Мэдээ мэдээлэл

January, 2020

  • 8 January

    Нийслэлийн ногоон сан байгуулагдав

    Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны хуралдаанаар “Нийслэлийн Ногоон сан”, “Нийслэлийг хөгжүүлэх сан” гэсэн нэр бүхий хөрөнгө оруулалтын 2 санг нэмж бүртгэн үйл ажиллагаа явуулах эрх өгөөд байна.  Дээрх 2 санг нийслэлийн өмчит “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК үүсгэн байгуулаад байгаа аж. Манай улсад өнөөдөр хувийн хөрөнгө оруулалтын 16, хамтарсан хөрөнгө оруулалтын нэг сан үйл ажиллагаа явуулж байна. Хувийн хөрөнгө оруулалтын …

  • 8 January

    НӨАТ-ын сугалааны тохирол нэгдүгээр сарын 19-нд явагдана

    НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын нэвтрүүлэг нэгдүгээр сарын 19-ний Ням гарагт 18:40 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны 12 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны нэгдүгээр сарын 18-ны 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын …

  • 8 January

    Тариалан эрхлэлтийг дэмжих санг Хөдөө аж ахуйг дэмжих сан болголоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.01.08/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Товч мэдээ “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг өргөжүүлж, шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийг хариуцах охин компани байгуулна. Охин компанитай хамтран ажиллах, хөрөнгө оруулах, бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийхээр боллоо. Тариалан эрхлэлтийг дэмжих санг Хөдөө аж ахуйг дэмжих сан болгов. Дотоодын гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих …

  • 8 January

    Автобусны камераар жолооч нарыг хянаж, ТОРГУУЛЬ ногдуулна

    Өнөөдрийн байдлаар үйлчилгээнд явж байгаа автобуснуудын хөдөлгөөнд оролцох дундаж хурд 18 км/цаг, ачаалалтай үед 5 км/цаг байна. Үүний гол шалтгаан нэгдүгээр эгнээгээр зорчих ёсгүй тээврийн хэрэгслүүд нийтийн тээврийн хөдөлгөөнд оролцох давуу талыг алдагдуулж байгаатай холбоотой аж. Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газар, нийтийн Тээврийн үйлчилгээний газар, Зорчигч тээврийн нэгтгэлүүд хамтран нийтийн тээврийн хэрэгслийн зорчих хурдыг нэмэх зорилгоор …

  • 8 January

    С.Баясгалан: 2050 он гэхэд аялал жуулчлал, уул уурхайн экспортын орлого тэнцэнэ

    Монгол Улсын Хөгжлийн гурван тулгуурын нэг аялал жуулчлалын салбарт сүүлийн үед хэрэгжүүлж буй ажил, төслүүдийн зорилго, үр дүнгийн талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалантай ярилцлаа. -Аялал жуулчлалыг хөгжлийн нэг тулгуураар нэрлэсэн. Өнгөрсөн хугацаанд олж авсан алдаа болон сургамж юу байв? -Хэдийгээр аялал жуулчлал 1990 оноос л өнөөгийн дүр төрхөө олж, хөгжиж буй салбар ч 2018 оны байдлаар …

  • 7 January

    ТАНИЛЦ: Орон сууц худалдан авсан болон оюутны төлбөрийн буцаан олголтын бүрдүүлэх материал

    Хувь хүний орлогын албан татварын 2019 оны тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн баримт материалыг хуулийн дагуу энэ сарын 1-нээс авч эхэлсэн ба 2020 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийг дуустал үргэлжилнэ. 2019 оны тайлан хүлээн авч байгаа учир үл хөдлөх хөрөнгө худалдан авсан эрхийн гэрчилгээ нь 2019 онд болон түүнээс өмнө бүртгэгдсэн татвар төлөгчид хөнгөлөлт, чөлөөлөлтөө эдлэх ба 2006 онд батлагдсан хуулийн дагуу …

  • 7 January

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна. 2020 оны 01 дүгээр сарын 06-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:  Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, …

  • 6 January

    Автомашин ачилтын компаниудын үйл ажиллагааг зохих журмын дагуу цэгцлэхийг үүрэг болголоо

