Мэдээ мэдээлэл

January, 2020

  • 9 January

    Eрөнхий боловсролын сургуулиудад лабораторийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

    Ахлах ангийн сурагчдад математик, байгалийн ухаан, инженер технологийн боловсролын суурийг шинжлэх ухааны үндэслэлтэй олгохын тулд давхардсан тоогоор 871 сургуульд нийтдээ 4.3 сая орчим ам.долларын үнэ бүхий лабораторийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнийг өнөөдөр олголоо. Азийн хөгжлийн банкны туслалцаатайгаар хэрэгжиж буй “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн хүрээнд ийнхүү 555 сургууль математикийн сургалтын хэрэглэгдэхүүн, 134 сургууль физик, 100 сургууль хими, 82 сургууль …

  • 9 January

    “Бяцхан зүрх” –нүүд эрүүл болж эх орондоо ирлээ

    Зүрхний төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдэд амьдрал бэлэглэх зорилготой “Бяцхан зүрх” төслийн хүрээнд олон Монгол хүүхдүүд эрүүл саруул болж, эх орондоо эргэж иржээ. Энэхүү буянтай үйлсийг Монголын улаан загалмай нийгэмлэг “Энержи Ресурс” компанитай хамтран хэрэгжүүлж байгаа аж. Манай улсад зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийн тохиолдол олноор бүртгэгдэж байгаа ч Монголд эмчлэгдэх боломжгүй, эсвэл зардал мөнгөний боломжоос шалтгаалан хугацаа алдах, амь насаа алдах тохиолдлууд …

  • 9 January

    Энэтхэг улсын ЭСЯ-наас анх удаа сурагч солилцооны хөтөлбөрийг эхлүүллээ

    Монгол Улс дахь Энэтхэг улсын ЭСЯ Монголд анх удаа сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ удаа Эмпати салбар сургуулиуд болон Улаанбаатар Элит олон улсын дунд сургууль Энэтхэгийн Пагвара хотын Кэмбриж олон улсын сургуультай сурагч солилцох хөтөлбөрийг зохион байгуулж байгаа бөгөөд хөтөлбөрийн нээлт өнөөдөр боллоо. Энэхүү хөтөлбөр нь Энэтхэг Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй юм. Энэтхэг улсаас Монгол Улсад …

  • 9 January

    Ээж охидын өдөрлөг болно

    Энэ сарын 11-ний өдөр буюу ирэх бямба гаригт  11 цагаас Монголын Хүүхдийн урлан бүтээх төв дээр “Ээж охидын өдөрлөг” болно. Өдөрлөгийн үеэр  өсвөр насны охидын бэлгийн боловсрол, үерхэл нөхөрлөл арьс арчилгаа, гоо сайхны талаар мэргэжлийн эмч, сэтгэл зүйчид зөвлөгөө өгөх юм. Мөн  ээжүүдэд зориулан  эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлын талаар ярилцаж, хүүхэд хүмүүжлийн эерэг арга, эмэгтэйчүүдийн дотоод гоо сайхан, эрүүл зөв амьдралын …

  • 9 January

    Тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжив. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан юм. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх арга хэмжээг 2020 …

  • 9 January

    Виз зөвшөөрлийн кодыг үүрэн телефоны бүх хэрэглэгчдэд мессежээр хүргүүлэх боломжтой боллоо

    Гадаадын иргэн, харьяатын газраас “Цахим иммигрейшн” зорилтын хүрээнд иргэдэд чирэгдэл багатай, шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор гадаадын иргэдийн визийн зөвшөөрөл олгосон кодыг “Юнител”, “Скайтел” болон “Мобиком”-ын хэрэглэгчдэд мессежээр мэдээлж байсан бол энэ удаад “Жи мобайл”-ын сүлжээг нэмэлтээр оруулж, тус үүрэн телефоны хэрэглэгчдэд визийн зөвшөөрөл олгосон кодыг мессежээр илгээх боломжтой боллоо. Ийнхүү виз зөвшөөрлийн кодыг үүрэн телефоны бүх хэрэглэгчдэд мессежээр мэдээлснээр визийн …

