Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд шинээр баригдаж буй 149 дүгээр сургууль, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 66 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын явцыг шалгалаа. Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд шинээр нийт 720 хүүхдийн хүчин чадал бүхий 149 дүгээр сургуулийг …
Мэдээ мэдээлэл
July, 2020
-
16 July
БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг өнөөдөр үнэ төлбөргүй хийнэ
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд өнөөдөр Сөүл хотын Жүнбү цагдаагийн хэлтсийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн удирдлага, цагдаагийн ахмад, байцаагч нар хүрэлцэн ирж уулзалт хийжээ. Уулзалтаар сүүлийн үед монгол иргэдийн дунд гэмт хэрэг зөрчил ихээр нэмэгдэж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас нутаг нэгтнийхээ амь насыг хохироосон онц ноцтой хэрэг гарсантай холбогдуулан СЭРЭМЖЛҮҮЛЭГ хүргэх зорилгоор “Монгол таун”-ы ойр орчимд …
-
16 July
Хөдөө аж ахуйн яамны урд замын нэгдүгээр эгнээг хаалаа
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө гудамж Хөдөө аж ахуйн яамны урд замын зорчих хэсгийн 1-р эгнээг хааж шугам засварын ажил хийж байна. Иймд иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, замын хөдөлгөөндөө дүрмээрээ, сахилгатай оролцохыг анхааруулж байна. Нарны зам болон хойд талаараа Их тойруугийн замыг сонгож хөдөлгөөндөө оролцоно уу гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
-
16 July
COVID-19:Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газарт өгөх зөвлөмж
Эрүүл мэндийн яамнаас гаргасан худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газарт өгөх зөвлөмжийг хүргэж байна. • Ажилчдын биеийн халууныг үзэж нэвтрүүлэх• Ажлын малгай, хувцас, гутал, улавч өмсөх• Маск, тусгай амны хаалт зүүх• Хүнтэй 1.5-2 метрийн зайнаас харьцах• Хүнс, хоол үйлдвэрлэх, худалдах зэрэг шат дамжлага бүрт спиртэн суурьтай гар ариутгагч байршуулж хэрэглэх• Нэг удаагийн бээлий хэрэглэж тайлах бүрт гараа заавал савандаж угаах• Хоол бэлтгэх …
-
16 July
Цагдаагийн дэслэгч Х.Баднаажононд иргэдээс талархал ирүүлжээ
Улсын их баяр наадмын дааганы уралдаанд 7-д хурдалж явсан морины хүүхэд унахад Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Х.Баднаажонон уралдаанч хүүхдийг яаралтай тосч аван эмнэлгийн ажилтнуудад хүргэж өгсөн байна. Иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах, хэв журмыг сахиулахад үүргээ нэр төртэй биелүүлсэн гаргасан цагдаагийн дэслэгч Х.Баднаажононд иргэдээс талархал ирүүлжээ.
