Мэдээ мэдээлэл

February, 2020

  • 14 February

    С.Амарсайхан: Ирэх хавраас Бага тойрууд Нур-Султан хотын нэрэмжит гудамж байгуулах ажлыг эхлүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаевтай уулзлаа. Элчин сайд Жалгас Адилбаев: Улаанбаатар хотод Нур-Султан хотын нэрэмжит гудамж байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна Элчин сайд Жалгас Адилбаев хүлээн авч уулзсанд нийслэлийн Засаг даргад талархал илэрхийлээд, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахад бэлэн байгаагаа …

  • 14 February

    Халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо

    НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Тус хурлын хүрээнд томуу, томуу төст өвчин, шинэ коронавирусын цаг үеийн мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, халдварт болон халдварт бус өвчний багцын урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалт, 2019 оны эрүүл мэндийн зарим үзүүлэлт, цаашид анхаарах асуудал, “Нэг хот-нэг стандарт” үйл ажиллагааны төлөвлөгөө, 2020 оны 01 дүгээр сарын  үндсэн үзүүлэлт, цаашид хэрэгжүүлэх …

  • 14 February

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Өлзийхүүгийн Шижирийг томиллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” зарлиг гаргалаа. Зарлигт “Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Зандаахүүгийн Энхболдын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, Өлзийхүүгийн Шижирийг мөн өдрөөс Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалд томилсугай” гэжээ. http://credit-n.ru/offers-zaim/creditplus-online-zaimi.html

  • 14 February

    Хүүхдийн баярын Д.Сүхбаатарын талбайн тоглолтын найруулагчийн сонгон шалгаруулалт зарлалаа

    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн, Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн иргэд, хүүхэд багачуудад зориулан зохион байгуулах “Монгол хүүхдүүд” сэдэвт тоглолтын хөтөлбөр, найруулгын төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа. …

  • 14 February

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатруудын төлөөлөл Хотын даргатай уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Монгол Улсын Хөдөлмөрийн баатруудын холбооны төлөөлөл болох  барилгын цэрэг, цахилгаан инженерлэл, спортын салбараас төрөн гарсан Хөдөлмөрийн баатар Д.Түмэн, Д.Сэдбазар, З.Ойдов нарыг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хөдөлмөрийн баатруудын зүгээс Улс орныхоо хөгжил, бүтээн байгуулалтанд өндөр амжилт гарган ажиллаж, төр түмэндээ үлгэр дуурайлал болсон баатруудын ажил амьдралын баялаг туршлагыг залуу хойч …

  • 14 February

    “Малын эмчилгээ ба худалдаа” тусгай үйлчилгээ Берлин хотын амьтны анатомийн театр музейд гарав

    ХБНГУ-ын Берлин хотын Хумболдтын Их сургуулиас зохион байгуулж буй шинжлэх ухаан, хөдөө аж ахуй ба эдийн засгийн хамтын ажиллагааг харуулсан “Малын эмчилгээ ба худалдаа: Экологи ба эдийн засгийн хооронд хортон шимэгчийг судлахуй” үзэсгэлэн энэ оны 2 дугаар сарын 6-ны өдөр нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн 1960 оны сүүлчээс 1980 оны сүүлч хүртэл БНАГУ, БНМАУ хоорондын шинжлэх ухааны мэдлэг солилцоо, эдийн засаг …

  • 14 February

    Монгол, Арабын Нэгдсэн Эмират Улсын хооронд шууд нислэгтэй болно

    Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан тэргүүтэй төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмират Улсад 2020 оны 02 дугаар сарын 10-14-ны өдрүүдэд хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд тус улсын Эдийн засгийн асуудал хариуцсан сайд Султан Бин Саид Аль-Мансуритай уулзлаа.    Уулзалтын үеэр ноён Султан Бин Саид Аль-Мансури 2016 онд АНЭУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яамаа нээсэн нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг …

  • 14 February

    Баян-Өлгий аймгийн иргэн коронавирусийн халдваргүй нь тогтоогдлоо

    Баян-Өлгий аймагт коронавирусийн халдвар авсан байж болзошгүй нэг иргэнийг энэ сарын 12-ны өдөр тусгаарласан. Тухайн иргэний шинжилгээний хариу гарч, коронавирусийн халдваргүй болох нь шинжилгээгээр тогтоогджээ. Тухайн иргэн нь өнгөрсөн нэгдүгээр сараас хойш БНХАУ-ын Эрээн, Бээжин хот болон Замын-Үүд, Улаанбаатар, Булган, Ховд, Баян-Өлгий аймаг гэсэн маршрутаар зорчсон байна. Баян-Өлгий аймагт очсон дариудаа “Халуурч, ханиалгах, толгой өвдөх, гүйлгэх”  зовиуртайгаар эрүүл мэндийн байгууллагад хандсан юм. …