  • 9 January

    Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм хүйтэн байна

    Өнөөдөр нийслэлд багавтар үүлтэй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна. Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна. 2020 оны 01 дүгээр сарын 08-ны 20:00 цагаас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний 20:00 цаг хүртэлхцаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН …

  • 8 January

    Сан Франциско хотод суух Ерөнхий консул Б.Ургамалцэцэгт патентыг нь гардуулж өглөө

    Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суух Ерөнхий консул Б.Ургамалцэцэгт консулын патентыг өнөөдөр гардуулж өглөө. Уулзалтын үеэр Дэд сайд Б.Батцэцэг АНУ-д Монгол Улсын 30 гаруй мянган иргэн ажиллаж, амьдарч байгааг тэмдэглээд Ерөнхий консулын газрын тойрогт буй иргэддээ төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, хүнд сурталгүй үзүүлэх ёстойг онцолж, ажлын амжилт хүсэв. АНУ-ын Сан Франциско …

  • 8 January

    СЕХ-ны гишүүнээр Г.Байгалмаа нарын таван хүнийг томилов

    УИХ-ын чуулганы өнөөдөр /2020.01.08/-ийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэн олонхын саналаар дэмжлээ. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хороо нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тэдгээрийн хоёр нь орон тооны, долоо нь орон тооны бус байхаар заасан. Түүнчлэн хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг …

  • 8 January

    Үндэсний геологийн алба байгуулах тогтоолын төсөл өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр (2020.01.08)  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Тогтоолын төсөлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяанд хэрэгжүүлэгч агентлаг “Үндэсний геологийн алба” байгуулахаар тусгажээ. Уг алба нь Монгол орны газрын хэвлийн баялгийг ашигт малтмалын төрлөөс үл хамааран …

  • 8 January

    Л.Зэндмаа:Томуугийн дэгдэлт өнгөрсөн долоо хоногийн байдалтай харьцуулахад буурсан

    Нийслэлийн Онцгой комиссын хуралдааны үеэр хотын Захирагч С.Амарсайхан “Хүйтний улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт их байна. БНХАУ-д бүртгэгдсэн  уушигны хатгаа өвчин дэгдсэн энэ үед Монгол Улсад орж ирэхгүй гэх баталгаа байхгүй. Онцгой комиссын хуралдаанд ийм чухал асуудлыг оруулж ирэхгүй, холбогдох байгууллагууд яагаад ямар ч мэдээлэл өгөхгүй байна вэ? Энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх ямар ажлууд хийгдэж байна” хэмээн нийслэлийн …

  • 8 January

    Угаарын хий мэдрэгчийг түгээх ажлыг удаашруулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцно

    Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн 2019 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулав. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Өнгөрсөн онд нийслэлийн Онцгой комисс Гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг шуурхай зохион байгуулах, нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, …

  • 8 January

    АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид найман удаагийн мэтгэлцээнд оролцжээ

    2020 оны арваннэгдүгээр сарын 03-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцын талаар улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэгийн хийж буй анализуудын эхний хэсгийг та бүхэндээ хүргэж байна. Энэ оны арваннэгдүгээр сард болох АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчийг тодруулах сонгуулийн АН-ын дотоод сунгаа түүхэнд байгаагүй олон өрсөлдөгчтэй, хамгийн хөгшин нэр дэвшигчидтэйгээр ид өрнөж байна. Сенатч, Төлөөлөгчдийн танхимийн гишүүн, бизнесмэн, шашны номлогч, ижил хүйстэн хотын …

  • 8 January

    ХОС ЗҮРХЭЭ ХАМГААЛЪЯ: Чинбаад “Niciton & Friends”, “Аравт” тоглолтыг зориулна

    “Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотноо мэс засалд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа билээ. Санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан эмчилгээ хийлгэхэд бэрхшээл гарч байгаа тул Монголын урлагийн салбарын олон уран бүтээлчид нэгдэн, уран бүтээлч гэр бүлд туслах “Хос зүрхээ хамгаалъя” хандивын аян өрнүүлэх, тоглолт хийх санаачилга гаргаад байна. Өчигдөр /2019.01.07/ аяныг зохион …

  • 8 January

    Тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2020.01.08/ хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцууллаа. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх арга хэмжээг 2020 оны 1 дүгээр сараас хэрэгжүүлэх зөвлөмж гаргаж, Засгийн …