Франц Улсад 5 дугаар сарын 11-ний өдрөөс эрүүл ахуйн онцгой дэглэм, хөдөлгөөн хязгаарлалтыг хэсэгчилэн сулруулах гэж байгаатай холбогдуулж тухайн өдрөөс ЭСЯ-ны консулын үйлчилгээг биечлэн үзүүлэх боломжтой боллоо. Консулын үйлчилгээний байрны багтаамж, агаар солилцоо зэргээс шалтгаалж иргэн таны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор үйлчилгээг Даваа-Баасан гарагт 14.00-17.00 цагт товлосон цагуудад иргэд цахим шуудангаар цаг авч үйлчилгээ үзүүлэх байдлаар ажлын хуваарьт …
Мэдээ мэдээлэл
May, 2020
-
11 May
БНХАУ-д “COVID-19” халдварын 17 шинэ тохиолдол бүртгэгджээ
Хятадад ням гарагт “COVID-19” халдварын 17 шинэ тохиолдол бүртгэгдсэний долоо нь Өвөр Монголын өөртөө засах оронд зөөвөрлөгдөн иржээ. Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, дотоодод халдварласан 10 тохиолдлын тав нь Хубэй мужид, гурав нь Жилинь мужид, нэг нь Ляонин мужид, нэг нь Хэйлунжян мужид бүртгэгдсэн байна. Хятадад энэ сарын 10-ны байдлаар 82918 хүн халдвар авснаас 4633 хүн нас барж, 78144 хүн эдгэрсэн байна. Мөн тухайн өдрийн байдлаар зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдлын тоо 1690-д хүрснээс 1591 хүн эмнэлгээс гарсан бол гурван хүний биеийн байдал хүнд байгаа …
-
11 May
С.Эрдэнийн “халаасны нам” ба ээлжит улс төрийн бүтэлгүйтэл
МАН-ын байрны гадаа Зон Олны Намын генсек Эрдэнийн Одбаяр гэх залуу хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Товчхондоо тэрбээр МАН-ын нэр бүхий гишүүд Зон олны намыг санхүүжүүлэх санал тавьсан гэх мэдээллийг хийсэн юм. Гэвч тэрбээр санхүүжилт санал болгосон гэх уг уулзалтад өөрийн биеэр байсан, байгаагүй, уулзалтын үеэр хамтран ажиллах гэрээ санамж яригдсан, эсвэл яригдаагүй гэх мэтээр ойлгомжгүй эсрэг тэсрэг зүйлсийг ярьж эхлэв. Мэдэгдлийн …
-
11 May
Ү.Амарбат: Гомдож шаралхсан, өс хонзонгоо тайлах гэсэн бие даагчдаас гэрэл гэгээ харагдахгүй байна
-Бие даагчдаас Ерөнхий сайдыг хүртэл томилж болохгүй гэсэн хуулийн заалттай – УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуульд 208 хүн бие даан нэр дэвшихээр болсон нь олны анхаарлыг ихээхэн татаж буй. Энэ тухайд улс төрийн хүрээнийхэн төдийгүй хуульчдын зүгээс байр сууриа илэрхийлж эхэллээ. “Элсэн цаг” нэвтрүүлгээр дээрх асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ үеэр хуульч Ү.Амарбат бие даагчдын зорилго болон төрд гараад ажил хийх боломжтой эсэх талаар байр сууриа илэрхийллээ. …
-
11 May
Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө
Таны тээврийн хэрэгсэлийн улсын дугаар 5 болон 0 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Тээврийн хэрэгсэл эзэмшигч та иргэний үүргээ биелүүлж хугацаандаа амжиж татвараа төлнө үү. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд …
-
11 May
С. Баяр: Дубайн гэрээг би мэдэхгүй, хэвлэл мэдээллээс л мэдээлэл авсан
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2020.05.11/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт эхэлсэн. Ерөнхий сайд асан С.Баяр шүүхийн гадна хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Энд байгаа залуусын ихэнхийг нь би танихгүй. Танихгүй хүмүүсийг нэг газарт авч ирж байгаа нь буруу юм. Сая шүүх хуралдааныг нээлттэй явуулах уу, хаалттай …
-
11 May
Монголбанк “хар жагсаалт”-тай холбоотойгоор мэдэгдэл гаргав
Монголбанкнаас Европын Холбоо “Стратегийн дутагдалтай өндөр эрсдэлтэй гуравдагч орон”-ы жагсаалтыг зарласантай холбоотойгоор мэдэгдэл гаргалаа. МЭДЭГДЭЛ Европын Холбооны Комиссоос 2020 оны тавдугаар сарын 07-ны өдөр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээний талаар бодлогын баримт бичгийн төсөл боловсруулж байгаа ба энэ хүрээнд тус холбооноос “Стратегийн дутагдалтай өндөр эрсдэлтэй гуравдагч орон”-ы жагсаалтад Монгол Улсыг оруулахаар төлөвлөж байгааг мэдэгдлээ. Энэхүү мэдэгдэлдээ Санхүүгийн хориг арга …
-
11 May
