Мэдээ мэдээлэл

April, 2020

  • 14 April

    “Forbes” дэлхийн хамгийн баян эрхмүүдийг жагсаажээ

    “Forbes” сэтгүүлээс энэ жилийн дэлхийн хамгийн баян эрхмүүдийг танилцууллаа. Жагсаалын эхэнд Амазон коропорацийн тэргүүн Жефф Безoс 3 дахь жилдээ дараалан бичигдсэн байна  “Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтыг “Amazon” корпорацийн тэргүүн Жефф Безос 3 дахь жилдээ дараалан тэргүүлж байна. “Forbes” сэтгүүлээс 34 дахь жилдээ гаргаж буй энэхүү жагсаалтад Жефф Безосын хөрөнгө нэг жилийн дотор 18 тэрбум ам.доллароор буурч, 113 тэрбум ам.доллароор үнэлэгджээ. Жагсаалтын хоёрдугаарт “Microsoft” компанийг үүсгэн байгуулагчдын нэг Билл Гейтс 98 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр …

  • 14 April

    Орон нутгийн Хурлын сонгуулийн санал хураалтыг Аравдугаар сарын 15-ны өдөр явуулна

    Улсын  Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн цахим хуралдаанаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. Энэ онд батлагдсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн зохих хэсэг, Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн боловсруулсан уг …

  • 14 April

    ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж ажлаа өгөхөө мэдэгдлээ

    Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийн “Зөв Амьдрах ухаан ” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаатай утсаар ярьж байгаа бичлэг олон нийтэд цацагдсан билээ. Үүнтэй холбогдуулан Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж өчигдөр /2020.04.13/ мэдээлэл хийсэн. Тэгвэл өнөөдөр /2020.04.14/ Төрийн ордонд УИХ-ын дарга Г.Занданшатар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийг дуудаж, уулзлаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар түүнийг хариуцлага хүлээж, албан тушаалаа …

  • 14 April

    Д.Цогтбаатар: Өнөөдрийн байдлаар 7,888 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байна

    УОК өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, гарсан шийдвэрийг мэдээллээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “УОК-ын хурлаар Эрээнд байгаа манай 50 иргэний тухай асуудлыг ярилцлаа. Эдгээр иргэн 3 дугаар сарын 25-наас Монгол Улсад ирэх өргөдлөө гаргаад хүлээж байгаа. Энэ хугацаанд 4 дүгээр сарын 10-нд Өвөрмонголын өөртөө засах орны Онцгой комисс манай иргэдийг хилээр нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Энэ хугацаанд бид судлаад, иргэдтэй холбогдоод өнөөдөр УОК-т асуудлыг оруулаад …

  • 14 April

    68 ширхэг 5.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлнэ

    Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн санхүүжилтээр Эрүүл мэндийн байгууллагуудад Шинэ коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангахад нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж байна. Тус байгууллагын санхүүжилтээр нийт 3 нэр төрлийн /Суурин дижитал рентген аппарат, зөөврийн дижитал рентген аппарат, зөөврийн ЭХО аппарат/ 68 ширхэг 5.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлнэ. …

  • 14 April

    Импорт болон экспорт буурчээ

    Монгол Улс 2020 оны эхний улиралд гадаадын 121 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.2 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 1.0 тэрбум ам.доллар, импорт 1.2 тэрбум ам.доллар болжээ. Бараа эргэлт өмнөх оныхоос 860.1 (28.1%) сая ам.доллараар, үүнээс экспорт 735.9 (41.5%) сая ам.доллараар, импорт 124.2 (9.7%) сая ам.доллараар тус тус буурсан үзүүлэлттэй байна гэж ҮСХ-ноос мэдээллээ. Гадаад худалдааны тэнцэл 2019 …

  • 14 April

    Чингэлтэй дүүрэгт хууль бусаар олгогдсон газруудыг цуцаллаа

    Чингэлтэй дүүргийн хэмжээнд хууль бусаар олгогдсон газруудыг цуцалж байгаа талаар өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Т.Наранбат, Газар зохион байгуулалтын албаны дарга Н.Оюунбилэг нар нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хүргэлээ. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол “Дүүргийн хэмжээнд газрын маргаантай асуудлыг шийдвэрлэхээр 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр …