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуулаа. Мөн зөвлөгөөний төгсгөлд холбогдох албан тушаалтнуудад хэд хэдэн чиглэлд үүрэг даалгавар өглөө. “2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлээс зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа арга хэмжээг байгууллага, нэгж бүр гүйцэтгэлийн …

  • 6 January

    Баялгийн өгөөжийг ахмадуудад хүртээж, тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төсөл өргөн баригдлаа

    Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.01.06) өргөн барилаа. Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын байдлаар 421.1 мянган иргэн тэтгэвэр авч байна. Улсын хэмжээнд дундаж тэтгэвэр 376.9 мянган төгрөг байгаа …

  • 6 January

    Найрамдал цогцолбор хоёрдугаар улирлын захиалгаа авч эхэллээ

    Засгийн газрын хуралдаанаар сурагчдын амралтыг долоо хоног сунгах шийдвэр гарсантай холбогдуулан 42 жилийн түүхтэй хүүхдийн “гүрэнт улс” болох Найрамдал цогцолбор 2-р улирлын нэмэлт захиалгаа авч эхэллээ.  2-Р УЛИРЛЫН НЭМЭЛТ ЗАХИАЛГА  3-р ээлж : 2020 оны 01-р сарын 09 -12 –ныхооронд 3 хоног – 97,250 ₮ 4-р ээлж : 2020 оны 01-р сарын 13 – 18-ны хооронд 5 хоног -155,250₮ Насны ангилал …

  • 6 January

    Тэтгэвэр барьцаалсан зээл тэглэх төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан байна. 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 421.1 мянган тэтгэвэр авагчийн 54.5 хувь буюу 229.4 мянга нь нийт 763.3 тэрбум төгрөгийн зээлтэй байна. Тэтгэврээс өөр орлогогүй иргэд зээл авч, банкны хүү нэмж төлсөөр ядууралд өртдөг, өдөр тутмын зайлшгүй …

  • 6 January

    1, 6-гаар төгссөн дугаартай машины жолооч нар энэ сард татвараа төлнө

    Тээврийн хэрэгслийн эзэмшигч та Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураамжаа энэ сараас эхэлж төлнө үү. Автомашины тань улсын дугаарын сүүлийн тоо 1 болон 6-аар төгссөн бол та нэгдүгээр сард буюу энэ сард багтаан татвар төлөх ёстой. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл …

  • 6 January

    Хүчирхэг Монгол “MFC-3” тэмцээн Ерөнхий сайдын ивээл дор болно

    “MFC-3” холимог тулааны олон улсын тэмцээн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулахаар болжээ. Холимог тулааны “MFC” холбоо 2019 онд олон улсын хоёр тулаан зохион байгуулсан билээ. Тэгвэл энэ оны анхны тэмцээн хоёрдугаар сарын 1-ний өдөр “АСА Цирк”-д болох тов гарсан байна. Энэхүү тэмцээнийг Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ивээл дор зохион байгуулснаар мэргэжлийн тамирчдаа дэмжиж, энэ төрлийн спортыг …

  • 6 January

    “Болор цом-37” наадмын тэргүүн шүлэг “ЖАМЫН ЦАС”

    “Болор цом-37” наадам энэ сарын 4-нд зохион байгуулагдаж, яруу найрагч Б.Жамбалдорж “Жамын цас” шүлгээрээ “Болор цом”-ын эзэн боллоо. Дэд байрт Б.Энхжаргал, гутгаар байр Т.Баянсан, Тусгай байрт О.Цэнд-Аюуш, Э.Гантулга нар тус тус шалгарсан юм. Наадмын эхний шатны шалгаруулалтад 30 яруу найрагч тунаж үлдээд байсан бөгөөд Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг Гүн Галуутайн Багануур дүүрэгт зохион байгуулагдснаараа онцлог байв. “БОЛОР ЦОМ-37” наадмын …

  • 6 January

    Тэтгэврийн зээлийг тэглэх эсэх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, зөвлөмж гаргасан байдаг. Энэхүү зөвлөмжийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт хүргүүлсэн юм. Тэгвэл тэтгэврийн зээлийг тэглэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг өнөөдөр /2020.01.06/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, хэлэлцэж байна.