Мэдээ мэдээлэл

April, 2020

  • 21 April

    Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барив

    Дэлхий даяар коронавируст халдвар (СО\/Ю-19)-ын цар тахал тархсанаас үүсэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгаж, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулж ажиллуулсан. Уг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг …

  • 21 April

    Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.21) хуралдаан 11 цаг 54 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хэлэлцэх дөрвөн асуудлын дарааллыг танилцууллаа.       Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг …

  • 21 April

    Энэ онд зохион байгуулахаар төлөвлөсөн улсын чанартай олимпиад, уралдаан, тэмцээнийг цуцаллаа

    Бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн танхимын сургалтын үйл ажиллагааг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зогсоосонтой холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр  /04.21/мэдээлэл хийлээ. Шинэ коронавирус /COVID-19/-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дэлхийн 191 улс, орон цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг бүрэн хааж, хэсэгчлэн хаасан улс орнуудад 140.4 сая хүүхэд залуус танхимын сургалтад хамрагдаж чадахгүй, үүний …

  • 21 April

    Сүхбаатар дүүргийн хэмжээнд “Бид хотын соёл аянд нэгдэж байна” давалгааг эхлүүллээ

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” жил болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд нийслэлийн хэмжээнд “Хотын соёл” аяныг эхлүүлээд байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Хотын соёл” аяныг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан иргэдэд үндэсний өв соёл, түүхээ түгээх, тэдний нийтийн соёлыг дээшлүүлэх, хотдоо соёлтой амьдрах талаарх зөв дадал, хэвшил, хандлагыг бий болгох, дүүрэг, хорооныхоо өнгө үзэмжийг …

  • 21 April

    Тавдугаар сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хот руу тусгай нислэг үйлдэнэ

    БНСУ-руу  энэ сарын 17-ны өдөр тусгай  үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан ч бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан түр хугацаагаар хойшлуулсан.   Тэгвэл Улсын онцгой комиссын 18 дугаар хуралдаанаар /2020.04.21/ 04 дүгээр сарын 30-нд БНСУ руу, 05 дугаар сарын 02-нд ХБНГУ-ын Франкфурт хот руу тусгай нислэг үйлдэхээр шийдвэрлэлээ.   Хоёр нислэгээр нийт 500 орчим иргэд ирнэ. Бүртгэлийн тухайд дээрх хоёр улс дахь Элчин …

  • 21 April

    ЭМЯ: “Интермед” эмнэлгийн үйлчлүүлэгчийн PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа

    Эрүүл мэндийн яамнаас дөнгөж сая “Интермед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 69 настай өвчтөнөөс авсан түргэвчилсэн оношилгооны эерэг хариу PCR буюу лабораторийн шинжилгээгээр үгүйсгэгдэж, СӨРӨГ гарсныг мэдээллээ. Энэ тухай Эрүүл мэндийн яамны Фэйсбүүк дэх албан ёсны хаягаар дараах байдлаар мэдээллээ. http://credit-n.ru/about.html http://credit-n.ru/blog-listing.html

  • 21 April

    А.Цэнгэлмаа: Ажил олгогч нь бүх ажлын байрандаа шуугианы тандалт хэмжилтийг хийх шаардлагатай

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газраас жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулдаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” арга хэмжээ 9 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилийн хувьд дэлхийн нийтэд эрчимтэй тархаж буй “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд …

  • 21 April

    Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан автомашины зай хураагуурыг дахин боловсруулах үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ

    УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюкиг хүлээн авч уулзлаа. Б.Энх-Амгалан сайд импортоор орж ирж буй хуучин автомашины 80 орчим хувь нь Япон Улсаас орж ирдгийг дурдаад энэ чиглэлд хамтран ажиллах хэд хэдэн санал байгааг онцлов. Тухайлбал, Япон Улсаас цахилгаан болон хосолмол /hybrid/ хөдөлгүүртэй машин нь импортлогдож …