  • 14 April

    Сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1 хүртэл сунгах эсэхийг шийднэ

    Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.4.14/ болно. Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чиглэлийн дагуу сургууль, цэцэрлэгийн хөл хориог ирэх есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл сунгах эсэх асуудлыг авч хэлэлцэх юм. Хуралдааныг 12:00 цагт товлоод байна.  http://credit-n.ru/offers-zaim/webbankir-online-zaim-na-kartu.html http://credit-n.ru/offers-zaim/creditplus-online-zaimi.html

  • 14 April

    4, 9 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар энэ сардаа татвараа төлнө

    Таны автомашины улсын дугаар 4 болон 9 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаандаа амжиж та иргэний үүргээ биелүүлж татвараа төлнө үү. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг …

  • 14 April

    Дээдлэл

    Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Үндэсний соён гэгээрүүлэгч сэхээтэн, Улс төр нийхмийн нэрт зүтгэлтэн, Магнайлагч, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, Зохиолч, Сэтгүүлч, Доктор Лодонгийн Түдэв орчлонгийн жам ёсоор бүтэж төрж, хорвоо дэлгэхүйгээ танин мэдэж ертөнцийн мөн чанарт нэвтрэн Хөх Мөнх Тэнгэртээ мөнхөрлөө. Эрхэм түүний хорвоотой танилцсан түүх өвгөдийн өлгий, удмынх нь гал омогшиж ёс …

  • 14 April

    Төрийн байгуулалтын байнгын хороо ИТХ-ын сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тогтоолын төслийг хэлэлцэнэ

    Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэхээр УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдана. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 10:00 цагт хуралдаж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны …

  • 14 April

    БНСУ богино хугацааны визтэй гадаадын иргэдийг түр хугацаанд хилээр нэвтрүүлэхгүй

    БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс өмнө гадаадын иргэдэд олгосон богино хугацааны визийг түр хугацаанд хүчингүй болгосон байна. Энэхүү хязгаарлалтад БНСУ-ын аж ахуйн нэгжийн урилгатай мэргэжлийн техникч, богино хугацааны хөдөлмөр эрхлэгч (С-4 ангиллын виз), урт хугацааны (оюутан, хөдөлмөр эрхлэгч, хөрөнгө оруулагч гэх мэт) визтэй иргэд, мөн хүчин төгөлдөр визээр БНСУ-ын нутаг дэвсгэрт очсон иргэд хамаарахгүй ажээ. …

  • 14 April

    Нийслэлийн хамгийн том цэцэрлэгт хүрээлэн Сонгинохайрхан дүүрэгт баригдаж байна

    Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Отгонсүх Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн дөрвөн га газарт цэцэрлэгт хүрээлэн барих ажлыг санаачлан, өдгөө ажил хэрэг болгоод байна. Тодруулбал Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн Сонгинохайрхан дүүрэгт баригдаж байна. Одоогоор цэцэрлэгт хүрээлэнгийн хашаа, явган хүний замын тохижилтын ажлыг хийж байгаа бөгөөд энэ зун бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Уг цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ногоон байгууламжийн …

  • 14 April

    Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах цогц төсөл энэ онд хэрэгжинэ

    Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК”-д ажиллаж, хэрэгжүүлж буй төсөл болоод цаашид хэрэгжүүлэх төслүүдтэй танилцсан юм. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК”-ийн гүйцэтгэх захирал С.Билэгсайханы  танилцуулсанаар 2020 онд нийт 23 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс нэн тэргүүнд нийслэлчүүдийн өмнө тулгамдаж буй нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах  цогц төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэхүү цогц төслийн хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэл …

  • 14 April

    Гэр хорооллын айл өрхийн инженерийн хангамжийн асуудлаар шинэлэг технологийн судалгаа хийж байна

    Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагын хувьд нийслэл хотынхоо агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын айл өрхийг эрүүл аюулгүй орчинд тав тухтай амьдрах орчин нөхцөлийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг билээ. 2020 оны 04 сарын 13-ны өдөр Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганзориг болон Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК-ийн …