Рентген аппаратын тусгай зөвшөөрлийн хураамж дунджаар хоёр дахин буурчээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын Ажлын албаны даргын хамтарсан тушаалаар “Цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход санал авах, санал өгөх журам”-ыг 2020 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр шинэчлэн баталжээ. Үүнтэй холбоотойгоор тусгай зөвшөөрлийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ дунджаар хоёр дахин буурсан байна. Тухайлбал, компьютерт томограф, ангиографи, шүдний дэлгэмэл зургийн рентген аппаратын улсын …
-
11 May
ОБЕГ-ын удирдлагууд орон нутагт ажиллаж байна
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал орон нутагт ажиллаж байна. Тэрбээр Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзлаа. Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг Гамшгаас хамгаалах тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулгыг хийлээ. Шинэ коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж …
-
11 May
Алба хаагчдын ажиллах орчин, нөхцлийг сайжруулахыг үүрэг болгов
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Хэнтий аймгийн Бор-Өндөр, Баян-Адарга, Норовлин, Жаргалтхаан сумдад ажиллалаа. Ажиллах үеэрээ Засгийн газрын 2019 оны 331 дүгээр тогтоолоор Баян-Адарга, Жаргалтхаан суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах ангийн барилгын ажил болон Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийсэн юм. Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги нь Норовлин, …
-
11 May
С.Баяр нарыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2020.05.11/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Тэднийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж байгаа юм. Улмаар прокурорын байгууллагаас тэдэнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд шүүхэд шилжүүлсэн …
-
11 May
Д.Тунгалагтуул: Хүн болж төрсөн минь л өөрөө аз жаргал
“Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн зочноор Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Ангилалын сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Тунгалагтуулыг урилаа. ТэрбээрОнцгой байдлын байгууллагад 28дахь жилдээ ажиллаж байна. Онцгой бүсгүйчүүдийн төлөөлөл болсон түүний хувьд холбоочноор ажлын гараагаа эхэлж, бичиг хэргийн эрхлэгч, нярав, боловсон хүчин зэрэг албан тушаалд үүрэг гүйцэтгэж байгаад 2014 оноос хойш ангилалын сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж …
-
11 May
Зайсангийн айлуудын халуун усыг 5 дугаар сарын 15-наас хязгаарлана
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Зайсангийн зүүн талын Дулаан дамжуулах төвөөс дулааны эрчим хүчээр хангагддаг 10 гаруй хотхоны 1,700 айл өрхийн дулаан хангамж 2019-2020 оны халаалтын улиралд доголдож, нэлээдгүй гомдол иргэд, хэрэглэгчдээс ирсэн. Энэхүү халаалтын горим алдагдсан асуудал нь “Зайсан дэд бүтэц холбоо” ГҮТББ-ын зүгээс хийгдэх байсан техникийн шийдэл хэрэгжүүлэх шугам өргөтгөх ажлуудыг зураг төслийн дагуу …
-
11 May
Өнөөдөр УИХ дахь намын бүлэг, зөвлөлийн хуралдаантай
Өнөөдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 11-нд хуралдах УИХ дахь намын бүлэг, зөвлөлийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын хуваарийг та бүхэнд хүргэж байна. Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Монгол” танхимд;Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд. …
-
11 May
Цар тахлын үеийн нөхцөл байдал уур уурхайн туслан гүйцэтгэгч компаниудын ажилтнуудад хүнд тусаж байна
Дэлхий нийтээр тархаад байгаа “COVID-19” цар тахлын улмаас уул уурхайн салбарын ажиллах хүчний нөхцөл байдал хүндхэн байна. Уул уурхайн үндэсний ассоциацийн мэдээлснээр уурхайнуудад 50 мянга гаруй хүн ажиллаж байгаа ажээ. Ханган нийлүүлэгч компаниудыг оролцуулбал уул уурхайн салбараас шууд хамааралтай 200 мянга гаруй хүн байгаа юм байна. Үүнээс зөвхөн нүүрсний салбарт хамааралтай 70-80 мянган хүн ажилладаг гэсэн мэдээллийг өглөө. Нүүрсний салбараас …