  • 21 April

    Баянзүрх дүүрэг 7.950 м.кв талбайн замыг хусч, тэгшлээд байна

    Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ‘’Эдийн засгийн хөгжил’’-тэй дүүрэг зорилтын хүрээнд дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв ОНӨААТҮГ-аас гэр хороолол дундах шороон замыг хусч, тэгшлэх ажлыг энэ сарын 16-ны өдрөөс эхлүүлсэн. Тэгвэл өнгөрсөн хугацаанд дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв ОНӨААТҮГазар нь дүүргийн 2, 24 дүгээр хорооны гэр хороолол дундахзам засварын ажлыг хийж гүйцэтгээд байна. Тодруулбал, 2 дугаар хорооны …

  • 21 April

    Фото сурвалжлага: БЗД-ийн 14-р хорооны Өгөөмөр захын зүүн талын орц, гарцыг нээснээр автозамын түгжрэлийг бууруулжээ

    -БЗД-ийн 14-р хорооны оршин суугчид талархал илэрхийлж байна- Хөл хорио их хотын амьдралын хэмнэлийг өөрчилжээ. Гудамж талбай сэлүүхэн. Машин тэрэг ч цөөхөн. Гэхдээ иймэрхүү дүр зураг удаан үргэлжлэхгүй. Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт худалдааны томоохон төвүүд хаяа зэрэгцэн байрладаг.  Нийслэл хотын иргэд дээр нэмээд хөдөө, орон нутгийнхан бүгд л үүгээр зорчино, үйлчлүүлнэ. Түм түжигнэж, бужигнасан газар. Өнөөдөр энэ газрыг зорилоо. Хуучин …

  • 21 April

    ОБЕГ:Булган, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа

    Он гарсаар 04 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв зэрэг 8 аймгийн 26 суманд нийт 34 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдээд байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 98 560 га талбай өртөж, 3 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж, нийт 2.9 тэр бум төгрөгийн хохирол учирчээ. Тухайлбал, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын  нутаг “Бөгтөрийн нуруу” …

  • 21 April

    С.Амарсайхан: Барьж дуусаагүй барилгыг улсын комисс хүлээн авч, иргэдийг хохироодог байдлыг цэгцэлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Улаанбаатар хотын хувьд 40 гаруй хоттой хамтын ажиллагаатай байдаг. Эдгээр хотууд коронавирусаас хэрхэн урьдчилан сэргийлж байгаа болон тархалтыг багасгах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллийнхээ эхэнд дурьдлаа. Тухайлбал, Москва хотын иргэд гэрээсээ гарахдаа mos.ru сайтад бүртгүүлж, тусгай үнэмлэх авна. Ингэхдээ зөвхөн дэлгүүр орох, …

  • 21 April

    УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана

    Өнөөдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний Мягмар гарагт хуралдах УИХ-ын байнгын хороодын хуралдаанаар  хэлэлцэх асуудал, хуваарийг та бүхэнд хүргэж байна. 1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:Хэлэлцэх асуудал: Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн …

  • 21 April

    Улаанбаатарт өдөртөө 1 хэмийн дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэн, салхитай байна. 2020 оны 04 дүгээр сарын 21-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, ихэнх …

  • 20 April

    Чингэлтэй дүүргийн удирдлагууд хороодод ажиллалаа

    Хаврын тохижилтын ажлын явц байдалтай биечлэн танилцах зорилгоор Чингэлтэй дүүргийн 15-19-р хорооны нутаг дэвсгэрт таван байршилд хийж байгаа гэр хорооллын гудамж дундах зам засвар, машин зорчдог хэсгийн замыг тэгшлэх, өгсүүр хэсэгт шинээр зам тавих боломж байгаа эсэхтэй Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Л.Ариунтуяа, Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, ЗДТГ-ын дарга Б.Цэрэн болон холбогдох …