Мэдээ мэдээлэл

January, 2020

  • 11 January

    Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталлаа

     Улсын их хурлын чуулганы Нэгдсэн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны  болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар танилцууллаа.  Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр …

  • 11 January

    Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм хүйтэн байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна. 2020 оны 01 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын ихэнх болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын …

  • 10 January

    Эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр Япон улсад туршлага судална

    Монгол улсын ЗГ, ЭМЯ, Япон улсын Жайка –ийн “Эмнэлгийн мэргэжилтнүүдийг багаар нь сургах  замаар Принаталь тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах төсөл” – 2018-2020 оныг дуустал хэрэгжих бөгөөд аймгуудын нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч болон эх баригч нарыг тус тус 1 хүнийг, буюу нэг аймгаас 2 хүнийг багаар нь Япон улсад тухайн мэргэжлийн чиглэлийн сургалтанд 1 сарын  хугацаатай хамруулах юм. 2018-2019 …

  • 10 January

    Сингапур Улсын “Темасек” Олон улсын сантай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэхээр болов

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 1 дүгээр сарын 9-ний өдөр Бүгд Найрамдах Сингапур Улсын “Темасек”  олон улсын сангийн хөтөлбөр хариуцсан  захирал Жералд Ёо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлэх, экспортын бүтээгдэхүүнд зах зээлийн шинэ боломжуудыг нээхэд анхаарч, энэ бодлогын хүрээнд худалдааны гол түнш орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж буйг Д.Цогтбаатар сайд онцлон тэмдэглээд, Монгол …

  • 10 January

    2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар эхэллээ

    Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх зорилгоор 2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоон, олон нийтэд зарлаад байна. Төрийн албаны ерөнхий шалгалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг 2020.01.01-нээс 2020.01.30-ны хооронд бүртгэнэ. Харин Төрийн албаны шалтгалтыг 2020.02.07-ноос 2020.02.17-ны хооронд зохион байгуулахаар болсон. Өмнө …

  • 10 January

    2020 оныг “Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих жил” болгон зарлалаа

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн онд “Өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт-өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт улсын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулан зөвлөмж гаргаж, 2020 оныг “Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих жил” болгон зарлалаа.Энэ жилийн ажлын хүрээнд: -Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтын хүрээнд холбогдох хууль эрх зүйн журмуудыг боловсруулах-Аж ахуй эрхлэгчийн зах зээлд шинээр нэвтрэн ороход тулгарч болох саад бэрхшээлүүдийг бууруулах ажлын хүрээнд төрийн …

  • 10 January

    Ё.Баатарбилэг: Эх оронч үзлийн галыг бадрааж өглөө

    “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-т Нийслэлийн ерөнхий боловсролын 124 сургуулийн дунд, ахлах ангийн 28238 сурагчийг хамруулсан нь хамрагдвал зохих сурагчдын 86,4 хувийг эзэлжээ. Сургалтын хоёр дахь шатанд зөвхөн аймгийн төвүүдийн ерөнхий боловсролын 170 орчим сургуулийн дунд, ахлах ангийн 24700 гаруй сурагчийг хамруулаад байна. Цаашид энэхүү хөтөлбөр 2024 оныг дуустал үргэлжилнэ. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 200 …

  • 10 January

    Дарханы шинээр барих хоёр эгнээ замын төслийг европын сэргээн босголт, хөгжлийн банк санхүүжүүлнэ

    УИХ, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирал Екатерина Мирошникийг 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтад тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко болон албаны бусад хүмүүс оролцов. Уулзалтаар хоёр тал ЕСБХБ-ны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барих Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төслийн явц …

  • 10 January

    Тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

    Улсын Их Хурлын Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодод шилжүүлсэн юм. Монгол Улсын Үндэсний …

  • 10 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 10. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын Билгийн тооллын 15. Сугар гараг. Хэрцгий охин одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хар хулгана өдөр. Барилдлага: ИдэрШүтэн барилдлага: Нэр өнгөСуудал: Ус Өдрийн наран  8 цаг 40 минутад мандан, 17 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа  …

  • 10 January

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр  баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна. 2020 оны 01 дүгээр сарын 10-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:  Нутгийн баруун хагаст  үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос …

  • 9 January

    Д.Оргил: Тэтгэврийн зээлийн үлдэгдэл өмнөх оноос 169 тэрбум төгрөгөөр буурсан

    Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч Д.Оргилоос тодруулга авлаа. – Монгол Улсын ҮАБЗ-ийн шийдвэрээр тэтгэврийн зээлийг тэглэхээр болоод байна. Үүнтэй холбоотойгоор Монголбанкнаас тооцоог нь гаргасан гэж байна. Үүнд тайлбар өгнө үү? – ҮАБЗ-ийн гишүүд буюу Монгол Улсын төрийн 3 өндөрлөгийн шийдвэр гарч, улмаар тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг боловсруулан, Засгийн газраас өргөн бариад байна. Төв банкны тухай хуульд заасанчлан Монголбанк нь өөрийн үндсэн …

  • 9 January

    Г.Отгонбаяр: 30 жил хийсэн аврагчийнхаа ажилд одоо ч гаршаагүй л явна

    Шинэ оны босгон дээр Онцгой байдлын байгууллага 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа үнэлж дүгнэн, ажил үйлсээрээ тэргүүлсэн анги, байгууллага, алба хаагчдыг шалгарууллаа. Аз, од нь гийсэн гэхээс илүү алдар гавьяагаа бодитоор үнэлүүлсэн аврагчдын нэг нь НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105-ын аврагч, ахлах ахлагч Гомбын Отгонбаяр байлаа. Онцгой байдлын байгууллагад 29 дэх жилдээ ажиллаж байгаа түүний хувьд 1046 удаагийн аюулт үзэгдэл, ослын …

  • 9 January

    ГЭР ХОРООЛЛЫН 220 АЙЛ ӨРХ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНД ХОЛБОГДОЖ, АЯ ТУХТАЙ АМЬДРАХ НӨХЦӨЛӨӨР ХАНГАГДЖЭЭ

    Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Барилга, хот байгуулалтын яамнаас “Сервис центр” төслийг санаачлан салбарын инженерүүд, эрдэмтдийн санал, зөвлөгөөг тусган, төслийн ТЭЗҮ-ийг 2017-2018 онд боловсруулсан.  Тэгвэл энэхүү төслийн эхлэл болох УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн дэмжлэгээр Чингэлтэй дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт хэрэгжсэн “Сервис центр” буюу “Дэд бүтцийн төв” -ийн үйл ажиллагаатай өнөөдөр /2020.01.08/ БХБЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга нар очиж …

  • 9 January

    Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллого эхэллээ

    Монгол Улсын Хүн ам, орон сууцны 11 дэх удаагийн улсын ээлжит тооллого орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Энэ удаагийн тооллого нь бүртгэлд суурилсан, уламжлалт гэсэн хосолмол аргаар явагдаж байгаагаараа онцлогтой юм. Уламжлалт буюу тоологч тооллогын асуулгын хуудсаар мэдээлэл цуглуулах ажил өнөөдөр 08.00 цагт эхэллээ. Хүн ам, орон сууцны тооллого энэ сарын 15-ны өдрийн 22:00 цагт дуусах юм. Энэ удаагийн  тооллогоор нийслэлийн …