  • 14 February

    БНХАУ-д 50 мянган ам.долларын тусламж гардууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2020.02.13/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Уулзалтад БНХАУ-ын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Яан Чиндун, Элчин сайдын яамны атташе Ши Жэ болон НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг нар байлцав. Уулзалтын эхэнд хотын Захирагч С.Амарсайхан Монгол Улсад суух Элчин …

  • 14 February

    Хуурамч мэдээлэлтэй таарвал дараах “hashtag” ашиглаарай

    Олон нийтийн цахим сүлжээнд “COVID-19” буюу “Шинэ Коронавирус”-тай холбоотой баттай эх сурвалжгүй мэдээ, мэдээллийг санаатай болон санамсаргүй байдлаар тарааж, олон нийтэд буруу ойлголт төрүүлэх, өргөн хэрэглээний барааны хомсдол үүсгэх, хуурмаг үнийн өсөлтийг бий болгох зэрэг сөрөг нөхцөл байдлыг үүсгэж байна. Иргэн, хуулийн этгээдийн энэ үйлдэлд хуулиар олгосон чиг үүргийн дагуу Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан шийдвэрээр хяналт …

  • 14 February

    Х.БАДЕЛХАН: МАНАЙ УЛСАД 42 ЖИЛИЙН ДАРАА АЭРО СИТИ, МАЙДАР ХОТУУДЫГ БАЙГУУЛАХ ТҮҮХЭН ШИЙДВЭРИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИЛАА

    Хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсантай холбогдуулан УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхантай Аэро сити, Майдар хотын төслийн талаар ярилцлаа.   –  Саяхан УИХ-ын даргад Майдар хотыг бүтээн байгуулах тогтоолын төслийг өргөн барилаа. Энэ талаар Та тодорхой мэдээлэл өгнө үү. – Бид 1990 оноос хойш маш олон шилжилтийн үеийг нэгэн зэрэг, нэг цаг хугацаанд даван туулахаар дор бүрдээ л …

  • 14 February

    “Алсын хараа-2050”-ийг улс төрийн намуудын дарга нарт гардуулан өглөө

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг АН-ын дарга С.Эрдэнэ, МАХН-ын дарга Н.Энхбаяр болон Шинэ нам, БНН зэрэг улс төрийн 10 гаруй намын дарга, удирдлагуудад гардуулан өглөө. “Алсын хараа-2050”-ын гол агуулга, зорилтыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ улстөрийн намуудын дарга нарт дэлгэрэнгүй танилцуулсан юм. Хамгийн гол нь өнгөрсөн 30 жилийн алдсан алдаагаа давтахгүйгээр олсон ололтоо …

  • 13 February

    БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Чай Вэньруй Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

    Бүгд Найрамдах Хятад Ард улс (БНХАУ)-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруй өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд ноён Чай Вэньруйг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, Монгол Улсад олон жил дипломат алба хашсан, Монгол Улсыг сайн мэддэг Элчин сайд томилогдон …

  • 13 February

    Б.Отгонсүх: Ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээгүй автобус компаниудад хариуцлага тооцно

    Шинэ төрлийн коронавирусийн аюулаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлээс нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах чиглэлийг НТҮГ, НМХГ, нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд өгөөд байгаа билээ. Энэ хүрээнд нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг нийтийн тээврийн ариутгал, цэвэрлэгээ хэрхэн хийгдэж байгааг тогтмол шалгаж, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. Тэгвэл …

  • 13 February

    Шилийн Богд чиглэлийн бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ХОРИГЛОЛОО

    Сар шинийн баярыг нийтийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхгүй болсонтой холбогдуулан Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар өнөөдөр /2020.02.13/ захирамж гаргаж, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Шилийн Богд уул чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглолоо. Шинэ төрлийн Covid 2019 шинэ коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор “Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд /хэсэгчлэн/ шилжүүлсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй” хэмээн захирамжид …