол ашигтай холбоотой болон бусад асуудлаар мэдээлэл өглөө. Энэ удаагийн мэдээллийг тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр хийв. “Эрдэнэс-Тавантолгой” ХК 1.080 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилна  2020 оны 03 дугаар сарын 24-29-ний хооронд 1800-1072 тусгай дугаартай лавлах утсаар 4356 хүн холбогдсон бол …

  • 30 March

    Монгол Улсын 70-96 насны ардын цолтнууд хандивын аянд нэгдлээ

    Монгол Улсын 70-96 насны ардын цолтнууд хандивын аянд нэгдэж, 5 170 000 төгрөгийг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.  Энэ үеэр дэлхий нийтээр тархаад байгаа коронавируст цар тахалын аюулаас ард иргэдээ урьдчилан сэргийлж, хамгаалан ажиллаж байгаа Улсын онцгой комисс, мэргэжлийн байгууллагууддаа талархал илэрхийлэн, монголын нийт гавьяат цолтнууд, уран бүтээлчдээ хандивын аянд нэгдэхийг уриалсан юм.  Хандивын аянд нэгдэж, төр засгийн шийдвэр, мэргэжлийн …

  • 30 March

    Covid19-ийн халдварын нөхцөл байдлын өнөөдрийн мэдээ

    Эрүүл мэндийн яамнаас Covid19-ийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагийн байдлаар мэдээллээ. Тус өвчнөөр 33,557 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 713,021-д хүрсэн бол 146,629 хүн эдгэрчээ. http://credit-n.ru/zaymi-online-blog-single.html

  • 30 March

    МЭХ Солонгос руу тусгай үүргийн онгоцоор 10.000 амны хаалт илгээнэ

    Шинэ коронавирус буюу COVID-19 цар тахалаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоо Улсын хэмжээнд 50 мянга гаруй амны хаалт оёж, ЭМЯ-нд 10.000 амны хаалт хүлээлгэн өгсөн. Тэгвэл энэ удаад БНСУ-д ажиллаж, амьдарч, суралцаж буй монголчууддаа МЭХ-ны 21 аймаг, Нийслэлийн эмэгтэйчүүдийн зөвлөл /9 дүүрэг/, болон сайн дураар гэртээ амны хаалт оёж хандивласан иргэдээс цуглуулсан 10.000 амны хаалтыг илгээхэд бэлэн боллоо. Тус улс …

  • 30 March

    ДЭМБ-аас өгч буй зөвлөмж

    Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ДЭМБ-аас өгч байгаа зөвлөмжийн талаар болон бусад орнуудад тархалт ямар байдалтай байгааг мэдээллээ. ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 202 улсад халдвар бүртгэгдээд байна. Манай хойд хөрш ОХУ-ын Эрхүү хотод анхны тохиолдол бүртгэгдлээ. АНУ-д халдвар эрчимтэй тархаж анхаарлын төвд орлоо. Тус улсад 89 хоригдол халдвар авсан байна. Нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп зай барих …

  • 30 March

    Г.Занданшатар: Сорилтын үед банкууд стандарт бус шийдвэр гаргах хэрэгтэй

      Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын Байнгын хороодын зарим дарга нарын хамт холбогдох яам, газар, банкны салбарын төлөөллийг (2020.03.27) хүлээн авч уулзлаа.  Уулзалтад Улсын Их Хурлын Байнгын хороодын дарга Х.Нямбаатар, Б.Чойжилсүрэн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин болон Монголын банкуудын холбоо, арилжааны банкуудын удирдлага, албан тушаалтнууд оролцов.      Уулзалтын эхэнд …

  • 30 March

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын Төрийн сайд Н.Аннентай утсаар ярив

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын Төрийн сайд Нийлс Аннентай утсаар ярив. Сайд нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас улс орнууд хүнд сорилттой тулгарч буй хэдий ч хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй байлгахад талууд анхаарч ажиллах нь зүйтэйг сайд нар тэмдэглэв. Үүний зэрэгцээ …

  • 30 March

    НМХГ: 200 гаруй иргэдийг хамруулсан нийтийн бүжгийн клубийн үйл ажиллагааг зогсоолоо

    Баянгол дүүргийн шуурхай штабын бие бүрэлдэхүүн мэдээллийн дагуу 03 дугаар сарын 27-ны өдрийн 19.30 минутанд Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах “ИМЭКС ХХК”-ний Гэгээ цагаан ордон нийтийн бүжгийн клубийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ .Шалгалтаар 200 гаруй иргэдийг хамруулсан нийтийн бүжиг зохион байгуулсан тул нийтийн бүжгийн клубийн үйл ажиллагааг зогсоолоо. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 дугаар захирамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 …

  • 30 March

    Энэ долоо хоногийн теле хичээлийн хуваарь

    БСШУСЯ Монголын телевизүүдийн холбоотой хамтран явуулж буй теле хичээл үргэлжилж байна. Теле хичээлийг Сургуулийн өмнөх боловсрол, ЕБ-ын 1-12 дугаар анги, Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан, Насан туршийн боловсролд зориулсан /давталт/,  Тусгай хэрэгцээт боловсролд зориулсан гэсэн 6 чиглэлээр хүргэж байгаа юм. Энэ сарын 30-наас дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэлх теле хичээлийн хуваарийг танилцуулж байна. http://credit-n.ru/forex.html