-
16 July
БЗД-ийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35-р анги биеийн тамирын талбайтай боллоо
НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан тусгай хэрэглэл бүхий биеийн тамирын талбайтай боллоо. Энэхүү талбай нь гараар дамжих саад, хонгилыг гатлах саад, саадтай байгууламж, давах саад зэргээр тоноглогдсон юм. Ингэснээр алба хаагчид биеийн тамирын талбайдаа бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэх хийх боломжтой болж байна гэж НОБГ-ын Баянзүрх дүүргийн …
-
16 July
Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ
Энэ сарын 11-15-ний өдрүүдэд Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 13 улсын /ахлах/ байцаагч нар “Хархорин”, “Хороолол”, “Барс 1” худалдааны төв болон 3, 14, 15, 17, 18, 20 дугаар хороодод байрлах нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй ил задгай хүнсний худалдаа эрхлэгч иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллалаа. Хяналт шалгалтаар 14, 15 дугаар хороодод байрлах Итали зайрмаг ХХК, Ичиго зайрмагны түц 2, Сүүн зайрмаг 2, …
-
16 July
Болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 16-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18, 19-нд нутгийн зүүн хагаст бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Баяр наадмын амралтын өдрүүд дуусч байгаа ч амралт зугаалгын улирал үргэлжилж хөдөө …
-
16 July
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын хэсгийн мөрдөгч, цагдаа нар дөрвөн хүүхдийн амь насыг аварчээ
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Аварга тосон рашаан сувиллын газар энэ жил нуураа цэвэрлэх зорилгоор үйл ажиллагаагаа түр зогсоож амарсантай холбоотойгоор иргэд аялагчид Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт орших Гүрмийн нуурыг зорих болсон аж. Тэгвэл долдугаар сарын 14-ний өдрийн өглөөний 09 цаг 30 минутад иргэнээс “манай 4 хүүхэд нууранд живлээ, туслаарай” гэх дуудлага мэдээллийг тус сумын цагдаагийн хэсэгт өгчээ. Эрдэнэт …
-
16 July
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 167 иргэн эх орондоо ирлээ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн хоёрдахь тусгай үүргийн транзит онгоц өчигдөр 20:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан нийт 167 иргэн эх орондоо ирж байна. Үүнд, бага насны хүүхэдтэй гэр бүл 73, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 22, өндөр настан 11, жирэмсэн 3, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 58 иргэн байгаа юм. …
-
16 July
Архангай аймгаас Завхан орох хөдөлгөөнийг нээжээ
Архангай аймгаас Завхан аймаг явах замд шатахуун тээвэрлэж явсан том оврын автомашин осолдож, шатсан ноцтой осол өчигдөр гарсан. Уг ослын улмаас Цагаан давааны замыг түр хугацаагаар хаагаад байсныг өчигдөр оройноос нээн, тээврийн хэрэгслүүдийг хэсэг хэсгээр нэвтрүүлж эхэлсэн талаар Архангай аймгийн Замын цагдаагийн тасгаас мэдээллээ.
-
16 July
Болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу долоодугаар сарын 16-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18, 19-нд нутгийн зүүн хагаст бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Баяр наадмын амралтын өдрүүд дуусч байгаа ч амралт зугаалгын улирал …
-
16 July
Ээлжит бус чуулганаар 2020 оны төсөв тодотгоно
УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент анхдугаар чуулганаа зохион байгуулж, гишүүд тангаргаа өргөж, Засгийн газраа бүрдүүлснээр өндөрлөсөн. Шинэ парламент ирэх наймдугаар сард ээлжит бус чуулган зарлаж, 2020 оны төсөвт тодотгол хийхээр төлөвлөж байгаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өмнөх жилүүдэд 2020 оны төсөвт тодотгол хийхгүй гэж байсан ч дэлхий нийтээр цар тахалтай холбоотойгоор төсвийн орлого тасарч, гүйцэтгэл хангалтгүй байгаа учраас шинэ …
-
15 July
“The Hu” “Яараад яахав дээ” аянд нэгдлээ
Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог, дэлхийд танигдсан “The Hu” хамтлаг “Яараад яахав дээ” аянд нэгдлээ. Мөн тус аянд иргэдийг нэгдэхийг уриаллаа. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг уриалсан “Яараад яахав дээ” аяныг Цагдаагийн ерөнхий газраас хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, …
-
15 July
Д.Нямхүү: Афганистан улсаас ирсэн цэргийн алба хаагчдын 18-аас нь коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын тухай цаг үеийн мэдээллийг өглөө. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны долоодугаар сарын 14-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори, Зооноз өвчин судлалын лабораторит нийт 408 хүний сорьцод шинжилгээ хийхэд 390 хүний сорьцод коронавирус илрээгүй. Харин 18 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Энэ нь Афганистан улсаас ирсэн цэргийн алба хаагчид юм. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл